Хэрэглээг тоо, цаг минутаар илэрхийлдэг болсон энэ цагт

Та тоо тоолж, тоог мэддэг болоод хэр их удаж байна вэ?
Таны ямар хэрэглээнүүд тоо, цаг минутаар илэрхийлэгдэж байна вэ?



Бэгзсүрэн би 40 гаруй жилийн өмнөөс тоог ашиглаж сурч, өдөр тутмын амьдралдаа дараах байдлаар хэрэглэж байна:
- 8 настайдаа 1-р ангид орж Отгон багшаараа 10-тын тоо, тооны үйлдэл заалгасан.
- МУИС-д компьютерийн програмчлалд суралцах үедээ 2-тын тоо, 16-тын тоо гэх мэтийг компьютерийн техник цаанаа ашигладаг талаар анх сонсож, багагүй гайхан хүлээн авсан байх.
- Өрх компани, Хотын төв номын сан зэрэгт ажиллаж авсан цалингаа тооцох, дэлгүүрээс юм  худалдаж авах үедээ мөнгөө тоолж өгөхөөс өөрөөр,
- Өрхийнхөө мөнгөн орлого, зарцуулалтыг 2000 оноос бичиж тэмдэглэж, дүгнэж бодож ирлээ
- Цахилгааны тоолуурын заалтаа харж, хэрэглээгээ хянадаг байлаа.

Дараах 3 хэрэглээн дээрээ ямар санал бодол, тоо, тооцоолол зөв байх
талаар бичье:

1.  Эрчим хүчний шөнийн хэрэглээг зөв тоолуулж, мөнгөө зөв төлөх

Монголд анх цахилгааны тарифт (хэрэглээг өдөр, шөнө гэж ялгаатай хэмждэг) тоолуур гэж яригдаж, худалдаалагдаж эхлэхэд нь анхны худалдан авагчдын нэг болж, 21-06 цагт хэрэглэсэн цахилгааны үнэ хямд боломжийг олон жил хэрэглэж байна.

Сүүлд эрчим хүчний ямар нэг төслийн шугамаар манайх болон бусад айлуудыг тарифт тоолууртай болгосон. Улаанбаатар хотод шинээр ашиглалтанд орсон Цайз 16 дах Монгол хотхонд орон сууцнуудад хуучны тоолуурыг хэрэглэж байгааг нь хараад би гайхаж, тухайн айлдаа тарифт тоолуурын талаар ярьж байсан.

Одоо ашиглаж байгаа тарифт тоолуурын цаг нь Улаанбаатар хотын цагтай таарахгүй байгаагаас хямдаар тооцогдох цагийг нь хүлээж,  21 цаг боллоо гээд плитка, шарах шүүгээ, индүү, цахилгаан халаагуур зэргээ залгаад эхэлдэг. Гэтэл өөр айлын хашаанд, шитэнд байрласан манай тарифт тоолуурын цаг 20:18 байхад нь цахилгаан их хэрэглэдэг төхөөрөмжүүдээ ашиглаж эхэлдэг энэ үйлдэл 30 хоног давтагдаад, сарын хэрэглээний төлбөр бодогдоход бид цаг тохируулаагүйн улмаас бодож байснаас их мөнгийг төлж байна.



2. Ус түгээх худгийн усны тоолуурыг баталгаажуулсан байдал, бичиг байрлуулах

Усыг шанд булаг, худгаас 40л, 120л, 200л-ээр нь зөөж хэрэглэдэг байдал тэртээ хүүхэд насных. Өнөөдөр ч бид Улаанбаатар хотын цэвэр усны төв шугамд холбогдсон, ухаалаг худаг систем суурилагдсан 24 цаг ажилладаг худгаас урьдчилсан төлбөрт усны картаараа усаа авч байна. Манай энд 1л ус 1 төгрөг тул ийм үнэгүй шахуу байгаа үеэс нь эхлээд арвич хямгач, зохистой хэрэглээг хэвшүүлэн амьдарч байна.

Энэ ухаалаг худаг маань техник, тоног төхөөрөмж юм болохоор, заримдаа эвдэрдэг. Харин саяхнаас засагдаад ажилд орсоны дараа өмнө нь 61 л усаар дүүрдэг 2 саваа одоо дүүрэхгүй байгааг анзаарлаа. Худгийн дотор талд ажиллаж байгаа цахилгаан тоолуур, системын баталгаажилтыг хийлгэсэн эсэхийг асууж лавлая, мөн худгийн цонхон дээр уг төхөөрөмж баталгаажсан баримтын хуулбарыг мэдээлж байрлуулаасай гэж хүслээ.

3. Хүнс, ундааны шим тэжээл тоогоор илэрхийлэгддэг

Өдөрт хэдэн удаа хооллож, өглөөний цайгаа хэдэн цагт ууж байна вэ?
Хүнс хоол идэх, уух бүртээ хэдий хэмжээний шим тэжээлийг маань нөхөж байна вэ гэж бодох, мэдэх цаг нэгэнт иржээ.


Өнөөдөр хэдэн төгрөг зарцуулж амьдраваа гэдгээ тэртээ 2000 оноос бүртгэж, тооцож "Өсөх өрх" өрхийн төсвийн програмыг хэрэглэж байсан.

Өнөөдрийн худалдаж авсан зүйлээ хэрэглэхгүйгээр 3 сар амьдарч чадахаар байсан бол та худалдан авалт хийж хэрэггүй гэдэг үгийг та сонссон уу?

- Япон бүсгүйн бичсэн Эмх цэгц ном,
- хог хаягдал бага (zero waste) байхаар худалдан авалт, хэрэглээтэй байх,
- Экологийн ул мөр сэдвээр ЕБС-ийн сурагчдад лекц уншдаг болжээ.

Нийт цалин орлогынхоо ихэнхийг хүнсэнд зарцуулдаг, хүнсний шим тэжээлт байдал нь хүний биеийн эрүүл, эрч хүчтэй, аз жаргалыг мэдэрч амьдрахад маш чухал үүрэгтэй болох зэргийг ойлгож, тэнцвэржүүлсэн шим тэжээлийн талаар суралцаж байдгийн хувьд гэрийнхээ хүнсний сонголтонд сайжруулалт хийж, үр дүнг нь мөнгөн дүн, тоо хэмжээндээ хүртэх боломжийг хүмүүст зааж сургаж байна.





Comments