2018.9.18 Дэлхийн зөн Төгсөлтийн аргачлал-600 төсөл. Үйл ажиллагааны тайланд оролцсон тэмдэглэл

2018.9.18 Мягмар
Дэлхийн зөн ОУБ. Төгсөлтийн аргачлал 600 төсөл. Үйл ажиллагааны тайлан
27-р хороо, Иргэний танхимд


Өрхөд хөрөнгө оруулалтын үр дүнтэй дэмжлэг өгч, улмаар сургалтаас олсон мэдлэгээ амьдралдаа ашигласан амжилтын түүх бүтээх.

Бүлгийн хурал хийх үеийн зураг ФБ руу оруулж байгааг Б.Оюунболор татаж авч ашиглаж байна.
(Миний бодол: Хувьцааны тоогоо барьсан зураг авахуулъя, Хурал болгон үнэ цэнэтэй!)

Тоног төхөөрөмжийн дэмжлэг аваагүй өрх - одооноос бодсон байх! Амьжиргаа дэмжих төлөвлөгөөний сургалтанд суугаад, ирэх жил төсөв багасч байгаа учраас ул суурьтай судалгаа, санал гаргаарай.

Дундын хуримтлалын бүлгийн эхний жилийн цикл удахгүй дуусч, үр ашгийг хүртэх гэж байна. Бизнесийн дундын бүлэг гаргах уу, Үзэсгэлэн худалдаанд оролцох эсэх ээ, хаяг шошго хийлгэх, лангуу түрээс, өвөл цагаан сарын худалдаа зэрэгт  оролцвол дэмжлэг үзүүлнэ
Дэлхийн Зөн ОУБ нь 10-р сараас шинэ санхүүгийн жил эхэлдэг - оффист дотоод ажил ихтэй байгаа тул 11-р сараас сургалт уулзалт эхлэх байх
2019 онд үлдсэн айлд тоног төхөөрөмж өгөхөд чиглэнэ,
мөн ахисан түвшний бизнест ороход дэмжих, хувь хүн нийгэм талаас хөгжихөд туслах

Өвөрхангай аймгийн төвд Төгсөлтийн аргачлал 320 өрхөд эхэлж байна.
Үр дүнтэй байвал Өрхийн эдийн засгийг дэмжих цогц төсөл хийж, хүрээгээ тэлэх юм байна.

Дэлхийн Зөн өмнөх 10 жилийн хугацаатай төслүүд дуусаад, хумиад байгаа, аль болох богино хугацаат үр дүнтэй төслийг дэмжиж урт хугацаанд авч явах бодлоготой байна.

Монгол улс ядуурлын түвшнээс гарсан гээд Засгийн газар зарласан учраас Дэлхийн Зөн хумьж байгаа, эргээд жинхэнэ амьдрал хөрсөн дээрээ ядуурал ийм тийм байна гэж хэлээд нэмэргүй байдаг.

1 жилийн ажлаа хараад, дүгнээд, дараа жилд ямар зүйлд анхаарах, хяналт үнэлгээний уулзалтаа хийж байна. Төслийн үр шимийг хүртэгч өрх, бүлгийн ахлагч, төслийн хянагч нартай энэ уулзалтыг хийж байна.

Төсөл ямар үе шаттай билээ, 3, 3 сараар өөр өөр үе шат, зорилготой, үе өнгөрөхөд буцах боломжгүй онцлогтой төсөл

Төгсөлтийн цогц аргачлал: - Эдийн засаг талаас дэмжих, - Нийгэм хувь хүн талаас хүнээ дэмжих

Төслийн зорилго: өрхийн гишүүд эрүүл мэнд, оюун санаа, эдийн засагт дэмжлэг үр дүн гарна

Үе шатуудаа хянан зөвлөхүүд сайн мэдэж байгаа

Аргачлалын цаг хугацаа:
0-3 сар: 21-р хороог сонгох шаардлагатай эсэх, өрхийн амьжиргааны түвшин доогуур байгаа шалтгаан юу болох зэргийг судалсан
3-7 сар: суурь хэрэгцээг хангах
7-11 сар: хуримтлал, санхүү, сургалт
11-18 сар: Орон нутгийн зах зээлийг судлах хөндлөнгийн судалгааг хийлгэж, аль чиглэлд хөрөнгө шилжүүлэх, мэргэжил олгох сургалтуудад хамрагдсан

Бид 1 жил болсон, Хөрөнгөө өрхүүдийн 50%-д олгосон байна. Цаашид 2, 3 дахь жилээс үйлдвэрлэгч бүлгүүд болно. Маркетингийн мэдлэг, сургалтууд нэмэгдэнэ.

