Мал, махны талаар бид юуг анхаарч мэдэх хэрэгтэй байна вэ
"Идэж байгаа махныхаа ач тусыг мэддэг байгаарай. Мэдэхэд илүүдэхгүй мэдлэг👉Эр малын цээж хаа хэсгийн мах нь шингэхдээ удаан хүнд, гуя мах шингэхдээ хөнгөн харин эм малын цээж мах шингэхдээ хөнгөн, гуя хэсгийн мах нь шингэхдээ удаан хүнд тул таны ходоодны шингээх чадвар хэр байгаагаас шалтгаалан аль хэсгийн махыг сонгож идэхээ анхаараарай😊😊 аа мөн хээлтэй малын мах тэр чигтэй шингэхдээ удаан байдаг"
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухааны их эмч, сэтгэл судлаач Б. БАТЧИМЭГ фасебуук хуудас
Ямар мах амархан царцаад байдаг вэ?
Enkhzaya Enkhsaikhan:
Хонь авсан аягалах хооронд царцаад эхэлхийн,
Хонь авсан аягалах хооронд царцаад эхэлхийн,
хийсэн тогоо тос, идсэн аяга тос, ам тос. Маш хурдан царцдаг.
- хонь бол хайлчихсан мал тэгдэг юм хайлан гэдэг махан тарга аваагүй мал одоогийн мал махан тарга авхаа болсон шүү дээ мотоциклоор малаа хөөгөөд
- ямааны мах хониноос илүү царцдаг байгаа
- хайлган гэж ярьдаг турж эхлэж бгаа малын мах царцана ялангуяа хангайн мал бол
- Тарга алдаж байгаа буюу турж байгаа малын мах амархан царцана
- Генийн өөрчлөлттэй малын мах тэгдэг бхоо янз бүрийн тарианы мал энэ тэр
- Намар хүчээр сайн ороод өвөлдөө тарган байж байгаад одоо хайлангтаж (турж) байгаа нь
- Хурга байхад нь ямаанд хөхүүлсэн хонь бас царцаад байдаг гэнэ лээ
- Намар их элдэж туусан хонь тэгдгийн
Махны талаар: #PSE_ГЭМТЭЛ
Бороо орж байхад мал төхөөрдөггүй уламжлалтай, яагаад гэвэл мах нь улцайсан цайвар, амт шимтгүй, шөл ус олигтой гарахааргүй, хачин юм болон хувирчихдаг.
Яагаад гээч?
Махны амт төхөөрсний дараа хөшилтийн (автолизын) процессын үр дүнд үүсдэг. Төхөөрөөд сүүдэрт өлгөж сэврээхэд махны гадаргууд нимгэн хальс үүсч гаднаасаа хатан, харин хальсны дотор талд булчинд хуримтлагдсан байсан гликоген задарч энгийн сахар үүсгэн, энэ нь буцаж ферментийн үйлчлэлээр исэлдэн сүүний хүчил үүсэх процесс явагддаг. рН-ын тодорхой утга хүртэл сүүний хүчил үүсч, энэ нь махны гайхалтай сайхан амтыг үүсгэж байдаг.
Харин бороотой үед сэврээх процесс яг гоё, зөв явагддаггүй, чийг буюу агаарт агуулагдах ус их байгаа тул хальсан хэсэг ч үүсдэггүй. Энэ үед мах өөрөө чийгээ алдаж, мэдээж усаа алдаж байгаа учир үүсч буй сүүний хүчил нь концентрацижиж, махны эсийг "хайлуулж" орхидог.
рН нь бүүр хүчиллэг тал руугаа талийна. Ийм болсон махыг бид улцайх гэж нэрлэдэг бөгөөд үүнийг дахин сэврээгээд нэмэргүй.
Ахуйд төхөөрөхөд бороо мэтээр төсөөлж байгаа ч, энэ нь үйлдвэрлэлд бол сэврээх өрөөний агаарын харьцангуй чийгшил гэдэг хэмжигдэхүүнээр хянагдана.
