TEDxUlaanbaatar 2011 үйл явдал - Technology, Entertainment, Design -ны хослол


2011-8-20 өдөр Уламжлалаа дээдэлж Ирээдүйг бүтээе гэсэн уриатай TEDxUlaanbaatar гэдэг гайхалтай үйл явдалд оролцсондоо би баяртай байгаа.
Энэ үйл явдалд үзэгчээр оролцох эрх буюу http://guestlistapp.com/ -аар үүсгэгдсэн QR кодтой цахим билетийн PDF файлыг төлбөр хураамжгүйгээр, имэйлээрээ хүлээн авсанаас, мөн
би Энэ үйл ажиллагаанд зориулж өөр загвараар нэрийн хуудсаа бэлтгэснээр гайхамшиг эхэлсэн.
Өмнөх нийтлэлээрээ TEDxUlaanbaatar арга хэмжээ хэрхэн эхэлснийг бичсэн ба энэ удаад хэрхэн гайхалтайгаар үргэлжиж, дууссаныг өгүүлнэ. Ингэхдээ өөрийн тэмдэглэлийн дэвтэр дээр үлдсэн үг үсгээ холбох, мөн диктафонд бичигдсэн дуун бичлэгийг дахин сонсох арга замыг ашиглалаа.
Хэсэг болгонд Монголын нууц товчоо рестораны / http://mongoliansecrethistory.mn / хамт олны бэлтгэсэн амттай сайхан хоол хүнс, ундаа ус, мөн бусад спонсоруудын бидэнд олгосон тав тухтай орчин байсан учраас доорх нийт 9 цагийн илтгэл, дуу хуур бүхий арга хэмжээнд хүн ядрахгүй, харин ч улам татагдаж, сонирхож оролцсон гэдгээ илэрхийлье.

Арга хэмжээний 1-р хэсэг: Өнгөрсөн түүхээ судлах нь

Энэ хэсэг Уртын дуу, морин хуурын эгшгээр эхэлж, Далай багшийн илгээлтийг сонсож, дараах илтгэлүүдийг сонсож, уран нугаралтыг биширсэн.
-       Монголын уламжлалт номын соёлын тухай
Гандантэгчинлэн хийдээс / http://www.gandan.mn / илтгэгч Батаагийн Бүрнээ / http://www.tedxulaanbaatar.com/#!/батаагийн-бүрнээ-2 / -ийн лекцийг сонсов.
13-р зууны эхээр индранел эрдэнийн хар өнгөтэй цаасан дээр бичигдсэн Бурхан багшийн айлдсан Жадамба судраас эхлээд Жамбалдорж ламын бүтээл Анагаах ухааны судар гэх мэт маш олон бүтээл Гандантэгчинлэн хийдийн номын санд хадгалагдаж, хэрэглэгддэг нь бахархалтай.
Ганжуур судрын эхний ботийг Га гэж нэрлэдэг юм байна, Эртний ховор нандин судар бичгүүдийн үргэлжлэл болгож өнөө цагт 5 метр гаруй өндөр Мандзушир бурхан бүтээж байгаагаа батлан хэлж, зэсэн дээр сийлж бүтээж буй ном судраасаа авчирч үзүүлсэнд бахархаж, баяслаа.
-       Английн University of Reading их сургуулийн судлаач Jo De Baerdemaeker http://www.tedxulaanbaatar.com/#!/жо-де-баэрдэмаэкер -ийн Төвд бичгийг тоон хэлбэрт оруулсан судалгааны ажил дээр үндэслэн хийж байгаа 2011 оны 5 сард эхэлсэн дараагийн судалгаа болох Монгол бичгийн хэлбэрийг компьютерт оруулах ажлыг нь эрхэм та сонирхож байгаа бол, холбогдохыг хүсвэл http://www.mongoliantype.com хуудсаар нь зочлоорой. Түүний илтгэлээс 1930 оны үеийн Монгол бичгийн Бичгийн машин байдгийг анх харж, мөн Монголын түүхийн музейгээс нилээдгүй их материалыг олж мэджээ гэж бодсон.

