2023.3.16 Пүрэв 14-17 цаг
БЗД 102-р сургуулийн урлагийн заал, спорт заал
Сургалтын нэр: Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын Биеийн тамирын багш нарын дунд зохион явуулах графикт сургалтын хөтөлбөр
Нийслэлийн боловсролын газарт 12 жил Биеийн тамирын боловсрол хариуцсан мэргэжилтэн хийж байгаад энэ сургуулийн захирал болж ирсэн.
НБГ-ийн БТ-ийн боловсрол хариуцсан шинэ мэргэжилтэн Цогтбаатартаа амжилт хүсье.
НБГ БТ-ын боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Цогтбаатар:
2016 онд сургуулиа төгсөөд, сургуульд багшилж байгаад, СБД-ийн боловсролын хэлтэст 2 жил ажиллаад, НБГ-т ороод 1 жил болж байна. Мэргэжлийнхээ дагуу БТ-ийн багшийн хөгжлийг хариуцсан мэргэжилтэнээр ажиллаад 6 сар болох гэж байна.
бага насны хүүхдийн гарын жижиг булчингийн хөгжил |
НБГ-ийн СӨБ-ийн багшийн хөгжил хариуцсан мэргэжилтэн З.Болормаа:
Өнөөдрийн сургалтаар биеийн тамирын багш нартайгаа уулзаж, мэдүүлэхийг хүссэн зүйлээ таниулъя.
Сургуулийн өмнөх боловсролын (СӨБ) салбарыг сонгон орж ирсэн та бүхэнд талархая.
Хөдөлгөөн, эрүүл мэндийн сургалтын арга зүй
СӨБ-ийн сургалтын хөтөлбөр гэж бий. Биеийн тамирын багш нар тусдаа сургалтын хөтөлбөр хийхгүй.
Хөх хавтастай, СӨБ-ийн сургалтын хөтөлбөр ном дээр Хөдөлгөөн, эрүүл мэнд гэсэн сургалтын чиглэл байгаа, түүний 3 түвшний агуулга байгаа. 1-р түвшин нь бага бүлэг, 2-р түвшин нь дунд, ахлахтайгаа хамт, 3-р түвшин нь бэлтгэл бүлгийн агуулга - тухайн бүлэгт заах сургалтын агуулга байгаа.
СӨБ-д хичээл гэж ярихгүй, сургалт таслал тавиад үйл ажиллагаа гэдэг. Сургалтын үйл ажиллагаа гэж ярихгүй.
Тэгэхлээр СӨБ-ийн сургалтын хөтөлбөрөө хэрэгжүүлж ажиллана, үүний агуулгыг та хэрэгжүүлнэ.
1-рт Сургалтаа хүүхэд төвтэй сургалтын арга зүйгээр явуулна.
Багш төвтэй сургалтын арга зүй, технологи хэрэглэхгүй шүү.
Хүүхэд төвтэй сургалтын арга зүй, технологи яриад бид 33 жил болж байна.
2-рт Бүлгийн менежментэд тулгуурлан хэрэгжүүлнэ.
Бүлгийн менежмент гэж энэ бол зохион байгуулалтын аргыг хэлж байгаа. 2-рт нь сургалтын технологийг боловсронгуй болгоод хэрэгжүүлэхийг хэлж байгаа. Инноваци гэдэг бол сургалтын технологийг өөрчлөх сайжруулах, үр дүнд нь сургалтын чанар сайжирна.
Инновацийн оролдлого хийхгүй байгаа бол тэр багш орчин үеэсээ хоцорч байна гэж үзнэ.
Цэцэрлэг дээр заавал хэрэгжүүлэх 3 технологи ярьж байгаа:
Танин мэдэхүйд суурилсан,
Тоглоомд суурилсан,
Төсөлт үйл ажиллагаанд суурилсан
Тоглоом, танин мэдэхүйд суурилсан сургалт та нар дээр түлхүү явагдана. Цаашлах юм бол, биеийн тамирын сургалт өөрөө онцлог учраас өөр технологи нэмэгдэхийг үгүйсгэхгүй.