Үүнийг махны PSE (pale, soft, exudative) гэмтэл хэмээн нэрлэдэг.
Дээрх бороо бол энэ төрлийн гэмтэл үүсэх байж болох зөвхөн нэг шалтгаан, өөр бол төхөөрөхийн өмнөх малын тэжээсэн байдал, айлгаж стресстүүлсэн байдал гэх мэт их олон хүчин зүйл байдаг, нарийн нарийн.
Тэгэхээр таны авсан мах ийм шинж чанартай байвал мөнгөө бодоод бороотойд нядласан, эсвэл сэврээлгүй гулуузуудыг нь дээр дээрээс нь давхарлаад шидчихсэн, бүүр эсвэл мал гаргахын өмнө хөөрхий амьтныг хэтэрхий айлгасан ч байж болох юм.
Ийм махыг идлээ гээд эрүүл мэндэд ноцтой аюул байхгүй ч, амтгүй мах иднэ гэдэг бол аюулаас илүү биз дээ 😂😂😂
За их чухал ойлголтыг чадан ядан тайлбарлахыг оролдлоо, дараагийн гэмтэл "DFD", мэдээж уншихыг хүсвэл нөгөө #invite- ээ заавал хийнэ шүү дээ 😂
#ХүнснийИнженер О.Гал-Очир
Махны хэрэглээг багасгах учир шалтгаан
- махны амт буюу усанд нь МӨНГӨ бодсон эзэн, худалдаачдын бодол, үйлдэл шингэсэн байвал тэр эрчим энерги нь идсэн хүнд МӨНГӨ бодол, шунал болж шингэдэг гээд бодохоор аймаар байдаг?!
(Ус нь мэдээллийг хадгалагч болохыг судлаач Японы эрдэмтэн Эмото Масару-ийн туршилт баталгаа байдаг даа)
(Ус нь мэдээллийг хадгалагч болохыг судлаач Японы эрдэмтэн Эмото Масару-ийн туршилт баталгаа байдаг даа)
- мөн хүн нь зөвхөн мах идсэнээрээ хоол идэж байгаа биш юм, махыг амьтны амь хороосон нүгэл гэж мэддэг ард түмэн нүгэлгүй мах идэхийг зорьдог
- махыг борцолж хадгалж багаар идэхийг чухалчилдаг нь бусад ургамал ногоо, үр тариа, цагаан идээгээ таньж хэрэглэх боломжийг олгодог гэж ойлгодог - өөрөөр хэлбэл мах үргэлж байдаг болохоор бусад хүнсийг таньж хэрэглэх нь бага байна
Хүнсэндээ хэрэглэх махныхаа үйлийн үрийг цэвэрлэж хэрэглэж сурцгаая.
Х.Жаргал (https://www.facebook.com/khorloo.jargal)2022-9-22
Монголчуудын хувьд таван хошуу малаа гаршуулж хүнсэндээ хэрэглэхдээ айдасгүйгээр төхөөрөн хүндэтгэлтэйгээр ёс зан үйлийг нь гүйцэтгэж үйлийн үрийг нь засч домнож хүртдэг байжээ. Сүүлийн үед мал төхөөрөхдөө айдасгүй гаргадаг хүнгүй болжээ. Холоос машин дээр ачиж ирэхээс эхлээд тамлан төхөөрөхдөө ч ёс бусаар зовоож бензин түлш машины тос тосоол шингэж, арилжихдаа ч шуналын хэл ам хэрүүл тэмцэл өрнүүлж тоос шороо бохир орчинд хүний нүд хэл амны хорлол шингэсэн зүйл бид худалдаж авч хоолондоо хэрэглэдэг. Монголчууд элэгний өвчлөлөөр дэлхийд 1рт ордог нь айдсын хороо биедээ тараасан мах иддэгтэй ч холбоотой. МАХНЫ ҮЙЛИЙН ҮРИЙГ хөх хомоолоор утаж замхруулж сарниаж гаргадаг. Наран ээвэр хайрханы өврөөс түүсэн хөх хомоол үйлийн үр хамгийн сайн ариусгаж сарниаж цэвэрлэдэг. Жалганы, машин замын хажуугийн, суваг шуудууны хомоол мэдээлэл нь муу хортой. Хомоол бол хомоол гэж туйлширч болохгүй шүү. Газрын хаана байгаагаасаа шалтгаалж сайн муу өвчин эмгэг хий гүйдэл шингэсэн байдгийг зөв ойлгоорой. Наран ээвэр уулын хойморт 3 жил байсан хомоол аянга цахилгаан цас зуд аадар нар сарны эрчим улирлын бүхий л давтагдашгүй хүчийг өөртөө шингээсэн байдагтаа хамгийн хүчтэй сайн үйлийн үрийг цэвэрлэж замхруулж сарниаж чадах гайхамшигтай чадамжтай. Үүгээр утаж муу мэдээллийг нь устгаж замхруулж байж зоог гүнцэгэндээ хэрэглээрэй. Та нарынхаа амьдралд хэрэгтэй болов уу гээд бичлээ. Авах гээхийн ухаанаар хандаарай найзуудаа. Өөрсдөө хүртэхдээ талархаж хүндэтгэж үйлийн үрээс нь ангижирч үр хүүхдүүддээ тайлбарлаж зааж сургаарай. Аль ч шашин ганц ширхэг арц хүжээр үйлийн үрийн засал хийлээ гэж итгэл үнэмшил төрүүлж утан ариусгаж байхад олон ургамалын найрлага байгалийн давтагдашгүй хүч хоёрын нийлэмжтэй хомоолонд бүр илүү чадал байх байлгүй. Шинжлэх ухааны судалгаа хийгээд хариуг нь нотлоод япончууд аргал хомоол худалдаж авч байгаа шүү дээ.
Baljinnyam Enhbayar
Энэ бол яг бодит үнэн. Мал зовоох нь муу үйлийн үр, зовсон малын мах хүний биед сөрөг нөлөөтэй. Гадаадад стрестэй малын мах сөрөг нөлөөтэй гэж судалгаа гарсан гэсэн. Стрестэй мал гэдэг нь зовсон мал юм. Хөгшчүүл мал муулахдаа зовоохгүй янзал гэдэг нь ийм учиртай. Монголчуудын хэдэн мянган жилийн өмнө ойлгосон олон зүйлийг шинжлэх ухаан саяхнаас л мэдэж байгаа.
Uran Tuwshin
Манай ээж хүнс гаргахаараа маань уншаад зул өргөөд Адгуусан төрлөөсөө ангижирч дараа төрөлдөө сайн олох ботухай гэж ерөөгөөд Арьс махны завсараар рашаан болон шингэх болтухай гээд маань их уншдаг даа
Chuluunkhuu Dashdavaa
Ямар ч гэсэн утаа шингэсэн мах амттай байдаг
Энэ бол яг бодит үнэн. Мал зовоох нь муу үйлийн үр, зовсон малын мах хүний биед сөрөг нөлөөтэй. Гадаадад стрестэй малын мах сөрөг нөлөөтэй гэж судалгаа гарсан гэсэн. Стрестэй мал гэдэг нь зовсон мал юм. Хөгшчүүл мал муулахдаа зовоохгүй янзал гэдэг нь ийм учиртай. Монголчуудын хэдэн мянган жилийн өмнө ойлгосон олон зүйлийг шинжлэх ухаан саяхнаас л мэдэж байгаа.