-       Олон улсын Оюун ухааны музейг үндэслэгч Зандраагийн Түмэнөлзий гуайн http://www.tedxulaanbaatar.com/#!/зандраагийн-түмэн-өлзий  илтгэлээс Хүний оюун ухааныг хөгжүүлэхэд Хөдөлмөр, Тоглоом наадам, Сургууль соёл гэсэн 3 зүйл чухал нөлөөтэй. Оюун ухааны хөгжлийн шалгуур үзүүлэлт нь Амьдрах чадвар юм.
Зах зээлд нэр хүнд нь хамгийн том капитал юм, Оюун ухаан нь хөгжсөн хүн эм, хоолыг тохируулж хэрэглэх буюу эрүүл аж төрөх ёсыг мэднэ.
Тоглоом наадам нь тэр чигээрээ соёл, философи юм. Хошигнол, тоглоом хоёрыг ойлгодоггүй хүнийг Тэнэг гэе гэж тэрээр томъёолжээ. Эцэст нь Ухаантнууд л хошигнодог.
Монголын  уламжлалт 15 аймгийн тоглоом наадам байна. Хүнийг бага балчраас нь авъяасыг нь хөгжүүлдэг. Залхуу, Ухаан муу хүн л тоглодоггүй. Завтай хүн, Уйлж байгаа хүүхдийг сатааруулдаг зүйл бол тоглоом гэж үзвэл буруу.
Хэвшмэл сэтгэлгээ – туршлага гэж үзээд – энэ нь үеэ өнгөрүүлсэн, Туршлагадаа дульдуйдаад ирэхээр Шинээр сэтгэдэггүй.
Та залхуурахгүй л бол юу ч хийж чадна, хэн ч болж болно. Хэрвээ онц сурч чадахгүй, баян хүн болж чадахгүй байвал Залхуу байна л гэсэн үг. Мөн та үлгэрлэж чадаагүй учраас хүүхэд тань залхуу болжээ.
Санаатайгаар хийсэн бүх гэмт хэрэг Залхуурлаас болдог. Өөрөө өөрийнхөө залхууралтай тэмцэж, нийгэмдээ чөдөр тушаа болохоо болих хэрэгтэй. Хөдөлмөр хийдэггүй хүн Залхуу, Бүтээлч биш, Бүтээлч сэтгэлгээ дутаад байна.
Монгол гэр 10-20иод үеийг давж өнөөгийн хэлбэрт орсон. Түүний үндэслэн байгуулсан музей 22 жил болж байна.
Дэлхийн хувь заяа таны гарт –Өөртөө итгэ, Та дэлхийн хэмжээний хүн болж чадна!

