Алтан 1000 хоног


Хүүхдийг яагаад уядаг байсан бэ, харах завгүйдээ уядаг байгаагүй аж. Цаана нь их ухаан байгааг судалсаар байгаад мэдэж авлаа.

Хүүхэд урагшаа мөлхөж байгаад бүсэндээ татагдахад тэр хэсэг нь хэвлийн хэсэг байх бөгөөд наран сүлжээ хүрдийг нь идэвхжүүлж байдаг байх нь.

Хүүхэд яагаад дээл өмсөх ёстой вэ, хэвлийн хэсгийг татаж чангалж өгснөөр мөн л наран сүлжээ хүрдний үйл ажиллагааг дэмнэж өгч байна. 

Наран сүлжээ хүрдний үйл ажиллагаа сайн байхаар хүн зоригтой, зорилготой, хүсэл тэмүүлэлтэй, гал шиг л бадарч явах нь.

Мөн тэвчээртэй, болох болохгүйг ойлгох холч ухаантай, цаг нь болхоор хүрч зорьж болно гэдгийг ойлгодог, аюул ослоос хамгаалдаг, өөрийн хязгаараа мэдэрч орчиноо бүрдүүлдэг, дэмнэх чангаах учир ухааныг таньсан зорилготой зоригтой бодож төлөвлөх ухааны үндэсийг бөхлөдөг байна.

Одоо эр эмгүй наран сүлжээ хүрд нь зогсонги болчихсон, хэвлий ходоод нь тэлчихсэн, аахилсан уухилсан өвчний үүр болсон орчин цагийн монголчууд уламжлалтаа үгүйсгэж хүний хоол идсэн ............................нэг их хүмүүс болжээ./сору/

Алтан 1000 хоног

Энэ үгийг анх TEDXULAANBAATAR 2017 үйл явдалд ийм нэртэй илтгэл тавьсан Навчаа эмчээс сонсож бахархаж байсан.

Шинжлэх ухааны эрдэмтэн, судлаачид хүний хөгжлийг судалж, таниулахын төлөө ажиллаж байдгийн нэг илрэл нь дээрх нэр томъёо юм. 

Улс үндэстэн бүхэнд хүүхдээ хүмүүнжүүлэх арга барил өөр байдаг нь амьдран суугаа газар нутаг дах байгалийн өгөгдөл, мөн эцэг өвгөд таньж мэдсэнээ уламжлал, удамшилдаа хэрхэн дамнуулж өвлүүлдэгээс хамаарсан байжээ. 

Үр хойчдоо зориулан үнэт мэдлэгийг ном болгон бичиж дамжуулах нь эрсдэл ихтэй, номын үгийн утга чанарыг дутуу дулимаг таних, ном уншсан хүний үүрэг мэт болгож бусдад хамаагүй мэт орхигдуулах, бүр цаашлаад номыг хуулбарлах, дахин хэвлэхдээ утгыг алдагдуулах гэх мэт гэмтэй учраас 
Ахуй амьдралдаа цаг хугацаанд нь хэрэглэх зан үйлийг бий болгожээ. 

Өлгийдөх ач тус

Монгол хүн бие бялдар сайтай, цэх мөр, нуруу, хөлтэй, сэргэлэн жавхаалаг байдаг нэгэн үндсийг хүүхдээ өлгийдсөөр ирсэнтэй холбож үздэг. 

    Монголчууд төрсөн хүүхдийг нэг нас хүртэл өлгийдөх нь хүүхдийн бие бялдар, өсөлт, хөгжилд нь их нөлөөлнө гэж үздэг уламжлалтай билээ.  Өлгийний (манцуй) толгойн хэсгийг нь хүүхдийн толгойд тааруулан хумайлгаад оёдог. Энэ нь хүүхдийн бие бялдарт нөлөөтэй байдаг. Чихээр нь салхи оруулахгүй,   өвдүүлэхгүй, толгойг нь дааруулахгүй мөн зулайг нь хамгаална. Бас хүзүү, нурууг нь муруй болгохгүй байх зориулалттай байдаг. Үүний зэрэгцээ хүүхдийн өлгий заавал хөвөн даавуун материалтай байх ёстой ба монголд хүүхдийн өлгийн стандарт хүртэл гарсан байсан.

Хүүхдийг өлгийдөхдөө гурван бүсээр бүсэлдэг онцлогтой. Энэ нь хүүхдийн бие чийрэг өсч бойжиход чухал нөлөөтэй. Хүүхдийн бие нь чилээрхэж өлгийдөө хөдөлж, суниаж биеэ чангалдаг. Энэ нь хүүхдийн булчин, шөрмөсний ажиллагаа, бие нь хөгжиж чангарахад туслана. Одоогийнх шиг хүүхдээ эрт хувцасладаггүй, уул нь хүүхдийг таваас долоон сартай болтол өмд, цамц өмсүүлж гаргадаггүй.

