Энэ жил 5 км замд 12-80 насны идэвхитэй хүмүүсийн хамт гүйж, 00:24:29 минутын хувийн амжилтыг бүтээлээ.
Энэ жилийн арга хэмжээнд олон гүйгчид гадаадын улсуудаас ирсэн мэдээг уншаад баярласан, Швейцарь, Тайвань, Хятад улсуудаас ирсэн 10, 42 км зайд гүйгчидтэй тааралдаж баяр хөөр, талархалаа илэрхийлсэн.
2019 онд 10км гүйлтийн гараан дээр
Улаанбаатар Марафон - гайхалтай сайхан үйл явдал
илүү зохион байгуулалт, нэр хүндтэй байлгахын тулд дараах хэд хэдэн санал бодол төрсөн:
1. Гараа, барианы цэг дээрх үндсэн баннер дээр Гарааны талаас, мөн Барианы талаас харагдах электрон цагийг 4 болгож, аль ч талаасаа цаг нь харагддаг болгох (одоо зөвхөн бариа талд, гүйж ирж байгаа хүмүүс л харахаар 1 цаг байрлуулсан байсан,
мөн шүүгч нарыг хараарай гээд хөндлөн 1 цаг байгааг анзаарсан, гэхдээ энэ 2 цаг зөрөөтэй явж байсан)
2. Энгэрийн дугаарыг автоматаар таньж, уншиж бүртгэдэг програмыг боловсруулах
3. Барианд орж ирж байгаа гүйгчид автомат машинаас өөрийнхөө гүйсэн амжилтын мэдээллийг бататгасан тасалбарыг хэвлэж авдаг болох (энгэрийн бүртгэлийн дугаарыг нь зураасан код болгож, түүнээ машинд уншуулаад цагаа авчихдаг маш энгийн шийдэл гаргая)
4. Иргэд хогоо ялгаж хийх загварлаг, хэн ч харсан ойлгомжтой савуудыг олон газарт байрлуулах, дүүрсэнийг нь сольдог арга ажиллагааг plogging-тай нийлүүлж, боловсронгуй болгох
5. Үндсэн тайзны яриа талбайн аль ч хэсэгт цэвэр сонсогддог дууны төхөөрөмж, системийг ашиглах, магадгүй фм радиогийн цацалт хийснээр, сувгаа тааруулан хэн ч сонсож болохоор байх
6. Олон улсын арга хэмжээ учраас оролцогч улсуудын хэлээр, ядаж англи хэл дээр мэдээллийг давхар зарладаг байх
7. Танд ямар санал бодол төрсөн вэ? Арга хэмжээг зохион байгуулагч Нийслэлийн Засаг даргын тамгийн газар, Нийслэлийн Биеийн тамир спортын хороо зэрэг байгууллага, багийнхан бидний санал, хүсэлтийг анхааралдаа аваасай гэж хүсэж байна.
Энэ өдөр ямар байсан вэ?
Цаг агаар үнэхээр тааламжтай байсан.
Бидний хувьд Herbalife Nutrition компанийн бие даасан гишүүд учраас өглөө эртлэн очиж, өмнө бүртгүүлсний дагуу тус компанийн асраас бүртгэлийн дугаар, өмсгөл брэндийн хувцсаа авч, гүйлт эхлэх эгнээндээ орсон.
Энэ жил 42, 21, 10, 5км бүгдээрээ бөөн гараагаар эхэлсэн нь онцлог байсан, ба таалагдсан. Гүйлтийн замаа амжилттай туулж ирэхэд, км тус бүрээс хамаарч аль замаар орохыг заасан байсан нь зохион байгуулалттай хийгдсэнийг илтгэх ч, мөн л аль шүүгч нь хэдэн км-ын, эрэгтэй, эмэгтэйг барианд бүртгэж авч байгаа нь тодорхой биш байсан.
