32 ЦАГААН ЛОНХ ТООЛОХЫН УЧИР

Эх сурвалж: Tuvshin Jargal

Цөөн амьсгалахын хэрээр илүү их эрч хүч энергийг бүтээдэг. Удаан гүнзгий  амьсгалахад нүүрстөрөгчийн давхар исэл хүчилтөрөгчөөр баялаг цусыг зөөвөрлөж тээвэрлэхийн тулд судсыг тэлж өргөсүүлж халааж цусны урсгалыг чөлөөтэй хурдан болгож өгдөг.

Харин богино хугацаанд хүчтэй түргэн түргэн амьсгалах нь нүүрс хүчлийн ялгарлыг багасгаж, булчин болоод эд эрхтэн хүрэх цусны эргэлт багасч, булчин таталдах, тархи толгой өвдөх мэдрэмж төрж, мэдрэл саажиж, ухаан алдах тохиолдол ч гардаг. Ингээд эсүүдэд удаан хугацаанд тогтмол хангалттай  хүчилтөрөгчөөр баялаг цусны урсгал  хүрэхгүйгээс болж эсүүд үхэждэг.
 Амьсгал номноос
                     
                          *            *            *

-13 хүртэл насны хүүхдийг нэг амьсгаагаар хул тоолуулахад 
Амин чанарт хүргэж, задгай сэтгэдэг болдог юм байна. 
Дэ дэ хул дэрсэн хул
Яа яа хул ясан хул
Бөн бөн хул бөөрөнхий хул
Тон тон хул тосон хул
Сайн эрийн 20хул
Сайхан тоолвол 30хул гэж хэлүүлээд 
1хул 2 хул ……гээд үргэлжлүүлнэ. 
15+ насны хүүхдэд 32 цагаан лонх тоолуулна.
Anar Anar

                       *            *            *

Амьсгал авч буцаан гаргах процесс ~ альфа бета гамма нөхцөлд очих гэж нэрлэгдэж бна. Өөрөөр хэлбэл 32 цагаан лонх 1 амьсгаагаар тоолохыг 55, 60 хүргэж удаан тоолоход, таны ямар ч өвчин бага багаар илааршиж эхлэнэ.
Erdenechimeg Uka

                      *            *             *

Ходоодны хүчил ихдэж, цээж хорсдог хүмүүсийн мэдэх естой дасгал бол 32 цагаан лонх тоолох дасгал юм, цээж хорсох нь ходоодны амсарын булчингийн суларал юм, энэ булчинг иогийн амьсгалийн дасгалаар чангалдаг, түүний нэг нь 32 цагаан лонх тоолох юм, энэ дасгалыг өглөө өлөн элгэн дээрээ бүлээн ус уусны дараа хийвэл өтгөн хаталтын асуудал шийдэгднэ.
Tommy Tommy

                       *            *             *

ЛОНХ, ХУЛАА ТООЛЦГООЁ, ХҮҮХДИЙН УУШГИНД САЙН
Дээдэс маань үгийг хурц тод хэлүүлэх, хүүхдийг ээрч түгдрэлгүй түргэн ярих, үг бүхнийг зөв тодорхой, дэс дараалан хэлж сургах, амьсгалаа зөв хуваарилан үргэлжлүүлэн ярих чадварыг хөгжүүлэх зорилгоор АМЬСГАА ЗАДЛАХ үгсийг хэлүүлдэг байжээ. Гээгдээд байгаа энэ уламжлалыг сэргээвээс уушигны багтаамжийг тэлэх сайн талтай бус уу. Мөн хэлний СОЁЛД сургах чухал нөлөөтэй.  Гучин хоёр цагаан лонхоо тоолохын өмнө
Хоолой гэж хонх
Ходоод гэж лонх
Тэсгэлгүй хоёул
Тэсэх модны тооно
Би нэг сайн эр болъё
32 цагаан лонхыг нэг амьсгаагаар тоолъё гээд тоолдог. Харин 25 хул тоолохдоо,
Яа яа хул ясан хул
Ян ян хул яндан хул
Дэ дэ хул дэрсэн хул
Тон тон хул тосон хул
Бөн бөн хул бөөрөнхий хул
Гон гон хул гурвалжин хул
Сайн эрийн 25 хул
Сайхан тоолбол 35 хул
Муу эрийн 15 хул
Муухай тоолбол 5 хул
Адгийн эрийн 10 хул
Арай гэж тоолбол 1 хул
За би сайн эр болъё 25 хулыг нэг амьсгаагаар тоолъё гээд тоолдог.     
Батжаргал Долгор

Comments