Арга хэмжээний 2-р хэсэг: Уламжлалаа дээдлэх нь

Энэ хэсэг Ятгын уран аялгуугаар эхэлж, Өрөөсгөл ойлголтын тухай TED-ийн бэлтгэсэн лекц, дараах илтгэлүүдийг сонсож, Сэтгэмж гэдэг нэртэй Ятгын бүтээлийг сонссон.
-       Нацагийн Жанцанноров гуайн / http://www.tedxulaanbaatar.com/#!/нацагийн-жанцанноров / Монголчуудын уламжлал, соёл, Бид юуг шүтэж, эрхэмлэж байсан нь Соёлоо бий болгосон. Дэлхий өнөөдөр дахин Байгаль Хүн хоёрын төгс зохицол руу явж байж магад? Монгол соёл урлаг их өвөрмөц, давтагдашгүй, гайхамшигтай, гэхдээ энэ соёл нь өөр үндэстэнээс илүү бүтээгдсэн, бусад үндэстэн биднээс бага бүтээсэн гэсэн үг биш. Бид ямар амьдралын орчин, юуг эрхэмлэж, шүтэж байсан нь бидний энэхүү соёлыг бий болгосон. Яг манайх шиг ижил үндэстэн ховор учраас бидний соёлоо хамгаалах, хадгалах, хөгжүүлэх хариуцлага, үүрэгтэй.
Морь гэдэг хамгийн хурданыг эзэмшиж чадсан нь Монголын эртний хөгжлийн хурд байсан, мөн 4 цагийн улирлын эрс тэс байдал нь Монгол хүний өрсөлдөх, хөрвөх чадвар зэрэг нь улмаар Монголын онцлог соёлыг бий болгох тулгуур болжээ.
Тийм учраас Уртын дуу, Хөөмий, Морин хуур бий болжээ. Уянгын халил хийж үзвэл, Уртын дууны аялгуу нь хамгийн Энх тайванч аялгуу гэж хэлж болно, өөрөөр хэлбэл ямар нэг шунал тачаал, хараалын үгс, яарч давчтах бүх зүйлээс гадуур байна. Уртын дууны үгийг сонсолгүйгээр аялгууг нь сайн сонсоод үзвэл бараг цаг зогсох шиг болно.
Венецийн завьчид бол далайн түвшинд дуулдаг, бид далайн түвшнээс 2000 метрт дуулдаг, иймд бид бол багалзуураараа дуулдаг онцлогтой.
Миний дараачийн нэг санаа бол, Монголчууд бөглүү, хоцрогдсон, 200 гаруй жил Манжийн чин улсын хязгаар нутаг байсан гэж бичигддэг, Монголчуудад энэ нь аз болж, бид өөрсдийгөө төгс төгөлдөр болгож чадсан. Сүүлийн 300 жил олон соёл бие биеэ дагаж өөрчлөгдсөн, дагуулсан.
-       1983 оноос хойших ажлын туршлага дээрээ үндэслэн Монголын Нээлттэй Боловсролын Институт буюу Mongolian Institute of Outdoor Learning-ийг 2010 онд үүсгэн байгуулж ажилуулж байгаа Chris Cartwright / http://www.tedxulaanbaatar.com/#!/крис-картрайт / –ийн Outdoor Education –ны талаарх мэдээллийг http://www.miol.org/ вэб хуудаснаас дэлгэрүүлэн танилцаж, Монголын ирээдүйн эздийн боловсролыг хүчирхэгжүүлэх түүний санаа, үйл хэрэгтэй холбогдон, хамтран ажиллана уу.
-       Гомбын Золжаргал / http://www.tedxulaanbaatar.com/#!/гомбын-золжаргал / . Би илтгэгч биш юм, судлаач биш юм, сэтгүүлч хүн. Нийслэл Улаанбаатар хотоос хамгийн алсын зайд буюу 1300км холын замд 2 сарын өмнө яваад ирлээ. Ийм мэт замаар 25 жил явахдаа, хүний амьдарлыг, амьдралын тухай хүний ярихыг л сонсож байлаа. Хөгжил гэж юу вэ, Хөгжлийн үнэлэмж гэж юу вэ, Алтайн цаадах нэг айлын амьдрал өөрчлөгдөж үү, үгүй юу, Тэр айлын эзэн малчны үзэл бодол өөрчлөгдөж үү, үгүй юу, Улаанбаатар хотод багтаж шингэхгүй олон машинтай болсон байгаа, тэнгэрт тулсан барилгуудтай болсон нь хөгжил мөн үү, бас биш юм уу, Өвөлдөө хэдэн сая малаа шуурганд алддаг энэ амьдрал хөгжил мөн үү гэх мэт 20-30 жилийн эргэцүүллээ гүнзгийрүүлж бодохоор философи болдог, философио амьдрал болгоё гэхлээр хөтөлбөр болдог, хөтөлбөрөө ажил болгоё гэхлээр тэмцэл болдог, тэр маань сүүлдээ улс төр болдог.
1600 км хол сумын дунд сургуулийн дотуур байранд амьдарч байгаа энэ хүүхдүүд гэрээсээ том том модон авдар чирч ирдэг нь 20 жилийн өмнө ийм л байсан, одоо ч ийм л байна, тэд хотод сургуульд ирэхдээ энэ авдараа авчирна, Улаанбаатар хотын хүүхэд сургуульд явахдаа samsonite цүнх хэрэглэнэ.
Монголд жил бүр олон сая жуулчид ирдэг, тэд юу үзэж гэж ирдэг вэ, сайхан байгаль, түүх дурсгал, амрахыг боддог, би гадагшаа явахдаа хөгжил, түүхийг үзэхийг боддог, тэд зарим нь хоцрогдлыг үзэх гэж ирдэг байж магад, тэд их нийгэмшсэн амьдралын хууль дүрмэнд захирагдаад амьсгалахад бэрх болоод ирэхлээрээ тэд Монголд ирдэг байж магад, үүнийг авч үлдэх үү, хөгжил мөн үү.
Нүүдлийн уламжлалаар амьдарч байгаа жилд 3 удаа усанд ордог малчинд бидний уртын дуу, зан заншил байгаа. Жил бүр Улаанбаатар хотод нүүж ирж буй 40000  хүнээс 23000 нь оюутанууд байна, тэднийг яаж хотын хүн болгох вэ.
Уламжлалын доторх эрхэм зүйлээ авч явж байгаа иргэдийн нүүдлийг зогсоох уу, яах уу, авч үлдэх үү, өөрчлөх үү.
Хөгжиж байна гэхийн зэрэгцээ Улам бүр хар цагаанаараа ялгарч байгааг яах вэ?
-       Англи улсын Лондон хотод ажиллаж амьдарч байгаа Монголын ноолууран эдлэлийн загвар зохион бүтээгч Цэрэндоржийн Оюунаа / http://www.tedxulaanbaatar.com/#!/ / нь Монголын нүүр царай бол Ноолууран бүтээгдэхүүн болж чадна гэдгийг өнгөрсөн 2002 оноос хойших хөдөлмөрийн үр шимээрээ харуулж байна.
Монголын Happy Land-аас ус ууж, өвс ургамал идэж, Happy Nomads-ийн сэтгэл зүрх, хөдөлмөр зүтгэлээр өсөж үржиж, Local Green технологиор боловсруулагдаж, улмаар бусад олон хүний сэтгэл зүтгэл шингэсэн Soulful Cashmere бүтээгдэхүүний хөгжлийн ирээдүйг түүнтэй холбогдож ярилцаарай.