Uran Tuwshin
Манай ээж хүнс гаргахаараа маань уншаад зул өргөөд Адгуусан төрлөөсөө ангижирч дараа төрөлдөө сайн олох ботухай гэж ерөөгөөд Арьс махны завсараар рашаан болон шингэх болтухай гээд маань их уншдаг даа
Chuluunkhuu Dashdavaa
Ямар ч гэсэн утаа шингэсэн мах амттай байдаг
Махыг улиралдаа зохицуулан хэрэглэх нь эрүүл мэндэд тустай
Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн их эмч Ч.Дэлгэрмаа:
"Монгол орон нь хуурай, эрс тэс уур амьсгалтай учраас монгол малын мах бүлээн чанартай, шингэхэд хялбар байдаг. Махыг улиралдаа зохицуулан хэрэглэх нь эрүүл мэндэд тустай. Тухайлбал, өвлийн улиралд хүний ходоодны галын илч сайн байдаг учраас адуу, хонь, үхрийн махыг хэрэглэвэл сайн. Хавар, намрын улирал нь халуун мөн чанартай учраас адууны махыг идэж болохгүй. Хавар, намар адууны махыг идсэнээр шарын махбод арвидаж, нүүрээр юм гарах, бие халууцах, халууны өвчлөл үүсдэг. Ялангуяа хэрэх, тулай зэрэг үрэвсэлт өвчнүүдийн үед адууны мах идэхийг хатуу хориглодог.
Аливаа хоол хүнсийг улиралдаа тохируулж, хэмжээг нь тааруулж хэрэглэх нь чухал юм. Тухайлбал, шархтай үед гахайн мах идэх тохиромжгүй. Хоолны дуршил буурсан үед шинэ хонины махны шөл өгвөл сайн. Харин ямааны мах нь өвчнийг хямраадаг тул хөгшин настай хүнд, нялх хүүхдэд, ямар нэгэн эмчилгээ хийлгэж байгаа хүнд өгөх хэрэггүй. Мөн ходоодны эс шингэх өвчин, эмэгтэйчүүдийн өвчний үед, тамирдаж ядарсан үед ямааны махыг хэрэглэж болохгүй"
Аливаа хоол хүнсийг улиралдаа тохируулж, хэмжээг нь тааруулж хэрэглэх нь чухал юм. Тухайлбал, шархтай үед гахайн мах идэх тохиромжгүй. Хоолны дуршил буурсан үед шинэ хонины махны шөл өгвөл сайн. Харин ямааны мах нь өвчнийг хямраадаг тул хөгшин настай хүнд, нялх хүүхдэд, ямар нэгэн эмчилгээ хийлгэж байгаа хүнд өгөх хэрэггүй. Мөн ходоодны эс шингэх өвчин, эмэгтэйчүүдийн өвчний үед, тамирдаж ядарсан үед ямааны махыг хэрэглэж болохгүй"
Малын махыг монголчууд тураг мах, дотор мах гэж ангилдаг.
Дотор маханд таван цул эрхтэн, гэдэс дотрын мах орох бөгөөд ясан дээр тулгуурласан булчинлаг махыг тураг мах хэмээн нэрлэдэг.
Монголчуудын хүнсэндээ хэрэглэдэг мах нь ихэвчлэн төмөр, ус, шороо, уургийн бүтэцтэй бөгөөд төрөл бүрийн амин дэмээр баялаг. Монголчууд зун, намрын улиралд халуун учир махны хэрэгцээгээ багасгаж, цагаан идээг ихэвчлэн хэрэглэж ямаа, тэмээний борц голдуу иддэг. Харин өвөл, хавар хүйтэн сэрүүн учир илчлэг, өөх тос ихтэй хонь, үхэр, адууны махыг хэрэглэдэг.
Адууны мах нь халуун чанартай учир янз бүрийн ханиад томуу зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, анагаах чадалтай. Мөн бөөр бэлхүүсний хүйтэн шар усыг арилгах, идээ бээрийг зогсоох зэрэгт сайн. Хонины мах хүч тамир оруулж, дархлааг сайжруулдаг учир амаржиж төрсөн хүнд хонины махаар шөл хийж өгдөг. Монголчуудын махыг боловсруулан хэрэглэж ирсэн нэг чухал арга бол ямаа, тэмээ, үхрийн махыг борцолж (хатааж) удаан хугацаагаар иддэг, Энэ нь бас халуун дулааны улиралд амт чанараа алдаж муудахгүй, нүүдэллэн явахад ачаа тээшинд хөнгөн авсаар аргыг олсон хэрэг.
