2017.9.7-8 Монгол-Солонгосын мэдээллийн технологийн салбарын ажлын байрны нээлттэй өдөрлөг

Зураг: https://www.facebook.com/sodnomtsogsukhochir/

Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар (НЗХГ), MKIT education center хамтран зохион байгуулж, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Солонгосын KOICA олон улсын байгууллага, whois.co.kr, nexgeo.inc, epal, mico компаниудын төлөөлөл оролцсон 2 өдрийн арга хэмжээнд харилцаа хамтын ажиллагааг сайжруулах, туршлага солилцох уулзалт, семинар, ажлын байрны ярилцлага явагдсан.

НЗХГазрын дарга Сүхочир нээж:

КОЙКА-ын дэмжлэгтэйгээр энэ арга хэмжээг хийж байна. Хүндэтгэх шалтгаанаар хүрэлцэн ирж чадаагүй Нийслэлийн засаг даргын орлогчийн үгийг уламжилъя:

2016-2020 онд хэрэгжүүлэх Нийслэлийн ЗД-ийн хөтөлбөрт заалт бий.
Залуусын хөгжлийг дэмжих төвийн дэргэд  80 компьютер, 4 сургалтын танхимтай MKIT-ийг ажиллуулж байна. Богино хугацаанд залуучуудыг мэдээллийн технологи эзэмшүүлэх үнэ төлбөргүй сургалтуудыг явуулж байна.
Бизнес инкубаторт бойжуулах, outsourcing-ийн захиалгыг Тайван, Солонгосоос авч байна.
Мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлнэ гэдэгт итгэж байна.

MKIT төвийн захирал:

Монголд заримдаа цагтаа эхэлдэггүй. Өнөөдөрийн арга хэмжээ 10 цагтаа  эхэллээ. Цагтаа хүрэлцэн ирсэнд баярлалаа. Зочдыг танилцуулъя:
ХХМТГ-ын дарга Чинбат, МУ-ын ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг, МТ-ийн зохицуулагч, КОЙКА төлөөлөгчийн газрын дарга, компаниудын захирлууд

ХХМТГ-ын дарга Чинбат:

МТ-ийн хурдтай хөгжиж байгаа энэ үед, МУ-ын хувьд хөл нийлүүлэхийн тулд боловсон хүчин бэлтгэх зорьж байгаа. Өндөр технологийг эзэмшсэн 20000 хүн шаардлагатай гэж тооцоолдог.
Хүний нөөцийг чадавхижуулах замаар инноваци, судалгаа хөгжлийг дэмжинэ
Америк, Япон, Солонгос  зэрэг МТ-ийн  өндөр хөгжилтэй улс орнуудтай туршлага солилцох, мэргэжилтэн бэлтгэж байна. Үүний нэг жишээ нь, Өнөөдөр эхний ээлжийн боловсон хүчнийг сонгон шалгаруулах гэж байна.

КОЙКА-аас орлогч дарга, төлөөлөгч:

Ийм арга хэмжээ болж байгаад баяр хүргэхээр Солонгос талыг төлөөлөн ирлээ. 20 жилийн өмнө би ийм арга хэмжээнд оролцож байсан. Өчигдөр ОХУ-д МУ-ын ерөнхийлөгч Баттулга, Солонгос улсын ерөнхийлөгч нар уулзаж хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар хэлэлцсэнийг мэдээнээс харсан.
КОЙКА нь 20 жилд олон МТ-ийн төслийг хэрэгжүүлж байгаа. МТ-ийн салбар үнэтэй, ирээдүйтэй гэж бид үзэж байна.

НЗХГазрын дарга Сүхочир:

300 хүний суудалтай энэхүү Нийслэлийн иргэний танхимд 150-иад хүн сууж байна, гадаа анкет бөглөж байна.
2015 оноос МКАйТи сургалтын төв үйл ажиллагааг явуулж байна. Зорилго: залуучуудыг сургаад, ажилд зуучилж өгөх. Энэ жилээс зуучлалын ажил идэвхижиж байна.
КОЙКА санхүүжилтээр тус сургалтын төвийг ажиллуулж байна. Энэ арга хэмжээг МКАйТи, НЗХГазартай хамтран хийж байна.
Дэлхийн, Солонгосын МТ-ийн чиг хандлага, Солонгосын МТ хэрхэн хөгжиж байгааг, know-how-ийг мэдэх боломжтой.
Жава хөгжүүлэгч, өгөгдлийн сангийн мэргэжилтэн хэрэгтэй байна. Солонгосын 7 компанийн төлөөллийг авчраад Солонгос руу 3 сар хугацаатай дадлагажих, солилцоогоор явж байна.
Солонгосчууд ямар шаардлага тавьдаг, вэб нь ямар бүтэцтэй байдгийг мэдэж ирээд, захиалгын ажлыг гүйцэтгэх боломжтой.

