Яаж бид ХоостАйл болсон вэ

Бид эдгээр компанийн олон нийтэд олгож байгаа боломжуудыг ашигладаг


2008-7-8-ны өдөр миний гэр бүлийн амьдралд гайхалтай шинэ хуудас нээгдсэн

Тэр өдөр миний ажил дээр ирж надтай уулзаж ярилцсан гадаад залуугаас "аялагчийг орон нутгийн иргэдтэй холбож өгдөг" couchsurfing вэб хуудсыг мэдэж авсан.

Ийнхүү бид 10 жилийн хугацаанд 50 гаруй орны 600 гаруй иргэдийг гэртээ ирэхийг зөвшөөрч, Монгол гэрийн амьдралаа харуулж, ёс заншил, ахуй байдлыг танилцуулж, улмаар тухайн иргэний бодол хүслийг нь ярилцаж, туршлага, мэдлэг солилцож байна.

Бид энэхүү сайхан боломжийг Монгол хүн бүр ашиглаж сураасай, зөвөөр ойлгож хэрэглээсэй гэж ТВ, радиод ярилцлага өгдөг.

Манайд ирсэн гадаад хүмүүс блогтоо Монголоор хэрхэн аялсан болон
манайд ямар байснаа тэмдэглэн үлдээсэн байдаг нь хожим дурсах, өөрсдийнхөө хийж байгаа энэ үйлс нь тухайн хүний хувьд ямар чухал зүйл байсаныг ойлгож мэдээд баярладаг.

2018 оноос бид ХоостАйл (Host family) гэсэн нэршлийг танилцуулах, хэрвээ ойлгоод, хүсэх юм бол Монголын өрх бүхэн гадаад хүмүүсийг гэртээ аялуулж, нэмэлт орлоготой болж, мөн ахуй соёлоо тунгаан бодох нөхцөл юм байна гэж үзээд, Mongolia host family Begzsuren гэсэн фасебуук хуудсыг эхлүүлсэн.

Мөн гадаад хүмүүс Монголд ирэхийг хэзээнээс хүсэж мөрөөдсөн байдаг, ирээд яаж аялсан, Монголын юугаар нь бахархсан зэрэг мэдээллийг агуулсан Mongolia Friend фасебуук хуудсыг эхлүүлсэн.

Мөн би өөрийн сурч, хэрэгжүүлж, дадлагажиж байгаа энэхүү мэдлэгээ зааж сургах хүсэлтэй байдаг.




Хоостайл сэдэвтэй холбоотой бичсэн нийтлэлүүд


Бид аялахдаа хэрэглэсэн байдал

- 2010 онд АНУ-ын Балтиморт номын санд 14 хоног дадлага хийх хөтөлбөрийнхөө сүүлийн 3 хоногийг Вашингтон ДС-д өнгөрүүлэхдээ оюутан залуугийн гэрт 3 хоносон

- 2016 онд Улаанбаатар-Новосибирск-Улаанбаатар аялалдаа 5 айлтай танилцаж 12 хоносон

Энгийнээр тайлбарлавал

Таны гэрт ах дүүс чинь хөдөө, гадаанаас ажил төрлөөр ирэхдээ хэд хоног байя гэдгийгээ ирэхээсээ өмнө ярьж хэлээд, мөн надад санаа зовж хэрэггүй би ирсэн ажлаа өөрөө амжуулчихна, та нарт төвөг удахгүй гэвэл та ирсэн хамаатан-айлчиндаа яаж хандах бол?
Ийм зарчим, ийм л зүйлийг интернэтийн орчинг ашиглан энгийн болгож, орон нутгийн иргэдийг Дэлхийн улсуудын аялагч нартай холбож өгч, харилцуулж, улмаар гэртээ сайхан сэтгэл, сурч мэдэхийн хүслээрээ байлгаж, хамтдаа амьдрахыг зөвшөөрч, ийм харилцааныхаа үр дүнд найз нөхөд болох, соёлын солилцоо хийх, цаашилбал ирээдүйгээсээ суралцах* боломж байдгийг 2008 онд олж мэдсэнээр ашиглаж эхэлсэн.


Ирээдүйгээсээ суралцаж байна гэж би үздэг

Өнөөдрийн гадаад хүмүүс бол Монголчуудын хөгжих гэж тэмүүлээд зориод байгаа ахуйн хөгжилд хэдэн арав, зуун жилийн өмнө хүрээд, хөгжлөө эргэн хараад, байгальд ойрхон амьдардаг хэв маягийг хайж байгаа хүмүүс


Гадаад аялагч нартай дараах вэбүүдийг ашиглан харилцаж байна

couchsurfing.com
2008-7-8 -ны өдөр миний гэр бүлийн амьдралд гайхалтай шинэ хуудас нээгдсэн юм. Тэр өдөр миний ажиллаж байсан Улаанбаатар хотын нийтийн төв номын сан дээр тус номын сангийн уншигч, Яруу сэтгэгч сонины идэвхитэн Ундраагийн зөвлөснөөр ирж, надтай уулзаж ярилцсан Америк залуу Andrew Judkins-ээс couchsurfing вэб хуудсыг мэдэж авч, улмаар хэрэглэж эхэлсэн явдал бол мартахын аргагүй.


warmshowers.org
Унадаг дугуйгаар аялагчдын Дэлхий нийтийн сүлжээнд өөрийн бүртгэлээ хийж, ашиглаж байна.
Дэлхийн нийт улсуудаар 12 жил дугуйгаар аялах төлөвлөгөө гарган Францын суурингаасаа аялж аваа замынхаа 4 дэх жилдээ манайд ирсэн 50 гаран насны гэр бүл манайд хэд хоноход бахархам сайхан байсан.

workaway.info
2015 оны 11-р сард миний гэрт Айлчин /couchsurfing/ системээр  харилцаж ирсэн Польш залуус  манайхыг үнээ малладаг учраас энэ системийг ашиглан гадаад улс оронд очиж, тодорхой хугацаанд сайн дураар ажиллах хүсэлтэй Дэлхийн иргэдэд монгол нүүдлийн мал аж ахуйтай танилцах боломжийг олгож чадна гэж зөвлөсөн юм.

trustroots.org
энэ систем нь замын машинд гар өргөн сууж, унаанд мөнгө төлөхгүйгээр, жолоочтойгоо найзлан, хань болж хүрэх газраа хүрч аялах боломжийг олгодог.
hitchwiki вэбээс мэдэж, 2016.8.4 өдөр энэ системд бүртгүүлж, ашиглаж эхэлсэн.


airbnb.com
2017.5.27 өдөр TEDxUlaanbaatar 2017 арга хэмжээнд <<Монгол айл дахь сэтгэгдлийн дэвтэр>> илтгэлээ тавиад, уг арга хэмжээний оролцогч нартай санал бодлоо солилцож байгаад мэдэж авсан.

Comments