ADRF Mongolia - “Хүүхдийн оюуны боловсролыг дэмжих төв”-ийн эцэг эхийн уулзалтанд оролцсон тэмдэглэл
(зургийг https://www.facebook.com/adrfmongol профайлаас авлаа)
2017.8.26 11:00-12:30
ADRF оффисын байранд Эцэг эхийн уулзалт
Ил захидлын хэмжээтэй цаасанд хэвлэж өлгөсөн сургамжит үгс
- Чиний амьдрал алтнаас ч үнэтэй. Амьдралаа үнэл
- Өчигдрийн хийсэн алдаагаа засах боломжийг Өнөөдөр гэдэг юм.
- Уур зөвдөж байсаныг би мэдэхгүй Тэвчээр илүүдэж байсаныг би мэдэхгүй
Зурж чимэглэсэн цаасан зууван жаазан хүрээтэй шохойгоор бичдэг хар цаас дээр хаяг бичиж утсаар өлгөжээ.
Даариймаа багш:
Эцэг эхийн уулзалтаар төвийн зуны сургалт, үйл ажиллагааг танилцуулах, санал авах, хичээлийн шинэ жилд зориулж бэлтгэсэн бэлгийг гардуулна.
- 84 сурагч Хаврын спорт өдөрлөгт оролцсон
- Хүүхдийн баярыг тохиолдуулан Тэрэлжд арга хэмжээ зохиож, эцэг эхтэй нь хамруулсан
- Сургалтын төв нь сургалтын цагийн хуваарийн дагуу 3 сар хичээллээд, өнөөдөр хаалт хийж байна.
- Ахлах ангийн 17 сурагчид оролцсон 3 өдөр 2 шөнийн аялал-семинар /Эрдэнэбилэг аялагч хөтөч/
Батцэцэг захирал:
Семинар-аялал гэдгийг анх удаа хийж үзлээ. Улаанцутгалан дээр хог цэвэрлэх сайн дурын ажил хийсэн.
Сорилтот зүйл байлгах үүднээс гурилаа зуурч, таслаж, махаа шуузалж, өөрсдөө хөдөлмөрлөж хооллосон. Бэлэн хоол авч идээгүй.
Даариймаа багш:
Дарь эх сургалтын төвд 80 сурагч, Чингэлтэй сургалтын төвд 60 сурагч, бүх сурагчиддаа сурлагын амжилт хүсээд, хичээлийн хэрэгсэл бэлэглэж байгаа. Уут нь хүртэл хэдэн төгрөг вэ гэдгийг бодоод үзээрэй.
Дэвтэр 10ш х 50 сурагч = 500ш
Үзгэн бал 300ш
Д.Номинхүү - Дарь эх сургалтын төвийн багш:
- Компьютерын сургалтаар Word дээр текст бичих, Powerpoint үзүүлэн бэлтгэх
- Математик, Монгол хэл хичээлийн давтлага
- 2 сурагчид Англи хэл
Хүүхдээ цагт нь явуулдаггүй, бас тасалдаг
Хичээлийн бэлтгэлгүй, дэвтрээ орхиод ирэх
Хүүхдийн бүтээмж сайжирч, 83 үг уншдаг хүүхэд 120 үг уншдаг болсон.
Монгол хэлний хичээлд цээж бичигт 10-аас 7 үг алддаг, 1 мин-д 8 үг уншдаг хүүхэд байсан.
Хүүхдүүд хичээлээ давтах гэж ирсэн мөртлөө багшийн дэргэд л даалгавар хийдэг юм шиг, хажууд нь байж хийлгэхгүй л бол зүгээр л суугаад байдаг.
Гэрийн даалгавраа хийж ирдэггүй нь эцэг эхчүүд хүүхэддээ анхаарал тавих, тоохгүй байна уу, хүүхдүүд сургалтын төв дээр л хичээл хийх ёстой юм шиг бодоод байна уу.
Хүүхдүүд уншаад, ойлгосоноо ярьдаггүй байсан бол асуудаг, ярьдаг болсон.
