Хүүхэд наснаасаа хөнгөн цагаан, цайраар хийсэн бетон сав, усны тэргээр усандаа явж, усаа хадгалж, хэрэглэдэг байсан.
Мөн төмөр боошиг, тэмээн тэргээр усаа зөөж, хадгалж хэрэглэдэг хөдөөний айлыг санаж байна. Тэр боошигны ёроолийн зэвтэй усыг асгадаг, зэв, тооргийг нь хөдөлгөхгүйн тулд усаа зөөлөн шанагадаж авдаг байснаа санаж байна.
Ус хадгалах хуванцар сав, мөн крантны усыг хотод 1998 онд ирсэнээсээ хойш хэрэглэсэн байна.
Өнөөдөр усаа зөөвөрлөн хадгалж байгаа хуванцар савны талаар бодолцож үзэх, ямар хор учруулж болох, яг ямар хуванцар сав нь хүнс, ус хадгалахад зориулагдсан
болохыг суралцаж, хэрэглээгээ өөрчилж эхлээд байна.
Дэлхийн Зөн олон улсын байгууллагын Төгсөлтийн аргачлал-600 төсөлд хамрагдсанаар манайх шинэ, стандартын шаардлага хангасан 60, 20л-ын усны савуудтай болж байна. 60л-ын сав нь Оросынх, харин 20л-ын сав нь Аргил сувд ХХК-ын Гэмгүй гэсэн нэртэй, Монголд үйлдвэрлэсэн, 2 гэсэн тэмдэглэгээтэй байна.
Манай амьдарч байгаа БЗД, Дарь эхийн усны худаг нь хэдэн жилийн өмнө Хотын төв цэвэр усны системтэй холбогдсон учраас, мөн усны худаг дээр төлбөр тооцооны урьдчилсан төлбөрт картны систем нэвтэрсэн зэрэг нь бид усаар тасрахгүй байх боломжийг олгосон.
Ус элбэг байхын хэрээр хэрэглээгээ ухаалаг болгоход бид анхаарч байгаа. Мөн уснаас хлор, зэвийг шүүж цэвэрлэхийн зэрэгцээ хүний биед ашиг тустай эрдэс бодисыг нь усандаа үлдээдэг шүүгчийг бид 2003 оноос тогтмол хэрэглэж үр дүнг нь хүртэж байна.
Үр дүн нь биеийн бүтцэд сайнаар илэрч бие дэх ус шингэний агууламж нэмэгдэж, мөн ааш зан усны урсгал мэт газрын хатууг элээж байна.
Та биеийнхээ усны хэмжээг мэдэж байх, хянаж чаддаг байх нь таны эрүүл, эрч хүч, амжилт бүтээл дүүрэн байхад ямар их нөлөөтэйг мэдэх үү?
Эргээд бодоход, хөдөөгийн ард түмэн гол усаа даган нүүдэллэн амьдарч, усыг гол, горхи, булагнаасаа модон хувин, зэс шанага хэрэглэж, өвөлд нь цас мөсөө хайлуулан, хэрэгцээний хэрээр авчирдаг байсан нь өнөөгийн бидэн шиг усаа хадгалах асуудалгүй байсан байх. Тийм ч учраас элдэв бохирдолгүйгээр байгалийн цэвэр тунгалаг усыг хэрэглэж байжээ гэвэл та санал нэгдэх үү?

Comments