Монголчуудын хүнсэндээ хэрэглэдэг мах нь ихэвчлэн төмөр, ус, шороо, уургийн бүтэцтэй бөгөөд төрөл бүрийн амин дэмээр баялаг. Монголчууд зун, намрын улиралд халуун учир махны хэрэгцээгээ багасгаж, цагаан идээг ихэвчлэн хэрэглэж ямаа, тэмээний борц голдуу иддэг. Харин өвөл, хавар хүйтэн сэрүүн учир илчлэг, өөх тос ихтэй хонь, үхэр, адууны махыг хэрэглэдэг.
Адууны мах нь халуун чанартай учир янз бүрийн ханиад томуу зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, анагаах чадалтай. Мөн бөөр бэлхүүсний хүйтэн шар усыг арилгах, идээ бээрийг зогсоох зэрэгт сайн. Хонины мах хүч тамир оруулж, дархлааг сайжруулдаг учир амаржиж төрсөн хүнд хонины махаар шөл хийж өгдөг. Монголчуудын махыг боловсруулан хэрэглэж ирсэн нэг чухал арга бол ямаа, тэмээ, үхрийн махыг борцолж (хатааж) удаан хугацаагаар иддэг, Энэ нь бас халуун дулааны улиралд амт чанараа алдаж муудахгүй, нүүдэллэн явахад ачаа тээшинд хөнгөн авсаар аргыг олсон хэрэг.
Монгол домч: Таван цулын махан тан
Зуны ямааны махны борц
Зуны борцны амт үнэр бол тансаг даа, тансаг. Зуны борц хийх арга технологи бол сэрүүн цагийнхаас тэс өмнөө. Сонгуульд явж ирсний ардтаа нэг соёолон сэрх гаргаад өрөөлөөр нь борц хийсэн юм. Шинэ борцтой будаатай хуурганы амт орчин үеийн хэллэгээр бол зүгээр л "тасархай, тасархай. 👍 Хоол хийж байх үед үл ялиг халанг үнэр хамар тасхийгээд л байх. Шарласан өөхнөөс нь яльгүй тийм халанг амтагдах нь бүүр нэг тийм дотно амт.
Зуны улиралд ямааны мах борцлохдоо махаа загсаачихаж байгаад ердөө хуруун чинээ нарийхан зүснэ. Тэгэхгүй бол өмхийрнө. Намар өвлийн борцыг уринд өгч хатаадаг бол зуны борцыг арай өөрөөр хатаана. Нарийхан зүссэн махаа литр гаруй шар сүүнд жаахан давс уусгаад шар сүүндээ дүрж хэд эргүүлээд л тохуур дээрээ тохолчихно. Тэгээд тосгуур дээр хөх аргал унгасгаад хөх аргалын утаагаар дүнгэнэтэл утчихна даа. Зуны байшингийнхаа нэг буланд нь зэл татаж байгаад ямааны өрөөл махыг сайтар утчихна. Гэрээр нэг утаа май болоод бүр нүд хорсож байж ч магад, тэр тусмаа сайн.
Ингэхээр наанадаж ялаа батгана суухгүй, халуун дулаан цагийн махыг ахар богино хугацаанд борцлоход амт чанар суулгаж өгнө. Заа яахав ээ, өдийд бол жаахан халанг амттай тусмаа сайхаан. Монголчууд бид орчин нөхцөлтэйгээ зохирч амьдрахдаа гаргуун улс. Халанг гэдэг нь өмхийрөхөөс тэс өөр шүү! Халуун зуны мах халанг байх нь онц биш, харин борцны халанг амтыг Монголчууд тансаг сайхан амт хэмээн үзжээ.
