Та өөрийнхөө бодол, амьдралын түүх, сургамжаас өчүүхэнийг ч хамаагүй над руу утас, имэйл, сэтгэгдэл болгон илгээж хамтдаа энэ нийтлэлийг бичицгээе!
Ж.Бэгзсүрэн. 42 настай. эрэгтэй.
6-12 насандаа би сургуулийнхаа зуны амралтаар Сүхбаатар аймгийн баруухан байдаг Дунд шанд гэдэг газарт гөеөгийнхөө хөдөө гэрт, мөн Сүхбаатар аймгийн Наран сумандБорчулуун ахынхаа гэрт очиж эрүүл агаар, цэвэр хөрс ургамал, сүү цагаан идээ боловсруулах, аргал түлш, малын ашиг шим зэргийг бодохгүй ч, өглөө бүр ургах нарантай зэрэгцэн үдшийн бүрий болтол ахмад хүмүүсийнхээ хий гэсэн үүрэгт ажлыг хийж, хусам идэж, яс мөлжиж, тарагаар оройн хоол хийж, боорцог идэж, намар нь цагаан идээ, мал махаар шагнуулж өссөн минь үнэхээр амьдралын бага дунд сургууль байжээ.
Хүүхэд насандаа хөдөөгийн байгаль, амьдралыг мэдэрсэндээ би их азтай хүн, тэр цаг хугацааг аймгийн төвд өнгөрүүлсэн бол би өөр хүсэл мөрөөдөл, үг үйлдэлтэй байх байсан гэж итгэдэг.
Тийм ч учраас Улаанбаатар хотод Дарь эхд 9 жил үнээ маллаж, 5 настай хүүгээ 14 нас хүртэл, дүү нар нь 4-5 жил байгальд ойр байж, насандаа тохирсон хөдөлмөрийг хийж, аав ээждээ тусласнаар л өрх гэрийн хүндтэй хүн байж, аз жаргалыг мэдэрч амьдардаг гэдгийг харуулсан.
Эргээд бодоход хүүхэд насандаа аав ээжийн гэрээс холхон, малын бэлчээрт, байгальд ойрхон байсан хүүхэд ажил хөдөлмөрийн арга эвийг олдог, амьдралыг цэгнэж боддог жинхэнэ хүн болж төлөвшиж чадна гэдэгт би итгэдэг. Мэдээж хэрэг аав ээж, хот айлын хүмүүс нь зөвөөр үлгэрлэж, ам зөрөх, тамхи татах, хоолоо зажлахгүй идэхээс эхлээд элдэв муу бүхний үндсийг хүүхдэд харуулахгүй (тэд юу харсанаа автоматаар сурч байдаг тул) амьдрахад мэрийх хэрэгтэй.
Өнөө цагт хот сууринд төрж, өссөн хүүхдэд дээрхээс өөр хөдөлмөр, хүмүүжлийн арга хэрэгтэй хэдий ч Монгол хүн гэдгээрээ яахын аргагүй тарагын 5 ямаа, саалийн хэдэн үнээ, уналгын 1 морь зэрэг малын зах, хөдөөгийн бэлчээр хэрэгтэй мэт.
Харин ашиг шимийг нь хараад малаа хашаад хэдхэн 100 жил болсон өндөр хөгжилтэй улсуудын туршлагаас үнээний ферм, хашаатай мал бол Монголын ирээдүй байж болохгүйг бид дараах нэг жишээнээс мэдсэн.
Манай гэрт зочилсон Финлянд улсын залуу өөрийнхөө оронд сүүг фермерээс шууд түүхийгээр нь авах боломжгүйг, зөвхөн үйлдвэрийн шат дамжлагаар орсон пакеттай сүү, таргыг л худалдаж авахаас аргагүй, сүү уухлаар хүзүү бие нь загатнаад харшлаад байдаг гэхлээр нь Монгол улс өөр, үнээ нь бэлчээрийн олон төрлийн ургамлаас улирал, өдөр бүр өөр өөрийг түүж иддэг зөнтэй, бидэнд үнээнээсээ саасан сүүгээ ямар ч нэмэлт зүйл хийхгүйгээр боловсруулсан хөөрүүлсэн болсон сүү, тараг байна, жааханыг амсаад үз, харшилах эсэхийг нь харъя гэсэн бидний хүсэлтийг биелүүлсэн Финлянд залуу баярласан, учир нь Монголын сүү харшлыг нь хөдөлгөөгүй юм.
Энэ мэт бодол сэтгэгдэл, амьдралын туршлага, сургамж түүхээ утас, имэйлээр, мөн энэ нийтлэлд сэтгэгдэл болгон бичиж үлдээнэ үү.
Comments