Оёдлын бүтээлч бүлэг

оёдлын бүлэг

Үйл уран болог!

Монгол хүн хэрэглээний эд зүйлээ үйлдвэрлэдэг бус, хэрэглэх хүнд зориулан урлан бүтээдэг соёлтой байсан гэж ойлгосон.

Оёдлын бүтээлч бүлэг нь бүлгийн гишүүдийнхээ сонирхол, чадварт суурилж оёмол бүтээгдэхүүнийг бий болгох явцдаа эерэг харилцаа, дэмжлэг, хамтын ажиллагааг тэгш эрх, үүрэгтэйгээр өрнүүлнэ.

Гэртээ оёдлын машинтай, эсгүүрийг зааж өгсөн аргачлалын дагуу оёх хүсэлтэй хүмүүстэй харилцаж, бүлэгтээ нэгдүүлдэг.

Бүлгийг үүсгэн байгуулагч, ахлагч нар нь оёдлын ажлын чанарыг хариуцаж, гишүүдийн боломж, чадвартай танилцаж, ажлыг хуваарилж, гүйцэтгэлийг бүтээгдэхүүн бүрээр үнэлж, урамшуулна.

Оёдлын бүтээлч бүлгийн ажил

- захиалагчийн хүсэлттэй бүлгийн ахлагч, бүлгийн үндсэн баг бүрэн танилцаж зөвшөөрнө
- эсгүүр, оёдлын технологи дээр шийдэл гаргаж, дэмжүүлнэ
- материал сонголт, орц, гарцын бүртгэлийг захиалагчид тайлагнаж, үнэлгээг тохирно
- эсгүүр, оёдлын гүйцэтгэлийн явцад санал, шийдэл гаргаж, дараагийн хувилбарт дэмжүүлнэ
- оёдлын бүлэгт нэгдэх шинэ гишүүнд гүйцэтгэх ажлыг биечлэн зааж, эсгүүрээр хангана
- эсгүүр, оёдлын үйл явцаар бичлэг, нийтлэл бичиж олон нийтэд танилцуулна
- захиалагчийн ажил үйлсийг нь дэмжиж, харилцан ойлголцож хамтран ажиллана

Оёдлын бүлэг нь тодорхой тооны оёмол бүтээгдэхүүнтэй байж, түүнийгээ таниулах, оёж бүтээх ажлаа бүтээлч хандлага (бүрэн таних, сэтгэл гаргах, загварыг сайжруулах, хаягдлыг багасгах, зардлыг хэмнэх)-аар гүйцэтгэнэ.



Бүтээлч Айл Бий Соё

Есөн даваа тоглоомын богц

Оёдлын бүлгийн оролцогчийн тоо: 3

Монголын хөлөгт тоглоомоос сурах, тоглоход зориулагдсан Есөн даваа тоглоомын богц бүтээл (хэрэглэгчийн бүлэг)-ийг 2020 оноос хөгжүүлж, оёж бүтээж байна.

Даавууны хэмжээ: 2м2
Даавууны өнгө: тосон бор
Бүрэлдэхүүн хэсэг: зангидсан товч 3ш

Оёдлын төрөл: гоёл (overlock stitch), товчны нүх хэрэх
Оёдлын утас: 6 өнгө, торгомсог, 40 номер



2021.11.6 Тааран даавуу гэх наалттай даавуу дээр Singer машины 20-р оёдлыг 5, 5 дээр тохируулж оёж байна. Товч-шилбэний уртыг 4+16+т см-ээр тайрч, бэхэлж оёсон.

Монголын хөлөгт тоглоомоос сурах, тоглоход зориулагдсан "Есөн даваа тоглоомын богц"


Зураач Ундраа

даавуун ART уут

Оёдлын бүлгийн оролцогчийн тоо: 3

Олон жил хэрэглэгдэх даавуун уут дээр уран зураг зурж бүтээдэг.
Хэвлэмэл биш зурсан зурагтай Арт эко даавуун тор (фото зургууд)-ыг өдөр тутам нотебүүк, жижиг эд зүйлсээ хийх, цүнхний оронд ашиглах, дэлгүүрээс гялгар уутан тор авах шаардлагагүй.

Эсгүүрийн хэмжээ: 38х94см
Бэлэн болсон уутны хэмжээ: 35х43см
Оосор урт: 68см  өргөн: 2.5см


даавуун жижиг Арт цүнх


Эсгүүрийн хэмжээ: 28х62см
Бэлэн хэмжээ: 25х28см
Оосор урт: 114см  өргөн: 2см
Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл ТББ

даавуун цүнх

Оёдлын бүлгийн оролцогчийн тоо: 11

Цэгээр наадъя төсөлт ажлын бичвэрийн дэвтэр, зургийн дэвтэр, харандаа, баллуур, үзүүрлэгчийг агуулах халаастай даавуун цүнх. Хүүхдийг эмх цэгцтэй, нямбай болохыг дэмжинэ.

Даавууны хэмжээ: 0.513м2
Бүрэлдэхүүн хэсэг: товч, бариул, товчуур, хэвлэгдсэн лого, тунгалаг гялгар


АНУ. Endangered Alphabet Project Inc.

ULUS game mat

Оёдлын бүлгийн оролцогчийн тоо: 6

Монгол бичиг, Монголын домог, түүхийг тоглоомын аргаар танилцуулах зорилготой тоглоомыг АНУ-ын дээрх байгууллага санаачлан зохиож, даавуун хөлөг-уутыг оёхыг ажлыг бид гүйцэтгэсэн.

Даавууны хэмжээ: 0.5м2
Бүрэлдэхүүн хэсэг: хэвлэлтийн үйлчилгээ, зангидсан товч шилбэ 3ш



Үндэстэн баг ХХК

Яргуй асар

12м диаметртэй, 5м өндөртэй, 6 талт сүүдрэвч асар

Оёдлын бүлгийн оролцогчийн тоо - 4
Захиалга гүйцэтгэх хугацаа 5 өдөр

Даавууны хэмжээ: 120м2
Даавуу: майханы материал
Бүрэлдэхүүн хэсэг: даавуун оосор 130м 

Нүдний боолт

Багийн харилцааны сургалтанд нүдийг хаадаг зүүлт

Галстук

1м урт, 22см өргөн

Даавуу: тугны материал



Оёдлын бүлэгт захиалгаа өгч, хамтран ажиллахыг уръя. Лавлах утас 99861326, 89661326, 96070315 Ж.Бэгзсүрэн, гэргий Б.Мөнгөнсоёмбо

Оёдлын бүлэг болж ажиллах талаарх бодол, сэтгэгдлээ бичиж, харилцахыг хүсье.


Энэ нийтлэлийг Дэлхийн зөн Монгол байгууллагаас хэрэгжүүлсэн
 Төгсөлтийн аргачлал 600 төслөөс өрхийн орлогыг нэмэгдүүлэхийг дэмжихээр өгсөн тоног төхөөрөмж Dell нотебуук, гэр интернэт төхөөрөмжийг хэрэглэж бэлтгэлээ.


Comments