 

-       Dr. Jack Weatherford / http://www.tedxulaanbaatar.com/#!/ /-ийн сэтгэл татам, энгүүн илтгэлийн аудио файлыг би, видео бичлэгийг NMMATeam эрхэм танд толилуулна. Харин түүний тухай http://www.macalester.edu/anthropology/people/weatherford.html хуудаснаас уншиж танилцах нь зүйтэй байх.
Түүний дуртай зохиолч Дашдоржийн Нацагдорж, их зохиолчийн Миний нутаг шүлэг энэ их хүний зүрхийг бүрэн эзэлсэн байлаа.
Өнгөрсөн агуу түүхийн Үнэт зүйлийг олж хэлэх амархан байлаа, харин өнөөгийн түүхийн Эрдэнийн чулууг хэлье гэвэл их хэцүү, гэхдээ Хөдөө л очих хэрэгтэй, Монгол эх хүн нь эртний бүх түүх, уламжлалыг хадгалж байна. Ирээдүйд Монголын Үнэт зүйл – Эрдэнийн чулуу нь юу байх вэ,
Хадгалж, хамгаалах зүйлс бий. Монгол шиг улс Дэлхийд байхгүй.
Улаанбаатар гэдэг энэ арал Ямар улс болохыг би хэлж мэдэхгүй.
Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон.

