2018.08.18 Хүүхдийн оюуны боловсролыг дэмжих төв (ADRF) НҮТББ-ын Эцэг эхийн сургалтын тэмдэглэлээс

2018.08.18 Хүүхдийн оюуны боловсролыг дэмжих төв (ADRF) НҮТББ-ын Эцэг эхийн сургалтын тэмдэглэлээс

2018.9.1 "Dream Beyond Dream” Чингэлтэй дүүрэг дэх хүүхдийн номын сангийн нээлтэнд оролцсон тэмдэглэл

ADRF байгууллагын фасебуук хуудаснаас хуулбарлав

Нэг. Дарь эх сургалтын төвийн Зуны сургалтын тайлан

хариуцагч багш Э.Оюунэрдэнэ

3,4-р курсын оюутан-багш нар ажилласан.
Хүүхдийн асуудал гэр бүлдээ №1 тул эцэг эхийн хуралдаа ирсэнд баяр хүргэе.
Хүүхдийн чинь өмнөөс зарлаж байгаа хурал цуглаанд сайн оролцож, санал бодлоо хэлж, сонсож байх хэрэгтэй.

6-8 сард Дарь эх сургалтын төвийг хариуцсан - Номинэрдэнэ
96 бүртгэлтэй хүүхдээс 63 төслийн сурагчид
Бага анги 35 хүүхэд, Дунд анги 56, Ахлах анги 15 хүүхэд хамрагдсан.

- Даамын дугуйлан - Ахлах ангийн 2 сурагч мэддэг зүйлээ дүү нартаа заая гээд бага ангийн сурагчдад 16 удаа заасан.
- Ёс суртахууны хичээл
- Давлага хичээл - 1-5 ангийн Монгол хэл, Математик хичээлээр явуулдаг, 2017 оны 10-р сараас энэ хичээл орж байгаа, 1 бодлогыг олон аргаар боддог болсон цаг
- Шинжлэх ухааны хичээл - 8-н 7 хоногт 16 хичээл орсон, талст ургуулах, төмсөөр хүрхрээ хийх, кофе-аар саван хийх, ямар нэг шинэ зүйлийг хийж сурснаар энэ хичээлийн зорилго биелж байгаа
- Чөлөөт цаг - 7-р сар эхлэн доод зааланд заалны хөлбөмбөг,
цагаан улавчаа угаадаг - хувин, сойтикоо эвтэй хэрэглэдэг, сургалтын төвийн хашааны хогоо цэвэрлэх үедээ бие биедээ туслаж

Сургалтын төвийн үйл ажиллагаа 17 цагт тарах байтал 18-19 цагт дуусах үе олон байсан.

Хоёр. Эцэг эхчүүдэд зориулсан лекц

БУ магистр, багш Н.Болормаа

Амьдралдаа мөрдлөг болгоод эцэг эхийн хурал, сургалтанд ирж байгаарай.
- Бид хүүхдээ ямар хүн болгохыг хүсдэг вэ?
хөдөлмөрч, ухаантай, нийтэч, мэдлэг чадвартай, ажилтай, мөнгө санхүүгээ шийдсэн, тусч сайхан сэтгэлтэй ...
болж л өгвөл супермэн хүүхдийг хүсч байгаа
- Ийм болгохын тулд бид хүүхдийнхээ хувьд супермэн байж чадах уу?
хайрлана, хамгаална, халамжилна, эрүүл орчинд амьдруулна, хариуцлага хүлээнэ - хуралд нь таслахгүй очиж чадаж байна уу



- Тэгвэл бид ингэж ярьдаг. Өнгөрсөн болон одоогийн ялгаа
Өнгөрсөнд утас байхгүй, интернэт байхгүй, уур бухимдал бага, аливаа зүйл ховор тул нандигнадаг
Гэтэл одоо бол их өөр
Ийм 2 өөр орчинд байгааг ойлгож, хандлагаа өөрчлөх цаг болсон. Хүүхдээ өмнөх үед байгаа шиг хараад байна, гэтэл одоо бүх зүйл элбэг болсон. Хүүхдийнхээ хүмүүжилд оруулж харах цаг. Энэ нийгэмд тохирсон хүмүүжлийг хүүхдэд өгөх цаг болсон. Яаж энэ элбэг гар утас, соошил, интернэт, нийгмийн бухимдлаас холдуулах вэ, харилцах харилцаа ихэвчлэн фасебуук, чат

хүүхэд амархан инээдэг - сэтгэхүйд нь байнгын эргэлддэг, инээхэд шалтгаан шаарддаггүй. Та хүүхдийнхээ өөдөөс шалтгаангүй инээ.