Хөх аргалын утаа шар сүүтэй нойтон борцонд гүн шингэхийн сацуу тэрхүү цэнгэртсэн их утаанд удтал зогсвоос нүдний хараанд сайны дээр гэр оронд хургасан муу эрчис үргээж, чийгнээс үүдэлтэй нүүрс хүчлийн хий зэргийг устгана. Борц дүрсэн шар сүүгээ жаахан бүлээсгээд биеэ угаачихна гэхээр битгий "пий паа" гээд унаарай даа! Яргуй цэцэг идсэн ямааны мах гэдэг бол бөөн амин дэмээр баялаг цул витамин.
Ямааны нойр булчирхай болоод гэдэс дотор мах шүүс нь хүний биед хуримтлагдсан хорыг тайлдаг. Ялангуяа зуны улиралд ямааны мах машид шингүүртэй, зохимжтой. Мал малын дундаас ямаа гэдэг мал бол барагтаад хордож үхдэггүй. Хонины урд орж хонь хордож болзошгүй ургамлыг түүж иддэг байгалийн зохилдлоготой. Тэр нь тэгээд ямаанд эм болдог жамтай. Тиймээс ямааны махны шүүстэй нуурын хөх давсны уусмалтай шар сүүгээр өвдөг, тохой, үе мөч, нуруу нугасаа шавшвал үений ойр зуурын үрэвсэл дарна. Яс ургалт, шөрмөс үений ялихгүй суналт гэмтэл зэрэгт машид сайн гэж мэдээрэй. Гэхдээ борц хийх арга нь тухайн хүнийхээ гар сэтгэлээс шууд хамааралтай. Зарим хүн ямар ч сайхан юмс байсаар атал шулхийсэн амтгүй цай хоол хийчихдэг. Зарим хүн зөвхөн ус, сүү, цай давстай байхад л жигтэйхэн сайхан цай чаначихдаг. Түүнтэй яг адил борц хийж чаддаггүй айл байдаг юм билээ. Борц хийх нь мөн л хүний гар сэтгэл мэдсэн ажил шүү дээ....! Сайхан даа, сайхан. 👍👍👍
Хумбагарын Батмэнд. 2024. 07. 10.
Борц
2025.5.14
Борцны талаар мэдэхэд илүүдэхгүй цөөн хэдхэн зүйл өгүүлье. Өдийд борцтой хоол түлхүү идэх хэрэгтэй. Чийгнээс үүдэн гэм цохиж болох бүхий л эд эрхтний үйл ажиллагааг хамгаалдаг, машид сайн. 👍👍👍 Жаахан байхад 70 кг-н шуудай дүүрэн борц хийчихдэг сэн. Түүнээ хаваржин иднэ, өө бүр 6, 7 сар гарчихсан байхад борцны үлдэгдэл байж байдаг. Ээж минь борцоор зөвхөн шөлтэй хоол хийгээд зогсохгүй, борцтой цуйван будаатай хуурга, борцон бууз хүртэл хийнэ. Зарим нь борцыг ямар хоол гэхэв, манайх дагнан махтай хоол иддэг гэх шахуу хэлбэрдэх гээд ядчихдаг. Хөдөөнийхөн дунд чинь бас бие биендээ хөөрхөн зиндаархах гэж үздэг хачин нөхдүүд байсаан байсан. Одоо ч бий. Юмсын чинад агуулгыг ухаарч таниагүй хүмүүс л тэгэж хийрхдэг. Малын гэдэс иддэггүй гэж ярьдаг хүн ч байсан. Эрүүл ухаантай хүнд бол маш муухай сонсогдоно. Яах вэ, ходоод дотор муутай хоолны шингэц тааруу хүнд бол гэдэс мах хүнддэх тал бий, бий.
Уриар хатсан борц гээч нь бол эм юм шүү дээ. Үүнийг дор дурдах болно. Эхлээд борц хийх арга, борц болох болохгүй газраа мэдээд авчих хэрэгтэй. Их халуун дулаан, бас их чийглэг, салхи багатай нутагт борц болдоггүй юм. Борц сайн болдог газар гэвэл задгай салхитай, жийд агаартай баруун аймгууд. Агаар жийд гэдэг нь их өндөрлөг, их нам дор газрын завсрын савслага, хатуу ширүүн уур амьсгалтай, хужир ихтэй нөхцлийг хэлдэг болов уу. Хөгшчүүлийн л хэлц үг шүү дээ. Толь бичигт тусгаагүй атлаа ард олны хэрэглэдэг үг үй түм шүү дээ.
