Нэг хаалга нэг шинжилгээ үйл ажиллагаанд хамрагдлаа

Нэг хаалга Нэг шинжилгээндээ хамрагдлаа

Манайх  БЗД 21-р хорооны өрх айл.
Энэ өвөл ЧД-ийн 19-р хороонд хамаардаг Өвөр гүнтийн зусланд өвөлжиж байгаа учир, ЧД-д нэг хаалга нэг шинжилгээ үйл ажиллагаа нь 2 сарын 19-ны өдөр хуваарилагдсан болохыг анхаарч хүлээсэн.

#Нэг_хаалга_нэг_шинжилгээ
👉Иргэн та PCR шинжилгээ өгөхдөө дараах зүйлсийг анхаарч биеэ бэлдээрэй‼

#Хоёр_цагийн_өмнө
👉Эм уухгүй‼
👉Хоол идэхгүй‼
👉Ам хамраа зайлахгүй‼
👉Шингэн зүйл уухгүй‼
👉Бохь зажлахгүй‼
👉Тамхи татахгүй‼
👉Хэрэв хамрын гэмтэлтэй бол сорьц авагчид заавал мэдэгдэнэ‼


Хуваарьт өдөр нь ЧД-ийн 19-р хорооны зохион байгуулагч руу утасдаж, шинжилгээ авах явуулын цэгийг лавлаж асуухад, 
Жигжидийн уулзварт ажиллаж байгааг мэдсэн.

Ингээд иргэний үнэмлэхээ авч, маскаа зүүж, алчуур халааслаад, алхаж очоод шинжилгээгээ өгсөн.



Автобусны сандал дээр суулгаж, толгойг гэдийлгэн, зөвхөн хамрын нүхээ ил гарган маскаа доошлуулаад, "Хамар залгиур" орчмоос арчдас буюу шинжилгээний сорьцоо өгсөн,  одоо хариугаа хүлээх зуур, 
энэ шинжилгээний тухай болон хамар эрхтэнийхээ тухай мэдлэгээ нэмэгдүүлцгээе.

COVID-19 ВИРУСНИЙ ОНОШЛОГООГ ХЭРХЭН ХИЙДЭГ ВЭ?

Молекул биологийн шинжилгээ – Real-time PCR
Энэхүү арга нь халдварын идэвхитэй үед буюу тухайн үйлчлүүлэгчийн биед вирус болон түүний удмын мэдээлэл (ген) агуулагдаж байгаа тохиолдолд ЭЕРЭГ гэж оношлодог гэдгийг ойлгох нь зүйтэй. 
Учир нь тус шинжилгээгээр вирус дотор агуулагддаг удмын мэдээлэл буюу РНХ-г илрүүлдэг. Байгаль дээрх бүхий л амьд биетүүдийн эсүүд өөрийн удмын мэдээллийг агуулдаг бөгөөд бактер, вирус гэх мэт бичил биетийн хувьд удмын мэдээлэл нь харьцангуй төстэй боловч тухайн вирусний бусад вирусээс ялгах өвөрмөц хэсэг бий. COVID-19 вирусний хувьд энэхүү өвөрмөц хэсэг нь SARS-CoV-2 хэмээх ген юм.
Real-time PCR гэдэг нь энгийн нүдэнд үл үзэгдэх бичил түвшинд молекулуудыг салгах, хувилах, нийлүүлж угсрах гэх мэт маш нарийн олон үе шаттай ажилбар юм. 
Шинжилгээний сорьц нь шүлс, хоолой залгиурын арчдас гэх мэт тухайн вирусийг агуулж байж болох ямар ч эд байж болно. 