18-23 сар: ДЗөнгөөс өөр эх үүсвэрт хандаж бизнесээ тэлэх ёстой
23-26 сар:
26-30 сар: өрхөд, хүүхдэд яаж нөлөөлж дэмжив, өрхийн өсөлтийн индекс судалгаа, бодит амжилтын түүх бичих ёстой
30-36 сар: хаалтын үйл ажиллагааг 600 өрхийн хүрээнд зохион байгуулах

2017.11.23 өдөр Төгсөлтийн аргачлал 600 төслийн нээлт хийснээс хойш орон нутаг, өрхийн сонголт хийсэн. Сонголтыг Олон улсын аргачлалаар хийсэн. Газрын зураг дээр харж, төрийн үнэлгээгээр бус, иргэдээр яриулж, тодорхойлолт гаргаж хийсэн - орлого, ам бүл, олон үзүүлэлт

1.

БЗД-ийн олон хороог хүн ам, хүүхэд, өрхийн тоо, ядуу өрх хэд байна, ажилгүй иргэд хэд байна, энэ ядуу өрхөд хэдэн хүүхэд байна, орон нутаг дах ядуурлын шалтгаан юу байна гэдгийг тодорхойлж,

21-р хороонд амьжиргааны түвшин 100 өрх тутамд хэд байна, 3 ангилал: -боломжийн, -идэвхитэй боломжгүй, -нэн ядуу
Олон мэдээллийг харьцуулж айл өрхийг сонгосон! - судалгаа, үзүүлэлт, аргачлал
Бүх өрхийн нэрсийг гаргаад, иргэдийн оролцоотойгоор сонгосон. БЗД-ийн 6 хороо, СХД-ийн 1 хорооны 12712 өрхийн нэрсээс 600 өрхийг сонгосон - халамжийн судалгаатай харьцуулж дүгнэж, МУ-ын өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны дагуу ангилаад

Бичиг үсэг мэдэхгүй 13 хүн байгаа.

Иргэдэд, өрхүүдэд үүнийг зөв ойлгуулаарай.

2.

Өрхийн гишүүдийг чадавхижуулах үйл ажиллагаа

- Бизнесийн анхан шатны сургалт
- Ахисан шатны бизнесийн сургалт
-

Үлдсэн өрхүүд эдгээр сургалтуудад 2019 онд хамрагдана

(сургалтуудын нэрсийг аваад, суусан эсэхээ хэлэх, үнэлэх)

3.

Өрхийн даван туулах чадварыг нэмэгдүүлэх, хуримтлалын хэвшил бий болгох

Хөрөнгө олгосон 50 өрхийн
- 22 - оёдол
- 5 - хүнсний
- 4 - авто засвар
- 5 - хүлэмж
- 4 - гар урлал
- 1 - гагнуур
- 3 - гутал оёдол

4.

орон нутгийн чадавхийг бэхжүүлэх, хянан зөвлөхийг бэлтгэж сургах
- гэрээр айлчлах аргачлал
- хүүхэд хамгаалал

5.

Үр дүн

- 1 өрхөд гэр олгосон
- төслийн үйл явцын зураг
- тоног төхөөрөмж дээрээ лого нааж зураг авах, зориулалтын дагуу ашиглах
- Хуримтлалын 2 дэвтрийн хөтлөлт, Орлого зарлагын дэвтэр хөтлөх
- хавтсандаа бэлэн байлгаж, хүнд гарсан үр дүнгээ ярьж чаддаг байх

Өнөөдөр үнэлгээ хийхийн тулд амархан аргачлал ашиглана

Үнэлгээ-аргачлал 1
Хүлээлт - төсөл эхлэнэ гэхэд хүлээлт ямар байсан
Үр дүн - одоо ямар үр дүнтэй байна
энэ ялгааг харах хүсэлтэй байна
not needed, a bit helpful, helpful, excellent гэсэн 4 сонголтын алинд нь хүлээлт, үр дүнгийн тэмдгээ тавих вэ
Ямар төсөөлөлтэй байсан, надад ямар ямар талаасаа хэрэгтэй байсан, яагаад гэдэг шалтгаанаа хэлж, бичиж болно

маргааш нийт 6 хорооны хянан зөвлөх дээр энэ хийснийг  ярилцах юм
анхны төсөөлөл ямар байв - ямар чиглэлээр бодож байв

(өрхийн эдийн засгийг дэмжих юм байна, үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих юм байна гэж төсөөлсөн)
ерөнхий санал нэгдэж байгаагаа график дээр наана - ногоон цаас - үр дүн, улаан цаас - хүлээлт

