Сурах мэдэхийг хүсч байсан зүйлсийнхээ нэгийг нь олж мэдсэндээ талархаж, блогтоо нийтлэл орууллаа
Талх барихдаа бид амарханаар нь, цаг хугацааг төлөвлөхгүй амар болохоор нь дрожжи - хурдан исгэгчийг хэрэглээд хэвшчихээд байна.
Гэтэл үнэндээ гурил ус хоёроор исгэсэн гурил - хөрөнгө бэлтгэж, үүнийгээ талх барихдаа хэрэглэдэг, түүнийг нь буриад талх гэж ойлгодог байлаа, мөн хмель цэцгээр исгэсэн талх гэж худалдаж авах дуртай байдаг.
Таргаар талхны хөрөнгө бэлтгэх
Таргаар нойтон хөрөнгө гаргаж сурцгаая.
🍞Нойтон хөрөнгө гэж юу вэ?
Нойтон хөрөнгө нь натурал буюу байгалийн гаралтай, орчин тойронд байгаа мөөгөнцөр болон лактобациллус гэдэг 2 төрлийн бактери нийлж байж бий болдог, мөн исэлдэх явцад хүчил ялгардаг, энэ хүчил нь гурилыг сайн задалж, гэдэс ходоодонд амархан шингэж хэлбэрт оруулж өгдөг.
Хөрөнгийг ус, гурил хоёроор долоо хоног гаргаж авдаг бол таргаар гаргаж авсан нойтон хөрөнгөнд 3-4 хоног л хангалттай.
Тэгвэл хуурай эсгэгч гэж юу вэ?
Хуурай эсгэгч бол зөвхөн хиймлээр гаргаж авсан, амьд бактери мөөгөнцөр байхгүй, тиймээс хуурай эсгэгчээр хийсэн гурилан бүтээгдэхүүн ходоодонд удаан шингэнэ, хадгалах хугацаа бага, шим тэжээлгүй гэх мэт.
Манай Өгөөж гурил ХХК-н хамт олноос та бүхнийг таргаар хөрөнгө гаргах аянд идэвхтэй оролцож энэ цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг уриалж байна.
2020-11-17
Өгөөж Гурил ХХК Uguuj guril LLC болон Odmai фасебуук хуудаснаас хуулбарлав
💡Нойтон хөрөнгө гаргаж авахын тулд танд зайлшгүй хэрэгтэй зүйлс юу вэ? 👇
Ус 💦
Резин🖇
Маркер🖍
Шилэн сав🧂
Хүнсний жин⌛️
Хан боргоцой 🍍
Бүхэл үрийн гурил 🥟
🥣Нойтон хөрөнгийг хэрхэн Хадгалах, Хооллох мөн мэдвэл зохих зүйлс:
7 хоног турш хооллож, тэжээж гаргаж авсан хөрөнгийг та 2 нөхцөлд хадгалж болно.
---ХЭРЭГТЭЙ ХОЛБООС
Нойтон хөрөнгө гаргах арга: https://bit.ly/2E3zxfT
А. Өрөөний хэмд
Та долоо хоногт 3-4 өдөр нь талх барна гэвэл хөрөнгө өрөөний хэмд хадгалаарай.
Б. Хөргөгчид
Хэрэв та долоо хоногт 1-2 удаа талх барих бол хөрөнгө хөрөгчид хадгалаарай. (хөрөгчид хадгалахдаа хөрөнгөний тагийг бүрэн таглаарай) Хөрөгчид хадгалсан дохиололд хөрөнгө хэрэглэх үед өрөөний хэмд 2 цаг бүлээсгээд, хөрөнгө хооллосны дараа хэрэглээрэй.
🥣Нойтон хөрөнгө хэзээ хэрэглэх вэ?
Хөрөнгөө хооллосноос хойш доорх шинж тэмдгүүд илрэх юм бол та хөрөнгө хэрэглэж болно гэсэн үг.
1. Хөрөнгө 1 дахин хөөх /зураг А/
2. Хөрөнгө дээр Жижиг болон том бөмбөлгүүд үүсэх /зураг А.Б/
3. Хөвсгөр хөөсөн харагдах
4. Нэг аяга бүлээн усанд 7 хоног гаргаж авсан шинэхэн хөрөнгөнөөсөө нэг халбага хийгээд ажиглана хэрвээ хөрөнгө хөвж байвал хөрөнгө бэлэн болсон гэсэн үг. Хэрэв живж байвал хөрөнгө болоогүй гэж үзнэ (мэдээж хөрөнгө нь нэг дахин хөөж иссэн идэвхтэй үед нь үзээрэй)
5. Зөв исгэлэн үнэр /хөрөнгө хооллоод удахаар үнэр хэт эхүүн, исгэлэн болдог тийм биш үнэр /
Дээрх шинж тэмдгүүд илрэхгүй бол хөрөнгөний шилэн гадаргууд резин ашиглаж хөөлтийн их багыг мэднэ.