Амьд организм бүр дезоксирибонүклейн хүчил (ДНХ) болон рибонүклейн хүчил (РНХ) агуулдаг. Шинжлэгдэхүүнд байгаа эмгэг төрүүлэгч бичил биетний маш өчүүхэн хэмжээний ДНХ эсвэл РНХ-ийг өвөрмөц урвалж, ферментийн тусламжтайгаар олшруулан илрүүлдэг молекул биологийн өндөр мэдрэг шинжилгээний аргыг полимеразийн гинжин урвал (ПГУ) буюу англиар Polymerase Chain Reaction (PCR) гэж нэрлэдэг. 
ПГУ арга нь 20 дугаар зуунд биологийн шинжлэх ухаан, өвчний оношлогоо, сэргийлэлтэнд гарсан шинжлэх ухаан технологийн хамгийн чухал ололт бөгөөд халдварт өвчний лабораторийн оношлогоонд дэлхий нийтээрээ өргөн хэрэглэж байгаа юм.

Бэлгийн замын халдварт өвчин гэдэг бэлгийн замаар дамжин халдварласан эмгэг төрөгчөөр үүсгэгдсэн өвчин эмгэгийг хэлнэ. Одоогоор 30 гаран бактери, вирүс, шимэгчийг бэлгийн замын халдварт тооцож байна. Эдгээр халдварын зарим нь HIV(ХДХВ)-н халдвар авах магадлалыг ихэсгэдэг байна. Бэлгийн замын халдварууд шууд хавьтлаар дамжих, эхээс хүүхдэд дамжих нь зонхилж байна.

STI 14 (БЗХӨ-ний 14 төрлийн далд үүсгэгч илрүүлэх цогц шинжилгээ) Хэрхэн шинжлэх вэ?
Бэлгийн замын арчдас/Үтрээ болон шээсний сүвний арчдас, эрэгтэй хүнд түрүү булчирхайн шүүрэл эсвэл үрийн шингэнээс дээж аван нэг удаагийн шинжилгээгээр бэлгийн замаар дамжих хавсарсан дараах халдварууд байгаа эсхийг молекулын түвшинд буюу Real Time PCR (бодит хугацааны полимеразын гинжин урвал) технологийг ашиглан хийдэг.



Хамрын бүтцийг гадна хамар, хамрын хөндий, дайварын хөндий

Хамрын бүтэц
Хүний хамрыг 
- гадна хамар, 
- хамрын хөндий, 
- хамар дайврын хөндий гэж 3 хуваадаг. 

Гадна хамар
Таны гадна хамар нь хамрын уг, хянга, үзүүр, угалз, үүдэвч гэсэн хэсгүүдтэй. Хамрын уг гэдэг нь дух руу чиглэсэн нарийссан хэсгийг хэлнэ. Хамрын үзүүр нь аман тал руу шувтрах хөдөлгөөнтэй мөгөөрснүүдээс тогтоно. Хамрын үзүүрийн 2 талд нугаларсан угалз, нүүрний хонхор байдаг. 
Нүүрний төв хэсэгт яс, мөгөөрс, зөөлөн эд, тараагуур судас, хураагуур судас бүх мэдрэлийн сүлжээ, булчин, тунгалагийн шингэний судал, арьс, тосны булчирхай зэргээс тогтоно.

Хамрын хөндий

Хамрын хөндий нь үүдэвч (хамрын гадна нүх), хамрын хөндий, хамрын арын нүхнээс тус тус тогтоно. Хамрын хамгаалах, үнэрлэх үйл ажиллагаа нь энэ хөндийд явагдана. Хамар нь хамрын хөндийтэй шууд холбоотой хос 8 хөндийгөөс бүрддэг.
энэ нь хамрын үүдэвч, хамрын арын нүх хооронд гавлын дунд, өмнөд хотгор, хатуу тагнайн дунд байрласан, таславчаар баруун зүүн хэсэгт хуваагдсан амьсгал үнэрлэхүйн эрхтэн юм

Хамрын ерөнхий жимийн доод 2/3 нь амьсгалын бүсэд хамаарах ба намираа хучуур эсээр хучигдсан байдаг. Амьсгалын бүсийн намираа хучуур эд нь 16 сек 1 удаа хамрын арын нүх руу чиглэж намирна. Насанд хүрсэн хүний хамрын 1 талын хөндий нь 250мл-р агаар авч гаргана.