Хүүхэд хандлагыг нь өөрчлөхгүй бол

- Бид юу хийх хэрэгтэй вэ гэхлээр
Ухамсраа өөрчлөх
Үгээ өөрчлөх
Үйлдлээ өөрчлөх
Харилцаагаа өөрчлөх
Хандлагаа өөрчлөх
Зуршилаа өөрчлөх

Өөртөө дүгнэлт хий

Бид өөрсдөө утсаа байнга гүйлгэж байгаагаа анзаарч, яаж салах вэ гэвэл, гар утас дээрээ гоё лекц сургалтыг 10, 5 минут сонсоход л аяндаа орж ирдэг болно.
Ховдын Зэрэг сумын манай эгч хотод ирж  зөвлөгөө асуухад, хүүхдээ одоо яах вэ гээд, хүүхэдтэйгээ яаж харьцахаа мэддэггүй, хүү нь утсаа аваад гэрийн хаяа руугаа явдаг, өөрөө манайд ирчихээд мөн л утсаа.
Хүүхдээсээ гоё гоё асуулт асуу? асуултаар булаад, хөгжилтэй хариулт оруулаад, амьд харилцааг бий болго
Ажлаасаа тарж ирээд гэр бүлтэйгээ тодорхой хугацаанд амьд харилцаа үүсгэх

Та ямар үг хэрэглэж, яаж хариуцлага хүлээж байна, хүүхэд тань тийм болно
Тэр гэр бүлийг мэдье гэвэл хүүхдийг нь харахад болно - Гэр бүлийн байдлыг харуулна
Тиймээс хүүхдийг супермэн болгоё гэвэл өөрсдөө үлгэрлэх

Яагаад хөдөөний хүүхдүүд хот газрын хүүхдүүдээс илүү төлөвшилтэй байна вэ
- эцэг эх гэр бүлийн хооронд амьд яриа, харц байдаг, амьд харилцаа их байдаг
- орчин тойрны хүмүүсийн хөдөлмөрч, малч зан, бие даасан байдал

Хүүхэд хэрхэн биеэ авч явж байгаа гэдэг бол тухайн гэр бүлийн толь юм
Хэдхэн өдрийн хэдхэн цагийн ажиглалтаар мэдэж болно. Иймд аав, ээж, ах эгч өөрийгөө хянах, өөрийгөө чухал хүн гэж үзээд, үг, харилцаа хандлагаа хянаж өөрчлөх хэрэгтэй.

- Хүүхдийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал бол тухайн гэр бүлийн асуудал гэж хүлээж авах хэрэгтэй.
- Хүүхэд хөгжих хамгийн ойр орчин бол гэр бүл
- Бүгд гэр бүлийн уур амьсгал, харилцаа, соёл гэх мэт тухайн айл гэрийн бүхий л үйлдэл хүүхдэд ухамсаргүйгээр суудаг.