Жишээлбэл, Хөгжмийн сургалт дээр Карл М.. сургалтын технологи гэж байгаа. Тэр нь хөгжим руугаа түлхүү тохирдог технологи байх жишээтэй.
Цаашдаа багш таны нэвтрүүлж байгаа технологи, тэрний үр дүнгээр таны ажлыг дүгнэнэ. Ямар үр дүнд хүрсэн туршлагаа та нийтэд хуваалцана, уралдаан тэмцээн биш гэдгийг ойлгоорой.
Сургалтын төлөвлөгөөгөө төлөвлөгөө, төлөвлөлтөөр хэрэгжүүлнэ.
нэр томъёо, үг хэллэг зөв байх ёстой.
Цэцэрлэгийн менежмент манлайлал гэдэг гарын авлагын файлаараа байгаа, 134-160-р хуудсанд байгаа цэцэрлэгийн менежментийн цикл та бидэнд бүгдэд хамаатай.
Эхний ээлжинд та үйл ажиллагааг заавал төлөвлөнө, төлөвлөсөнөө хэрэгжүүлнэ, хэрэгжүүлснээ үнэлнэ, үнэлсэн бол сайжруулалт action хийж, дараагийн төлөвлөлтөндөө сайжруулалтаа тусгаад явна гэдэг тасралтгүй үргэлжлэх процесс байгаа.
Бүлэгт байх самбар дээр байх сургалтын төлөвлөгөө, сургалтын төлөвлөлт хоёрын ялгааг харуулж байна.
өдрийн дэглэмээ тавьчихсан, бүлэг бүрийн сургалтын хуваарь, ийм агуулга энэ сард эзэмшүүлнэ гэж байгаа 3 хуудас мэдээлэл төлөвлөгөөнд тусгадаг
Сургалтын төлөвлөлтөө 7 хоногоор нь, мөн өдөр тутмын төлөвлөлтөө гаргаад ирнэ - бие бялдарыг хөгжүүлэхэд чиглэгдсэн ямар үйл ажиллагаануудыг явуулахад илүү үр дүнтэйг практикаар үзүүлнэ гэсэн үг
Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ
Үнэлгээнд суурилсан сайжруулалт хийнэ. Яагаад сул гарсан, яаж сайжруулах вэ, 5-р сарын эхээр гүйцэтгэлийн үнэлгээнд та нар ороход ахисан байх ёстой.
Урлаг уран сайханы, бие бялдарын хөгжил гэдэг бол туйлын чухал шүү.
Биднийг бага байхад туслах хичээл гэдэг байв, үгүй шүү, одоо гол хичээл шүү.
Сечнев хэлсэн байдаг: оюун ухааны илрэл, IQ өндөр, сайтай гээд байгаа чинь бие бялдарын хөгжлийн нэг үзүүлэлт. Тиймээс эрүүл биед саруул ухаан оршино гэж хэлдэг.
Бие бялдар дотор оюун ухаан байгаа!
Ариун цэвэр, эрүүл ахуйн дүрэм дээр байдаг, Хүүхдийн хоногийн идэвхитэй хөдөлгөөний хугацаа: 4 цаг
Хөдөлгөөн бол хүүхдийн хэрэгцээ байдаг.
гүйх газар байхгүй гээд хүүхэд цэцэрлэгтээ явахгүй гэсэн байдаг - болсон явдал.
Биеийн тамирын багш та бүлгийн багштай нягт хамтарч ажиллаж, би өнөөдөр энэ ангийг зугаалгын цагаар нь аваад гаръя, та нөгөөдөр аваад гараарай гэж.
Биеийн тамирын багшийн үзүүлэлт нь Бүлэг, хөгжмийн багшийн үзүүлэлтээс бага байгаа шүү. Та нар өдөр тутмын үйл ажиллагаа явуулж байгаа тул сургалтын чанараа сайжруулах ёстой.