Үнэлгээ-аргачлал 2
төслийн зорилго, зорилтын дүгнэлт
хүн бүр өөрийн саналаа бичнэ - дараах 4 дэд зорилго хэр биелснээ 1-5 оноогоор дүгнэнэ
- санхүүгээ зөв оновчтой удирдах мэдлэг чадвар нэмэгдсэн эсэх
- бизнесийн ойлголт нэмэгдсэн байдал
- өрхийн эрүүл зөв хэвшил сайжирсан байдал
- нийгэм, хувь хүн талаас хөгжих боломж нэмэгдсэн байдал

төсөлд хамрагдсан айлуудын хувьд ийм, тийм байсан байна, би ингэж дүгнэж байна, гээд 1-5 оноон дээр улаан бөөрөнхий тэмдгээ наана
график дээрх хамгийн олон бөөрөнхий авсан 4 цэгээ холбоно
тэнцвэртэй байдалт ромбо дүрс зурагдлаа - үйл ажиллагаа хэвийн, жигд явж байна, үр шимийг өрхүүд хүртэж байна гэж ойлгогдлоо, ромбо том байх - үр дүн ихийг харуулдаг

2 дах жил бидний хөдөлмөр шаардсан жил болно

Үнэлгээ-аргачлал 3
бүх талуудын хамтын ажиллагааг Төлөвлөгөө, Нөөц, Хэрэгжүүлэлт, Хяналт гэсэн 4 үйл ажиллагаанд үнэлэх
Дэлхийн зөн, өрх айл, бүлэг - бүх нөөц хаанаас гарч байна, олон талаас нөөц гарах тусам оноо өндөр
Төлөвлөсөн үйл ажиллагааг ДЗөн хэр хэрэгжүүлж байна, та нар хэр хэрэгжүүлж байна, үнэлгээ өгч байгаа тайлбараа ярих

(Сургалтанд сууснаа бусаддаа ярьж ойлгуулдаг, өрхийн төсвийн бүртгэлд туслалцаа үзүүлэх)

Авч байгаа тоног төхөөрөмждөө логогоо нааж, гамтай хэрэглэж, ийм үр дүнтэй байна гэж тайлан бичиж өгч байгаарай - ДЗөн бусад ажлын баг шалгаж байдаг

Хүссэн мэдээллээ биднээс аваарай - Хянан зөвлөхүүд гүүр болж ажлаарай

Одоо Дундын хуримтлалын бүлэг дээр зээл гаргах, асуух зүйлээ ярилцацгаая
Мөн дотоод журмаа эргэн харъя

цай, печень завсарлага, мөн өдрийн зөөврийн пакеттай хоол - тахиа, цагаан будаа, 2 хэрчим төмс, зүсэм лууван, 1 жижиг хэрчсэн броколи (ийм хоол бэлтгэдэг үндэсний үйлдвэр, бүлгээс худалдан авах)

Арвижих бүлэг - дүрэм дээр жишээ авч ярилцъя
- өөрчлөлтөө протокол дээр сайн бичиж яваарай
- зээлийн хурал болон эргэн төлөлтийн хурал - 7 хоногт 1 удаа
- торгуулийн жагсаалт - хоцрох 1000 төг, таслах 1000 төг
- нэгж хувьцаа 2000 төг, бүлэг дотроо 5 хувь, гадуур 10 хувь хүүтэй зээл
- хүсэлтийг харгалзана - бичгээр авна, зорилго, эргэн төлөх хугацаа, эргэн төлөх чадварыг харна, бичиг баримтын хуулбар (гадуур гишүүн)
- эхний удаад 1 сараар зээл олгоно
- зээл авсан хүнийг заавал байлгаж, ярилцаж, шийд гаргана!
- санхүүгийн сахилга бат, хариуцлагад сургах гээд байгаа, айл бүрийг ДХБүлэгт хамруулж, нийгэмшүүлэх зорилготой
- зээлээ юунд хэрэглэх нь хамаатай, иймд зээл өгөх 1, 2-р зорилго гэж эрэмбэлэх, Хэний зорилго илүү үндэслэлтэй байна, хэнд хэдэн төгрөг гарахаар байна гэж ярилцаж зээл олгох
- Хянан зөвлөх нараас сар бүр тайлан авахад,  Бизнес, хүүхдийн боловсрол, өрхийн хэрэглээ, эрүүл мэнд, бусад гэсэн 5 зорилгоор хуваан төрөлжүүлж байгаа
- Хянан зөвлөх - сайн дурын ажилтанууд, 15 айлтайгаа ойр ажиллаж, холбож өгч байгаа гүүр, нэмэлт сургалт авч сургагч багш болж байгаа