Арга хэмжээний 3-р хэсэг: Хөгжлийг дэмжих нь

Энэ хэсэг Ятгын уран аялгуугаар эхэлж, John Hunter World Peace Game-ийн тухай TED-ийн бэлтгэсэн лекц, болон дараах илтгэлүүдийг сонсож, Алта ураг хамтлагын тоглолтыг сонссон.
-       Цэдэвдамбын Оюунгэрэлийн / http://www.tedxulaanbaatar.com/#!/ / Ялгаварлан гадуурхалгүй хөгжил – Discrimination-free development илтгэлээрээ бидэнд Улс орон, хувь хүний хөгжлөө эргэн харахад санамсаргүйгээр марталгүй, хүн бүхэн өөртөө байдаг сайхан сэтгэлээ, энэрэнгүй сэтгэлээ үргэлж ил байлгаж, улс орны хөгжлөө энэрэнгүй байлгах, өөрийн мэддэггүй зүйлээ анзааралгүй өнгөрүүлж болох алдаануудыг бүү гаргаасай гэдгийг сэрэмжлүүллээ.
Хүн өөрсдийн мэддэггүй, анзаараагүй зүйлээ Мартдаг.
Дарангуйлал, айдастай нийгэмд айдастай хүн юу ч ярьдаггүй. Мэдэх эрхгүй нийгэм байж болохгүй, Анзаардаггүйгээсээ болж энэ нийгэм хэрхэн хуваагдаж, байгаль орчин бохирдож байгаагаа хэзээ хойно мэддэг.
Нэг ч автобус тэргэнцэртэй хүнд зориулагдсан бууж, суух шатгүй учраас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд автобусаар төлбөргүй үйлчлэх журам дүрэм амьдрал дээр хэрэгжилгүй өнөөг хүрсэн.
Гантиг шаттай оффис бүтээснээр би олон хүний эрхийг хааж байгаагаа мэддэггүй.
Хөгжлийн оргил руу явахдаа зөв явах юмсан, Дэлхийн банкны зөвлөхөөс асуух уу, Бичиг үсэггүй хүмүүсээ сонсох уу, Бусдаас асуухгүй, хэнээс зөвлөлгөө авбал зөв хөгжих вэ,
Зүрх сэтгэл дотроо ялгаварлан гадуурхалтаа зогсоох хэрэгтэй байна,
Энэ хүнд ухаанаа хөгжүүлэх боломж олдож байсан уу гэж асууж мэдэх ёстой.
Ирээдүйн чанартай хөгжлийг авчрах залуус та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье.