Хүүхдийн харах өнцөг, хүүхдийн хэлэх үг, хийх үйлдэл ухамсаргүйгээр суудаг
Иймд та хэний төлөө, юуны төлөө амьдарч байгаагаа бодож, 1-рт ажил уу, 1-рт хүүхэд үү,

Ухамсарт автоматаар суусан учраас 20 жилийн дараа гэр бүл зохиох үед нь болдог
Хүүхэд тийм юм хүсэхгүй гэсэн ч автоматаар ухамсарт суудаг тул

Хүүхэд тань өндөр цаст ууланд гарна гэвэл
- хүүхэддээ амжилт хүсээд
- гэхдээ ууланд гарах арга замыг хэлж өгч болдоггүй

Төрийн банканд ороод, очер аваад, бүх зүйлийг хэлж өгөөд мөнгө тушаахыг, дүүгээрээ хийлгэх нь бэлэн зүйлийг өгч байгаатай адил
Хүүхэд өөрөө арга замаа олох ёстой байдаг, юмыг олж хийдэг, өөрийн болгодог болно

Бүх зүйлийг хянаад, бэлэн болгоод хийлгэхэд хүүхэд тань бодохгүй хүн болдог
Та зөрүүд үү, Хүүхэд тань зөрүүд үү?
Манай хүүхэд зөрүүд, аавыгаа дуурайсан гэж ярьдаг

3 наснаас зөрүүд зан эхэлдэг - Би бие хүн болчихлоо гэж боддог. Хүүхэд халтар гараар цаас авах гэхэд нь би очоод л шүүрч явах үед хүүхэд зөрүүд зангаа эхэлдэг. Анхнаасаа бид эмх цэгцтэй байлгахад зөрүүд зан гэж үүсэхгүй.

3 настайгаас эхэлж,
үүний эсрэг шийтгэл өгөх, зандрах, уурлах нь улам зөрүүд занг ихэсгэдэг, эхлээд зөрүүдэлж байгаа шалтгааныг олохыг хичээ.

- хувцсаа эвхэж хийгээч, тоглоомоо одоохон хураа
- миний хүү ээж нь ийм их ажилтай байлаа, миний хүү тоглоомоо хураачих, хамтдаа хураая

- аягаа хагалчихлаа гэхийн оронд хэлж байгаа үгээ эелдэг, эерэг болго!
уурлахаасаа өмнө 1 урт амьсгал ав

Хүүхэд жаахан зүйлээс, чанга дуунаас, насан туршийн айдас авчихдаг. 1 л үйлдэл хүүхдийг насан турш нь дуугай, чимээгүй болгочихдог.

Хүүхдийг байнга ажиглаж байх хэрэгтэй. 8 сартай хүүхэд намайг оройтоод 3 хоног ирэхэд л, зарцуулах цаг жаахан багасахад уйлагнаж байна. Иймд хүүхдээ тэвэрч, зугаацуулахад хэвийн болж байна.

- өөрийнхөө хүүхдийг боль чи, өөр айлын хүүхдийг энэ ямар хөөрхөн хүүхэд вэ гэхэд хүүхэд маань гомдчихдог.  Өөртөө үл итгэх байдал суулгаж эхэлдэг - би ингэвэл ээж уурлах болов уу яах бол, идээний тавагнаас юм авах гэхэд нь боль гээд - тухайн үед хүмүүжилтэй харагдаж байгаа ч айдас орсон бол өөртөө итгэж, шинэ алхам хийж чадахгүй болдог

Хүүхэд 3 наснаас эхлэн болно, болохгүйг ойлгож эхэлдэг, үр ашгийг нь тайлбарлангаа болохгүйг ойлгуулчихна

Хүүхдийг инээхэд шалтгаан байдаггүй
- хүүхдээ байгаагаар нь хүлээж ав
- ширүүн дуугаар боль, болохгүй гэж яагаадыг хэлэхгүйгээр хэлж болохгүй
- хүүхэдтэйгээ эелдэг харьц
- өөрийнх нь гаргасан үйлдлээ бодох боломж олго, чи өнөөдөр юу хийснээ бичээд, бодоод зогс гэх

Хамаарал гэж юу вэ?
зарим нэг зүйлд хэт автах

өөрийнхөө стресстэй байдлаа өөрчлөхийн тулд арга зам хайдаг. Сөрөг үр дагавар авчрах зүйлийг сонгодог нь алдаа. Автаж эхэлдэг - татахгүй удаад ирэхлээр, тэр зүйлээ харж эхэлдэг, тамхи хаана яаж татахаа бодож эхэлдэг.
Эр хүн гэнэт хаяж чаддаг, эм хүн удаан хугацаанд ордог, удаан хаядаг

Хэрэв таны хүүхэд тамхи татдаг бол хэрхэн зогсоох вэ?  та ямар арга хэмжээ авах вэ
- эцэг эх, ойр орчмын томчуудыг дуурайдаг
- найз нөхдийн нөлөө байна уу
- дарамт нөлөөнд автав уу
- сонирхоод, тамхи татчихвал атаман шиг харагддаг бол

Эхлээд яагаад тамхи татдаг болж байгааг асууж, ярилцаж мэдэх хэрэгтэй!