🥣Нойтон Хөрөнгө хэзээ хооллох вэ?
Өөрт шаардлагатай хөрөнгө аваад үлдсэн хөрөнгө ижилхэн хэмжээтэй ус гурилаар хооллоно. Хөрөнгө нэг дахин өсөж, шилэн хананд жижиг том бөмбөлөг үүсээд хэдэн цагийн дараа буцаад бууж ямар ч бөмбөлөг байхгүй болсон үед та дахин хооллох болсон гэж үзнэ.
💡Нойтон Хөрөнгө удаан хугацаанд хэрхэн хадгалах вэ?
Удаан хугацаагаар хол явах бол хөрөнгө хооллоод шууд хөргөгчид хийгээд орхино, энэ үед хөрөнгө хөөж бөмбөлөг үүсээд буцаад бууна. Буцаж ирээд өрөөний хэмд 2-3 цаг бүлээсгээд хооллоно, бага багаар өдөрт 2 удаа. Хөрөнгө нь буцаад сэргэтэл 2-3 болон түүнээс ч дээш өдөр зарцуулж болно. Үүнд санаа зовохгүй тэвчээртэй хүлээгээрэй.
⚠️Hooch гэж юу вэ?
Хөрөнгө хооллохгүй удсанаас болж хөрөнгөний дээд хэсэгт давхарга болон бүрхүүлсэн бөмбөлөг үүсдэг хархад их хуурай харагдана (зураг С,D дээр илүү дэлгэрэнгүй харагдана) үүнийг Hooch гэж нэрлэдэг. Hooch үүссэнээр хөрөнгө хооллох болсны бас нэг дохио. Мөн Hooch үүсэхээр хөрөнгө нэлээн эхүүн үнэртэй болдог. Зарим хүмүүс үүнийг хөрөнгөтэйгөө холиод хөрөнгөө хооллодог. Миний хувьд бол Hooch салгаж аваад хөрөнгө хооллохыг танд зөвлөж байна. Хэрвээ Hooch хаяхгүй байвал таны хөрөнгө болон талх улам л гашуун болно.
💫Манай Мэдээлэл Та бүхэнд таалагдвал
Та манай Odmai пэйжид 👍 дарж, ➡️ дагаарай. Баярлалаа
2019-05-23
Өглөө бүр халуун талх тэр дундаа 24 цагийн хэзээд бэлэн талхтай байна гэдэг сайхан шүү.
Талх барьж сураад удаагүй ч энэ хугацаанд хүмүүсийн нийтлэг асуудаг асуултад өөрийн туршлагадаа тулгуурлан хариулт өгөхийг хүслээ.
1. Баннэтон заавал байх шаардлагатай уу? Баннэтон буюу талхны хэв заавал байх шаардлагагүй шүү. Зурган дээрх дээд эгнээний 2 талх бол баннэтон хэвлэсэн харин доод эгнээний 2 талх бол гэртээ байгаа хүнхэр савыг ашиглаж хэвлэсэн. Хүнхэр сав нь босоо байвал талх босоо хэлбэртэй болно. Харин хүнхэр сав нь хавтгай байвал талхны хэлбэр хавтгай дээшээ хөөлтгүй бөөрөөрөө хөөх гээд байдаг. Үүнийг сайн анхаараарай.
2. Ширмэн тогоо заавал байх шаардлагатай уу? Заавал ширмэн тогоо байх шаардлагагүй, харин 250-280 градуст тэсвэртэй сав байхад болно. Гэхдээ зарим хүмүүс ширмэн тогоонд шарвал илүү амттай болдог ч гэж үздэг. Ямар нэгэн тогоо, саван дотор шарвал талх арай цайвар болдог. Харин шарах шүүгээнд ил шарсан талхны зах нь илүү бараан болдог. Доорх зургаас та харж болно.
3. Яагаад шарах шүүгээнд устай сав байлгаад байгаан? Талхаа шарах үед Шарах шүүгээнд савтай ус байршуулж чийгтэй байлгаснаар талхны зах хэт хатуурахаас сэргийлнэ.