Төв суурин газрын ойр орчим газар борц олигтой болдоггүй. Агаар муутай битүү байшинд борц болдоггүй юм. Харин байгалийн чулууны эв тааруулааад барьчихсан хуучны чулуун байшин, модон байшинд хийсэн борц бол, шавар тагзанд хатаасан борцноос хамаагүй амттай болдог. Шавар тагз гэдэг нь шар шавраар, эсвэл цементэн хольцтой байшинг хэлнэ.
Дулаан цагийн буюу хавар зуны хийсэн борцыг бол машид нарийн хэрчээд зэл татаад тохож борцолбол сайхан. Ингэхдээ харин шар сүүнд дүрж сайтар норгоод тохно. Борцоо тохолсны ардтаа хөх аргал, хөх хомоолын утаагаар дориухан утвал зохилтой. Урин цагийн борц бол ердөө чигчий хуруун дайны байхад л болно. Түүнээс бүдүүн болохоор өмхийрчих гээд төвөгтэй. Тийм нарийхан борц бол 3-5 хоногт л хатчихна. Байн байн утаа тавиад байвал зүгээр. Ядахдаа ялаа батгана суухгүй. Шар сүү, хөх аргалын утааны нийлмэл чанар бол Монгол хүний авч хүртэж болох хамгийн нандин зүйлсийн нэг. Ийм борцыг идсэн Монгол хүн байтугай гадаад хүний ч хөлс чийхарна. Ер борцыг маштд сайн зажилж идэх хэрэгтэй. Тэгэхээр шүлсээр дамжаад хүний биеийн бүх эд эсэнд хүрдэг тул байгалиас авч болох элдэв амин дэмүүдээ бүх биеэрээ хүртэнэ гэж ойлговол зохилтой. Хоолыг сайн зажилж ид, тэр тусмаа борц хоолыг больё гэтэл сайн зажил, шувуу шиг бүхэл залгиад байвал борц идсэний хэрэг юун! гэдэг сэн. Зажлуулах гэж борц хатуу байдаг юм. Түүнийг зажлах тусмаа улам амт орж хоол идсэн юм шиг болдог оо гэж хөгшчүүл сургадаг байв. Хоол идэж буйгаар хүнийг шинждэг. Тулхтай тууштай хүн удаан зажилдаг, хуйс хайсхан хуурамч хүн түргэн иддэг гэх яриа ч бий. Гэхдээ хууччуул бидэнд сургахдаа, хоол ундаа бушуу идэж уу. Хазаартай юм шиг яасан уддаг юм! Хурдан бөгөөд сайн зажилж амталж идэж ууж сур, ходоод болон бусад эд эрхтнүүд чинь баярладаг юм аа, хоол ундаа ууж идэхэд учир бий хэмээдэг сэн. Бас л мөн нүүдэлчин гүн ухаан юм.
Хаврын яргуйнд цадсан ямааны махаар дээр өгүүлсэн шиг шар сүүнд дүрээд хөх аргалын утаагаар утаж борцолсон борцны амтыг ямар гэж санана. Ялимгүй хуршсан амттай бол бүүр ч сайхан. Үл ялиг хуршмал амттай борцтой будаатай хуурга, цуйвангийн амттай бол ярилтгүй. Орой хурга ишгээ ялгаад гүйж явахад гэрээс хуршсан борцтой хоолны үнэр ханхийх үед хөл улам хөнгөрөөд л өөрийн мэдэлгүй аманд дуу аялагдаад явчихна шүү дээ. Өлөн зэлмэндээ бус хүний сэтгэлд тийн нөлөөлдөг гэсэн үг. Гэрт сайхан хоол унд хийхэд малын сэтгэл санаа хүртэл тайвширдаг. Цасан шуургатай хаврын хахирт мал хотноос гаргаж болохгүй нөхцөлд гэрт сайхан хийцтэй цай чанах, борцтой хоол хийх энэ тэрд зуданд зутарч буй хоттой малын сэтгэлд ер бусын сайхнаар нөлөөлдөг учиртай. Мал байтугай өрхөн дээр суугаа болжмор хүртэл сэтгэл нь цаддаг гэвэл худлаа гэхүү! Амьтны үнэрлэж таашаал авах нөхцөл өгдөг хоол бол борцтой хоолны үнэр мөнөөс мөн.