Үнэрлэхүйн бүс нь хамрын хөндийн дээвэрт хамрын ерөнхий жимийн дээд 1/3-ийг хамран оршино. Үнэрлэхүйн бүсэд мэдрэлийн төгсгөл бүхий салст бүрхэвч байрлаж хамрын амьсгалаар орсон агаарын молекулуудтай урвалд орж, үнэрлэхүйн эсийг цочроож, үнэрлэхүйн мэдрэлд сэрэл үүсгэнэ.

Хамрын дайвар хөндий

Бидний нэрлэж заншсанаар хамрын гайморит өвчнийг хамрын дайвар хөндийн үрэвсэл гэж нэрлээд байгаа юм. Хүний хамарт дөрвөн хос найман дайвар хөндий байдаг. Тэдгээр хөндийнүүд хамар амьсгалж байхад цуг амьсгалж, дотроо  агаар агуулж байх ёстой. Хамрын хөндийнүүдэд агаар орохгүй болсноор хөндий доторх шүүрлүүд хуримтлагдсаар улмаар өтгөрөн хамар, дайврын хөндийн үрэвсэл үүсдэг. Хамар нь агаарыг бүлээсгэх, шүүх, чийгшүүлэх, дамжуулах үүрэгтэй эрхтэн. Гэтэл эдгээр үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрч, бүтцийн юмуу үйл ажиллагааны гаралтай шалтгаанаар дайвар хөндийн үрэвсэл үүсдэг гэсэн үг.

-Хамрын дайвар хөндий үрэвссэн үед ямар шинж тэмдэг илрэх вэ. Өвчилсөн эсэхээ яаж мэдэх юм бол?
-Хамгийн түрүүнд хамар битүүрнэ. Өтгөн ногоон нус юм уу шаргал ялгадас гардаг. Тэр ялгадас хамраар гарахаас гадна, нармай руу татагдан, арагш гаргадаг байж болно. Түүнээс гадна үнэрлэх мэдрэмж өөрчлөгддөг. Зарим хүмүүст өөрт нь  эвгүй үнэр үнэртэх юм уу амтагдаж болно. Бүр хурц үедээ бол тонгойход нүүрний яс руу, ялангуяа шанааны яс руу өвддөг. Мөн толгой өвдөх, халуурах, зовхи хавагнах зэрэг шинж тэмдэг илэрч болно.

-Энэ өвчин юунаас болж үүсдэг юм бэ?
-Маш олон шалтгаантай. Хүн амын шигүү суурьшил, агаарын бохирдол, хуурайшилт, утаа зэргээс шалтгаалан чих, хамар, хоолойн өвчлөл, амьсгалын дээд замын халдвар сүүлийн үед элбэгшиж байна. Ялангуяа хүйтэн сэрүүний улирал болон улирал шилжих заагт хамар, хамрын дайвар хөндийн үрэвсэл ихсэх боллоо. Бид ханиад хүрч, хамар битүүрч эхлэх үед тохирсон эмчилгээг хийлгэх шаардлагатай байдаг. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд анатомын бүтэц нь  эмгэг биш бол тодорхой хугацааны дараа зөв эмчилснээр хүндрэлгүй  эдгэчихдэг.

Харин анатомын бүтцийнхээ хувьд эмгэг, хэвийн ажиллаж чадахгүй байгаа бол тухайн ханиад томуутай холбоотойгоор үрэвсэл, халдвар эхэлж, түүнийг гүйцэт бус эмчилснээс зөвхөн хамрын үрэвсэл биш, хамар дайврын үрэвсэл буюу гайморитод шилждэг. Өөрөөр хэлбэл тохирсон дусаалга хэрэглээгүйгээс, антибиотикоо зөв сонгож хэрэглээгүйгээс, эсвэл эмчийн зааврын дагуу хэрэглээгүйгээс үүдэн хамрын дайвар хөндий үрэвсдэг юм.