2019-05-15
🧭Анхааруулга⏱ (заавал уншаарай)
⏲Талх барихад тэр дундаа нойтон хөрөнгөтэй ямар ч юм хийсэн анхаарах хамгийн чухал зүйл бол шарах шүүгээгээ урьдчилж ХАЛААХ.
⏰ХАЛААГААГҮЙГЭЭС болж талхны хөөлт муу байх, мөн талх түүхийрч дутуу болдог, тиймээс ЗААВАЛ шарах шүүгээг урьдчилж сайтар халаасан байх ёстой.
Хэрвээ миний оруулсан пост, видео бичлэг дээр тусгайлан анхааруулаагүй байвал Тухайн хийх гэж байгаа зүйлийг хэдэн хэмд шарна гэсэн заавар байна, тэр хэмд нь урьдчилж халаах ёстой гэж ойлгоорой.
Тэгвэл Зарим нэг нойтон хөрөнгөний талхыг тухайн талх шарах хэмээс үл ялиг өндөр хэмд халаах шаардлагатай байдаг, тэр үед бол мэдээж видео хэсэгт заавал дурдах болно.
Анхаарал хандуулсан танд Баярлалаа
2020-02-22
🥖Талханд яагаад зүсэлт хийх ёстой вэ?
🍞Нойтон хөрөнгөний талхыг шарах шүүгээнд хийж шарахад талх маань хөөлт үүсэхдээ заавал аль нэг хэсэгтээ хагаралт үүсдэг, энэ хагаралтыг илүү үзэмжтэй гоё харагдуулах байдлаар зүсэлт хийж зохицуулдаг. (Талхаа шарах шүүгээнд хийхээс өмнө дээд хэсэгт зүсэлт хийж өгөөрэй) Зүсэлт хийхэд маш олон янз байгаа, энгийн буюу гоёлын.
🔪Энгийн зүсэлтийг та гэртээ байгаа хурц иртэй хутга болон талх зүсдэг хөрөөгөөр 45 градустай байрлалаар бариад 3-4мм гүнтэй зүснэ.
⚔️Гоёлын зүсэлтийг зориулалтын зүсэгчээр зүсдэг. Зориулалтын зүсэгч нь ихэвчлэн сахлын хутганд (бирэтиг) иш залгаж хэрэлдэг. Тэгвэл үүнийг гэр аргаар хийж болно, маш энгийн. Гэртээ байгаа ямар ч төрлийн савхны үзүүрийг нарийн үзүүрлээд эсвэл жижиг савхыг бирэтгэндээ хийж ашигладаг. Мөн 2 ш жижиг бөөрөнхий модон дунд нь бирэтгээ хавчуулаад хооронд нь шрүүпдэж хэрэглэж болдог шүү.
⚠️Нойтон хөрөнгөний талхны зах нь маш хатуу болдог тул та аль болох талх зүсдэг зориулалтын хөрөөгөөр зүсэж байгаарай.
👇Доорх зурганд энгийн болон гоёлын зүсэлтийг харуулсан зураг байгаа та бүхэн бас санаа аваарай. Баярлалаа
2019-05-09
🍞Нойтон хөрөнгөний талх түүхийрээгүй, болсон гэдгийг мэдэх хэдэн арга байдаг 🍞
Би талх барьж сурахаас өмнө үе үе торт, аяган бялуу, гэх мэт амттан хийж иднэ. Болсон үгүйг нь саваа модоор хатгаж шалгадгийг бүгд мэдэж байгаа байх.
Тэгвэл анх талх барьж сурч байхдаа, талх маань болсон бол уу? яасан бол гээд эргэлзэж байхдаа нөгөө тоорт үздэг аргаараа саваа модоороо (хаяа саваа мод байхгүй үед шүдний чигчлүүр хэрэглэнэ) хатгаж үзээд л наалдахаар нь дахиад 5 минут, дахиад 5минут гэж үргэлжлүүлж шарсаар байгаад гадна талыг нь түлж байсан удаа бий. 😆
Тэгвэл нойтон хөрөнгөний талх түүхийрээгүй бүрэн болсон гэдгийг мэдэх маш энгийн хялбар аргууд:
1. Шарах шүүгээ хангалттай халсан мөн жорын дагуу хугацаанд нь гүйцтэл нь шарсан.
2. Өнгө үзэмж, хэлбэр дүрс нь хэвийн
3. Шарсан талхыг 30 минут хөргөсний дараа 2 гараараа өргөхөд хөнгөхөн байвал.
