2022.3.12 Ганчулууны гэрт зочиллоо |
Boutique Ger үйлчилгээний эзэн, малчин айл Ганчулууны
гэрт зочлон очиж, хот мал, ахуй, бодол хүсэлтэй нь танилцсан тэмдэглэл
гэрт зочлон очиж, хот мал, ахуй, бодол хүсэлтэй нь танилцсан тэмдэглэл
Эцэг өвгөдөөс өвлөсөн малч ухаан, малчин ахуй соёл нь Дэлхийн аялагчдын харах, мэдрэх хүсэл болж, өргөө гэр доторх амьдралын ухаан нь тайвшрал, танин мэдэхүйн орчин болжээ.
Харилцан яриагаар бид хэзээ очихоо шийдлээ
2022.3.9 Лхагва 19:55 цаг
Бид гэрт ороод, цүнхнээсээ өөрсдийн аягаа гаргаж, цай уун, идээ амсаж, хууч яриагаа эхлүүллээ.
Өдрийн хоолоо 14 цагийн үед идэж дараах сэдвээр ярилцаж, Эмээлт рүү биднийг хүргэж өгөхөөр болсон.
- Bee Soy Mongols
- Амар мэнд үү, хаваржаа тавлаг уу, ХоостАйлын Бэгзсүрэн, Мөнгөнсоёмбо нараас танай гэр бүлтэй мэндчилье, Аль нутагт хаваржиж байна вэ?
- Б.Ганчулуун
- Сайн уу та, манайх Төв Алтанбулаг Хустайн нурууны өвөрт Туул гол дагууд байна.
- Bee Soy Mongols
- Хөл хорионы дараа Boutique Ger-ийн үйлчилгээ дахин эхлэхээр ярилцаж байна уу? Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуучлал - НИТАЖ -ийн групп чат саяхан нээсэн юм. түүндээ чиний хаягийг нэмье. Нөхрийн тань нэрийг хэн гэдэг билээ
- Б.Ганчулуун
- Би Ганчулуун. Манай эхнэр Сийлэгмаа танайд сургалтанд очиж оролцсон. Ok, Та манайд ирээч. Та утасны дугаараа үлдээгээрэй, яръя.
Ийнхүү бид утсаар ярилцаад,
Хустайд хаваржиж байгаа энэ айл руу унаа машинаар 2 цаг давхиад хүрдэг, өөрсдөө ирж хотоос аваад, 1 хоноод, маргааш нь дахиад хот руу хүргээд өгнө гэж ярилцаж тохирч, 5 шар хавьд уулзахаар болж, тэрүүхэндээ хишиг ганзага, хувийн хэрэглээний аяга, халбага, ор, хөнжлийн даавуу зэргээ бэлтгэж базаалаа.
Хол замд явах тул, цэвэр усны саваар шүүсэн ус, ааруул ээзгийтэй ус, дулаан хувцас бэлтгэсэн.
Малчин айлдаа сайн явж хүрсэн
2022.3.11 Баасан
Биднийг машинаараа Б.Ганчулууны гэрт хүргэж өгөх жолооч над руу залгаж, 11 цагийн үед түүнтэй ярилцсанаар ХУД-ээс захьсан уусмал бодисыг нь аваад, бид Сонсголонгийн зам дээр 13 цагт уулзахаар боллоо.
Жолооч ахтай уулзаад, VIP үйлчилгээг үзүүлж байгаад талархал илэрхийлээд, замдаа хууч хөөрч, Б.Ганчулууны гэргий Сийлэгмаа бид нар руу утсаар ярьж, Бөхбат ах маань та нарыг аваад манайд ирнэ гэсэн.
Бид хотоос гарахаас өмнө захьсан ажлын бээлийг дэлгүүрээс авч, 22-ын товчоо (цэргийн анги явна гээд 1000 төг хураамж өгөхгүй гарчихлаа), Эмээлтээр дайрч, Цэргийн анги руу салдаг замаар давхиж, цэргийн ангийн урд талаас баруун зүгт хээрийн сургалтын талбайгаар давхисаар Ганчулууны хотонд сайн явж ирлээ.
3 гэр, 1 байшин, 3 машин, өвөлжөөний саравчтай хот айл биднийг угтан, намхан төмөр хашааны үүдэнд очиж зогсоход гэрийн эзэд тосож авсан.
2019 оны хавар "Гадаад хүмүүст гал тогоо барих нь" сэдэвт сургалтанд сууж байсан, гэрийн эзэгтэй Сийлэгмаагаа таньж байна.
Бид гэрт ороод, цүнхнээсээ өөрсдийн аягаа гаргаж, цай уун, идээ амсаж, хууч яриагаа эхлүүллээ.