Хүний амьдралын цаашдын хөгжилд нь бие бялдарын хөгжил чухал шүү гээд Сургалтын чиглэлийн даалгаврын тоо 16 байгаа нь, бусдаас өндөр байгаа нь хариуцлага шүү.
Бие бялдарын даалгавар
Танин мэдэхүйн даалгавар
Нийгэмшихүйн даалгавар
Маш их ачаалал үүрдэг, үүрснийхээ хэрээр чанартай байх ёстой.
Бага, дунд бүлэгт гүйцэтгэлийн үнэлгээ бага байгааг анхаарна уу
Үнэлгээнд тулгуурласан сайжруулалтыг хийнэ.
Даалгаврын гүйцэтгэлийн үр дүнд суурилсан зөвлөмж гаргасан. Зөвлөмжөө гартаа бариад хичээлээ заа.
Зөвлөмжийн номоо татаж авсан уу, Хөдөлгөөн, эрүүл мэндийн энэ номоо бариад, агуулгатай нь таарч байгаа тул шууд заа.
Наранцэцэг багшийн Багачуудад биеийн тамир заах арга зүй номыг багцалж харуулж байна
Хөдөлгөөн гэдэг бол хүүхдийн тархины үйл ажиллагааг идэвхижүүлэгч
15 жил биеийн тамирын хичээл заалгасаны эцсийн зорилго юу вэ, эцэст нь надад юу эзэмшүүлэх гээд байгаа юм бол:
Энэ бол Бие бялдарын чанар
5 чанараа нэрлэе: Хурдтай, хүчтэй, авхаалж самбаатай, тэсвэр хатуужилтай, уян хатан
Хэрвээ миний биеийн тамирын боловсрол зөв бол өнөөдөр би энэ чанартай иргэн байх нь
Таны өгөөд байгаа даалгаврыг яагаад техникээр гүйцэтгүүлдэг вэ, чанарт нөлөөлөх гэж
Хөдөлгөөний 3 үндсэн зарчим байдаг:
Толгойноос хөлийн хуруу руу,
Биеийн төвөөс зах руугаа,
Бүх бие хөдөлж чаддаг болсон цагт нарийн хөдөлгөөн хийдэг гэсэн чиглэлд хөгждөг
2 настай хүүхэд бөмбөг шидээд өгөхөд нүүрээ цохих гэж байгаа юм шиг авдаг, чи гараараа аваачээ гэвэл өөрөө онигоо болно, тэр хүүхдийн хөгжил толгойноос эхэлж, хурууны үзүүр руу явна, хөгжсөн талаараа түрж аваад байгаа.
эхлээд толгойгоо даадаг, ой хүрээд сүүлд хөлд ордог
Бага насны хүүхдийн хөдөлгөөний онцлог
1 хүртэлх нас, 2 хүртэлх нас ...
Бие бялдар, хөдөлгөөний онцлогоор нь нас насанд нь дэмжиж байх ёстой
Бүх биеэрээ хөдөлж чаддаг болсон цагт нарийн хөдөлгөөнийг хийнэ шүү.
СӨБ-ийн сургалтын хөтөлбөрийн 1, 2, 3-р түвшний агуулгаа сунгаж, өргөжүүлж заана. Агуулга яаж тодорхойлогдох вэ гэвэл, тухайн хүүхдийн бие бялдар, хөдөлгөөний онцлогийг мэддэг байж, онцлогт тохирсон хөдөлгөөнийг хийлгэнэ
Нэг талаас хүүхдийн хөдөлгөөний онцлогийг мэдэж, нөгөө талаас бие бялдарын шинжлэх ухааны том авдар байгаа, түүн дотор байгаа агуулгыг мэдэж байж, өргөжүүлж, сунгаж чадахгүй
Аль насандаа аль хөдөлгөөн голлож явагддаг болохыг график болгож харсан.
Монтессорын шингээгч оюун ухаан ном дээр хөдөлгөөний хөгжил бичигдсэн, дунд нь тусгай хуудсаар оруулсан байгаа.
