#MongoliaFriend Mikiko from the US
Манай 554 дэх зочин
traveling spoon вэбээр харилцаж 6-р сарын 26 өдөр манайд ирлээ.
#MongoliaFriend богино бичлэгийг хамт хийх тусгай урилгыг танд өгье
Манай гэрт зочлон ирж хамтдаа өдрийн хоол бэлтгэн хүртэж, мөн гэр ахуй соёлтой танилцсанд гялайлаа
Таниас та хэн вэ гэж асууж болох уу?
- Намайг Микико Флин гэдэг.
Америкаас ирсэн Япон хүн.
Та бол нүдний мэс заслын эмч.
- Тиймээ, тийм ажил хийж байсан. Одоо тэтгэвэртэй.
2009 онд тэтгэвэрт гарсан
Тэтгэвэрт гараад та аялах, мөн зураг зурах дуртай болсон. Таны энэ сонирхол таныг Азийн урлагийн бүлэгтэй танилцуулсан.
- Сан Франциско хот дах Азийн урлагийн музей
Та сайн дураараа уг бүлэгт нэгдсэн үү?
- Тийм ээ, би бол тэр байгууллагын бүртгэлтэй гишүүн.
Тэр холбоо энэ Монголын аяллыг зохион байгуулсан гэсэн үү?
Азийн урлагийн нийгэмлэг нь Азийн урлагт дуртай хүмүүс ба музейгээ ном, зураг гэх мэт олон хөтөлбөрүүдээр дэмждэг.
Гадаад, дотоодын аялал зохион байгуулдаг.
Ийм хамт олны нэг гишүүн байдагт нь баяр хүргэе.
Монгол айлын хоол бэлтгэж байгаа байдал, хоолны талаар та юуг мэдэрсэн, ямар үгийг хэлэх вэ?
Маш сонирхолтой. Та хоёр сайн ажилласан.
Яг л ид шид юм шиг.
Бүх зүйлээ сайн зохион байгуулсан байсан.
мөн та маш сайн суралцагч. Буузны шинэ чимхэлт сайн сурсан.
viator, traveling spoon вэбээр захиалга өгч, харилцаж,
манайд өдрийн хоол хамт хийж хүртсэн
73 настай Япон эмэгтэй Микико
аяганы битүү шөл, ороомог бууз, бууз, ясны шөл
Азийн урлаг судлалыг дэмжигч гишүүн, зурах дуртай, 73 настай аялагч Микико
#MongoliaFriend Mikiko from US
2022.6.26 өдөр. ХоостАйлын 554-р зочин Микико
тэр үгийг юу гэж хэллээ?
- pinching
Монголоор бид бууз чимхэх гэж хэлдэг.
энэ үг ингэхийг мөн хэлдэг.
- Яг зөв. Англиар pinch, эрхий долоовор хоёр хуруугаараа хавчих үйлдэл
Микико, энэ богино бичлэгт бидэнтэй хамт байсанд гялайлаа.
Монголын 21 хоногийн аялалд нь амжилт хүсье.
Энэ аяллынхаа дараа та хүсч байвал манай гэрт аяллын найзуудтайгаа хамт ирж болно.
Аяллыг зохион байгуулагч компаниасаа асууж болно.
Та дараах үгийг хэлж болно:
"Өвөр гүнтийн зусланд байгаа БийСоё гэр бүлд зочлох боломж надад бий"
Яагаад би ингэж хэлж байгаа вэ гэвэл,
танд би 4 шагайг өгье. Энэ бэлэг шүү.
Та Монголоор аялах үедээ энэ яс юу болох, 4 шагайгаар яаж тоглодог болохыг аяллын хөтөч болон бусад хүмүүсээр заалгаж, сурна гэж би итгэж байна.
-Ямар малын яс вэ? Хонь эсвэл ямаа.
- Аль хэсгийн яс вэ? Малын арын хөлний холбоос ийм яс 1 хонинд зөвхөн 2 ш байдаг.
Та энэ 4 ясыг Монголын аялалдаа авч яваад, хэрэглэж үзээд, юуг олж мэдсэн, сурсанаа надад хэлээрэй гэж танд гэрийн даалгавар өгмөөр байна?
- Ямар мэдээлэл?
Энэ ясны тухай. Бид энэ ясыг тоглоомд хэрэглэдэг, таны тусламжтайгаар би илүү ихийг мэдэх хүсэлтэй.
- Би Японд, АНУ-д энэ ясыг өмнө нь харж байгаагүй.
- Монголд ясаар тоглодог тоглоом бий гэж сонссон.
Тиймээ, бид энэ ясыг хэрэглэн
60 орчим тоглоом тоглодог.
- Тийм үү, та нарт энэ яс байх нь дээр байх, би тоглоом мэдэхгүй.
Яагаад би танд энэ 4 ясыг өгөхийг хүссэн вэ гэвэл,
та Монголоор 21 хоног аялах үед эдгээр нь
Монголын тухай ярилцах сэдэв болно.
- Би Монголын тухай ихийг мэддэг хүн болох уу?
Аяллынхаа дараа та хүсвэл өөртөө аваарай, үгүй бол зочид буудалдаа үлдээгээд надад буцааж өгч болно.
- Чи надад тоглоом зааж өгөх үү?
Тэгнэ, таны аялалд амжилт хүсье.
Зочны дэвтэрт
Dear Bee and Soy
thank you for your hospitality. This is my first trip to Mongolia. I always wanted to come and visit Mongolia and learn the history culture and how people lived. Your ger is wonderful. I enjoyed watching ger, make Mongolian dishes and it was fun to learn how to make dumplings. It was really fun!!
Thank you again. Mikiko Flynn
p.s. The food was delicious.
Viator вэбд review
Living organically in the 21st century
I had a great time visiting Bee & Soy in their traditional Mongolian house, ger and cook with them. Their ger is compact but, cleverly made; have a fridge, electric oven, Soy’s sawing machine and a sink with a cute contraption made from a cut up plastic bottle for hand washing. The stove sits in the center of the room and dried “horse poop” plus wood is used for fuel (some smoke but not smelly). They gather the horse poop themselves, they said.
Soy showed me how to hold buuz (steamed dumplings like gyoza). I learned a new one.
Their life style seems simple, yet economical and close to nature, very organic and wasting very little. It was an eye-opener for me. Wish them good luck for continuing to show their life style with people from all over the world.
Comments