Хүнээс өөрөөс нь шалтгаалах эрсдэлүүд их байгаа. Жишээлбэл, шүдээ эмчлүүлэхгүй удаан явах, хамрын дусаалгыг тогтмол хэрэглэх, тохиромжгүй дусаалга сонгох, архи тамхины хэрэглээ, усан спортоор хичээллэх, амьтан тэжээх, удаан хугацаагаар ханиадтай байх зэрэг хүчин зүйлүүд хамрын дайвар хөндийн үрэвсэлд хүргэхэд нөлөөлж  болдог .  

-Хамрын үрэвсэл халдварлах уу?
-Хамар, дайвар хөндийн үрэвсэл халдварлахгүй.  Харин ханиад томууны гаралтай, зөвхөн хамарт нь үрэвсэл явагдаж байх үед томуугийн вирус халдварлаж болно.

Энэ ярилцлагын эх сурвалж: 
М.Цэндсүрэн: Хамрын дайвар хөндий үрэвссэн бол дур мэдэн эмчилгээ хийж болохгүй
СОНГДО ЭМНЭЛЭГ
2018 ОНЫ 11 САРЫН 22


Хамрын үйл ажиллагаа
Хамар нь хүнийг төрөхөөс эхлээд амьдрал дуусах хүртэл амьсгалах, хамгаалах, үнэрлэх, дуу цуурайтуулах үйл ажиллагааг гүйцэтгэхэд зориулагдсан эрхтэн юм.

Амьсгалах ажиллагаа
Хамрын хөндийгөөр орсон агаар нь хамрын дээврээр дайрч, түүнд байгаа мэдрэлийн төгсгөлүүдийг цочроож, тархины хүчилтөрөгчийн мэдрэмжийг сайжруулж, хүний сэтгэх ажиллагааг дэмждэг.
Хамрын хөндийн амьсгалах бүсийн бүрхэвчинд 4-6мк урттай олон зуун мянган намираа хучуур эд байрлаж, амьсгалах үйл ажиллагаанд оролцож байдаг.
Том хүний хамрын хөндий амьсгал авах ба гаргах бүрд 500см3 орчим агаарыг дамжуулна. 
Амьсгал авахад хамрын хөндийгөөр орж байгаа агаарын урсгал нь самалдагийн дээд хязгаар хүрч, ихэнх нь дунд ба ерөнхий жимээр дамжин нумалсан хөдөлгөөн үүсгэж нармайд орно.

Хамгаалах ажиллагаа
1. ариутгах
2. том ба бичил биетийг шүүх
3. чийглэх
4. бүлээсгэх

Хамрын бүтэц үйл ажиллагаа, зонхилон тохиолдох эмгэгүүд
By Khaliunaa Tumendemberel
Sept. 27, 2018


Шинжилгээний хариу 
СӨРӨГ гарсан тухай, хариугаа eruul.gerege.mn -с мөн Гэрэгэ апп, киоскоос хэвлэн авах боломжтой. ЭМЯ гэсэн мессеж гар утас руу ирлээ.





Дээрх мэдээллээс харахад шинжилгээний хариу нь (хариу гарсан цагаас шинжилгээнд орсон цагийг хасахад) 3-хан секундын дотор гардаг юм байна.

Хариу гарсанаас 2-3 минутын дараа миний гар утсанд хариу гарсаныг дуулгаж 18:37 цагт мессеж ирсэн. Технологи, Gerege шийдэл ийм хурданаар эзэнд нь мэдээлэх харилцааг бий болгожээ.

Монгол улсын Засгийн газраас Цахим Монгол хөтөлбөрийн хүрээнд
Ковидтой холбоотой мэдээ, мэдээллийн эх сурвалжийг нэг болгож,
 https://e-mongolia.mn/covid мэдээллийн хуудас ажиллуулж эхэлжээ.




Gej Yu Ve ? Youtube суваг
Вакцин хийлгэх хэрэгтэй юу ? Яагаад ?
Feb 16, 2021
Энэ бичлэгээс вирус гэж юу болох, 
вирус нь нян, бактериаас юугаар ялгаатай болох, мөн бусад мэдээллийг олж мэдээрэй.



Comments