- тамхи татдаг хүн нь өөрөө тайлбарлах хэрэгтэй
- тамхинд орсондоо харамсаж байдгаа илэрхийлэх, аав ээж нь анх мэддэггүйгээс ингэж нөлөөнд орсоноо ярих
- гар хуруу шарлана, шүд шарлана, найз охин, хөвгүүн чинь тоохгүй бол яана аа гээд

Сонирхсон бол, энэ сонирхох зүйл биш гэдгийг тайлбарлах
Хүүхдээ тамхинд оруулахгүйн тулд та өөрөө татдаг бол тамхинаас гарах гэж тэмц, ямар ч үед хүүхдээсээ холдож тат, мөн энэ тухайгаа тайлбарла

тамхи бол ийм ийм учраас би холдож татаж байна гэдгээ хэл.

Хамаарлын үүсэх шалтгаан нь дараах дархлаа тогтоогүй:
- сэтгэл хөдлөлөө удирдах чадваргүй
- нийгмийн дарамтанд тэсвэргүй
- өөрийгөө хэт өндөр үнэлдэг
- төгс хийх гэсэн эрмэлзлэл
- өөрийн мэдрэмжийг илэрхийлж чаддаггүй
- буруутай мэдрэмж
- өөрийгөө доогуур үнэлэх
- гэр бүлийн харилцаа

Чадна гэсэн бодлоор хүүхэддээ ажил өг, алдааг нь зүгээрээ, дараа ийм алдаа гаргахааргүй боллоо гэж тайлбарлаж, урам өг
Багаас нь ажлыг бие дааж хийлгэ, алдааг нь сургамж болго, нийгмийг даах чадвар

Буруутай мэдрэмж - чамаас болж байгаа юм гэдэг үг насан туршийн үг болж би ийм л хүн юм байна. Та хэлэх ёсгүй, хүүхэд өөрөө энэ үгээ бодож олох хэрэгтэй.
Хүүхдийг хэсэг хугацаанд номхон зогсоох нь хамгийн том шийтгэл байдаг.

Өөрийгөө буруутгах бус бусдыг буруутгадаг болдог!
- чулуунд бүдрэхэд нь өө чулуунаас боллоо гэх буруу

Таны энэ үйлдлийг хүүхэд чинь харсан бол тийм л хүн болно
- тэмээ дайрчихаад хэлэхгүй байх, гэрлээр зам хөндлөн гарах
Гэтэл хүүхэд юу мэдэх юм вэ

Хүүхэддээ хэлэх бус өөрийнхөө үйлдлээр харуулах - гэрлээр гардаг, эзэн нь хэлдэг, нийгмийн дүрмийг мөрдөх ёстойг

Хүүхдийн 1 буруу үйлдлийг загнаад хүлээгээд авбал дараа нь тэр хүүхэд нуудаг! Иймд 1 амьсгаа аваад, яагаад ПС тоглосон шалтгааныг мэдэхээр ярилцаж, шийтгэл нь дургүй ажлыг нь хийлгэх
Тэгэхээр хэнд уураа гаргахаа бодох хэрэгтэй

Сөрөг гэр бүлд өссөн хүүхэд:
- ойлгохын аргагүй зан ааштай
- үргэлж дутуу мэдрэмжтэй
- шийдвэр гаргахаас айдаг
- чиний буруу гэсэн үг их сонссон
- үргэлж сэтгэлийн дарамттай
- эцэг эхгүй мэт санагдана Ээж ааваасаа 1 урмын үг сонсох тэр өдрөө аз жаргалтай, Хүүхдийн хамгийн гоё дурсамж дандаа л  ээж аавтайгаа тэгсэн гэсэн үе байдаг
- холбоогоо таслах талаарх бодол төрнө - (гэрээсээ явах)