Бүх зүйл тодорхой, үнэн зөв байхын тулд Угтаж авч байгаа Шүүгч ажилтанууд тус бүрдээ эрэгтэй, эмэгтэй, хэдэн км замын амжилтыг бүртгэж байгаагаа тэмдэглэсэн тусгай самбар, тусгай далбаатай цэгт зогсож бүртгэх нь гүйж ирж байгаа хүн шууд таньж, тухай шүүгчид дугаараа тэмдэглүүлэх, мөн шүүгч цагийг давхар тэмдэглэж амжих боломжтой гэж бодлоо. (гэхдээ үүнийг л 3-р санал бодлыг хэрэгжүүлж автомат болгоцгооё)
Монголчууд бид Хурдан морио уралдуулж, баян ходоодны даага тоолж, пайз олгож чаддаг ард түмэн байж, Олон улсын энэ арга хэмжээндээ будлиан гаргадаг, алдаа хийдэг, ажлаа сайжруулдаггүй нь жил бүр харагдаж байгаа Шүүгч нараар шүүлгэмээргүй санагдсан!
Бага зэрэг амарсны дараа цусны даралтаа хэмжүүлж, 110/70 гэдгийг мэдэж авч, компани, байгууллагуудын асраар явж, мэдээлэлтэй танилцаж байгаад Team Herbalife багийнхаа зураг авалтанд оролцлоо.
Та Швед улсын иргэд гудамжаар гүйнгээ хогийг түүж цэвэрлэдэг арга хэмжээг 2016 оноос эхлэн зохион байгуулж, plogging гэж нэрлэсэн талаар сонссон байх.
Би чинь "Хүмүүсийг илүү эрүүл, илүү аз жаргалтай болгодог" уриатайгаар Herbalife Nutrition компанийн боломжуудыг хүмүүст хүргэдэг учраас, дээрх арга хэмжээг санаж plogging хийж, унадаг дугуйныхаа дэргэд нэг доор хогийг цуглуулж эхэлсэн ба цугларсан хогийг ТҮК-ийн ажилчид ирж төмөр тэргэнцэрт ачиж байгааг хараад баярласан.
Ингээд талбайн баруун талд байрласан Худалдаа Үйлдвэрлэлийн Их сургуулийн хамт олноос хогийн уут авч, ууттай дүүрсэн хогоо буцааж өгөхөд Витамин С-ээр урамшуулж байсан нь сайхан санагдсан.
Мөн Herbalife Nutrition компаниас бидний идэвхи, орчноо цэвэрлэж байгааг санаачлагыг дэмжиж, усны сав, уурган батончикаар урамшуулсанд бүр их талархсан.
Улаанбаатар марафон арга хэмжээнд оролцох урам зоригийг анх бидэнд төрүүлж байсан, 2010 онд манай гэрт ирж Зочдын сэтгэгдлийн дэвтэрт Марафоны хуудсыг үлдээсэн Япон залуу Кени Куратадаа мөн, биеийн жин 73.6кг, үүнээс 25кг өөхтэй болчихсон байхад биеийн бүтэц, хүнсний шим тэжээл, тэнцвэржүүлсэн амьдралын хэв маяг зэрэг ойлголтуудыг системтэйгээр олгож эрүүл, идэвхитэй амьдралын хэв маягт хөтөлсөн Herbalife Nutrition компанийн бие даасан гишүүд, зөвлөхүүддээ талархалаа илэрхийлье.
Гэргий бид хоёр өнөөдөр илүү эрүүл, илүү аз жаргалтай байхыг хүсдэг, хүсдэггүй ч эрүүл, аз жаргалтай байгаасай гэсэн хайртай хүмүүстээ зөвлөж, үйлчилж байгаадаа бахархалтай байдаг.
Марафоны 100 зурагтай альбомоо фасебуукын найзууддаа дэлгэсэн.
Herbalife Nutrition компанийн Монгол дахь салбарын суурин төлөөлөгч Г.Дэнзэнтэй хийсэн ярилцлага
"Улаанбаатар марафон" олон улсын гүйлтийн тэмцээнийг ивээн тэтгэж байна. Тэр дундаа, 10 км-ийн гүйлтийн тэмцээнийг Herbalife Nutrition компанийн нэрэмжит гүйлт болгон зарласан байгаа.
Улаанбаатар Марафон Олон улсын үйл явдлын вэб -тэй танилцаарай.

Team Herbalife видеог үзэх |

2022 оны Улаанбаатар марафон
Бүртгэлийн хураамж дараах төлбөрийг ангилал тус бүрээр төлж оролцож өөрийн амжилтаа тэмдэглүүлэх, хянуулах боломжтой.
Ямар нэг мөнгө төлөхгүйгээр сонголт хийсэн замд мөн гүйж болно гэж бодож байна.
Comments