Одоо муу байгаа хүүхдийг муу гээд орхиж болохгүй. Өдөр болгон хичээлийг нь асуугаад, жижигхэн эх зохиол уншуулаад, юу гарч байна гээд асууж ярилцаарай.
Батцэцэг захирал:
Бага ангийн багшаар энэ жил их сургуулиа төгссөн Номинхүү багш сайн дурын багшаар ажилласан, баяр хүргэе.
Сургалтын төвд хүүхдүүдэд заавал тоо бодох албагүй, Дуу ч гэсэн сураад яваасай гэж бид боддог.
Өнөөдөр юу заасан, ямар хүн ирэв гээд Манай төвөөс хүүхдүүд юм суралцдаг учраас гэртээ ирэхээр нь асуугаарай.
Т.Энхивээл багш:
Чингэлтэй сургалтын төв нь ахлах ангийн сурагч ихтэй. Англи хэл, Төгөлдөр хуурын хичээл орсон.
6 сарын 15 өдрөөс 8 сарын 18 хооронд Зуны хөтөлбөр хэрэгжсэн.
11:00-12:30 Англи хэлний хичээл
12:30-15:00 Математик, Монгол хэл
11:30-16:00 Төгөлдөр хуур, Гитарын сургалт
Мягмар-Баасан гаригт дээр цагаар сургалтын төв ажилласан.
Сургалтын төв дээр ямар ч хичээлийг цаг товлон заалгуулах боломжтой.
Төгөлдөр хуур, Гитарын аль нэгийг сонгон сурах
Зуны даалгавараа хийх
Бодлого, Англи хэл
Гэрээр гитар авч, давтах боломж олгосон.
Сайн дурын багш Баторших хөгжмийн хичээл заадаг.
Болороо багш:
Сургалтын төвөөс хүүхдүүдийнхээ хүмүүжил дээр анхаарч 7 хоногт 1 удаа хүмүүжлийн хичээл ордог.
Боловсролын цаг гэдэг хичээлийг ордог.
Хүүхдийн хөгжил, хүмүүжилд эцэг эхийн нөлөө бий, үүнийг даалгавар өгч хянадаг.
Гэр бүлийн орчин их нөлөөлдөг.
Хамгийн эхний хичээл, даалгавар - Хайртай хүндээ захиа өгөөрэй.
Гэтэл зарим хүүхдийн эцэг эх, захиаг нь базаад хаях, ийм юм хийхээр хичээлээ хий гэж хэлж сэтгэлийг нь унтраах үйлдэл болжээ.
Хүүхэд нийгмийн амьдралын тусгал бөгөөд насанд хүрэгчдийн хийсэн үйлдэл, хэлсэн үг бүр тэдний оюун ухаан сэтгэлийг залж байдаг.
Тиймээс бид нарын хүссэнээр биш, хүмүүжүүлснээр бие хүн болон төлөвшинө.
Хүүхдээ алдаа болгонд нь зэмлэвэл тэмүүлэлгүй болдог.
Хүүхэддээ 10 мин зориулж, асууж ярилц. Яг ярих гэж байхад нь та загначихдаг, тэгээд л хаалттай болдог.
Хүүхдийн амьдрал гэр бүлийн тусгал!
Өөрийгөө хянаж чадахгүй, хүүхдээ загнаад байвал таны хүсээд байгаа хүн болохгүй.
Иймд эцэг эх өөрсдийгөө хянаад үг, хэлээ бод.
Дарь эх 5 дах өдөр, Хичээлийн жилд Бямба гаригт 11-12 цагт орно.
Асуулт тавиад бичүүлэх гэхлээр дэвтэргүй ирдэг.
Бид тус тусдаа биш хамтраад хүүхдээ хөгжүүлэх
Цагтаа ирчихсэн байх хүртэл чухал байна. Болохоо байлаа гэхэд 10 мин өмнө ирсэн байх.
