ХотАйл. 2024.03.22 M Smart Академи ба ГүнТийн Отог хамтын ажиллагааны уулзалт, санал


2024.3.22
M Smart академи хамт олны багийн 2 гишүүн нь манай Creative Camp ГүнТийн Отог-ийн өдрийн аяллын хөтөлбөрийг сонирхон холбогдож, харилцаж байсан тул тус хамт олонтой уулзаж танилцсан, ярилцсан тэмдэглэлээ энд сийрүүлэн бичиж хадгаллаа.

Академийн сургалтын чанар хариуцсан менежер О.Золжаргалтай чатаар харилцсаны дагуу, тус академи нь Арслантай гүүрнээс урагш, Сэлбэ голынхоо баруун талд, нарны замын хойд талд Юнион Билдингийн хойд хаалгаар 12 давхарт байрладаг гэсэн хаягаар очлоо.

2023 онд үүсгэн байгуулагдаж, программ хангамж, график дизайн, интерьер дизайн чиглэлээр 1 жил, 6 сараар мэргэжлийн сургалтын үйл ажиллагаа явуулдаг болохыг дуулж, миний орсон өрөөнд удирдлага, захиргааны баг байрладаг, уулзалтын өрөөндөө урьж ярилцаж байгаад талархлаа.

Компьютерийн мэргэжлээр 18 нас хүрсэн иргэдийг сургаж, ажлын байранд зуучилж, мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг эрхэлдэг гэнэ. 
Мэргэжил сонголтонд туслах, мэргэжлүүд, сургалтын байгууллагуудыг танилцуулдаг mergejil.mn вэб хуудсанд удахгүй нэмэгдэх байгууллага байна даа гэж бодлоо.

Манай ГүнТийн Отог дээрх өдрийн хөтөлбөрийн мэдээллийн дагуу харилцаж байсан Support хариуцсан мэргэжилтэн Т.Мөнхамгалантай танилцаж, дараах боломжуудаа таниуллаа.

Бэгзсүрэн миний бие 1994-1998 онд МУИС Математик компьютерын сургуульд программ хангамжийн инженер мэргэжлээр суралцаж, Нацагдоржийн номын санд 14 жил мэдээллийн технологи хариуцан ажиллахадаа номын сангийн үйлчилгээний програм хангамж, вэб хуудас, дотоод сүлжээ гэхчилэн бүхий л шийдлийг хариуцан шийдвэрлэж цаг наргүй ажиллаж байсанаа дурсаж,
мөн 2018 онд мэргэжлээ дээшлүүлж, өрхийн төсвийн жава суурьтай програм бичих зорилт хүслээр Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, MKIT сургалтын төвийн Инкубаторын үйлчилгээнд бүрэн хамрагдсанаа санаж,

компьютерийн ард удаан сууж ажиллахдаа өдөр шөнийн ажил, амралтаа зөв байлгах, компьютерийн ард дасгал хийх, нүдээ амраах, ус шингэнээр биеэ дутаахгүй байх чухал байдгийг биеэр мэдсэнээ хэлж, 

Хамтран ажиллах өргөн боломж

Иймд компьютер дээр тогтмол ажилладаг байгууллага, хамт олон, тэр дундаа Msmart академи нь
- үдээс өмнө харилцааны дасгал тоглоомтойгоор байгальд идэвхитэй амарч, үдээс хойш  нь суралцаж байгаа мэргэжлээрээ санаа уралдуулах, шийдэл гаргах байдлаар хичээл сургалтаа хослуулан өдрөөр аялах
- удирдлагын баг хамт олон, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр баг бүрдүүлэн ажиллаж байгаа бол багаараа манай өдрийн хөтөлбөрт хамрагдаж, хоорондоо идэвхитэй эерэг арга, багийн тоглоомын аргаар танилцаж, өөрийн сул, давуу талыг мэдэрч, багийн шинж төрхөө таних, багаа идэвхижүүлэх боломжтой
- Билгүүн хайрханы шилмүүст модтой ойгоор алхаж, байгальд гадаа орчинд багийн харилцааны дасгал тоглоом ажиллан амрах
- Шинэ анги, төгсөлтийн баяр гэх мэт тэмдэглэлт үйл явдлыг илүү ӨӨР ӨӨР ЭХЛЭ, ӨӨР ӨӨР АЯЛА уриан дээр өдрийн хөтөлбөрт хамрагдах
- Академийн нэрийн дасгал, хөдөлгөөн флаш моб-той болох гэхчилэн
манай Гүнтийн Отогтой хамтран ажиллах олон боломжийг олгож, бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа дуулгалаа.

Ингэж хамтран ажиллахын үндэс нь

- санаа зорилго нэгдсэн айлууд хамтран, зуслангийн орчиноо дотоод гадаад орчны тоглоом, хэрэглэгдэхүүнээр тохижуулж
Гүнтийн Отог болтол хөгжүүлж байгаа нь бидний найз нөхөд, тэдний гэр бүл, байгууллага, хамт олон хотод ойр, байгалийн сайханд өдрөөр агаарт гарахдаа, идэвхитэй амрах аялах боломжоо олон хүнд хүргэнэ
- хүүхдүүд, үр ач маань эх монгол хэлээрээ үзэх контент агуулгыг бүтээдэг мэргэжлийн хүмүүсээ Монгол ахуй соёл, харилцааны орчинд ирүүлж, танилцуулна


- манайх гэртээ гадаадын аялагч, жуулчдыг ирүүлдэг #ХоостАйл ба тэдний дунд компьютерын анимаци зураач Япон бүсгүй, аялж байхдаа ажлаа онлайнаар хийдэг өөрийгөө и-номад гэж нэрлэдэг Швед залуу, Иран залуу, Япон залуу гэх мэт хүний нөөцтэй уулзаж, танилцах, харилцаа өрнүүлэх боломж байна.

Creative Camp ГүнТийн Отог


Тэмдэглэл бичсэн: Ж.Бэгзсүрэн, утас 89811326

М Smart Академи



Comments