Жайка ОУБ-ын Монгол дах төлөөлөгчийн газраас зохион байгуулсан фото зургийн уралдаанд оролцлоо


2018.10.26 өдөр Бодь цамхаг доторх Жайка оффист очиж, дээрх үйл ажиллагаагаар сонгосон 12 фото зургийн оролцогчдод дурсгалын гэрчилгээ, шагнал гардуулах ажиллагаанд оролцлоо.

Жайка байгууллагаас жил бүр календарь хийдэг ч анх удаа ийм уралдаан зохион байгуулж, Япон-Монгол орны хамтын ажиллагааг олон нийтэд танилцуулахуйц  12 фото зургыг шалгаруулан шинэ 2019 оны календартаа оруулахаар шийджээ.

Энэ уралдаан нь хэдий анх удаа ч, Япон-Монголын харилцаа гүнзгийрсэнийг бататгаж, нийт 113 бүтээл ирсэнээс 69 нь шалгуурт тэнцэж, дараах 13 бүтээлийг шинэ хэвлүүлэх календартаа сонгожээ:

1. Зургийн нэр: Багш болон бид
Энэрэлбаяр: Жайка төсөл-Мал эмнэлэг дээрх техникийн хамтын ажиллагааны хүрээнд ХААИС-ын оюутанууд япон багштайгаа
лабораторид хичээллэж байгаа байдал

2. Зургийн нэр: Япон ард түмнээс зөвхөн Монголын ард түмэнд
Батхүрэл: Японы төмөр зам байгууллагаас Монголын төмөр замд шинэ технологи нэвтрүүлж байгаа. Жайка төслийн хүрээнд Япон инженерүүд төмөр зам дээр шинэ багажаа туршиж байна.

3. Багшаа би, би
4. Хүүхэд хамгааллын хамтарсан баг айл бүрт, хүүхэд бүрт
Дэлгэрмаа: Хүүхдийг ивээх сан 2005 оноос Жайкатай хамтарч 6 дүүрэг, Архангай аймагт Хүүхэд хамгааллын төсөл хэрэгжүүлж, энэ төслийн 2 дах үе шат эхэлсэн.
Анх удаагаа хүүхэд хамгааллын төслийг Монголд хэрэгжүүлсэн. Сум, хороо болгонд хүүхэд хамгааллын баг гэж бий болгосон. Хамгаалал нь ямар байгааг шалгадаг стандарт, багийг бий болгоход энэ жилээс төсөл сунгагдаж хэрэгжиж байгаа.

5. Өглөөний шим тэжээлт боовоо хамтдаа хийв
Ж.Бэгзсүрэн: Манай гэрт ирсэн Япон залуу Койчитай манай хүүхдүүд өглөө идэх боовоо хийж байна. Энэ залуу нь энхтайваны тэврэлт гэж арга хэмжээг дэлхий даяар зохион байгуулдаг нь бидэнд таалагдаж бид түүнийг гэртээ урьсан.

6. Our future is kids
Золчимэг: Мэдээллийн технологийн 2-р түвшний оюутан би 2 дүүгээ оролцуулсан энэ зургаа япон, монгол 2 хүүхэд гэж төсөөлж авсан.

7. Ойлголцол
Алтантуяа: Жайка төсөл - Техникийн хамтын ажиллагааны хүрээнд Нийгмийн даатгалын газрын чадавхийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжсэн

8. Гэрийн даалгавар
Банзрагч: Архангай аймгийн сургуулийн мэдээллийн технологийн багш ангийнхаа 2 сурагчийн гэрийн даалгавраа хийж байгаа үед нь авсан зураг

9. Эрүүл шүд
Энхсаруул: Японы улсын шүдний боловсролын холбооноос ХУД-д эмч нар ирж, 3 өдөрт 800 хүүхдэд үзлэг, оношлогоо хийхэд авсан зураг.

10. JDS хөтөлбөрт хамрагдсан аавыгаа хүлээж байгаа охин
Жаргалмаа: Японы ЗГ-ийн тэтгэлэгийн шалгалтанд орох өглөө хүлээж байхдаа авсан зураг

11. Япон, Монголын хүүхдүүдийн нөхөрлөл
Балдорж: Оюунтүлхүүр сангийн зөвлөхөөр ажилладаг. Жил бүр 10 хүүхдийг homestay-аар 7 хоног аялуулдаг. Энэ зурганд 8 хүүхдээр дамжуулан Монгол ёсоо танилцуулдаг төсөл.

12. Мөрөөдөлд хамтдаа
Ууганбаяр: Мөрөөдөл зуслангийн ажилтан. Хүсэл мөрөөдөлтэй хүүхэд Монголын ирээдүй гэж ажилладаг.

Жайкаг төлөөлөөд төлөөлөгчийн газрын дарга Сато үг хэлсэн:
- энэ арга хэмжээнд оролцсонд талархалаа илэрхийлье. Уралдааны зорилго: Жайка үйл ажиллагааг ард түмэнд илүү ойлгуулах
2019 оны календарт та бүхний зураг орж хэвлэгдэхээр та бүхэнд гардуулж өгнө.

Тэргүүн байранд шалгарч 360 хэм өнцгөөр зураг авдаг аппаратны эзэн болсон Ууганбаяр: Уралдаанд оролцоод тэргүүн байранд шалгарсанд баяртай байна. Олон хүүхдийн инээд орсон зургаар шалгарсанд баяртай байна.

Дэлгэц дээр зураг нь гарч харагдахад, зургийн эзэд дээрх тайлбар мэдээллийг өгч, эцэст нь хамтдаа зургаа авахуулж энэ үйл ажиллагаа өндөрлөсөн.

Надад уралдааны зохион байгуулалт таалагдлаа.
















10-аад жилийн өмнө Гэр бүлийн радио 104.5ФМ-ээс зохион байгуулсан фото зургийн уралдаанд манай гэр бүлийн зураг мөн сонгогдож, мэргэжлийн студид гэр бүлийн хөрөг зураг авахуулах эрхтэй болж байсан маань санаанд орлоо. Тэр зураг одоо ч тус радиогийн хананд үйл ажиллагааны түүх, гэр бүлийн оролцоо болон үлдсэн байдаг.


Comments