Mongoliafriend Alicia from Germany and Anais from France

 


582. Couchsurfing
                Alicia, Germany
583. Couchsurfing
                Francois, Switzerland
584. Friend of Alicia
                Anais, France


582 дахь айлчин, Герман улсаас ирсэн Alicia


Couchsurfing вэбээр харилцсан.

Alicia from Germany

Hey Bee! Hope you're doing well :)
I'm Alicia, a long-term traveler from Germany. I've been on the road for a few months now and will come to Mongolia on Tuesday (21.02.) :) I would love to explore the country for a month and your profile sounds awesome so I thought I would just message you super spontaneously. Maybe we can celebrate Tsagaan Sar together or we can cook something together?
I want to get to know the country, culture and it's people. And I love food, so getting to know your cuisine would be awesome!!
All the best Alicia

Манайх руу couchsurfing вэбээр холбогдон, илгээсэн дээрх имэйлээс нь харахад, сар шинийн 1-ны өдөр Улаанбаатарт онгоцоор ирэхийг хараад, шинийн 2, 3-ны үед гэртээ ирүүлэх бодол төрсөн.

2023.2.22-23, 2.26-3.1
Хоол хийх дуртай Герман охин

Mongolia friend - #ХоостАйлд зочилсон аялагчдын сэтгэгдэл
#MongoliaFriend Alicia from Germany

Амар мэнд үү, Би Алисиа. Германы Бавари муж, Бамберг хотоос ирсэн.
Монголын байгаль, хүнс, амьтад нь үнэхээр сайхан. Монгол хүмүүс нь зочломтгой, найрсаг.

Тиймээс Монголд аялж очоорой гэж хүн бүхэнд хэлж чадна.

Энэ бичлэгийг үзэж байгаа Монгол хүнээс асуух асуулт гэвэл:
Та ямар хоолонд дуртай вэ?
Та өдөр бүр, эсвэл 7 хоног бүхэнд ямар хоолыг заавал иддэг вэ?

Би энэ гэрт 2 дах удаагаа ирсэн байна.
Эхлээд ирэхэд зочломтгой, найрсаг, итгэмээргүй сайхан байсан учраас би эргэн ирсэн.

Өчигдөр болсон хурим (гал тахилга)-ын зан үйлд  уригдаж оролцон, мөн хайхалтай сайхан байсан.
Энэ  зочломтгой, дотно гэр бүлийг  би хүмүүст танилцуулж ярина.
Зочдыг хүндлэх ахуй, соёлыг ихээр мэдэрч байна.
Төр ёсны зан үйл нь эхлэхээс дүүрэх хүртэл үнэхээр хайхалтай байсан.
Уялдаа холбоо, нэгдэл хэсгүүдтэй, олон зүйлс багтсан хурим (гал тахилга) байсан.
Надад одоо олон асуух зүйл байна

Дараагийн асуулт маань,  Монголд ирье гэж яаж шийдсэн вэ? Монгол улсад яагаад аялах болсон вэ?

Монголын тухай зураг, бичлэг үзээд найрсаг, зочломтгой ард түмэнтэй танилцах, өөрийн биеэр үзэхийг хүссэн.

3-р асуултаа асууя. -Монгол хүнээс ямар асуулт асуумаар байна уу?

Танд франц, герман хүнээс асуух зүйл байна уу? Бид танд туслах - найрсаг, зочломтгой байхыг хүсч байна.
Миний уулзсан, надтай таарсан Монгол хүн бүхэн найрсаг, хайхалтай сайхан байсан.
Би ч гэсэн найрсаг тусч баймаар байна.

#MongoliaFriend

Хөвсгөл аймагт болох Мөсний баярт очиж оролцоход нь амжилт хүсье.
Монголд байх ирэх өдрүүдэд нь амжилт хүсье.

#MongoliaFriend Alicia from Germany by couchsurfing in 22-23Feb, 26Feb-1Mar., 2023 at #ХоостАйл БийСоё


583 дах айлчин, Швейцариас ирсэн Francios

Couchsurfing вэбээр харилцсан.