10 вэбээр нээлттэй мэдээлэл түгээж, иргэн бүхэнд тэгш боломж олгож байна. 7 чиглэлээр нарийн мэргэжил эзэмшүүлж байгаа. МКАйТи дээр Солонгосын 10 төслийн захиалга хэрэгжиж байна.
Мэдлэг дээр суурилсан эдийн засгийг цогцлоохын төлөө бид үйл ажиллагааг явуулж байна.
10 залуучууд, 10 баг манай МКАйТи төвд ажиллаж байна.
Манай залуучууд мөрөөдөлтэй байгаасай, үүнийхээ төлөө мэрийгээсэй.
Та бүхэн чадна.

Илтгэгч Эрдэнэбилэг:

Монгол улс дахь МХХТ-ийн салбарын хүний нөөцийн өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлага

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын мэргэжилтэний 90%-ийг дотооддоо бэлтгэж байна. 12 их дээд сургууль, коллежд 3000 оюутан 9 мэргэжлээр суралцаж байна.
Програм хангамж, Техник хангамжийн мэргэжлээр 1500 төгссөн судалгаа байгаа!
Мэдээллийн технологи, Мэдээллийн систем, Мэдээллийн системийн менежмент гэх мэт мэргэжлүүдээр бэлтгэж байна.
2016 оны байдлаар МХХ-ны нийт ажиллагсад 12300 гаруй, үүний 49.8% дээд, 24% дунд боловсролтой байна.
Мэргэжлийн боловсон хүчин манай салбарт дутагдалтай байна.
Мэргэжилтэний эрэлт жилд 15%-иар өсч байгаа, харин бэлтгэгдэж байгаа мэргэжилтэний өсөлт 4% байна.
Гадаадад сурч байгаа тоо хангалтгүй.
21-р зуунд залуучууд олон талын мэргэжлээр суралцахгүй бол ажил олдохгүй.
Банк, үйлчилгээ - банкны ажилтангүй болж байна, teller-гүй банк
МХХ-ийн салбарын мэргэжилтэн олон талын чадвартай байж нийгэмтэйгээ алхаа нийлэх болно.


НЗХГазрын дарга Сүхочир:

- МКАйТи төвийн захирал болон бусад нэр бүхий хүмүүсийг Хүндэт жуух бичиг, шагналаар шагнасаныг гардуулъя. төрийн бодлогыг бүтээлчээр хэрэгжүүлэх үйлсэд оруулж байгаа хувь нэмэрийг нь үнэлсэн.

ЗАВСАРЛАГА, үүний дараа МХТ-ын хурдацтай хөгжлийн хандлагын талаар, мөн Солонгосын МТ-ын салбар хэрхэн хөгжиж байгаа талаар ойлголт өгөх илтгэлүүд хүлээж байна.

Илтгэл:

The 4th Industrial Revolution

K.Schwab, WorldEconomic Forum

Би Солонгос улсын Гадаад харилцааны их сургуулийн профессор байна.
Солонгост бас шинэ хичээлийн жил эхэлсэн байгаа.
Аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэж Дэлхийд яригдаж эхэлсэн.
Бодит ертөнц дээр гараар барьж, өөрөө мэдэрч хийдэг зүйл байгаа ч гэсэн, энд ирэхдээ өөрөө машинаа жолоодож ирсэн ч, тийм биш зүйлүүд бий болсоор байна.

1-р хувьсгал- Steam буюу уурын хөдөлгүүр
2-р хувьсгал- Electricity буюу цахилгаан
3-р хувьсгал- Computing буюу цахим тооцоолуур
4-р хувьсгал- Cognification
Хамгийн чухал нь үүнийг урьдчилан харах хэрэгтэй байна. Яг мэргэжлээ сонгож байгаа үе чухал ч, 10 жилийн дараа Дэлхийн өөрчлөлтөөс хамаараад би хаана байх вэ гэдгээ харж мэргэжлээ сонгох хэрэгтэй.

1-р хөгжил, уурын хөдөлгүүр нь 1770-аад он
2-р хувьсгал, Цахилгаанжсан аж үйлдвэр 1870-аад он
3-р хувьсгал 1960-аад онд компьютер үүссэн боловч 2000 оноос интернэт бий болж,
4-р хувьсгал
Одоогийн орчинд зөвхөн компьютер ашигласнаар Аж үйлдвэрийн 4-р хувьсгал биш юм. Жаахан компьютер мэдээд, програм бичээд л би мэддэг боллоо гэх буруу.
4-5 жилийн дараа алга болох мэргэжил олон бий. Жолоочгүй машин 10 жилийн дараа бий болно гэж бодож байна.
Одоо Солонгост өвчтөний шинж тэмдгээр компьютер  эмчилгээг нь шийдэж өгч байгаа.
Тэр системийг бий болгодог хүн хэрэгтэй болно.
Одоо байшин барихад хүн оролцож байгаа, хүн хэмжээ алдах, бэртэж гэмтэх асуудал бий. Програм хөгжүүлээд, байшинг робот барихаар хийгдэж байгаа.