Хөдөлгөөн, эрүүл мэнд агуулгатай хөдөлгөөнөө интегралчилж явна
2.6 наснаас хүүхэд, багшаа өөрөө хийхэд минь туслаад өгөөч гэдэг. Эрүүл ахуйн онцлог бий, хөдөлгөөн, эрүүл мэнд агуулгаа хослуулж явна.
Алхалтын 3 төрөл:
жагсаалын,
бие халаалтын,
үндсэн хөдөлгөөнийг хөгжүүлэх алхалтын дасгал
Бие халаалт: сэдэвт алхалт, гимнастикийн алхалт
Алхалтын төрлөө баяжуулаарай, насанд нь тохирохыг сонгож аваарай
Өлмий дээрээ алхаарай, алхуулж алхуулж байснаа өсгий дээрээ алхаарай гэж болох уу, ингэж булчинг дэлбэлж болох уу, өлмий дээр алхсан бол энгийн алхаагаар алхуулж, дараагийн өөр алхалт руу шилжүүлнэ - үүнийг шинжлэх ухаан гэдэг
Биеийн тамир нь спорт, мөн гимнастикийн гэсэн 2 төрөл хичээлийн хэрэглэл хэрэглэдэг гэж ярьдаг шүү
Шидэлтийн дасгал, 4 ангилна: өнхрүүлэлт, ойлголт, шидэлт, дамжуулалт
Аль наснаас юуг заах
Мөлхөлт, Авиралт, Үсрэлт харайлт (1 хөлөөс түлхэлт, 2 хөлөөс), Тэнцвэрийн дасгалууд (үндсэн, хувилбарт), Буухиа олон төрөл байна (оддын буухиа, уулзах буухиа, шулуун буухиа, тойргын буухиа) - гээд агуулга баян байна, бие бялдарын чанарт нь нөлөөлөх гээд байгаа
Нийгэмшихүй агуулгад хөдөлгөөний сургалтаа холбоорой
Агуулгаа харууллаа, бид нараас аваад заа.
Аргуудыг үзүүлье: нийтийг хамарсан арга, тойргын арга, ... өөр аргууд олоорой.
Хэрэглэгдэхүүн:
Биеийн тамирын сургалтыг олон янзаар явуулж болно.
Сургалтын хугацаа: эхлэл (4мин), үндсэн, төгсгөл хэсэг гээд хугацаагаа бариад яг бүтцээр явагддаг онцлогтой
Хөгжүүлнэ, тоглуулна гэж бичихээ больсон.
Одоо хүүхдийн зүгээс харж бичнэ, тоглоно, оролцоно гэж бичнэ. Тоглох гэж байгаа хүн хэн вэ, гэхлээр хүүхэд.
Хүүхдийн гарын жижиг булчингийн хөгжлийг яаж дэмжих вэ, нас насандаа юу хийж чадах вэ, та нар үүнийг нэг доор харах боломжгүй мэдээллийг би олон номоос нэгтгэж хүснэгт болгон энд харууллаа
5 чанараа эзэмшүүлэхдээ,
хөдөлгөөний эвсэлтэй болгоно гэвэл уучлаарай, хөдөлгөөний эвсэл гэж уран гоё гүйцэтгэлийг хэлдэг.
хэмжихэд, цэцэрлэгийн гадна талбайд гараа, бариатай зүйл бна уу, хурдыг нь гүйлгэж шалгана
30м зайд гүйлгэхийн тулд 40м зай хэрэгтэй, хүүхэд гүйх дуртай
Зөв дадал зуршлыг бий болгохын тулд та нарын чиг үүрэг чухал шүү, цэцэрлэгийн ажилтангуудад хүртэл та нарын үүрэг оролцоо, үлгэрлэл хэрэгтэй.
Дадал зуршил: аядуу зөөлөн эхэлдэг ч нэг л мэдэхэд тасарч үл хүчрэх бат бэх гинжин хэлхээ болчихдог!
