Maker Space - анхны төгсөгчдийн баяр


... 3Д загварчлал, Ардуна төсөл хийх сургалт явагдсан. Үүний анхны төгсөлтийн баяр болж байгааг тохиолдуулан Танхимын үйл ажиллагааг танилцуулах өдөрлөг зохиогдож байгаа юм.

Энэ үйл ажиллагааг нээж АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд үг хэлсэн:



- Сайн байцгаана уу, Энэ сайхан номын өргөөнд би зочилж байгаадаа баяртай байна. Би дөнгөж сая Индра захиралд ярьж байлаа, АНУ-д байхдаа номын санд очих маш их дуртай. Тийм болохоор номын санд орж ирээд тэр дурсамж сэргээд номын санг ямар их санасанаа мэдэрлээ.
Тэгэхээр бид Хотын номын сантай хамтраад Америкийн соёл мэдээллийн төв, Maker space, Education center энэ олон програм хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх боломжтой байгаадаа маш их талархалтай байдаг. Яагаад гэвэл, хэдийгээр бага хэмжээний харилцаа
мэт боловч хоёр орны хооронд тогтоосон том харилцааны нэгээхэн хэсэг юм, энэ бүх жижиг зүйлсээс бидний харилцаа бүрдэж байдгийн илэрхийлэл болж байна.
Монгол улсад ажиллахаар ирсэндээ маш их баяртай байгаа. Яагаад гэвэл манай хоёр орны харилцаа бол маш олон салбарт, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа, мөн одоо хуулийн хэрэгжилт, хамгийн чухал нь иргэд хоорондын харилцаа, энэ салбар чиглэл дээр маш амжилттай өргөжин хөгжиж байна.
Магадгүй иргэд хоорондын харилцаа бол бидний хэлдгээр маш олон удаа давтагдан хэлэгддэг байх, энэ бүх салбарууд, харилцаан дундаас хамгийн чухал нь гэж би боддог.
Өнгөрсөн жил бол бид 2 орны харилцаагаа 1 түвшингээр ахиулж, өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинд хүргэсэн байгаа, энэ нь бидний харилцаа улам эрчимтэй өргөжин хөгжиж байна гэсэн үг. Үүний нэг жишээ нь энэ 2019 оныг Америк, Монголын залуучуудын жил болгон зарласан байгаа.
Тэгэхээр Залуучуудын жилийн хүрээнд үүн шиг ийм гоё зүйлийг тэмдэглэхээс илүү ямар тохиолдол байх билээ.
Бас нэг сайхан тохиол нь юу вэ гэвэл, яг энэ хоногуудад АНУ-д Үндэстэн даяараа Номын сангийн 7 хоног болгож тэмдэглэж байгаа. Энэ бидний баяраараа давхар тэмдэглэж байгааг нь сайхан байна.
Өнөөдрийн энд цугласан гол шалтгаан нь энэ 16 хүүхдийн ололт амжилтыг тэмдэглэх гэж, баяр хүргэх гэж ирсэн байна.
Энэ хүүхдүүдийн хийсэн зүйлийг харахад, ямар сонин юм вэ гэж гайхах зүйлс мундахгүй гарч байгаа байх. Ер нь бол Дэлхий даяар технологи маш их шинэчлэгдэж байна, АНУ нь инновацийн хувьд тэргүүлэх орон, Монгол улсад ч инноваци маш хүчтэй явагдаж байна, энэ 2 орныхоо хамгийн шинэлэг, иновацилаг зүйлийг  хамтран хослуулснаар бид илүү шинэ зүйлийг хийж чадна гэж итгэж байна.
Энэ хүүхдүүдийн хийсэн юмнуудыг би хараад, яаж хийснийг нь ойлгохгүй зүйлс байна. Та нарын дотор ойлгохгүй хүмүүс байгаа эсэхийг мэдэхгүй байна. Юу ч гэсэн энэ хүүхдүүдийн хийж байгаа зүйлс бол цаашдын, ирээдүйн зүйлс юм.
Тэгэхээр өнөөдөр бид энэ хүүхдүүдийнхөө төгсөлт, хийсэн бүтээсэнийг нь тэмдэглэхээр ирсэн. Түүнээс гадна зөвхөн Maker space-ээр хязгаарлагдахгүй, энэ номын санд болж байгаа бүх үйл ажиллагаа,  хөтөлбөрүүдэд үргэлжлүүлэн идэвхитэй оролцсоор байх болно гэдэгт би итгэж байна. Зөвхөн Maker space биш, Америкт яаж суралцах талаар, Америкийн сургуулиудад яаж элсэх талаар, өргөдөл гаргах талаар мэдэж авч болно, түүнээс гадна Америкийн соёл, боловсрол, нийгэм, олон талын мэдээллийг эндээс авч болно. Тэгээд та бүхэн номын сангаараа, Америкийн төвөөрөө байнга үйлчлүүлж байгаарай гэж хэлмээр байна.
Баярлалаа, Индра захиралдаа дахиад баярлалаа гэж хэлье.


