Ухаалаг нөхрийн өдрийн тэмдэглэлээс

Биднийг үерхэж эхлэх үед хадам аав маань охиндоо юу гэж хэлж байсаныг эхнэр надад нэг удаа эвтэйхэн хэлсэнээс хойш би бусдын толгой дээрх өвсийг бус өөрийнхөө толгой дээрх бухлыг анхаарч эхэлсэн.

Тэр үед намайг бодож, би энэ залууд хайртай, энэ залуу ч бас надад хайртай, би энэ залууг сайхан залуу, сайн аав болгож чадна гэж итгэсэн, хүссэн гэргийдээ талархаад ч барахгүйгээ ойлгож, түүнээс хойш ухаалаг гэргийдээ сайн үгсийг хэлж, зөвхөн ойлгож дэмждэг болсон.

Охиндоо хэлсэн аавын үгс ямар чухал байсаныг гэрлэснээс 20 гаруй жилийн дараагаас өөрсдийн үр хүүхдүүдээ зөв байгаасай, ойлгоосой гэсний үүднээс хэлж сургаж эхэлсэнтэйгээ адилхан зүйл байсаныг бодоод үзэхээр,
Хүн удам угсаагаа сайн хүн болгон өсгөх, хүн чанараа хадгалахын үүдээс аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэнэ гэдгийг байнга бодож, аав ээж, ахмад настан, өөрийн биеэр туулсан амьдралаа алт шиг тунгааж байж хэлсэн, зөвлөсөн ямар ч хүний ч үг болгоныг бичиж тэмдэглэж, уншиж, ухаарч амьдарцгаая.

Тэртээ 20-иод настай байхдаа аавынхаа сануулж "миний охин, наад залуу чинь тамхи татдаг уу, архи уудаггүй биз, нүд нь тогтдоггүй, шарлаж байж уу, тархины ханиад /менингок/ тусч байж уу, аав ээж нь аль нутгийнх гэнэ вэ" гэж шалгаасаны дагуу "ааваа тэр нутгийнх гэнэ, хүүхэд байхдаа шар өвчин, менингет тусаж байсан гэнэ" гэхэд нь "тэгвэл, үерхэж хэрэггүй дээ" гэхэд нь, мөн аав нь тэр нутаг руу нь ажлаар очихдоо аав ээжийнх нь тухай дам лавлаж, сонсож, "аав ээж нь гайгүй, өвөө нь ажилсаг тусч хүмүүс байжээ, за за найзал найзал" гэж хэлэх үед нь бие давхар болчихсон байсан гэдэг.
Тэр үед ааваа, тэр өвчинүүд чинь эдгэчихсэн биз дээ, ДОХ шиг айхтар юм уу гэхэд, тархи, элэгний өвчин хожим үр хүүхэд, удамд илэрч байдаг гэж хэлж байжээ.

Энэ нь ч үнэн юм байна, тархины менингет өвчин нь тархинд, шарлах өвчин нь элгэнд их бага хэмжээгээр нөлөөлсөн тул эрүүл саруул тархи, хэв маягаар амьдрахад тээр болж, цаашдын гэр бүлийн харилцаа, үр хүүхдийн хүмүүжилд нөлөө тусгалаа өгч, бат бэх, эрүүл харилцааг бүтээхэд төвөгтэй байсан байж болохыг тэр үед ухаарч, аливаад хүлээцтэй, ухаалаг хандаж эхэлсэн нь өнөөдрийн аз жаргалын үндэс болсон.

Эрүүл чийрэг өсөх, сурч боловсрох нь бодууштай зүйл тул өнөөдрийн хүүхэд залуус, хүн бүр өөрийгөө дүгнэж, муу дадал, зангаасаа салахын тулд өөрийгөө хөгжүүлж, өөрийн биеэ үнэт эрдэнэ мэт хайрлаж, тордож, би чинь тийм удмын тийм чадвартай, авъяастай хүний үр ач шүү дээ гэдгийг мэдэж авч, би үр хүүхэддээ зөвхөн сайн бүхний үлгэр дууриалал байх ёстой гэж зорьж мэрийгээрэй.

Мөн хүмүүн өөрийгөө ойлгосон, хайрласан цагт л бусад хүмүүсийг өөр шигээ ойлгож, хайрладаг болж чадна гэдэг аугаа үнэн.

Тэмдэглэлийн дэвтэрээс
Улаанбаатар хот. 2012.3.12

Comments