4. Талхны ёроолыг тогшиход хөндий дуугарч байвал.
Дээрх шинж тэмдэг илэрч байвал таны талх амжилттай болсон гэсэн үг.
💫Манай Мэдээлэл Та бүхэнд таалагдвал
Та манай Odmai пэйжид 👍 дарж, ➡️ дагаарай. Баярлалаа
2019-06-06
Таргаар нойтон хөрөнгө гаргах лайв 1
50гр өгөөж 1р гурил
70гр тараг
талхны орц болон хийх дараалал:
Орц :
500гр 1р гурил
380гр тараг эсвэл 340гр бүлээн ус
9гр давс
100-200гр тарган хөрөнгө
📌Гурилаа зуураад 1 цаг амраана.
📌Цагийн дараа зуурмагаа эвлүүлнэ
📌30-1 цагийн зайтай 3 удаа таталт хийнэ
📌5-8 цагийн дараа зуурмаг 2-3 дахин хөөсний дараа баннатон-д хэвлэнэ.
📌1цаг өрөөний хэмд хөөлгөөд
📌250-280 хэмд сайтар халаасан шарах шүүгээнд 250хэмд 20минут, 230хэмд 20минут шарна.
📌30-1 цаг хөргөөд зүсэлт хийнэ.
Илүү олон дэлгэрэнгүй хөрөнгөний талхны жор авахыг хүсвэл @odmai пэйжийн видео хэсгээр зочлоорой.
Асуулт хариулт:
Миний хөрөнгө дээгүүрээ жаахан ус гүйх гээд байх юм. 5 дах хоног дээрээ явж байна. Яах ёстой вэ?
Odmai:
Дараагийн хооллолтон дээр 10мл ус, 10гр гурил хийгээд үзээрэй, хэрвээ дахиад шингэн санагдвал 5гр гурил дахиад нэмээрэй.
Нойтон хөрөнгө бэлтгэх заавар лайваас сийрүүлж бичив
Лайв 1.
Хэрэглэгдэх зүйл
Гурил
Тараг - ямар ч тараг байж болох ч үйлдвэрийн таргаас чихэргүйг нь аваарай, кефир мөөгөөр бүрсэн тараг ч болно
Хүнсний жин
Ариутгасан шилэн сав - таглаагүй байх
Хөрөнгө гаргаж авахад, таргаа арай ахиу хийдэг, учир нь тарганд ус бага агуулагддаг.
Хүнсний жингээрээ хэмжин 70гр таргыг шилэндээ хийнэ. Түүн дээрээ 50гр гурилаа хийнэ.
2-р гурил бол угаасаа өөрөө гашуун амттай, тэгэхээр 1 юм уу, дээд гурилыг сонговол зүгээр.
2-3 хоног исэлдэхлээр гашуун гурилаар хийхлээр хөрөнгө гашуурдаг талтай.
Гурил, тараг хоёроо холино.
Зарим үйлдвэрийн тараг өтгөн, шингэн байгаа, эхлээд хэмжээгээрээ хийгээд, зуурч байх явцдаа 5гр ч юмуу 10гр тараг нэмээд өгөхөд болно.
Гурил нь таргандаа уустал модон халбагаараа хольж, шингэн биш, өтгөвтөр зуурмаг болно.
Энэ зуурмагаа 12 цаг хөдөлгөөнгүй байлгахаар сууж, нэгэн жигд болно.
Хүүхдийн даавуу, марлиар амыг нь таглана. Битүү төмөр тагаар таглаж болохгүй.
12 цаг хөдөлгөөнгүй байлгасны дараа ажиглахад жижигхэн бөмбөлөг үүссэн, дээшээ хөөгөөгүй байна. Өрөөний 17-25 хэмд байлгана. Түүнээс халуун байсан ч болно,
Шилийг таглаж байгаа даавуу нимгэн байвал 2 давхарладаг, хэт нимгэн байхлаар хөрөнгө хатах гээд байдаг.
1-2 цагийн наана цаана бол хөрөнгө хэвийн.
Лайв 2.
Таргаар хөрөнгө гаргах 2 дах өдөр
өчигдөр хөрөнгөө эхний өдөр хооллосон, та хэдтэй хамт хооллосон хөрөнгө маань сайн ажиглавал жижиг жижигхэн бөмбөлөг үүссэн байгаа.
өчигдрөөс хойш 24 цагийн дараа өнөөдрийн 2 дах хооллолтоо хийе
эндээсээ ойролцоогоор 1 халбага, жин дээр хэмжвэл 60гр авна.