Амжилт хүсье.
БЗД 146-р цэцэрлэгийн БТ багш Н.Номин-эрдэнэ:
СӨБ-д 9 дэх жилдээ
Хөдөлгөөн, эрүүл мэндийн сургалт, үйл ажиллагаа
Биеийн тамирын хэрэглэлийг бага насны хүүхдийн бие бялдар, хөдөлгөөний хөгжил, зорилгоосоо хамаарч 3 ангилдаг:
1. гимнастикийн (цагираг, бөмбөг, тууз ...)
2. спортын (сагсны шит, сагсны бөмбөг, хөл бөмбөг, агаарын теннис, гүйлтийн зам ...)
3. тоглоомын төрөл (гулсуур, элсэн талбай, гинжин савлуур, ...)
Сургалтын 7 арга хэрэглэж байна:
Командын арга,
ганцаарчилсан арга /дасгал, хөдөлгөөнийг зөв хийхэд дэмжих/,
нийтийг хамарсан арга /хөгжимт гимнастик/,
тоглоомын арга /биеийн тамирын үйл ажиллагаа/,
хэсгийн арга,
тойргын арга,
урамшуулах болон ярианы арга /эелдэг зөөлөн дуу хоолойгоор/
Цэцэрлэгийнхээ сургалт, үйл ажиллагаанд нэвтрүүлж байгаа
Zappar апп - интернэтгүй орчинд ашиглах боломжтой, утасны зөв хэрэглээ, эцэг эх багш хамтын ажиллагааг дэмжинэ
AR кодыг байршуулснаар хэрэглэл нь ахлах, дунд, бага ангиар нь ялгаж
Zappar апп-аа суулгаад, эхлээд AR кодыг уншуулах үед сүлжээ хэрэгтэй, дараагийн удаад дата хэрэггүй.
Цэцэрлэгийн танилцуулга, хэрэглэгдэхүүн, эцэг эхийн харилцах дэвтэр дээр нь хүүхдийн цээжлэх дууны Zappar-ийн AR код хэвлэж нааж хэрэглэсэн.
2018 онд байгуулагдсан 280 хүүхдийн хүчин чадалтай, Одоо 19 бүлэгтэй, 3 салбартай цэцэрлэг болсон. 3 биеийн тамирын багштай. 2019 онд нийслэлийн тэргүүний цэцэрлэг болсон.
Монгол билиг оюун цэцэрлэгийн БТ багш Г.Мэгзэр:
Сургалт, үйл ажиллагаагаа төлөвлөж явуулах бичиг баримтын талаар
1. Сургалтын хөтөлбөрийн агуулгыг цэнхэр хавтастай номын Хөдөлгөөн эрүүл мэнд сургалтын чиглэлийн зорилго, зорилт, хүрэх үр дүнг агуулгадаа тусгаж өгсөн.
Алхалтын маш олон хувилбарууд байгаа. Алхалтуудыг энгийнээс хүндрүүлсэн байдалтайгаар хэрхэн 36-н долоо хоногийн туршид энэ агуулгыг орхигдуулахгүйгээр хүүхдүүдэд олгох вэ гэдэг нь та бидний хийх гээд байгаа ажил.
Агуулгын задаргаа гэдэг зүйл бол энэ насны хүүхдэд тохирох хөдөлгөөн бол энэ юм, хүүхдийн нас насны хөдөлгөөний онцлогыг мэдэж байх ёстой, мөн хүүхдийн хөгжлийн онцлогыг мэддэг ёстой, үүгээр дамжуулан олон агуулгыг задлаж өгөх ёстой юм.
Эрдэнэчимэг багшийн Багачуудын биеийн тамир ном дээр агуулгыг бичсэн байгаа, хүүхдийнхээ насны онцлогт тохируулан хэрхэн яаж агуулга руугаа тусгаж өгөх вэ гэдэг нь багш хүний ажил юм
Агуулгыг 36-н долоон хоногийн туршид сургалт, үйл ажиллагаандаа шингээж оруулах, үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгах, мөн өдөр тутмын үйл ажиллагаандаа шингээж өгнө.
