ДАВСНЫ ТУХАЙ ( TAI SINO)
Байгал дээрх бүхий л биетүүд хий, чийг, тоосноос бүтдэг. Тоос буюу шороон махбодын төлөөллийн нэг бол давс юм. Газар нутаг бүрийн онцлогоос хамаарч тухайн нутагт байх давсны найрлага, бүтэц, хэрэглээ нь харилцан адилгүй өөр байх нь бий. Тиймээс нэр нь хүртэл ондоо байдаг. Монголчууд бид нар долоон төрлийн давс ахуй амьдралдаа хэрэглэж ирсэн. Үүнд:
1. Ууршмал давс
2. Хатаамиш давс
3. Голын давс
4. Уулын давс
5. Нуурын давс
6. Далайн давс
7. Сөнөсөн далайн давс ордог.
Эдгээрээс эхний гурван төрлийн давс нь хөнгөн шинж чанартай, биед амархан хуримтлагдаад байдаггүй. Харин сүүлийн гурван давс хүнд чанартай биед хураагдаж хуримтлагдвал эрчим түгжих шинжтэй. Үүнийг дагаад ус чийгээс гадна хий мөн илүүдэл эрчим биед хуримтлагдан өвчин үүсгэж, сэдрээх гол нөхцлийг бүрдүүлдэг. Жишээ хэлье: Дэлхийн хаана ч давсыг ахуй хүнсэндээ хэрэглэхдээ хэмжээг нь тухайн газар нутгаа далайн түвшинтэй харьцуулан хэрэглэх ёстой. Далайн түвшнээс хэт өндөр уулархаг сэрүүн нутагт амьдардаг хүмүүст давсны хэрэглээг хорьдоггүй. Хүйтэн сэрүүн нөхцөлд давсыг хорьсоноос бие даарч өвчинд амархан өртөмтхий болно. Харин далайн түвшинтэй ойролцоо нам газар амьдардаг хүмүүст хоол хүнсэнд давсыг хорьдог. Учир нь тэнд хэрэглэсэн давс задарч биеэс гардаггүй, хуримтлагдсанаас болж илүүдэл эрчим биед хураагдан бие махбод өвчилж эхэлдэг. Тиймээс манай орны уулархаг баруун аймгуудад хоол, цай нь давс ихтэй, тос даасан давслаг бор ааруултай байдаг шүү дээ. Харин зүүн аймгууд Сүхбаатар, Хэнтий, Дорнодод цай, хоол нь давсгүй байдаг нь тэр. Усыг уувал ёсыг нь дага гэдэг үг учиртай. Харин тал хээр, хангайн бүсэд амьдарч байгаа бол өвдсөн үедээ давсны хэрэглээг хорих эсвэл амтагдах төдий маш бага болгон биеэ илааршуулан эдгээнэ. Эс тэгвээс би давс иддэг гээд зүүн аймагт давстай хоол идээд байвал амиа хорлож байгаатай ялгаа юун. Түүнтэй адилаар өндөр уулархаг газар явах гэж байгаа бол нэг хоёр хоногийн өмнөөс бага зэрэг давс хэрэглэж эрчимээ түгжиж эхлэх хэрэгтэй.
Дээрхи долоон давснаас хамгийн шингэлт сайтай биед хуримтлагдаггүй давс бол уулын буюу бидний нэрлэдгээр жамц давс юм. Тиймээс өтгөн хатдаг, цусны даралт ихэсдэг, нойр муутай, ууртай, мартамхай, илүүдэл жин хаван ихтэй, аль нэг эрхтэндээ уйланхайтай, хавдар ургацагтай, элэг, нойр булчирхайн өвчтэй хүмүүс давсны тухай энэ ойлголт их чухал. Ер нь хавдар, уйланхайг үүсгэдэг эсийг тэжээж тэтгэж байдаг гол хүнс нь давс юм. Тиймээс энэ өвчнөөр өвдөхгүй байхын тулд давсны хэрэглээгээ зохицуулж сурах хэрэгтэй. Өвдсөн бол нэгээс гурван сар хүнсэндээ давсыг хорих нь эдгэхийн үндэс болно. Учир нь тэдгээр эсүүд давсаар хооллодог. Хоолыг нь өгөхгүй бол тэд өлсөөд биеэс өөрсдөө гарч явахаас өөр аргагүй болно. Энэ маягаар элэгийг үрэвсүүлдэг бүх вирусуудыг биеэс зайлуулж болно.
***
Хужир 99 эрдэмтэй
Давс 1 эрдэмтэй
ХУЖИР ГЭЖ ЮУ ВЭ?
Цайнд үйж, цайны шингэцийг сайжруулах хийгээд дотор эрхтний эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хэрэглэдэг нунтаг цагаан эрдэс бодис.