баримжаагаар тарагнаасаа амны том халбагаар 5-ыг хийж сайн хольж өгнө.
одоо 4 халбага гурил хийе. мөн хольж өгнө, хольж байхдаа ажиглаарай, хуурай гурил нь тарагандаа шингэж өгөхгүй бол таргаа жаахан нэмж болно эсвэл хэт шингэрээд тараг нь ихдээд байгаа шиг харагдвал гурилнаасаа жаахан нэмэхэд болно.
Хүнсний жинтэй бол, өнөөдөр 90гр тараг, 65-70гр гурил хийх байгаа.
сайн хутгах хэрэгтэй, хуурай гурил нь тарагандаа уусаагүй бол талх хийх үед хөрөнгөнд бүхэл хуурай гурил явж байдаг шүү.
даавуугаар таглаад, резиндэж уяна
өнөөдөр шилтэй хөрөнгөө хучиж өгнө, гэхдээ амыг нь хааж хучихгүй.
сайн дулаалж өгсөн энэ зуурмагаа 24 цагийн дараа үзэхэд бөмбөлгүүд нилээн үүссэн байх болно.
Энэ хөрөнгөө ашиглах үед заавал тараг хэрэг болно. Усаар хооллохгүй, дандаа тараг, гурил орно гэсэн үг.
Эхний өдөр 50гр гурил, 70гр тараг орсон, 2 дах өдөр 90гр тараг, 65-70гр гурил гэсэн харьцаагаар хийнэ.
Хүнсний жингүй хүмүүс бол Амны том халбагаар 5 удаа тараг, 4 удаа гурил хийсэн.
Маргааш энэ зуурмаг маань 2 дахин өсөхгүй бол өдрөө дахин 1 өдрөөр сунгаж өгнө, 2 дахин өсчихсөн бол шууд талхаа хийгээд явна.
Лайв 3
Таргаар хөрөнгө гаргах 3 дах өдөр
өнөөдөр бол сүүлийн хооллолтын өдөр явагдаж байгаа. бүгд гэр гэртээ өөр өөрсдийн тараг ашиглаж байгаа. би бол кефир гэдэг тараг ашиглаж байгаа. зарим нь дэлгүүрийн, хөдөөний элгэн тараг ашиглаж байгаа. өсөлт нь янз бүр байгаа. Эхний өдрийн орой нь зуурмаг нь 2 дахин өссөн хүн байсан.
зарим нь эхний өдрөөс 24 цаг болчихоод байхад ямар ч өөрчлөлтгүй байна гэсэн хүмүүс байсан.
Үүнд санаа бүү зовоорой, 3 хоног бол яг боломжийн өдөр болдог.
Нэг л ийм тарагны хөрөнгө гаргасан бол хөрөнгө ашиглах үедээ дахиад таргаар шингэлээд л явна.
Энэ хөрөнгөөрөө боорцогны зуурмаг зууръя.
Харин энэ лайвыг анх удаа үзэж байгаа хүмүүс, өчигдөр уржигдарынхыг үзэж байсан хүмүүс хасалт хийсэн хөрөнгөө яах вэ гэж асуугаад байсан.
ямар ч ийм өсөлт, хөөлт бөмбөлөг үүсээгүй бол тэрүүгээр ямар ч юм хийх боломжгүй гэсэн үг, тийм тохиолдолд хөрөнгийг шууд хаяж байгаа, тэрүүгээр юм хийгээд материалын гарз болдог, харин ийм бөмбөлөгтэй болсон тохиолдолд 2/3 -оор нь боорцогны хөрөнгө болгож аваад, 1/3 дээрээ үргэлжлүүлээд хооллолтоо хийгээд явна.
Сайн чанарын хөрөнгө гаргаж авахын тулд нэг мөсөн эхлүүлсэн юм чинь дуусгаад 3 хоног явуулсан нь дээр гэж бодож байна. Өнөөдөр сүүлийн хооллолтоо хийнэ.
1/3-ийг нь шилэндээ үлдээлээ. Өнөөдөр бол нилээн ахиу хөрөнгөө хооллоно, 150гр тараг хийгээд сайтар хольж хутгаж өгнө. Тараг өтгөвтөр болохоор шингэн зуурмагаа сайн хутгаж өгнө.
Гурилаа 120гр хийе, хутгана. Хутгах явцдаа шингэн өтгөнөө тааруулна. Тараг өтгөн бол гурилаа 110гр хийгээд хутгаж байгаад явцын дундаа гурилаа нэмж болно.