Эцэг эхийн хайрын хүч - хүүхэддээ цаг гаргаж, сонсож, ярилцаж, урам үг хэлэх
- бүх зүйлийг тодорхой болгох (яг юу болохгүй байна гэж өөрөөсөө асуу)
- уучлах, уучлалт гуйх
- өөртөө итгэх, итгэлтэй болгох дэмжих
- эхний алхамыг хийх, дотно хандах

хүүхдээс юм хүлээх бус, миний хүү сайхан амраарай, 7 цагт босно шүү, хичээлтэй гээд үнсээрэй, энэ үйлдлийг хэд давтаарай

Та өөрөө дотны дурсамжийг үлдээх зүйлийг хийнэ
Бүх зүйлийг муу гээд хүлээгээд авчихлаар сайныг нь олж харж чадахгүй байна.

Хүүхдийн ирээдүйд хэрхэн нөлөөлөх вэ?
- гэр бүлд сөрөг зүйл байсан бол хүүхэд өөр загварыг хайж эхэлдэг

Хүүхэддээ цаг гарга! Хамт бай, хайр халамж, харилцаа, үйлдэл, эдгээр бүгд чухал

Гурав. Ахлах ангийн сурагчдын семинар

Мөнхгэрэл - ADRF Олон нийттэй харилцах ажилтан

9-12-р ангийн сурагчид энэ семинарт оролцох боломжтой.
Жилд 4 удаа болдог: Аялал - 7-р сард болсон, Боловсрол олгох, Танин мэдэхүй, Шинэ зүйлийг сурч мэдэх
Зорилго нь хүүхдэд шинэ зүйлийг мэдүүлье

2017 онд 16 сурагч явсан. 2018 онд Хэнтий аймгийн  Хар зүрхний хөх нуур 1 шөнө, 2 өдөр аялал 14 сурагч явсан.
Аяллын зорилго: нүд нээх - үзэсгэлэнт байгальтай танилцах, байгалиа хамгаалах, багаар ажиллах чадвартай болох, сорилт шалгуурыг давах сэтгэлийн тэнхээ, амьдралын дадлага туршлага болох зүйлийг олж авдаг

- Эцэг эхчүүд мэдээлэлтэй байх - хаашаа, хэнтэй, зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зурах
- хүүхдүүдээ идэвхитэй оролцуулах
- хүүхдүүд далимдуулж өөр тийш явахаас сэргийлж - багштай холбоотой байх

Дөрөв. ADRF байгууллагын талаар хэр мэдэх вэ?

Боловсрол бол бодитоор мэдэрсэн дадлага туршлага
2011 онд ADRF НҮТББ байгуулагдаж, хүүхэд, оюутан залууст, нийгэмд гэсэн 3 чиглэлээр үйл ажиллагаа

Хүүхдэд:
сургалтын төв, дугуйлан, DuuDo төсөл, Онцгой хөтөлбөр, Боловсролын цаг хөтөлбөр - хүүхдийн хандлагыг өөрчлөх хичээл, Ахлах ангийн семинар, Бусад байгууллагатай хамтарсан үйл ажиллагаа

Ээждээ хэлэх үг захиа
хүүхэд тань захидал бичээд санамсаргүй хийсэн байгааг олох юм бол, дэмжээд, хүүхдээ үнсээрэй, итгэл өгөөрэй

Оюутан залууст чиглэсэн үйл ажиллагаа:
Global Ciziten олон улсын хөтөлбөр, Share, Борам, GV солилцооны хөтөлбөр, Спорт өдөрлөг