-       1995 оноос Лотус хүүхдийн төвийг санаачлан, байгуулж, хөгжүүлсээр ирсэн Didi Kalika / http://www.tedxulaanbaatar.com/#!/-ийн  ажил үйлсийн тухай http://lotuschild.org хуудаснаас дэлгэрүүлэн үзэж, танилцахыг хүсье.
-       ШУ-ны доктор, профессор Бадамжавын Болдсайхан / http://www.tedxulaanbaatar.com/#!/ / нь Уламжлалт анагаах ухааны эртний уламжлал, эдүгээгийн гажуудал, ирээдүйн өнгө төрх илтгэлээрээ Анагаах ухааны 4 үндэс буюу Рашааны зүрхний 8 гишүүнт Нууц увидасын үндэс гэсэн анагаах ухааны сонгодог сурвалж бичиг 12-р зууны үед бүтээгдсэнийг Монголчууд 1400 оны орчим бүрэн эхээр нь 4 боть номыг орчуулж гаргаж байсан, бичгийн их соёл ард түмэн билээ. Нөгөө талаар Оросод 2000 оны үед бүрэн эхээр нь орчуулсан, Англи хэл рүү мөн бүрэн бүтэн орчуулагдаж гараагүй бүтээл юм.
Яагаад энэ ном удаан орчуулагддаг вэ гэхлээр, 1 ботийн ард 40-өөд номыг уншиж, түлхүүрдэж, утга санааг ойлгож бичдэг буюу 160-аад номыг бүрэн уншиж, ойлгож утга гардаг.
АНУ нь харьцааны соёл, техник технологиороо түрүүлж байгаа ч, энэ номын жишээгээр 700 жилээр Монголчууд түрүүлж байна гэж би үздэг.
Уламжлалт анагаах ухааны олон сургуулиуд энэ номын гүн утгыг гаргалгүй, амьтан ургамал, өвс ургамлыг түүж хэрэглэхээ голлож байгаа нь өнөөгийн шинжлэх ухаан маш олон салж дифференциалчлагдсан учраас хүний бие махбодыг нэгэн цогц гэж авч үзэх хэрэгтэйг сануулаад байна.
Улаанбаатар хотоос 300км зайд эмийн ургамал алга болсон. Байгаль орчиндоо ээлтэй хандахгүй, улмаар томоохон сүйтгэгч армийг одоогийн сургуулиуд бэлдээд байна.
Монгол орны ховор унаган ургамлууд алга болж эхэлснийг анхаарна уу.
Хүний биеийн дотоодод явагдаж байгаа бүх үйл ажиллагааг Уламжлалт арга ухаанд хий шар бадганын хувирлаар бүрэн тайлбарлаж чаддаг.
Уламжлалт анагаах ухааны бүх оношлогоо, эмчилгээ Зайны оношлогоо, эмчилгээнд бүрэн шилжинэ.
-       Глоб интернэшнл ТББ-ийн тэргүүн Хашхүүгийн Наранжаргал / http://www.tedxulaanbaatar.com/#!/ / нь Censorship and Media  илтгэлээ дургүй үг цензур гэдэг үгээ ойлгуулахын тулд бүх оролцогчийн нүдийг аниулж, гараар нь чихийг нь бөглүүлээд, нэг гараараа хажуугийн хүндээ хүрнэ үү гэсэн сонирхолтой биет байдлаар тайлбарлан эхлүүлж, улмаар Хэвлэлийн эрх чөлөөний мэдэгдэхүйц асуудалтай, мөн Хагас эрх чөлөөтэй оронд амьдарч байгааг олон улсад дүгнэж байгааг санууллаа.
Монголд цензурын Төр засгийн газрын, Эдийн засгийн, Хууль эрх зүйн гэсэн 3 хүчтэй хэлбэр бий. Хуулиар хориглогдсон боловч Засгийн газрын цензур байгаагийн жишээ нь 2008-7-1-нд ганц ТВ ажилласан явдал билээ.  Сэтгүүлчид бол төлбөртэй нийтлэлээсээ хувь авдаг.