Хэрэв хүүхдийг өлгийдөхгүй өсгөвөл хоёр мөр нь тэгш биш, нуруу нь цэх биш бөгтөрдүү, хөл нь майгдуу болох зэргээр хүүхдийн бие бялдарын өсөлт болон хөгжилд сөргөөр нөлөөлдөг гэж үздэг. Өлгий нь нэг ёсондоо нярай, нялх хүүхдийн гэр орон юм шүү дээ.

Ер нь Монгол хүн бие бялдар сайтай, цэх мөр, нуруу, хөлтэй, сэргэлэн жавхаалаг байдаг нэгэн үндсийг хүүхдээ өлгийдсөөр ирсэнтэй холбож үздэг. Харин сүүлийн жилүүдэд зарим залуу гэр бүл, олон соёлт гэр бүлүүдэд хүүхдээ задгай өсгөдөг болж байгаа нь ажиглагддаг. Энэ нь дэвшилт уламжлалаа мэдэхгүй болж байгаатай холбоотой юу? эсвэл орчин үежиж байгаатай холбоотой юу? Бодох л зүйл.

Залуу ээжүүд хүүхдээ байнга биш ч ер нь өлгийдөж байх хэрэгтэй. Зөв өлгийдөж сурах нь бас чухал. Хэдэн жилийн өмнөөс түнхний мултралын тухай нилээн яригдах болсон. Энэ нь хүүхэд өлгийдөхтэй шууд холбоотой БИШ. 


Нярай хүүхдийн угаалын үйлийн утга чанар

Дэлхий этүгэн дээр Ус буюу лус ахалдаг. 
Эхийн усан орчинд өссөн үр Нартай мэндэлж дэлхийн усан орчинд амьдарч эхэлж байгаа тул Амьдрах ус лустай  нь холбож, амьдралыг тэтгэгч хүч, эрчимтэй нь холбохыг л Угаалын үйл гэнэ. 

Жихэвч (памперс) хэрэглэхгүй байх шалтгаан

Ялангуяа эрэгтэй хүүхдийн төмсгийг ээж аав нь памперсаар гэмтээж байгаа нь ҮР УДМАА хорлож байгаа гэмт хэрэг.
Эмэгтэй хүүхдэд памперсны нарийн тоосонцор нөлөөлж, улайлгаж, харшуулж, умайн гуурсан хоолойн бөглөрөл үүсгэж гэмтээдэг.

Сэрүүн орчинд байх ёстой төмсгийг халуун памперсаар төөнөх нь үргүйдлийн түвшинг өсгөсөн.

Шинжилгээгээр эр бэлгийн эсний тоо, маш сайн хөдөлгөөн байгаа ч эс доторх амин чанар нь байнгын халуунаас болж доройтсон байж.

2017.11.27
Үржихүйн хүрд болон Үндэс хүрдэнд хамаарагдах эрхтнүүдийн өвчлөл түүнийг засах арга

Ухаалаг хүмүүжил


Орж гарахад хориод байвал худалч болно. Онцын зүйлгүй үглээд байвал ууртай болно
Огт өөрийг тоохгүй байвал гомдомхой болно. 

Хүсээгүй зүйлд нь хүчилж битгий байгаарай зөрүүд болно.
Хүн болгонд битгий загнуулж байгаарай зориггүй болно. 
Сонгосон сонголтод нь бүү нөлөө үзүүлээрэй няцамхай болно.

Босоо гүйж явахад бүү ундалж хоолло, яаруу болно. 
Унтаж амарч байхад бүү огцом сэрээ аймхай болно. 
Өндөр чанга дуутай битгий харьцаж бай зандруу болно.

Улай цээр үзүүлж байвал балмад болно. Ууж идэхэд нь цагдаад байвал өлөн болно гэж буурлууд ярьдагсан.