Тэмээ, ямаа, үхрийн махаар л борц хийдгийг Монголчууд яахан андаа аж. Харин гурван жил болсон борцыг эмийн журмаар хэрэглэдэг. Гэхдээ гурван жил хадгалахад учир бий. Намрын сүүл өвлийн эхэн сарын борцыг гурван жил өнжүүлж болно. Урин цагийн тэр годгор хар борцыг бол тэгэж удаан хадгалахгүй. Гурван жил хадгалах борцыг ширэн тулам, илгэн уутанд хадгалдаг. Хажууд нь өөр уутанд жаахан нуурын давс, эсвэл хужир, бас нэг илгэн юм уу, даавуун уутанд жаахан ааруул хурууд, бас арвайн гурил зэргийг тус тусад нь уутлаад арай том нэг уутанд нийлүүлээд хадгалдаг. Борцондоо айргийн цагаан тосноос гаргаж авсан шар тос ялимгүй бялдаад хийчихнэ. Ингэхээр борц хэвийн чийгшлээ жигд хадгалахын дээр амт үнэрээ сайхан янзаар хадгалдаг юмсанж. Гурван жил өнжсөн борцоор шууд хоол хийж идэх нь ховор, нунтаглаж нүдээд цай хоолонд багахан хэмжээгээр хийж уух, бас буцалсан усанд бүрж уудаг. Чийгнээс гэмтсэн уушги, зүрх судас, бөөрний өвчинд их сайн гэдэг тул эмийн журмаар хэрэглэнэ. Ер аль ч улирлын борцыг нарны шууд тусгалаас зайлуулж хатаах учиртай. Сэрүүн хүйтэн цагт жинхэнэ борц болгох шилдэг арга гэвэл хөлдөнгүүт даавуун болон, тааран шуудай, ямааны илгэн уутанд хийгээд гэр дээр тараасхийн тавих. Ингэхдээ намрын сүүл, өвөл цагийн нарны илч сул гэлтгүй нарны шууд тусгалаас болж өгвөл зайлуулж байвал маш сайн. Гэхдээ огт нар үзүүлэхгүй гэсэн үг бишээ. Зуны улиралд хаа нэг нойтон мах идэхдээ гэрийн хаяанд сүүдэр дагуулаад байдаг. Тэр бол өмхийрүүлэхгүй тулд юм. Харин борц яахаараа сэрүүн нөхцөлд байлгах гэж, ямар өмхийрнө гэх биш, яахаараа сүүдэр дагуулнам бэ гэж асуух вий. Борцыг ердөө уриар хатаадаг учиртай. Борц байтугай, хөм ширдэг хийх шир, суран эдлэл хийх нойтон сур, дээл хувцас хийх арьс хөрсийг хүртэл нарны шууд тусгалаас аль болох хэлтгийдүү шиг уринд өгвөл эдэлгээ сайтай болдог. Нар бол чийгшлийг нь шууд хатаачхаар дошгин хорзгор хөрзгөр сур болно, эдэлгээ даахгүй, бороо ус даахгүй, хатахдаа баахан сунана. Борцны гоё амтны тал нь үгүй болно. Иймд идэх борц хүнс, эдлэх суран эдлэлийг аль алиныг нь байгалийн чийг, агаар, салхи, нарны нийлмэл чанар буюу урь гээч юмаар хатаадаг ёстой.
Хумбагарын Батмэнд. 2025. 05. 14.
Comments