2. Календарьчилсан төлөвлөгөө
Бүтцээ алдагдуулж болохгүй, бүтцээ дээр доор нь оруулж болохгүй
1. Жагсаал зохион байгуулалт 2. Бие халаалтын алхалт 3. Бие халаалтын гүйлт 4. Бие хөгжүүлэх хөгжимт гимнастик 5. Үндсэн хөдөлгөөн 6. Тоглоом 7. Тайвшруулах дасгал
Нэг бие хөгжүүлэх дасгалыг дор хаяж сарын турш зааж байж хүүхдүүд хэвшүүлж авдаг.
3. Жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, өдөр тутмын үйл ажиллагааны төлөвлөлт
Ном, мэргэжлийн хэллэгтэй байх ёстой.
Хөдөлгөөний үйл ажиллагаа нь агуулгадаа захирагдаад явна.
Заах аргыг маш олон хувилбартай тусгаж өгөх тусам багш таны үйл ажиллагаа цэгцтэй болдог.
Командын арга, Дагуулан гүйцэтгүүлэх арга, Ганцаарчилсан ажиллах арга, Тайлбарлах арга, Хэсэг тойргын арга, Тоглоомын арга, Тайвшруулах арга, Биечлэн хийж үзүүлэх арга, Урамшуулах арга
Хүүхдийг баруун тийш эргэ гээд л өөрөө зүүн тийш эргэж дагуулан гүйцэтгүүлэх аргаар, толин тусгалын аргаар зааж ажилладаг.
Чадахгүй хүүхдэд гүйж очоод туслах нь ганцаарчилсан ажиллах арга болно.
Дараагийн үйл ажиллагаанд баяр баясгалантай оруулж ирэхийн тулд Урамшуулах арга хэрэглэнэ.
Төлөвлөж байгаа үйл ажиллагаа нь цэгцтэй, арга нь тодорхой байх тусмаа үйл ажиллагаа амжилттай, хүүхдийн сэтгэл санаанд нийцсэн болно.
Хүүхдийн сэтгэл санаанд нийцсэн байхын тулд олон арга хэрэглэх чухал
Хэрэглэгдэхүүн: үзүүлэн карт, орчинг тохижуулсан зүйлс, тараах материал
Хэрэгсэл: сургалт үйл ажиллагаа заавал тохирсон хөгжмийн ая дээр явдаг, компьютер, өсгөгч - үйл ажиллагааг явуулахад туслана
Хэрэглэл: цагираг, бөмбөг, вандан сандал, ...
Үйл ажиллагааны явц бол дэлгэрэнгүй бичигдсэн байна. Амны пангаар хэлэхгүй. Хоёр хөлөө алцайгаад зогсоорой гэж ярьж болохгүй - 2 хөлдөө мөрний хэмжээ аваад зогсоорой. Маш олон командыг буруу хэлбэл буруу.
Багачуудын биеийн тамир ном дээр номхон зогсохдоо яаж зогсдог, зэрэгц командыг яаж гүйцэтгэдэг зэргийг өөрсдөө шингээж авах
Вандан сандал дээгүүр тэнцвэрийг олж алхахдаа нуруу цэх, хараа эгц, өвдөг чангалсан байна, хоёр гарыг алдална, гарыг алдалахдаа мөрний түвшинд гарын алгыг доош харуулж, тохойгоор нугалсан байх юм, урагшаа алхахдаа гээд ном дээр бичигдсэн байгаа гүйцэтгэлийн үгийг хийлгэсэээр байгаад, өдөр тутмын үйл ажиллагаагаар явуулсаар байгаад таны үг болно.
Мэргэжлийн нэр хүндийг өндөрт өргөж мэргэжлийн үг хэллэг хэрэглэцгээе.