***

ЭХИЙН БИЕД ҮҮРД ШИНГЭСЭН ҮРИЙН УЛ МӨР


Эмэгтэй хүн жирэмсэн болох үед үрийн эсүүд эхийн цусны урсгалд нэвтэрч, дараа нь эргэн үр рүү буцдаг. Үүнийг “үр-эхийн микрохимеризм” гэж нэрлэдэг. Жирэмсний 41 долоо хоногийн турш эдгээр эсүүд эх, үр хоёрын хооронд тасралтгүй солилцож, нэгдэж, салж байдаг. Харин хүүхэд төрсний дараа тэдгээр эсүүдийн олонх нь эхийн биед үлдэж, эд эс, яс, арьс, тархинд нь үүрд шингэн, заримдаа хэдэн арван жилийн турш хадгалагддаг. Эхийн төрүүлсэн бүхий л хүүхэд түүний биед ийм ул мөр үлдээдэг. Хэрэв жирэмслэлт бүрэн хугацаанд хүрэлгүй дууссан ч, эсвэл үр хөндөлт болсон ч, үрийн эсүүд эхийн биед нэвтэрсээр байдаг. Судалгаагаар эхийн зүрх гэмтсэн тохиолдолд үрийн эсүүд гэмтсэн хэсэгт очиж, зүрхийг нөхөн сэргээхэд тусгайлан чиглэсэн эсүүд болон хувирдаг нь тогтоогджээ. Хүүхэд эхийг эдгээдэг, эх нь хүүхдийг бүтээдэг. Энэ бол байгалийн гайхамшиг. Жирэмсэн үед эхийн зарим өвчин арилдаг нь үүнтэй холбоотой. Эхийн бие үрийг хамгаалахын тулд бүхнээ зориулдаг бол, үр ч эхийгээ сэргээж, хамгаалдаг ингэснээр өөрөө аюулгүй бойжиж, амьд үлддэг. Жирэмсний үеийн хүсэл сонирхлыг нэг бодоод үз дээ: Эх юунд дутагдаж байсныг үр нь мэдэрч, хүсэмжлүүлсэн хэрэг үү? Судалгаагаар эхийн тархинд төрсний дараа хүртэл, 18 жилийн турш үрийн эсүүд хадгалагдаж байгааг тогтоосон. Энэ үнэхээр гайхалтай биш гэж үү? Хэрэв та ээж бол хүүхдээ ойрхон байгаа мэт зөн совингоороо мэдэрдэг шүү дээ. Одоо бол шинжлэх ухаан ч баталж байна, эх хүн хүүхдээ төрүүлсний дараа ч олон жилийн турш биедээ тээж явдаг. /сopy/

ЭХИЙН ЗӨН СОВИНГООР ҮРС НЬ ЭНЕРГИЖДЭГ.