маш сайн хутгаагүй бол хөрөнгөн дотор бөөн хуурай гурил явж байдаг шүү.
Өнөөдөр бол сүүлийн өдөр, маргааш 15 цагт хөрөнгө мөн 2 дахин өссөн байна байх. Маргааш бүгдээрээ талхны жороо хийнэ.
Талх зуурахдаа тарагнаасаа гадна, усаа хэрэглэж болно.
Өнөөдрийн хооллолтоо марлиараа бүтээгээд, дулаалгаа хийнэ.
Лайв 4
Таргаар хөрөнгө гаргах 4 дэх өдөр
Өнөөдөр бидний сүүлийн лайв.
Бөмбөлөг маш сайн үүссэн, 1,5 дахин өссөн байна.
Өнөөдөр хөрөнгөөрөө хэрхэн талх барих вэ, хөрөнгөө цааш нь яаж хадгалах вэ гэдгийг ярьна.
Бид 3 хоног хооллоод явсан, заавал ч үгүй 3 хоногийн дараа талх хийнэ гэсэн ойлголт байхгүй.
Хүн хүний тараг, гурил өөр учраас хамгийн их хугацаандаа хөрөнгө өсөөд талх барих хэмжээндээ очдог, хамгийн бага хугацаандаа 24 цаг байдаг
би ихэвчлэн 500гр гурилаар талх барьдаг, 1-р гурил, бүхэл үрийн гурил нь ус даах чадвар муутай байдаг тул ус, тараг ихэдвэл зуурмаг нялцгай болчихно. Тараг 380гр, хэрвээ тараг байхгүйгээс усаар зуурах бол 340гр, давс 9гр, хөрөнгөний талхыг удаан хадгалах, амт нэмэхэд давс хэрэгтэй байдаг, 100-200гр хөрөнгөөр дээрх орцоороо талхаа зуурна.
Зуурмагны ус, гурил нь зууралдаад, арзайсан эвлээгүй зуурмаг болгоод, 1 цаг амраана.
Усанд гараа дүрж норгоод, зуурмагнаасаа хуруугаараа татаж, таталт хийнэ.
Гаранд наалдаад байвал хуруугаа усанд дүрж чийглэнэ. Таталтаа хийнэ.
Өрөөний хэмд 5-8 цаг байлгана.
Таталт хийснээр талх хөвсгөр, зөөлөн болдог.
Зуурмаг 2-3 дахин өсөнгүүт нь талхыг барьж болно гэж ойлгоно.
Хэвлээд шарахын тулд гамбанзаа норгоод,
гараа норгоод,
захаас нь татаж гол руу нь дарж, хийг гаргаж дарсанаар шарах явцад илүү сайн хөөж өгдөг.
Таталтыг сайн хийж өгнө,
мөн дарж өгч хийг сайн гаргана.
Хийг маш сайн хийж өгөх ёстой
Нойтон хөрөнгөний гар аргаар хийсэн талхыг барихдаа шарах шүүгээ маш сайн халаасан байх ёстой, хөрөнгө болоогүй байхад талх түүхийрэх гээд байдаг
Зүсэлт хийснээр үзэмжээс гадна түүхийрүүлэхгүй гэж хийдэг.
Талх 250 градусын халуунд ороод ирэхлээрээ хагарал үүсдэг, хагаралыг удирдах арга нь зүсэлт юм.
Хөрөнгийг хөргөгчинд хадгална. Хооллох үедээ таг ашиглаагүй бол хөргөгчинд хийж хадгалахдаа таг ашиглаж хатахаас сэргийлнэ.
Тарагны нойтон хөрөнгө нь хадгалалт арай бага.
Байнгын, 7 хоногт 2-3 удаа талх барьдаг бол тохиромжтой хөрөнгө юм.
Өөртөө авч үлдэж байгаа хөрөнгөө эх хөрөнгө гэнэ, маргааш талх барих гэж байгаа бол хөргөгчинд хадгалж байгаа эх хөрөнгөө өмнөх орой нь гаргаж, 2 цаг орчим тасалгааны хэмд бүлээсгээд, хэр их хөрөнгө хэрэгтэй гэдгээс хамаарч хооллоно.
200гр хөрөнгө хэрэгтэй бол 100-150гр тараг, 100-110 гр гурилаа хийж, 24, 12 цагийн дараа өсөөд ирэхээр нь хөрөнгөө авч гурилаа зуурна.
Comments