Дээрх бүх үйл ажиллагаанд нийгэм, хамт олныг уриалж оролцуулдаг. Иргэдийн өмнө ч 100% нээлттэй байгууллага тул
- сургалт, үйл ажиллагаанд оролцож - 1 өдөр хэдэн хүүхдэд заах хүсэлтэй бол
- онцгой хөтөлбөрт үйл ажиллагаанд эцэг эх оролцож гал тогоонд туслах хүн хүч болоорой
- хандив дэмжлэг туслалцаа
- аяны үйл ажиллагаа - сурах хүслийг дэмжих
- хуваалцах боловсролд гэх мэт - та намтар түүхээ ярих байж болно

Сурах хүсэл - 2018 аяныг би хариуцсан - хүүхдийн сурах хүсэлд гал асаах зорилгоор
8 сарын 1-18 хүртэл аян үргэлжилж, хичээлийн хэрэглэл цуглуулж, байнга танилцуулж,
эцэг эхчүүд та бүхэн оролцоорой, хүн хүч дутдаг, Мир ном, олон байгууллагыг уриалж, та бүхэнд өгөхийг хүссэндээ цуглуулж чадсан

Тав. Чингэлтэй шинэ сургалтын төв. Э.Бауыржан багш, БС магистр.

ЧД 17-р хороонд байрлана. Энэ хороо хүн ам 14043. Айл өрх 3812.
9 сарын 1нд 13 цагаас нээлт болно, бүгд оролцохыг урья
Нейлсон ХХК санхүүжүүлж, 180 сая хөрөнгө гарчихсан байна.

Зургаа. Санал хүсэлт байна уу?
хүүхдийнхээ талаар асууж болно. Үйл ажиллагаа 9 сарын 1-ээс өвлийн хуваарьт шилжинэ - голдуу Бямба гаригт сургалт.
Эцэг эхийн сургалтанд ах эгч, өөр хүн явуулдаггүй байх, заавал эцэг эх л ирнэ, Жилд 2 хийх байх.


2018.9.1 "Dream Beyond Dream” Чингэлтэй дүүрэг дэх хүүхдийн номын сангийн нээлтэнд оролцсон тэмдэглэл

Манайд ирсэн 2 орос найзыгаа дагуулан энэ номын сангийн нээлтэнд очлоо. Том цонх, номын тавиуртай тайз, ном унших, сургалт явуулах өрөө тасалгаа, ариун цэврийн өрөө гээд энд хүүхдэд зориулсан 2 давхар барилга сүндэрлэжээ.

Энэ номын сангийн нээлтэнд оролцож байгаа хүмүүсийн хэлсэн үгсээс.

- Сонирхолтой тоглоомуудыг хийдэг компаниас ирсэн. Хүүхдүүдэд баяр баясгалан өгөхөөр
Гадаад орнуудад хүүхдэд зориулсан номын санг байгуулахад тусалдаг
7 дах номын сангаа Монголд байгуулж байна
Бид багахан санхүүгийн туслалцаа үзүүлсэн, харин ADRF, эцэг эх, орон нутагт талархалаа илэрхийлье.

- Хүүхдийн оюуны боловсролд хөрөнгө оруулсан Nelson Korea компанид талархалаа илэрхийлье

- 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе
ЧД 19 хороотой, Энэ 17-р хороо нь хүн ам, газар нутгийн хэмжээгээрээ дүүрэгтээ 2-р том хороо. Энд 3 цэцэрлэг, 3 сургуультай. 3880 өрх, 1315 ахмад, 4000 хүүхэдтэй.

- Мэдлэгийн баялаг ном, Мөрөөдлийн баялаг үр дүн



Нээлтийн үйл ажиллагаанд орон нутаг, санхүүжүүлэгч компанийн мэдээллийг сонсохын зэрэгцээ, тус төвийн үйл ажиллагаанд хамрагддаг хүүхдүүдийн тоглолтоос үзэж, босоо хүлээн авалтын хэсгээс жимс, хавчуургатай талх, суши авч идэж, чацарганы халуун ундаа ууж, мөн тус барилгын зураг, загварыг гаргасан залуутай ярилцаж, маш гоё тэмдэглэлийн дэвтэр бүхий гарын бэлэг авсандаа баярласан.



Comments