Улсын их баяр наадам 2023-аас тэмдэглэл


Голландаас ирсэн үеэл дүү, түүний найз, мөн манайд ирсэн Итали залуустай хамт

 Хүй 7 худаг орж Соёолон, Дааганы уралдаанд гүүглэж,
 Соёлын наадмын асруудаар орж,
Home хоолны газраас хуушуур хүртэж,
Вокзал - Хүй 7 худаг тусгай галт тэргээр 2 талдаа аяллаа.



Вокзалаас Хүй 7 худаг руу 3 вагон чирсэн галт тэрэг өдөрт 3 удаа ирж, буцсан. Цагийн хуваарийн дагуу, 50 минутын галт тэрэгний аялал тухтай, сайхан байсан.
Нэг талдаа насанд хүрэгч 3600 төг, хүүхэд 1800 төгрөг билет таслуулж, замдаа 330мл савлагаатай цэвэр ус түгээж байсан.
Өртөөнөөс Хүй 7 худаг руу 3 том автобусаар зорчигчдыг хүргэж, авч үйлчилсэнд баярлалаа. 




Морины уралдаан үзэхдээ
давхиж ирж байгаа морьдыг дэмнэж, гүүг гүүг гүүг гэж гүүглэнэ гэдэг л хамгийн сайхан мөч юм байна. Соёлон насны морины уралдаан үзэх үед бүх суудал дүүрсэн байсан тул баруун тийшээ алхаж очиж үздэг болохыг мэдлээ. Морь үзсэн хүмүүсийн суудал цэвэрхэн үлдэж байгаа ахуй соёл сайхан байсан.

Хуушуур хийж үйлчилсэн хоолны газарт
өсвөр насны хүүхдүүд нь аав ээж, ах эгчдээ туслаж хамт ажиллаж байгаа нь мөн халуун савтай сүүтэй, будаатай цайгаар дайлж байсан нь таалагдлаа. Халуун савныхаа бариул, гадна талыг хүмүүс ширээнээс босоход арчиж цэвэрлэж байгаа нь мөн таалагдлаа.



Соёлын наадмын
9-р асарт СУИС-ын Драмын мэргэжлийн оюутан залуус 12 жилийн домог үлгэрийг тоглох мөчид тааралдаж, мөн их баяслаа. Амьтад маань зан ааш, төрхөө чадварлаг харуулж байсан ба урд суусан балчир хүүхдүүд руу хэтэрхий ойртвол айж уйлдаг болохыг санаж сэрлээ.

1-3-р асарт очиж танилцаж,
Угийн бичиг хөтлөсөн жишээ баримтууд, Монгол ардын хөлөгт тоглоом, Ан амьтны чихмэл, Модон уур нүдүүр, 
мөн 100 орчим жилийн түүхт, 4 ханатай жижиг өргөө гэрээ иж бүрэн тавилга хэрэглэлтэй нь авчирсан Говьалтай аймгийн залууст талархлаа. Арьс элддэг хэдрэг, богц, чулуун тээрэм үзэж баяслаа.

#MongoliaFriend Alessio and Carla from Italy



Үндэснийхээ их баяр наадмаар ахуй, соёлтойгоо танилцана, санаж сэрнэ гэдэг чухал байлаа.



#MongoliaFriend Tim from NewZealand
Амралтаа төлөвлөж, Монгол улсад 7 хоног аялж, амрахаар ирсэн залууд баяр хүргэж, 2009 онд манайд ирсэн Киви гэр бүлийн тухай хуучилж, дурсаж ярьлаа.


Монгол наадмын нээлтийг БНХАУ Бээжинд болсон 2  олимпийн нээлт үзэж байснаас илүү өндөр сэтгэгдэл үлдээлээ гэсэн Австрали аялагч



Удахгүй 8-р сард болох Нүүдэлчин өв соёлын наадам (Nomad Festival) -аар уулзацгаая.



2022 онд Горхи Тэрэлжийн цогцолбор газар Сайханы саравч хөндийд болсон Нүүдэлчин наадмын тэмдэглэл

Аль ч Үндэсний баяр наадамдаа захын худалдааг тоодоггүй, худалдаж авдаггүй, хэрэглэдэггүй хүмүүн олон бий


Мөн хуванцар сав болон бусад дахиварыг төрөлжүүлэн цуглуулж, газар дээр нь пресслэх үйлчилгээг бий болгоцгооё. 

Ариун цэврийн байгууламжууд хураамж төлбөргүй ажиллаж, наадамчин олонд үйлчилж байсанд талархая. 








Comments