ХотАйл. Ясаар хийж байгаа эд зүйлс

UndraaArt-ийн захиалгат цүнх

Бид хонь, ямааны гулууз, мөчийг эвдэн, шөлтэй хоолондоо ястай махаа чанаж болгон,
шим шүүсээ бэлтгэн хүртэж байна.
Мөн захаас шулсан яс авчирч буцалган, ясны тосыг ялган авч, ясны шөл бэлтгэн хүнсэлж байгаа.

Ясаа мөлжиж, нохой шувуунд өгөхийг өгч, ахуйдаа хэрэглэдэг ясыг мэдэж хэрэглэн ач тусыг хүртэхээр зорьдог.
- шим шүүсээ хүртээд, цэвэрлэсэн шагайг хойморын авдар дээрээ тавьж, ирэх хувь сардаа хишгийн уутандаа нэмнэ.
- яс буцалгаж, цэвэрлэсэн шагайг тоглоом наадхайд хэрэглэх, зам нийлсэн танилууддаа, мөн гадаадын #MongoliaFriend найзууддаа бэлэглэж байна.

Уран бэрийн гогцоо тоглоом

- богтос яс,
- борви яс,
- чөмөгний ясыг тайрч цагираг


2023 онд бий болгосон загвар

Товч

Шаант ясыг жижиг дөрвөлжин зүсэж, товчны нүхийг 2.3мм өрмөөр цоолж хийсэн.
Шаант ясны нарийн үзүүрт байдаг жижиг ясыг тэр хэвээр нь товч болгосон.


даавуун цүнхэнд товч


Тээг, цагираг хүү

Чөмөгний ясыг хөндлөн тайрч, 
- даавуун уутны ам боох оосорт тээг
- хөлөгт тоглоомд хэрэглэх ясан хүү
- цүнхний оосор уртасган, богиносгох гүйлгэгч цагираг



Эрдэнэт малынхаа ясаар уран бүтээл хийдэг урлаач, бүтээлч хүмүүс

- Далны ясанд зурдаг, сийлдэг 
- Оготно, зараа, гахай хийдэг 
гэх мэт урлаачид болон бусад ястай холбоотой мэдээлэл




Comments