365 өглөөний 355 өглөө нь биеийн бүтцээ хэмжиж тэмдэглэжээ. Хэнтий аймгийн Норовлин, мөн Галшар сумдад болон Наадмын өдрүүдэд ажлаар явсан учраас хэмжилт хийгээгүй.
2018.12.23-ны өглөө биеийн жин 65.7кг, өөхний жин 15.4кг, өөхгүй жин 50.3 кг, булчингийн жин 47.7кг байсан бол
2019.12.22 өглөө 65.8кг, өөхний жин 15.5кг, өөхгүй жин 50.3кг, булчингийн жин 47.7кг гэж хэмжигджээ. Тэгвэл маргааш өглөө 2019.12.23нд ямар байх бол?
42 насныхаа 365 хоногийнхоо 15 хоног тутмын биологийн насыг сонгож харахад, зун цагт биологийн нас 38 байжээ. Хүн нийгмийн харилцааг судлаач нар хүнийг календарийн нас (calendar age)-аас нь гадна биологийн нас (metabolic age), нийгмийн нас (social aging) гэх мэт тодорхойлдог аргачлалууд нээсэн байдаг.
Монгол суу ухаанд хүүхдийг төрөхөд нь 2 настай гэж тооцдог, зурхайн ухаанд хий насаар тооцоолол хийдэг, Солонгосчууд хий насаа нэмж өөрийн насаа хэлдэг гэх мэтийг мэдүүштэй.
Дараах графикт жагсаасан шиг биеийн жин 61.8-67.7кг-ийн хооронд хэлбэлзэж, түүний давтамж 1-15 удаа ижил жинтэй хэмжигджээ. Шинжлэх ухаанд биеийн жиндээ бус булчингийн жин, өөхний жиндээ анхаарахыг сануулдаг.
Амьдралынхаа өдөр бүрийг хэрхэн өөр өөрөөр бүтээж байгааг, зорилго тавьж, өөртөө хяналт тавьсанаар биеийн бүтцээ хадгалахыг зорьсон нь харагдана.
23 өглөө 6:40 цагт биеийн бүтцээ хэмжижээ. Биеийн бүтцээ хэмжихийн өмнө нүүр гараа угааж, аль болох өтгөнөө гаргаж, биеэ зассан байдаг.
Цаг улирлаасаа хамаарч, аль болох өдөр бүр унадаг дугуй унах, өглөө гүйх, өглөөд 108 удаа сунаж мөргөх дасгал хийсэн, мөн хоол идэх үедээ хэтрүүлж идээгүй, тохируулж шим тэжээллэг хооллосон өдрүүдэд биеийн бүтэц хадгалагдах нь илүү байв.
Календарийн нас нэмсэн ч, эрч хүчтэй, эрүүл чийрэг байх боломжтойг олон хүний амьдралын түүхээс би харж байдаг. 60 орчим насны Франц хос унадаг дугуйгаар 12 жил аялж байгааг, 63 настай Швейцар ах Филлиппин улсад эхнэр авч, 24 настай Герман бүсгүй цастай өглөө Дарь эхийн уул руу гүйж, иог хийж байгааг харж, уулзаж байсан.
Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэдэг үгнээс булчин гэж нэрлэсэн зүрхний, ясанд бэхлэгдэж хөдөлгөөн дэмждэг мөн уян гэсэн 3 төрлийн булчингаа үргэлж агшааж сунгах буюу хөдөлгөөнтэй байлгах, биеийнхээ эд эсийн хэвийн ажиллагааг дэмжиж макро, микро, эслэг, ургамал, ус шим тэжээлээр дутаахгүй байхын учрыг суралцаж, хүмүүст зааж зөвлөж амьдардаг.
Эрүүл амьдралыг эрхэмлэгч хэн бүхэн биеийн бүтцийн багажыг хэрэглэн өөртөө хяналт тавих боломжтой.
355 өглөөний хэмжилтээсээ 15 өдрийн давтамжтай хэмжилтийг дэлгэн харуулъя.
Хүмүүн заяанд төрсөн бид эрдэнэт биеэ элээж, амьдралын өдөр хоног бүрийг сонголт, шийдвэрээрээ бүтээн амьдарч байгаа. Гэргий бид хоёр эрдэнэт биесээ таньж мэдэх, тэжээж тэтгэхийн ухаанд 2012 оноос шамдаж байна.
Төрсөн өдрөөрөө ээж рүүгээ утасдаж, гэр бүлдээ туслаж, угаас хор хохирол нь илэрхий эм тарианы хэрэглээ, тамхи татах, архи амсахаас хол хөндий сонголт хийж, байгаль, ууланд алхаж, цэвэр агаар, тунгалаг гол горхи, цас мөсөнд талархаж, байгаль эхээ бохирдуулах хэрэглээнээс татгалзаж амьдрахыг би эрхэмлэдэг.
Энэ өдөр хүү аавдаа цаг бэлэглэж, ээждээ сүү авчирч, гэргий гэр бүлдээ оройн коктейль, өндөгний цагаантай загасны хучмал тэнцвэржүүлсэн шим тэжээлт хоол бэлтгэж дайллаа.
2014 оны мэндэлсэн өдрөөрөө бичсэн тэмдэглэлээ эргэн уншихад таатай байна.
Биеийн бүтцээ мэдэхэд нь туслах үйлчилгээ
Хэрвээ та биеийн бүтцээ мэдэхийг хүсвэл манай 99861326 утас, фасебуук мессенжерээр харилцаж, бидний үйлчилгээг авч болно. Манай клуб дээр ирж, биеийн бүтэц, бүсэлхийний тойрог зэргээ хэмжүүлж мэдэж аваарай. Энэ нь таны эрүүл амьдралын хэв маягаар амьдрах эхний амжилттай алхам болно.
Comments