Явц бол гүйцэтгэлтэйгээ, бүх зүйлийг дэлгэрэнгүй бичих юм байна. Тоглоомыг зөвхөн тийм тоглоом тоглоно гээд хаях биш, тоглоомын нэр, дүрэм, хэрэглэгдэхүүн, хэрэгсэл, хэрэглэлтэй, аргачлалтай байхыг бүтцээр нь оруулж бичиж өгөх юм байна.
16 цагаас биеийн тамирын зааланд орж,
СӨБ-ийн Хөдөлгөөн, эрүүл мэндийн сургалт, үйл ажиллагааг хэрхэн явуулахыг үзүүлж
Багийн үйл ажиллагааг хэрхэн тоглоомын аргаар идэвхижүүлэхийг үзүүлж харуулна.
Creative Camp сургалтын төвийн багш Ж.Бэгзсүрэн
СӨБ-ийн биеийн тамирын багш та бүхний энэ өдрийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд эхнээс нь хамт сууж, оролцлоо.
Цэцэрлэгтээ хөдөлгөөн, эрүүл мэнд агуулгаар сургалт, үйл ажиллагааг явуулахдаа арга зүй, технологи, бүтцээ баримталж ажиллана гэдэг шиг манай компани нь байгууллага, хамт олонд гадаад, дотоод орчины баг хамт олны харилцааны тоглоом, хэрэглэл ашиглан амралт, чөлөөт цаг, сургалтын үйл ажиллагааг явуулаад 15 гаруй жил болсон.
Жишээ болгож хэдэн дасгал тоглоом ажиллая. Биеийн тамирын сургалт, үйл ажиллагааны бүтэц шиг эхлэл хэсэгтэй.
Энэ хэсэгт багийн гишүүд хоорондоо тоглоомын аргаар танилцах даалгаварууд гүйцэтгэдэг.
СӨБ-ийн биеийн тамирын багшаар олон жил ажилласан гэж өөрийгөө тодорхойлох 10 багшийг энд гарч ирэхийг уръя.
Том асуулт дасгалын дүрмийг танилцуулъя
Гангар гунгар алхаа дасгалын дүрмийг танилцуулъя
Сургалт, үйл ажиллагааны бүтцийн үндсэн хэсэгт багаараа ажиллах, шийдэл ярилцах боломжийг олгодог.
Багийн жонглёр дасгалыг ажиллая
Сургалт, үйл ажиллагааны төгсгөл хэсэг нь багуудын буухиа, гүйцэтгэлийн хугацаагаар амжилтыг тодорхойлж өгдөг. Түрүүлсэн, хоцорсон гэж ярьдаггүй, харин багаараа ярилцаж, гүйцэтгэлийн хугацааг багасгах шийдэл олохыг зорьдог.
2 баг шийдлээ ярилцаж байгаа нь |
Ханойн цамхаг тоглоомыг 3 дисктэйгээр 14, 16 сек-д гүйцэтгэлээ. Баяр хүргэе.
Та бүхний ажилд амжилт хүсье.
Нэг асуулт байна
Биеийн тамирын багш танд цэцэрлэгийнхээ бүлгийн багш нар, арга зүйч багш, дарга эрхлэгчтэйгээ илүү сайн ойлголцох хэрэгцээ шаардлага байдаг уу?
Тийм, Үгүй хариултаас сонгоод хариулаарай.
Багийн харилцаа, хандлагын сургалтын арга зүй, хэрэглэлээр тоноглогдсон Creative Camp дээр хэдхэн сарын өмнө зочилж, өдрийн хөтөлбөрт хамрагдаж цасны баяраа тэмдэглэсэн Монгол билиг оюун цэцэрлэгийн багш Мэгзэр таны урилгаар энэ өдрийн сургалтанд оролцсонд баярлалаа.
Танай цэцэрлэгийн хамт олон баг, хамт олны сургалтанд хамрагдахыг уръя.
Creative Camp менежер Ж.Бэгзсүрэн Утас: 89811326
Comments