***

Төрсний дараах гам барих монгол ёсон


Монголчууд эх хүнийг амаржингуут шөл уулгахаар зүслэсэн хонио гаргадаг байжээ. Шөл уулгах гэдэг бол амаржсан эхийг богино хугацаанд биеийг нь нөхөн тэнхрүүлэх, шинээр мэндэлсэн хүүхдийг эрүүл чийрэг, эсэн мэнд бойжуулах эхлэлийг тавьсан МОНГОЛ арга юм.
Хонины махны ач тус
Монголчууд бүр эрт үеэс таван хошуу малын махны амт, үнэр, өнгө, шүүслэг зөөлөн, өег нүнжиг, хүний биед үзүүлэх нөлөө зэргийг харгалзан үнэлсэн байдаг. Энэ үнэлгээгээр эхний байранд хонины мах, дараа нь үхэр, адуу, ямаа,тэмээний махыг нэрлэсэн байна. Хонь бусад малаас илүү олон зүйл буюу 80 гаруй төрлийн ургамал иддэгээс 30 гаруй зүйл нь зөвхөн эмийн ургамал байдаг аж. Хонины мах халуун, төгс сайн чанартай, ямаа, тэмээний мах сэрүүн царцамтгай гэх мэтээр хүйтэн сэрүүн бүсийн нөхцөлд амьдардаг монгол хүмүүст зохицолтойг нь харгалзан үзэж хэрэглэдэг учиртай юм байна.
Ийм ч учраас амаржсан эх хүнд хонины шинэ шөл өгөх, нярай хүүхдийг хонины ясны шөлөөр угаах, хонины уураг сүүлний өөх хөхүүлэх монгол уламжлал бий болж зуун, зууны тэртээгээс хэрэглэсээр өнөөг хүрчээ. Төрсний дараа ч гэсэн жирэмсний үеийнхтэй адил хоол ундыг хамаагүй хэрэглэлгүй, тааруулж сонгодог. Малчин түмэн энэ гайхамшгийг танин мэдэж, амьдралдаа журам болгон шөл уулгах нэрийн дор төрсөн эхийн биеийг түргэн тэнхрүүлэх эмчилгээ сувилгаа хийж байсан, одоо ч хэвээр байна.
Төрсөн эхэд шинэ гаргасан хонины хааны махны шүүсийг базаж, шөл хийж өгөөд, зулайгаар нь алчуур бооно. Алчуур боохгүй бол нүд бүрэлздэг болно гэдэг. Бүсийг бэлхүүсээр нь чангавтар орж бүслүүлнэ. Үүнийг эхийн гэдэс сунгахгүй, савыг нь агшааж байгаа хэрэг гэж үздэг. Төрсөн эхэд монгол үнээний бүлээн сүү, хужир юмуу давстай буцалсан ус балгуулдаг. Энэ нь биеийн сойлтыг сайн болгох учиртай гэдэг. Тулгар эх төрөөд хөлөө жийж болохгүй. Хэрэв хөлөө жийж суувал хөлд цус хурна, хий тогтоно, сав хазайна гэж хориглодог. Хагас суугаа байх ёстой. Бүргэд суудлаар суудаггүй.
Төрсөн эх нэг сарын турш усанд биеэ байтугай, гараа хүргэхгүй. Дулааны улирал, хүйтний улирал ч бай хувцасаа зузаалж, үргэлж хийцтэй цай, сүүтэй цай, сайхан шөл ууж хөлсөө их гаргаж байвал сайн. Хэрэв хаврын эхэн сард төрвөл халуун дулааны урь ортол гэрээсээ гардаггүй. Учир нь хаврын салхи бие нь төдийлөн тэнхрээгүй нялх биетэй хүний биеийг нь сульдуулдаг.
Төрсөн эх амархан горьддог. Горьдоог гаргахын тулд зарим нутагт хүн юм өвөртлөн ирж хуураад, дараа нь бэлэг өгдөг. Зарим газар мээмний толгойг нар зөв тойруулан цацлага хийж горьдоог гаргадаг. Хэрэв эхийн горьдоог гаргахгүй бол мээм нь хавддаг байна.
Өөр нэг зүйл бол гэр орон шуугиантай бол амаржсан эхийн амар тайван байдал аль нэг хэмжээгээр алдагдах болон шинэ хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж, өвчин эмгэггүй өсөн бойжиход нь сэв суух бий хэмээн болгоомжилдог.
Амаржсан эх хүн “Сард суух” гэдэг нэртэй нэг сарын цээрийг нярайлсаныхаа дараа хийдэг. Бүх биеийн яс мах сиймхий болж таван цулд гэмтэй учир цээр хийнэ. Үүнийг “сард суух” гэдэг.
Амаржсан эх хүн “Сард суух” гэдэг нэртэй нэг сарын цээрийг нярайлсаныхаа дараа хийдэг. Бүх биеийн яс мах сиймхий болж таван цулд гэмтэй учир цээр хийнэ. Үүнийг “сард суух” гэдэг.
“САРД СУУХ”
Сарын дотор өөх тостой, давстай мах үл идэх, идвэл хууч тогтоно. Давснаас биед хүйтэн хий сууж, үе, шөрмөсний өвчин болно.
Амаржсан эх сар хагасын дотор архи, тамхи, сармис хэрэглэхийг цээрлэнэ. Хэрэглэвэл арьсны өвчин, хууч тогтоно.
Амаржсан эх сарын дотор тарган мах, өөх тос идэхийг цээрлэнэ. Учир нь ходоод гэдсэнд хор болно. Нүүр царай сэвхтэнэ гэдэг.
Амаржсан эх сарын дотор, сэрүүн ундаа, идээ хэрэглэхийг цээрлэнэ. Хий, халуун шургаж, толгой, шүд өвдөнө.
Амаржсан эх юм үлээхийг цээрлэнэ. Зөрчвөл дотрын хий дэвэрнэ, савны хийтэй болно гэдэг.
Эх амаржаад өдөр унтах ёсгүй.
“Сард суух” цээрийг сахих нь амаржсан нялх биетэй эхийн эрүүл мэндэд анхаарах, түүнчлэн хурдан хугацаанд биеийг нь тэнхрүүлэх, сэтгэл санааг нь амар амгалан байлгах зэрэг олон сайн талтай.
Монголчуудын хувьд амаржсан эх гурав хоног “төрсний цээр гам”, мөн “сард суух” гэсэн нэг сарын цээрийг жирэмсэний үеэс дутахааргүй хоол, унд, үйл хөдлөл, нойр зэрэг олон зүйлсийг сахин мөрдөх журамтай байсан, ба одоо ч байгаа. Амаржсаны хойно сарын турш гам цээртэй байна.
Эх сурвалж: “Монгол өрх, гэр бүлийн язгуур уламжлал” номоос ишлэв

***



Comments