Megatrends: Physical, Digital, Biological
Одоо дайн хийхэд хүмүүс оролцох хэрэггүй, кинон дээр бага зэрэг хэтрүүлэгтэй ч, хийсэн роботоороо тулалдаж байгаа.
Цаашдаа аж үйлдвэрийн 4-р хувьсгалд 3 хүчин зүйлс орж байгаа, ертөнцийг өөрчлөх хүчин зүйлс гэж байгаа.
Physical - биет зүйлс бий болно. автомат машинууд, 3Д принтерүүд, дэвшилтэт роботууд - өндөр нарийвчлалтай сонсох, ярих, мэдрэх чадвартай
шинэ материалууд - хөлс гарсан үед сэрүүцүүлж өгдөг даавуу
Энэ бүгдийг програм хөгжүүлж байж хийх боломжтой.

Мөн Digital -цахим мегатрэнд байна.
Physical, Digital хоёрыг холбож өгдөг.
Интернэтийг яаж ашиглах зураглал
The Internet of Things.
M2M World of Connected Services
осол, аж үйлдвэр, шинжлэх ухаан, эмчилгээ, хэрэглэгч, энерги, байшин, олон нийтийн аюулгүй байдал, МТ, сүлжээ
салбар болгонд мэдрэгч байлгаад, хариу үйлдэл хийлгэдэг.
Жишээ болгож сургуулийг тайлбарлая.
The Smart Internet of Things School
Багшийн хүсч байгаа зүйлийг самбарт харуулах боломж
Номын санд хүнд хэрэгцээт мэдээллийг самбарт харуулах
Багш ганцаараа заах бус, салбар болгонтой холбогдож туслалцаа авах
Мэдээж ангийн цэвэрлэгээг робот мэдэж хийх
Та бүхэн харж байгаа байх - Багш хүн бүгдийг мэдээд заах биш

Салбар болгонд алга болж байгаа мэргэжлүүд байгаа
IoT - бараа үйлчилгээг, байрлалыг хүмүүстэй холбох хэрэгсэл
Block chain
төвлөрсөн хяналтгүйгээр
Сүүлийн үед Biologic Megatrends эрчимтэй хөгжиж байна.

IMPACT
1. economy
2. business
3. national
4. society
5. individual
Тавхан жилийн дараа Дэлхийд их өөрчлөлт орно. Дээрх 3 өөрчлөлт нь энэ 5-д ямар нөлөө үзүүлэх вэ
100 хүн хийдэг ажлыг 1 хүн хийдэг болж хүчтэй давалгааг үүсгэнэ.
одоогийн мэргэжил үгүй болж, систеийг хийдэг хүмүүсийн мэргэжил хэрэгтэй болно.
Компаниуд big data дээр анализ хийгээд, худалдаа үйлчилгээгээ хийж байна.
Шинэ орчинд хурдан дасч чадаж байгаа улсын хөгжил хурдан байх болно.

me-centered society
Хувь хүнд нөлөө үзүүлнэ - ажиллах цаг, хувийн мэдээлэл
АНУ, Солонгосд хувь хүн өөрийнхөө машиныг өөр хүнд өгч хэрэглүүлэх, airbnb гэх мэт байрныхаа талыг өөр хүнд өгөх байдал ихсэж байна. Энэ үед дундаа хэрэглэснээр маш олон хэрэггүй зардлууд алга болно.

gartner.com/SmarterWithGartner
Top 10 strategic technology trends 2017

Монголд хангалттай боловсрол авч чадаагүй байна гэдгийг манай Солонгосд сурч байгаа залуусаас харсан.

