Байгальд хог болдог, шингэж задардаггүй гялгар уут, гялгар торыг хэрэглэхгүй гэж ухаарсан хүмүүс нь
Даавуун уутыг тогтмол барьж, өөрсдөө оёж дэлгэрүүлдэг.
Дараах видеонд 48х33 хэмжээтэй, цахилгаантай уут оёсон аргачлал багтсан
1. 150 см энтэй (өргөнтэй) даавуунаас 80см урттай тайрч,
2. 150х80 см даавуугаа 50х80 хэмжээгээр 3 хуваана. Ингээд 3 уут эсгэгдэж байна.
3. 80х50см даавууныхаа өнгөн талыг дотор нь хийж, задгай хажуу ирмэгийг зэрэгцүүлэн 40х50 см болгон нугалж,
4. Уутны ёроол болох битүү талыг индүүднэ. Индүүдсэнээр дараагийн оёдол хийх, хэмжээс авахад хялбар болдог.
5. Уутны хажуу тал болох задгай хоёр ирмэгээс 1см хэмжээс тавина
6. Хоёр ирмэгээ 1см зураасаар оёж битүүлнэ
7. Ёроолын битүү талаас амсар тал руу 39см, 37см хэмжээс тавьж,
8. нугалж индүүдэж, зураас оруулна
9. голыг тэмдэглэж, голоос хоёр тийш 6см-д тэмдэглэл хийнэ.
10. бариулд 37см урттай 3см өргөнтэй 2ш оосор орох тул тайрч бэлтгэнэ
11. цахилгааны төгсгөлийн төмрийг уутны захын оёдолд тааруулж, уутны голд цахилгааны аль хэсэг таарахыг тэмдэглэнэ
12. цахилгаан оёж эхлэх уутны ирмэгийн оёдлоос 2см-д тэмдэглэл хийж, цахилгааны голоо уутны голтой тааруулж зүүгээр тогтооно
13. Дээд ирмэгийн 1см-ийг дотогш нугалж, 2см-ийн уутны амсараа гаргаж нугалж оёхдоо
14. цахилгаан, оосороо хэмжээс дээрээ оёно. Уутаа эргүүлж, амсрын нөгөө талд үргэлжлүүлэн оёно.
15. уутны хажуугийн оёдлыг дэлгэж, мөн ёроолын өнцгийг гаргаж, индүүднэ
16. уутанд 4см ёроол гаргахаар 2см зайд гурвалжилж оёно
17. уутны амсарын дээд ирмэгт оосороо бэхэлж оёно
18. ирмэгээр гоёлын бэхэлгээг оёно.
Гэртээ оёдлын машинтай, бидний өгсөн эсгүүрийг, бидний зааж өгсөн технологи дарааллын дагуу оёж чадна гэвэл Бүтээлч оёдлын бүлэгт нэгдэж, туршлага мэдлэгээ нэмж, бүтээлээ урлаарай.
Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын "Төгсөлтийн аргачлал" -600 төсөлд хамрагдаж, суралцсан Дундын хадгаламжийн бүлгийн гишүүн өрхүүдийн нэг ХоостАйл БийСоё нь нотебуук компьютер, гэр интернэтийн төхөөрөмж авч видео мэдээллүүдийг бэлтгэж байна.
Мөн Даавуун уутны захиалга авч, оёдол хийдэг өрх айлуудтай хамтран оёж үйлчилнэ.
2020 он
Зураач Ундраагийн АРТ тор
зурсан зурагтай Арт эко тор
эсгүүрийн хэмжээ: 37.5 х 94 см
оосорны урт: 68см
оёсон технологи
4. Ёроолын гурвалжинг оёж, бөхөлнө. Утасны үзүүрийг нь зангидна
5. Уутаа эргүүлж, ёроол талд 31см тааруулж, дээд ирмэгээс 1, 3.5см дээр зураас тэмдэглэл хийнэ.
6. Дээд ирмэгийн 2 тэмдэглэгээгээр нугалж индүүдэж, оёдолд бэлтгэнэ
7. Оосорны 114см х 6см эсгүүр хийнэ
8. Оосорны эсгүүрийн 2 ирмэгийг 0.5см-ээр нугалж индүүдэж, оёдолд бэлтгэнэ.
9. Оосорыг 2см өргөнтэйгээр оёж бэлтгэнэ.
10. Дээд ирмэгтээ цахилгаан, оосороо 2 хажуугийн оёдлын дээд ирмэгт шургуулж тааруулж оёно
11. Дээд ирмэгийн гоёлын оёдлоо хийнэ.
Ажлын хар даавуу материалын өргөн 159см байхлаар нь даавууны өөдөс гаргахгүйн тулд
Том тор: 92см өндөр 40см өргөн эсгүүр хийж оёсон
Оосор: 69х8см эсгүүр хийж, 2.3см өргөнтэй болгож давхарлаж оёсон.
Жижиг цүнх: 30х30см бэлэн хэмжээтэй байлгахын тулд 32х72 см эсгүүр хийсэн.
Оосор: 116х7см эсгүүр хийж, 2.3см өргөнтэй болгож оёсон
Comments