Чөлөөт хэвлэл гэдэг бол Чөлөөт ард иргэд юм
!
Дэлгэрэнгүй мэдлэг, мэдээллийг http://www.globeinter.org.mn, http://www.upr-mongolia.mn/  хуудаснаас үзээрэй.
-       АНУ-ын Аргонны Үндэсний лабораторийн судлаач, эрдэмтэн Дашдоржийн Ганбаатар  / http://www.tedxulaanbaatar.com/#!/ / нь Overcoming Challenges : An Entrepreneurial Way илтгэлийнхээ эхэнд эмэг ээжийнхээ Хүнд хэрэгтэй зүйл хийж яваарай гэсэн захиасыг бидэнд дэлгэж, Аливаа асуудлыг Боломж болгон харж  амьдардагаа илэрхийлж, Эрүүл мэндийн салбарын гол шалгуур бол Хүн амын дундаж наслалт байдгийг дахин санууллаа.
Улс орны Хөгжлийг хэмжих нэг үзүүлэлт нь Хүн амын наслалт юм, зүрх судасны өвчин – цусны даралт, харвалт зэргийг бууруулахын тулд, Урьдчилан сэргийлэлт, Эрт оношлого, Эмчилгээг цаг алдалгүй хийснээр энэ өвчнөөс болж нас барахгүй байж болно.
Хэн хийх вэ, Төр засгийг хараад суудаг цаг нэгэнт өнгөрсөн. Бүтээлч санаатай зүйлүүд буюу Enterpreneurial-ыг өргөнөөр хийх хэрэгтэй, ба би нөхөдтэйгээ нийлж ONOM Foundation / http://onomfoundation.org /-ыг байгуулж, ажиллуулж, 10000 орчим эмнэлгийн ажилтаныг сургах гэх мэт бусад тодорхой үр дүнд хүрээд байгаа, цаашид ч үргэлжилнэ.
Удахгүй 2011 оны 10 сард Үндэсний чуулганыг зохион байгуулна.
-       Зориг сангийн тэргүүн, УИХ-ын гишүүн Санжаасүрэнгийн Оюун / http://www.tedxulaanbaatar.com/#!/ / нь улс төрийн зарим бодлого зөв явж байна уу, үгүй юу талаар зарим бодлоо Байгалийн баялаг ба Улс төр илтгэлээрээ хуваалцлаа. Монгол улсын төсөв 2011 онд урьдчилсан байдлаар 4 их наяд төгрөгийн зарлагатай болчихоод байгаа ба 2008 оны УИХ-ын сонгуулийн Бэлэн мөнгөний амлалтууд ПОПУЛИЗМ руу чиглүүлж байгааг анхаарахыг сануулж, Сайн засаглалийн transparency-нээлттэй,  accountability-хариуцлагын тогтолцоотой, participation-иргэдийн оролцоо шинжүүдийг хангахын төлөө ажиллаж байгаа.
Бэлэн мөнгөний амлалтын нөгөө талд Улс төрийн намууд байхгүй амлалтаар өрсөлдөхгүй гээд 2011 оны 1 сард батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тодорхой илүүдэл мөнгийг хадгалж, ирээдүйд ашиглахаар болж байгаа.
Сонгуульд нэр дэвшихдээ намдаа хичнээн их мөнгө өгдөг Буруу зам бий болсныг засах хэрэгтэй байгаа.
Бид бол хөгжлийнхөө чухал үед ирсэн байгаа, зөв бодлого биднийг зөв зүгт хөтөлнө.
Хүмүүсийн боловсролд хөрөнгөө оруулах хэрэгтэй, боловсролтой хүн шийдлээ гаргаж чаддаг.
Зөв л бодлогууд бидэнд хэрэгтэй байна даа!