Хөтлөгч: Илтгэл тавьж өгсөн профессордоо баярлалаа.
Дараагийн илтгэгч

whois компанийн ерөнхий захирал

- Монгол ирээд та бүхэнтэй уулзахдаа баяртай байна. Энэтхэгт очвол БенгалГуру гэдэг газар бий,  хэдэн жилийн өмнө тосгон байсан.
Тэнд байсан жижиг компани Америкаас төсөл авсан нь амжилттай хэрэгжээд, байнга төсөл ирэх болсон. Одоогийн нөхцөл байдалд олон төслүүд ажиллаж байгаа.
Дэлхийн шилдэг Google-ийн CEO нь Энэтхэг хүн бий, програм хөгжүүлэгч хүн байсан. Одоо том компанийн захирал болсон.
1970-аад оны орчим Энэтхэг хүн бодсон учраас ийм хөгжилд, амжилтанд хүрчээ.
Солонгост ч програм хангамж хөгжүүлэгч их суралцаж байгаа ч  илүү хэрэгтэй байна. Онол их заадаг, практик хэрэгтэй байгаа. Хамгийн чухал нь бодитоор хийх хүн л хэрэгтэй.
Whois - 1999 онд нээгдсэн, 70000 хэрэглэгчтэй, Солонгосын шилдэг хост компани юм.  вэб хөгжүүлэлт, домайн нэр олгодог. Өөрсдийн платформтэй.
МКIT дээр энэ платформаа нэвтрүүлэхийг зорьж байгаа.
IT салбарын эрчимтэй хөгжил  = хүний хөгжил шаардаж байна.
Практик, чадвараа дээшлүүлэх л чухал
Хичээлээр сурснаа ашиглаад Дэлхийн ЗЗ-д нийцсэн бүтээгдэхүүн гаргахаар практик их хийх хэрэгтэй.
Энэтхэгээсээ Америкийн төслүүдийг хийдэг шиг Монголдоо ажиллаж амьдрах боломжтой ч ажлын байр, орон сууц, ажиллах орчин, соёлын арга хэмжээнүүд байж л хүн ирж амьдарч, ажиллана.
Солонгосын IT салбар Дэлхийд тэргүүлдэг тул Солонгосоос аваад хөрсөндөө буулгаж чадвал ахих боломж их байна.

МИКА компанийн ерөнхий захирал:

Хувь хүн, албан байгууллагыг дэмжих зорилгоор систем хийсэн байгаа. 1 сарын өмнөөс МКАйТи-ийн суралцагчийг дадлагажуулан ажиллаж байна.
Одоо Солонгосд залуу хүмүүсийг ажилд авах хэцүү байгаа. Эхлээд шалгаж мэдэхийг хүсч байна. Монгол хүн бага цалинтай гэдэг нь чухал биш, Монгол хүн хариуцсан ажлаа хийж чадаж байна уу гэдэг нь чухал. Хэлний дүрэм төстэй тул хурдан ойлголцох болов уу гэж харж байгаа. 1 жилийн дотор хэл сайн сурдаг гэж MKIT хэлж байгаа. Ийм олон талыг харж бид хамтарч ажиллаж байна.
Солонгосоос 300,0 тэрбум доллараар мэдээллийн технологид хөрөнгө оруулж байгаа.
Боловсон хүчин дутмаг байдал их бий. Та бүхэнд том боломж гарч байна.

асуулт хариултын цагаар яригдсан асуултуудад өгсөн хариултууд:

- Бодит төслүүдийг хариуцаж хийх учраас Үр дүн гарах ёстой.

- Хог хаягдал, ХАА-н салбарт ажилладаг хүн байна. IT салбар нь бүх салбартай холбогдож байна. Бидний хувьд ч МТ-д fashion чиглэлийн хүмүүстэй холбогдож ажилладаг байгаа. Загварт ажиллаж байсан туршлагатай хүмүүсийг ажилд авч байгаа.
Өөрсдийнхөө салбарын МТ-тэй холбогдох гарцыг олж хараад, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй байх.

- Ихэвчлэн вэб суурьтай учраас Жава, PHP-г их ашиглаж байна. Солонгосд програм хангамжаар ажиллахад ч энэ чадвар мэдлэг хэрэгтэй.
Зөвхөн Java, PHP мэдлэгээс гадна өгөгдлийн сан зохион байгуулах мэдлэг бас чухал. иймд 4-5 жилийн ажлын туршлага хэрэгтэй болно.

- Том компаниуд бүгдийг өөрсдөө хийх гээд байдаг. Солонгосын засгийн газраас шинэ зүйл эхлэх, стартап-ыг дэмждэг.
Солонгосд tech capital 500 гаруй байдгаас хөрөнгө татахад бэлэн байдаг.
Outsourcing-ийн тэр захиалгат ажлыг хийж чадах эсэхийг мэдэхийн тулд инкубатор төвөөр дамжин сургаж мэдэх, баталгааг өгөх хэрэгтэй.

Энэ илтгэлүүдийн дараа ажлын байранд сонгон шалгаруулалтын ярилцлагууд үргэлжилсэн.

Live video link: https://www.facebook.com/Niisleliinzaluuchuud/videos/1980504798860858/?hc_ref=ARRM2vNk2PzinxeN6mQn6Zyhz4DjrsYYw0Zy3ApCjsJUmLAR19S_ybbCXbiguirpMQU


НЗХГазар: https://www.facebook.com/Niisleliinzaluuchuud/

Comments