Francios
2023.2.26-27

Ням гарагт Герман эмэгтэй Алисиатай хамт Өвөр гүнтийн зусланд 12 цагийн үед ирж, биднийг зуслангийн гэртээ гэрийн хаалга, тооно аваад ирэхийг хүлээж, гадаа 3 цаг  байхдаа хувцас нимгэн байдал нь илүү нөлөөлж, нилээн даарсан энэ залуу шөнө мөн тухгүй даарч унтаж, маргааш өглөө нь хот руу буцсан.
Энэ өдөр манайх гэрээ буулгаж, тооно, хаалгаа солихыг өмнө имэйлээр харилцаж мэдсэн, мөн сонирхож ирсэн энэ залуу гэр буулгаад, барих үед унь өлгөхөд туслахыг хичээсэн ч унийг ханын толгойд сагалдаргаар нь тогтооход хүч нь дутаж, чадахгүй байна гэж хэлж байсан нь их ядруу байгааг харуулсан.

Даатгалын компанид нягтлан бодогч мэргэжлээр ажилладаг энэ залуугаа өглөөний цайны дараа 7 буудал руу ирж хаалганы нугас авах үедээ, хүргэж ирсэн.

 

584 дах айлчин Франц бүсгүй Anais

Улаанбаатар хотод байхдаа танилцан Герман найз Alicia-ынхаа танилцуулга, урилгаар манай гэрт зочлон ирсэн.


Анаис
2.28-3.1

Герман бүсгүй Алисиа маань бидний хурим (эртний ёсоор гал тахилга)-ийн үйл ажиллагааны бэлтгэлд туслахын зэрэгцээ, хотод guesthouse-д танилцсан Франц найзыгаа ирүүлбэл болох уу гэхлээр нь бид зөвшөөрснөөр, 2 сарын 28-ны өглөө шарга морьтын автобусаар хотоос гарсан боловч, 10 цагаас хоцрохгүйн тулд таксидаад ирсэн гэнэ.


Mongolia friend - #ХоостАйл-д зочилсон аялагчдын сэтгэгдэл

#mongoliafriend Anais from France

Миний нэр Анайс. Би Франц хүн. Монголд 6 сар болно.

Уламжлалт хурим зан үйлийг үзэхээр би өчигдөр энд ирсэн.
Намайг урьж, энэ сонирхолтой, өмнө нь оролцож байгаагүй, маш сайхан, онцгой өдөр, үйл явдалд оролцуулсанд гялайлаа.

Танилцсанд баярлаж байна.
Миний 2 дах асуулт Яаж Монголыг сонгож аялж ирсэн вэ?

3 жилийн өмнө зурагтаар Монголын тухай нэвтрүүлгээр хөдөө нутаг, унаган байгалийг хараад сургуулиа дүүргээд, 6 сар аялна гэж би өөртөө хэлсэн.
Ингэж өөртөө хэлсэн, хүссэн болохоор Монголд ирсэн байна.  

Ирэх 5 сарын хугацаанд Монголд амьдарна гэж би тааж байна.  
Монголд сайхан байгаарай, Монголчуудтай сайн уулзаарай.
Монголд 1 долоо хоногийн өмнө ирсэн үү?

1 сар гаруйн өмнө, 1-р сарын 21нд ирсэн.

Миний 3-р буюу сүүлийн асуулт Монголчуудаас ямар асуулт асуумаар байна вэ?
Би юу асуухаа мэдэхгүй байна. Надад асуулт байхгүй.
Хэзээ нэгэн өдөр Монгол хүн та Францад ирэх юм бол, Би танд хотоо танилцуулахад дуртай байна.
Францын Парис, аль нэг хотод очиж байгаа бол над руу холбоо бариарай.

Энэ бичлэгт сэтгэгдэл бичиж харилцаж болох уу?
Би Франц улс руу очих гэж байна гээд бичье.
Сэтгэгдэлд юу бичигдэж байгааг тогтмол шалгаж, уншиж байх юм байна, гялайлаа.

Me and my wife organized our wedding on traditional way yesterday.
It's one time event in human life and related with Ger and Fire by shaman.
One day full event includes invited everyone join to actions of starting with explanation, Ger and family inside and outside energy connection actions, and final receiving and fulling energy by singing and wish words.

Бидний уламжлалт хурим буюу гал тахилгын зан үйлийн урилгыг хүлээн авч, сонирхон ирж, өглөөнөөс үдэш болтол бүрэн дүүрэн оролцсонд гялайлаа.