6 бүл бий болсон:
Арвижих, Дэлгэрэх өргөө, Зоос ундрах, Ариун эрдэнэ, Гэрэлт нар,

1-р бүл
17 хүнтэй бүлэг, хувьцаа 5000 төг, нийгмийн сан 1000 төг

2-р бүл Арвижих
16 хүнтэй эхэлснээс орон нутагт шилжсэн, ойлгохгүй гээд гарсан, одоо 10 хүн
хувьцаа 3000 төг, оёдлын машин, кимчины төхөөрөмж, машин угаалга, 380вольтын гагнуур, хэрээсний машин, талх барьдаг төхөөрөмж - 7 төхөөрөмж
5 өрх усны сав, 2 өрх хүнсний дэмжлэг, 1 өрх угаалтуур, 1 хүн гар утасны засвар сургалт
Төмөр хийцээр гагнуур хийдэг айл Эрдэнэчимэг - өрхийн орлого зарлагын дэвтэр 1 бичигдэж дууссан байна

3-р бүл Дэлгэрэх өргөө
17 өрхтэй, 11 өрх ахуйн хэрэглээ, 3 өрх усны сав, 11 өрх тоног төхөөрөмж-хэрээсний машин, оёдлын машин - Сүрэнжав
өрхийг чадавхижуулах сургалт 3 өрх суусан, хороотой хамтарч АХА тэмцээн, Сэлбэ голоо цэвэрлэхэд бүлээрээ оролцсон

(Хянан зөвлөхүүд айлаар явахдаа Бүлгийн ахлагчаа дагуулж явах, Зээл авсан хүмүүсийн ажил дэмжих
Мэдээлэл тулгаж хэлэх - Фасебуук бүлэгт шууд мэдээллээ оруулах, Хорооны хэмжээнд бүлүүд танигдах)

4-р бүл Зоос ундрах
16+1=17 хүн, Цэцэгбалжид - Жамсран уул
Зээлийн хэмжээ 2,6 сая - хайрцагт 670000 төг, зээлээр олгогдсон 1,9 сая
нэг ч гэсэн айлын амьдралыг өөд татах
70 хувь нь тоног төхөөрөмж авсан - 1 талх нарийн боов, 1 хүн эсгий урлал, 2 хүн гутлын машин, 1 хүн хүлэмж, олон хүн хэрээс, оёдлын машин
манай бүлд усны сав оногдоогүй шүү - өмнөх зүйлүүдэд сайн хамрагдсан
дэвтрийн хөтлөлтийг бүлгийн ахлагчид хариуцуулсан
ажлын байрыг нь хамтдаа бариад өгье,
нэгэнт босгоод өгөх - 3 жилд удирдан, хэрэгтэй зүйл үлдээхийн тулд

5-р бүл Ариунэрдэнэ
15 гишүүн, одоо 7 өрх айлтай байна
гэр ахуйн хэрэглээ 3 айл, оёдлын машин 1, хуушуур тоног төхөөрөмж 1, хүнсний туслалцаа 1, угаалтуур 2, усны сав 5 айл

6-р бүл Гэрэлт нар
Оюунчимэг - манай хянан зөвлөх алга, 19 хүнээс 15 хүн ирж байгаа нэртэй, яг ирдэг нь 7-8 байна
нөхөр өвөлдөө гутал хийж, зундаа уул уурхайд ажилладаг
хуралд ирэхгүй ч хувьцааны мөнгөө явуул гэж шахаад явдаг
багана тулгуурт гутлын оёдлын машин 800000 төг авсан
4 хүн оёдлын машин авсан - Оюунэрдэнэ оёдолчны сургалтанд хамрагдаж, оёдлын машин авсан, 1 хүн машин дугуй нөхөгч авсан
Мал маллах амар байдаг Хүн маллах хэцүү байдаг - Эмээ маань хэлж байсан


* бид оролцсон арга хэмжээнээсээ бичсэн аливаа тэмдэглэл нь уг арга хэмжээг сонирхох, ойлгох хүслийг хүмүүст төрүүлэх, харин уг арга хэмжээнд оролцсон хүмүүс санаж, дүгнэхэд үндэс суурь болох зорилготой. Мөн бидний оролцсон арга хэмжээ нь бидний хувьд чухал зүйл тул мартаж орхигдуулалгүй байх зорилготой.

Төгсөлтийн аргачлал-600 төслийн уулзалт, сургалтуудад оролцсон тэмдэглэлүүд

Comments