Арга хэмжээний 4-р хэсэг: Ирээдүйг бүтээх нь

Энэ хэсэг Архитектурын сонирхолтой The Mountain шийдлийн бодит түүхийг харуулсан TED-ийн бэлтгэсэн лекцээр эхэлж, дараах илтгэлүүдийг сонсож, Quiza-ийн дууг сонсож, өндөрлөсөн.

-       Сангийн дэд сайд Чулууны Ганхуяг / http://www.tedxulaanbaatar.com/#!/ / нь сүүлийн 3 жилд бодож боловсруулсан Wolf Economy tendency-ийнхаа тухай танилцуулсан.
-       2007 оноос эхэлж, 2012 онд дуусах Mongolian Bling төслийн ажилтан Benj Binks / http://www.tedxulaanbaatar.com/#!/ үйл ажиллагаагаа танилцуулсаныг эрхэм та http://www.mongolianbling.com/, http://www.benjbinks.com/ хуудаснуудаас дэлгэрүүлэн уншина уу.
Mongolian Bling нь устан үгүй болох вий хэмээн ахмад настнууд эмээдэг тус улсын өв уламжлал өнөөгийн залуучуудын амьдралд хэрхэн холбогддог талаар нээн илрүүлдэг.

-       15 настайгаас эхлэн Монголд очиж үзэхийг хүсэж мөрөөдөж байсан залуу Neil D’souza / http://www.tedxulaanbaatar.com/#!/ / нь Recycling Education Technology илтгэлээрээ их хэмжээний мөнгө, дэд бүтэц шаардалгүй Асрамжийн газруудад нэгэнт бий болсон 100000 боловсролын үнэ төлбөргүй вэб хуудсууд, цахим агуулгыг буулгаж ирж, мэдлэгийг авчирч чадахаа харуулж эхэлсэн юм.
Бусад мэдээллийг http://www.teachaclass.org хуудаснаас уншина уу.
-       The nuclear industry in Mongolia after Fukushima илтгэлийг Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч, элчин сайд, доктор Агваанлувсангийн Ундраа / http://www.tedxulaanbaatar.com/#!/ танилцуулж, People with more access to electricity live longer and better, Mongolia is rich with energy resources, History of Mongolian Nuclear industry, The Nuclear fuel cycle, Global players are establishing presence in Mongolia, Mongolia could be a new player with unique characteristics, Before and After Fukushima, Current events, Going forward, We are at the crossroads слайдуудаас нь тодорхой мэдээлэл авч, The Choice is upon us гэж дуусгасаныг харсан.
-       Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн захирал Цагааны Оюундарь / http://www.tedxulaanbaatar.com/#!/ / нь Олон нийтийн радио телевиз : хөгжлийн хандлага илтгэлээрээ Төрчлөгдөөгүй, Хувьчлагдаагүй харин Олон нийтийн гэж 2005 онд хуулиар тодорхойлогдсон энэ байгууллага нь хуулиар оногдуулсан үүргээ биелүүлэхийн тулд ямар шилжилт хийгдэх ёстой байгааг Хар бэхтэй усыг Цагаан ус болгоход ямар их хүч хөрөнгө, шинэ бодлого шаардлагатайг туршилтаар харуулж, ЮНЕСКО-оос Public Service Broadcasting гэж ямар тодорхойлолттой байдгийг танилцуулж, Санхүүгийн хараат бус байдлыг хэрхэн шийдвэрлэхэд өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгаа Charity Donation, Програмын худалдаа гэсэн 2 үнэт саналыг дэвшүүлж, Media literate-тэй иргэд үзэгчдийг бэлтгэх, Analytic journalism-ийн үүрэгтэй гэдгээ хүртэл илэрхийлж, илтгэлээ халуун алга ташилтаар дуусгасан билээ.
Бусад мэдээллийг http://www.mnb.mn/ хуудаснаас үзнэ үү. 

 
Эрхэм таныг TEDxUlaanbaatar 2011 үйл явдлын
Вэб http://www.tedxulaanbaatar.com,
Зургийн сан http://www.flickr.com/photos/tedxulaanbaatar/page9/-д,
Facebook хуудас https://www.facebook.com/tedxulaanbaatar  зочилж, бусад мэдээллийг дэлгэрүүлэн үзэж, танилцаж,

Монгол орон даяар
TEDx үйл явдлыг зохион байгуулахад хамтран ажиллахыг хүсье.
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн


= = =
IT manager, Ulaanbaatar Public Library
Advisory Board Member, The New Media Marketing Agency
head, Library and Information Technology Association
Family Ambassador for Couchsurfing Ulaanbaatar
eIFL Co-Ambassador for Mongolia
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook: jbegzsuren
Twitter: jbegzsuren
Skype: jbegzsuren
---
Enehuu emailiig chyhal shaardlagatai bish bol hevlehguigeer ashiglaj,
Eh delhiigee hairlah uilsed hyvi nemree oryylna uu.

---


2018-5-5 өдөр нэмэлт оруулав


August 26, 2011
TEDxUlaanbaatar - анхны арга хэмжээ - мартагдашгүй дурсамж - дараагийнхийг нь хамтран зохион байгуулна


May 28, 2017
TEDxUlaanbaatar 2017 үйл явдалд миний бие илтгэгчээр оролцож, сон сэтгэгдэл, үргэлжлэл


TEDxChinggisCity 2020 үйл явдалд миний бие илтгэгчээр оролцож, #ХоостАйл туршлага, мэдрэмж, үр дүнгээ танилцуулсан

Comments