Гэрийн эзэн, гэрт байгаа дүү нартай нь танилцаж, биднийг авчирсан жолооч ахтайгаа хуучилж, энэ айлынхаа гадаадын жуулчдын бичдэг сэтгэгдлийн дэвтэртэй танилцлаа.
Төв аймгийн Алтанбулаг сумын 3-р багт хамаардаг энэ Boutique Гэр-ийн залуус өчигдөр анхны гадаад жуулчинаа авч, өнөөдөр биднийг хүлээн авч, бодсон санасанаа ярилцахад таатай байлаа.
- Энэ айл нь 2018 оноос 10-аад малчин өрх нэгдсэн "Эко хөгжил" малчдын бүлгийг эргэн тойрны 10км-д нутагладаг малчидтайгаа ярилцан зохион байгуулж, ахлагч өрхийн үүрэг хариуцлагатай юм байна, Бусад малчдын бүлгээсээ санал санаачлага, ажил хөдөлмөрөөр шалгарч хэд хэдэн удаагийн аварга бүлэг болж, бэлчээрээ хог хаягдалгүй байлгах, хонь ноослох гэх мэт мал ахуйн ажлаа хамтраад хийж хэвшсэн гэнэ. Айл бүхэн гар урлал, суран эдлэл, төмрөөр савар хийх, эсгий олбог, сүү цагаан идээ бүтээгдэхүүн хийх гээд чадвар, мэргэшлээрээ нэгддэг гэнэ.
- Аялал жуулчлал, баг сумынхаа хөгжилд зориулж Жил бүрийн Адууны, Айргын баяр ч юмуу нэг үйл явдалтай болох хүсэлтэй гэнэ
- Анх яаж гадаадын жуулчдыг гэртээ ирүүлдэг болсоныг асууж, мөн хууч сонсож, баяр хүргэлээ.
- Сумын төвөөс 30км, сумын төв нь хотоос 45кмд байдаг гэнэ. Баяновоо, Дэрст булагт одоо өвөлжиж байгааг тодруулж мэдлээ. Эднийх адуундаа GPS төхөөрөмж суулгаж, байршлын мессеж хүлээж авдаг үйлчилгээнд 3 сар тутамд 150000 төг тушаадаг гэнэ.
- ковидын вакцин хийлгэх дургүй, сум орон нутгаас эмч нар ирж хүн бүхэнд хийнэ гэхэд нь сайн дурын үндсэн дээр биз дээ гэж цааргалхад, төрийн үйлчилгээ үзүүлэхгүй гэх маягтай шахаж шаардаж байсан гэнэ.
- орой хоол хийлгэж идэхгүй, өөрсдөө ор хөнжлийн даавуугаа авчирсанаа хэлж,
- байшинд нь орж, хөл хорионы үеэр хүүхдүүдээ хичээл хийх орчин, мөн өвөлжөөн дээрээ тохьтой байхаар ах дүүс нийлж байшин барьсан болохыг олж сонслоо.
- Анх яаж гадаадын жуулчдыг гэртээ ирүүлдэг болсоныг асууж, мөн хууч сонсож, баяр хүргэлээ.
- Сумын төвөөс 30км, сумын төв нь хотоос 45кмд байдаг гэнэ. Баяновоо, Дэрст булагт одоо өвөлжиж байгааг тодруулж мэдлээ. Эднийх адуундаа GPS төхөөрөмж суулгаж, байршлын мессеж хүлээж авдаг үйлчилгээнд 3 сар тутамд 150000 төг тушаадаг гэнэ.
- ковидын вакцин хийлгэх дургүй, сум орон нутгаас эмч нар ирж хүн бүхэнд хийнэ гэхэд нь сайн дурын үндсэн дээр биз дээ гэж цааргалхад, төрийн үйлчилгээ үзүүлэхгүй гэх маягтай шахаж шаардаж байсан гэнэ.
- орой хоол хийлгэж идэхгүй, өөрсдөө ор хөнжлийн даавуугаа авчирсанаа хэлж,
- байшинд нь орж, хөл хорионы үеэр хүүхдүүдээ хичээл хийх орчин, мөн өвөлжөөн дээрээ тохьтой байхаар ах дүүс нийлж байшин барьсан болохыг олж сонслоо.
- бид авч очсон Бөгж нийлүүлэх, Монгол түлхүүр тоглоомоо домог, хуучтай нь танилцуулж амжлаа.
Хот буцахаасаа өмнө юу хийв
2022.3.12 Бямба
Өглөө 7 цагийн үед босч, айлаас урдхан зам дагуу байгаа Нялхасын овоонд 3 чулуу өргөөд буцаж ирэхэд өглөөний цай бэлэн болжээ.