Хэрэглээ: Хужрыг ихэвчлэн цайнд хийж уух бөгөөд ингэснээр цайны шингэц сайжирдаг. Сүүтэй цай, хар цайн алинд нь ч хийж уухад болно. Хужрыг цайндаа байнга хийж уувал ядаргаа тайлагдахаас гадна, цус харвалтаас сэргийлдэг. Ер нь 2 литр цайнд 0.5- 0.7 гр хужир хийж буцалгаж ууна. Хужир хийсэн цай аагтай, өтгөн шаргал болдог. Мөн хужрыг гурилан идээг хөөж исгэхэд өргөн хэрэглэдэг.
Ач холбогдол: Цайн хужрын найрлагад олон төрлийн давснаас гадна зэс, цайр, иод, төмөр зэрэг микро элементүүд бага хэмжээгээр ордог. Шимт чанар сайтай учир эрдэс тэжээлд тооцогдож, хүний биед сайн нөлөө үзүүлдэг. Тухайлбал, даралт бууруулна, цус харвалтаас сэргийлнэ. Ходоод, дотор эрхтнийг цэвэрлэж, хоолны шингэцэд сайнаар нөлөөлнө. Цөс хөөж, хордлого болон ядаргаа тайлдаг. Мөн хавдраас урьдчилан сэргийлдэг болно. Хужрын эрдэм чадлыг Монгол анагаах ухааны номд ходоод гэдсэнд ялзарч тогтсоныг хөөж, хуйлран бөөгнөрч чулуужсаныг задалж, гэдэс ходоодыг цэвэрлэх үйлдэлтэй гэж тэмдэглэжээ. Цайн хужрыг байнга хэрэглэснээр цөс, бөөр, давсагт чулуу хуримтлагддаггүй.
Нэмэлт: Хужиртай бүлээн усаар толгойгоо угааж, хөлөө дүрвэл даралт бууна. Цээж хорсох буюу хордлогод орсон үед нэг аяга усанд 0.3 гр хужир хийж буцалган бүлээнээр уувал сайн.
Түүнчлэн аяга, сав суулгыг угаахаас гадна боов боорцгийн зуурмагт ч хийж хөөлгөж болно. Үсээ хужраар угаавал намирсан зөөлөн болж, хуйханд тэжээл өгдөг. Мөн хужир нь Монгол эмийн найрлагад ордог нэгэн чухал зүйл юм.
“Идээ ундааны тайлбар толь” ном
***
“ЭХ ҮРИЙН СУДАР”аас
....Элэгний вирус нь 14 хоног давсгүй хоол идэхээр алга болдог. Биед давс орж ирэхгүй болохоор вирус нь өлдөөд үхнэ. Хүн давс идэхгүй байх үед дархлааны эсүүдийн тоо нэмэгддэг учраас хурдан эдгэдэг. Хонины гүзээ их идсэнээр элгэнд хэрэгтэй маш их шимийг авч байдаг. Ингэснээр шинэ элэгний эсүүд үтэр ургана. Элэг нь 7 хоногоос 1 сарын дотор бүрэн солигддог. Ер нь монгол эмчилгээнд 1 сар давсыг идүүлэхгүй байсны дараа биеийг торддогийн учир нь өөрийн дархлаат эсүүдийг нэмэгдүүлэхэд байдаг. Ихэнх эмчилгээг давсгүй дэглэм сахиж хийдэг бөгөөд цөөн тооны эмчилгээнд л давс хорьдоггүй. Давсгүй эмчилгээг 6 сар хийхэд ерөнхийдөө 5 цул эрхтэн, уушиг, дэлүү, нарийн бүдүүн гэдэс бүгд шинэчлэгдэнэ. Хоолойнцор эрхтний үрэвсэл байхгүй үед ингэж удаан эмчилгээ хийх шаардлагагүй.
Учир нь тодорхой хэмжээнд давс идэх хэрэгтэй. Хоёр даралтын хоорондын орон зай солигдох үед хэрэг болдог. Оршин суугаа орчноо солих буюу өндөр уулын бүс, салхитай бүс рүү явж буй үед давсгүй хүнс идэж байгаад очих аваас уушиг хатгаа авдаг. Хэрвээ уулын бүс рүү явах бол 2 хоногийн өмнө давс идэж биеэ бэлдэх хэрэгтэй. Давс гэдэг нь хүний биеийг халуун хүйтэнд тэсвэртэй болгодог. Тогтмол орчинд байгаа хүн давс хорьж болох боловч тогтвортой бус орчинд аваачих аваас давс идэх шаардлагатай байдаг. Жишээ нь: Гэрт амьдардаг айл шөнө нь галладаггүй бол давс хорьж болохгүй. Учир нь нэг халж нэг хөрж байгаа үед давс хорьвол илүү өвчлөмтгий болдог ...
Comments