Манай төвийн үйл ажиллагаа бүгд үнэ төлбөргүй явагдаж байгаа. Ийм боломжийг АНУ-ын Засгийн газар, АНУ-ын ЭСЯамнаас олгож байгаа. Би төвийн талаар товч илтгэл тавина. Хүүхдүүд мөрөөдлийнхөө илтгэл тавина. Хүүхдүүдийн хийсэн роботын тэмцээн явагдана. Дараа нь сертификат гардуулах ёслол болно. Тэгээд манай явуулсан үйл ажиллагааг танилцуулсан өртөөнүүдтэй танилцана.


Одоо Хотын нийтийн төв номын сангийн захирал  үг хэлнэ:
- Нийт уншигч олон та бүхэндээ, Америкийн соёл мэдээллийн төвийн нийт ажилтан, энэ сургалтанд хамрагдсан бүх сурагч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Сая хэллээ, Номын сан, Америкийн соёл мэдээллийн төв бол зөвхөн Maker space-ээр хязгаарлагдахгүй, бидний түүх бол 15 жилийн хамтын ажиллагааны түүхтэй. Америкийн боловсрол, соёл, ерөөсөө Монголын залуучуудыг Дэлхийд гадагшаа гарах энэ боломжийг бүрдүүлж өгсөн маш том гүүр гарц бол яалт ч үгүй Нацагдоржийн номын сан дээр байрласан Америкийн соёлын төв. Энд хүрэх боломж, гарцыг нээж өгсөн хамт олонд бол маш их баярлалаа.
Орчин үе, 21-р зуунд номын сан гэдэг бол зөвхөн ном унших, ширээ сандал гэдэг ойлголтоосоо больчихсон, номын сан гэдэг бол бүтээлч орон зай болсон, 2догч гэр болсон, залуучууд энд ирээд



7 хоногт 1 удаа Arduno-аа заасан

4 багийн дунд тэмцээн явагдана. Багуудын бүтээсэн робот нь цагаан зураасын дагуу явж бариандаа богино хугацаанд хүрэх хурд, ажиллагаагаар нь шалгаруулах юм. Дэлгэц дээр цаг гаргаж, 3,2,1,цаг явлаа гэсэн дохиогоор роботоо эхлэлийн цэгээс явуулж, замаа гүйцээх мөчөөр хэмжилт хийсэн.
1-р баг 21 сек 91 доль
2-р баг 17 сек 5 доль
3-р баг 19 сек 89 доль
4-р баг 22 сек 50 доль

2-р багийн 4 гишүүнд Америкийн ЭСЯ-аас бэлэг бэлтгэж гардуулж байна. Төрийн департментийн логотой сэнжтэй аяга, цэнэглэгч зэргийг бэлэглэсэн. Багт нь англи хэлээ сайжруулахад зориулсан тоглоом бэлэглэж байна.

Энэ хөтөлбөрт хамрагдсан сурагчдад гэрчилгээг АНУ-ын Элчин сайд, Хотын нийтийн төв номын сангийн захирал нар гардуулж, хамтдаа зургаа авахуулж байна.


Энэ хөтөлбөрийн багийн сургалтуудыг хамтран зохион байгуулсан Үндэстэн баг ХХК, Teamwork & Teamplay танилцуулагдлаа.

Сурагчдын танилцуулсан мэдээллүүд


Comments