Цай уухын зуурт, өчигдөр шөнө ямаа ихэр ишиглэсэн, шөнө ямаа майлахаар нь гэрийн эзэгтэй гарч ишиглэж байгааг мэдэж, гялайжээ.
Би хонинд явъя гэж хүсэж, номхон морь унаж, 10-14 цагт хонь хариулах үеэр 1 ямаа ишиглэж, би хониор нөмөрлөхөөр ишигтэй ямаа руу ойртуулж хариуллаа.
Өдрийн хоолоо 14 цагийн үед идэж дараах сэдвээр ярилцаж, Эмээлт рүү биднийг хүргэж өгөхөөр болсон.
- Хустайн цогцолборт газрын уулсын ар талд Хус мод ургадаг юм байна. Иймд энэ газар орондоо мод тарихад хус мод ургах боломжтойг мөн өөрийн өвөлжөөнийхөө дээвэрт хайлаас модны үр үрсэлгээ хийж, 2-3 настай болохоор нь тарьж ургуулахыг ярилцлаа.
Дараа энэ айлдаа очихдоо модны үр, суулгацтай очих ёстойгоо ойлголоо.
- Энэ нутаг усандаа эзэн байж амьдарснаар уул ус, нутаг усаа харж хандаж, хамгаалж, байгаль бэлчээр усныхаа үр шимийг хүртэх учраас Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын албаны хүмүүстэй ажил үйлсээ нэгтгэж, малчдын бүлэгтээ ажлын удирдамж заавар авч, хамтран ажиллахыг зөвлөж ярилцлаа.
- Малчдын бүлэг бэлчээрээ цэвэрлэж, Эрдэнэсант сумаас хужир ачиж ирж, бэлчээр болон зэрлэг ан амьтандаа тавьж өгч байгаа гэх мэт ажил үйлсээ зурагжуулан тэргүүн туршлага болгож блог, хуудсанд нийтлэж байхыг зөвлөлөө
- Гадаадын жуулчинд хэрхэн яаж үйлчилж, ямар бодол төрсөн, орчуулагч хөтөч, жолооч нар ямар байсан гэх мэт ажлын тэмдэглэл цаг тухайд нь бичиж байсанаар ажлын арга барил сууж, дараагийн он жилүүдэд туршлага, мэдлэгээ зааж зөвлөх багш нар болохыг ерөөж, Boutique Гэр-ийн залуу үе, бусад малчдыг сургаж бэлтгэхэд анхаарах хэрэгтэйг санууллаа.
- Аялагчдаас болон групп аяллаас танайд шил, лаазтай хүнс, мөн кетчуп, төрөл бүрийн амтлагчууд үлдээх, авах уу гэвэл бид хэрэглэхгүй гээд авахгүй байх, энэ нь хүнсийг муутгаж хаях, элдэв савны хаягдалтай болохоос сэргийлнэ
- Үсний шампунь, гоо сайханы элдэв бүтээгдэхүүнийг мөн бүү авч үлдээрэй. Аль болох өөхөн тос, модны үнсэн шүлтээр саван хийж сурахад тэмүүлээрэй.
- Үсний шампунь, гоо сайханы элдэв бүтээгдэхүүнийг мөн бүү авч үлдээрэй. Аль болох өөхөн тос, модны үнсэн шүлтээр саван хийж сурахад тэмүүлээрэй.
Ингээд бид хишиг ганзгаа уут савандаа хийж, малчин залуусынхаа машинд сууж, хойд зүгт хөндийгөөр давхисаар 67 дах км тэмдэгтээр төв зам руугаа орж, Эмээлтэд сайн явж ирлээ. Замдаа энэ айл маань Хустайд иртлээ хаагуур нутаглаж, энэ төв замаар зорчдог машинтай хүмүүс хогоо машиныхаа цонхоор хаях нь багасахгүй байгаа, түүнийг нь түүж цэвэрлэдэг байсаныг сонсож, тэмдэг санамж, хогийн төрөлжсөн савууд байрлуулах шаардлагатай байгааг бодож тунгаалаа.
Энэ нийтлэлийнхээ төгсгөлд Бэгзсүрэн, миний хань Мөнгөнсоёмбо бидний дараах ажил үйлсээ мөн таниулъя.
Гэр бүлийн бүтээлч аялал
Манай өдрийн аяллын хөтөлбөр нь
Аялал, амралтын нэг өдрөө сонирхолтой, амьдралын эерэг үр өгөөжтэй өнгөрүүлэх, хүүхэд гэр бүлийн харилцааг дэмжих, бидний ажил үйлстэй танилцах хүсэлтэй гэр бүлд зориулагдсан.
Comments