Бүрэн оролцож, бидэнд хишиг буянаа хайрлаж, мөн энэ үйл явдлаас хишгээ тосч авсан бүх хүнд гялайлаа.

Бидний энэ бичлэг таньж мэдэхийн эхлэл  болж, олон асуултын үүдийг нээх болтугай

#mongoliafriend Anais from France by friend Alicia in 28Feb-1Mar., 2023 at Host family BeeSoy (#ХоостАйл)

photos from traditional wedding ceremony final section

for more info
https://beesoy.blogspot.com (MON) and
https://beesoy.wordpress.com (ENG)

Зочдын сэтгэгдлийн дэвтрээс

01.03.2023
These words for say thank you very much to welcome me in your house for this special day: your wedding. It's the first traditional visit for me and I'm so happy to share this moment with you. It was a very good experience and I hope you are happy about this day. You are so beautiful in these purple clothes. Your family is very friendly, with smile!
I hope you see you later, in Mongolia or maybe in France (happy)
(My name is Anais, 23 years old and I am French)
Bayarlala (love)
Anais



Dear Bee & Soy,
I don't know where to begin. To stay with you has been incredible.
Soy - thank you a lot for all the cooking lessons. I won't forget how to twist the dough for the biscuits, the way you used the sheeptail to prepare the dumplings or the baking powder from the lake.
Bee - thank you for teaching me so many games and answering all my long questions about your traditions.
It's been a great honour to be part of your wedding ceremony. This whole day was incredible, so many new things that I've never seen before. Your family is incredible welcoming and I immediatelly felt comportable.
The songs in the evening will stay with me for a long time.
I want to thank you from the bottom of my heart for the invitation into your home. I know that your kindness and joy infects every traveler that comes here.
To be a part of this big group of people means a lot and I will carry your positive view with me.
People like you make this world such a beautiful place.
I wish you a long life with lots of laughter and for your family tree to stay so strong and healthy.
Thank you for everything, I hope we will meet again!
Alicia from Germany


Couchsurfing вэбд бичиж үлдээсэн reference

BeeSoy:
Alicia, in Wonderland of Mongolia, lived with my Mongolian family in Uvur Gunt camp in 22-23Feb., 26Feb. -1Mar. to feel Ger life and cooking and celebrating Mongolian traditional wedding.
She is an active and flexible young lady, always with warm smile and energetic.
I love to share our hosting and guest experience by this blog post.

Alicia:
Such wonderful people. They welcomed me into their home with such warm smiles and I immediately felt comfortable. I felt very honored to be part of their wedding. An experience I will never forget. Hope we will meet again! All the best to you and your family :)




Монгол хурим буюу гал тахилгын зан үйл

Бид 47 настай. Эхнэр бид хоёр аливаа баяр, хурим найрыг орчин цагийн водка архигүй байгаасай гэж хүсдэг, согтуурал хөлчүүрэл, тамхины утаа зэрэгт дургүй.
Мөн хурим найр нь утга төгөлдөр байгаасай, амьдралыг нь дэмждэг, хуримлагч залууст амьдралын хүч чадал өгдөг байгаасай, эд зүйлсээр бэлэг өгдөг байдал хэрээс хэтэрлээ гэж хэдэнтээ бодож тунгааж байсан.
Ингээд бид өрх гэрийн галаа удмын галаас авч бадрааж, өрх гэрээ бүрэн дүүрэн утга агуулга, эрчим энергийн холбоос үүсгэж, алд биесээ төр ёсны бүтэн хувцаслаж, алдар нэрээ тосч авч, бодол хүслээ цэгцэлж чадсан хурим найрыг урьсан зочидоо айраг, хүнсээр дайлан, ерөөл, дуу хуур дүүрсэн хурим хийсэн тэмдэглэлээс уншиж сонирхоод, асууж ярилцаж болно.


2023 онд манай гэрт ирж байгаа
#MongoliaFriend-ууд хэн хэн байна вэ?

Бид аль болох өөрсдийн дуулж сонсож байгаа Дэлхийн хүмүүсийн түүхээс аливаа зүйлийг анзаарч, өөрсдийн ахуй соёлоороо бахархан илүү дурлан тэмүүлж, хөдөлмөрлөх хүсэлтэй байдаг.
Бидэнтэй хэн хэн уулзсаныг энэ нийтлэлээс үзээрэй.





Comments