13 сэдвээр хичээл орсон байна:
- Хүний мөс чанар
- Хүндлэх ёс
- Уучлах, уучлалт хүсэж сурах
- Баярлаж талархсанаа илэрхийлэх
- Өөриймсөг зан
- Туслах сэтгэл
- Тэвчээртэй байх
- Өөрийгөө өөрчлөх
- Монгол хэл, соёл
- Монголын ахуй амьдрал
- Монголын үлгэр домог
- Ухаарахуй
- Зөв буруугаа ойлгох
Сургамжит өгүүллэг уншиж өгөөд, бодит түүхийг нь хүүхдээр бичүүлдэг.
Эцэг эх та ЕБС, мөн манай сургалтын төвийн хичээл дээр ирж сууж үзэж байгаарай.
10 сарын 5-нд эцэг эхийн семинар болно. Эцэг эхийн боловсролын талаар Дэлхийд лекц уншдаг хүн ирнэ. Энэ хүн 9 сарын 30-аас 10 сарын 7-нд Солонгосд Ургацын баяр болдог үеэр амралтыг тааруулж, өөрөө зардалаа гаргаж, бидний хүсэлт, урилгын дагуу зочилж байгаа.
Хүүхэд бол бидний толь. Тиймээс та үг үйлдлээ хяна!
Хичээлийн хэрэгслэлийн хандивын аяныг зохион байгуулсан.
Дадлага хийсэн 2 оюутан:
Санхүү эдийн засгийн дээд сургууль нь Санхүү эдийн засгийн их сургууль болсноор 2-р курсийн 2 оюутан 8 сарын 15-26нд нийгмийн дадлагын ажил хийсэн.
1. Баянзүрх сургалтын төвд очиж хүүхдүүдтэй танилцахдаа шатар тоглож, баавгайн чих тоглоом тоглож хөгжилдсөн.
Чингэлтэй сургалтын төвийн сайн дурын багш Баторших багштай ярилцсан. Хүүхдүүд хөгжим сонирхож 1,2 удаа ирчихээд орхиод явчихдаг гэж байв. Эцэг эх нь асууж ирдэггүй гэж харамсаж хэлсэн.
Тархинд ой тогтоолт, сэтгэн бодох чадвар хэрэгтэй. Ой тогтоолтонд хөгжмийн ноот цээжлэх багтана, сэтгэн бодох чадварт хүүхэд 2 наснаас эхлээд өнгө ялгах, 5 настайгаас сонсгол хөгжиж эхэлдэг.
Хөгжим тоглох нь баруун зүүн тархи зэрэг ажиллахад тустай. Нэг гараа толгой дээрээ дээш, доош хөдөлгөх үедээ нөгөө гараараа гэдсэн дээрээ тойрог хөдөлгөөн хийж чадаж байна уу.
Энэ сургалтын төвүүдэд явдаг хүүхдүүд азтай хүүхдүүд гэж боддог. Эцэг эхчүүд нь боломж гэж хараад тууштай явуулбал хүүхэд ямар ч сайн, авъяастай болж болно.
2. Байгууллагуудаар явсан - их алхсан - хүнээ хүлээх үедээ л сууж амардаг байсан.
Байгууллагууд эелдэгээр үгүй гэж хэлдэг. Хувь хүн дэмжиж хандив өгдөг.
Хандивын хайрцгаар 143300 төг цуглуулсан - Нарантуул зах дээр очиход, зах дээр хүүхдүүд эерэгээр хүлээж авч байв - 1000 төг өгч байв.
Би худалдаачин, ашгаа бодож байна гэж хэлсэн хүн бий. Хэлгүй дүлий хүн шиг дүр эсгэсэн хүн ч бий.
Түгжрээд явж байгаа машинтай хүн сигналдаад дуудаад, 10000 төг өгсөн.
Гар урлалын бүтээл, үсний зүүлт, хайрын хайрцаг, номын хавчуурга хийж зарсан.
Ингээд нийт 225000 төг цугласан.
Хүмүүс "ямар сайн хүүхдүүд вэ" гэж үнэлсэн. Ямар сүмээс явж байна гээд загнуулсан тохиолдол ч бий. Ахлах ангийн 7 хүүхэдтэйгээ хамтдаа зарж, өлссөн, ядарсан үе - өчигдөр.
"Боловсрол бол бодитоор мэдэрсэн туршлага" гэсэн уриатай ТББ.
Comments