Монголын нууц товчоогоо сонсож, уншиж байхыг хүсдэг


Бээжинд байсан Оросын үнэн алдартны шашны ламтан, хятад судлаач Палладий Кафаров гэгч Манжийн хааны номын санд нэгэн нууцлаг сударыг санаандгүй олж үзээд, хааны ордны хүмүүст авилгал өгч тэрхүү судрыг сэм хуулбарлан авсан хуйвалдаан нь Монголын түүхийн хамгийн гайхамшигт эх сурвалжийг хүн төрөлхтний өмнө дэлгэн тавихад хүргэжээ. Хятад галигаар бичигдсэн боловч монголоор хүүрнэх “Юан Чао Би Ши” хэмээх “Монголын нууц товчоо” байсан юм.

Кафаров тэрхүү гайхамшигт олзоо хятад галигаас нь орос хэлэнд хөрвүүлэн 1866 онд хэвлүүлсэн нь эдүгээ ОХУ-ын ШУА-ын харъяа Дорно дахины хүрээлэнгийн хэл шинжлэлийн салбарт хадгалагдаж байна. Өнөөг хүртэл Монголын Нууц Товчооны хуучин монгол үсгээр бичигдсэн эх гарч ирээгүй юм. XIII зууны үед монголчууд уйгаржин монгол үсгээр зохиогоод хожим нь хятад үсгээр сийрүүлсэн байх талтай хэмээн эрдэмтэд үздэг.

Кафаров өөрийн бичсэн орчуулга ба хятад эхийн бодит хуулбарыг монголч эрдэмтэн А.Н.Позднеевт өгчээ. А.Н.Позднеев 1883 онд товхимол, 1897 онд “Монголын утга зохиолын түүх” нэрээр нийтэлжээ. Автономит Засгийн үед Цэнд гүн, хятадын эрдэмтэн Ей Дэ Хуйн хэвлүүлсэн эхийг баримталж монгол хэл дээр уйгаржин бичгээр сийрүүлжээ. Хожим академич Ц.Дамдинсүрэн ЗХУ-ын ШУА-ын Дорно дахины хүрээлэнд очиж Цэнд гүний эхийг орос эхтэй нь тулгаад орчин цагийн монгол хэлэнд буулгаж хуучин монголоор 1947 онд хэвлүүлсэн. 1950-иад оноос эхлэн англи, хятад, япон зэрэг олон орны хэл дээр хэвлэгдэн гарчээ.

Монголын Нууц Товчоо нь XIII зууны Монголын түүхэн үйл явдлыг өгүүлсэн төдийгүй тухайн цагийн ардын дуу, цэцэн үг, шүлэглэлийг өргөнөөр илэрхийлсэн утга зохиол, соёлын хосгүй үнэт бүтээл бөгөөд “Ямар ч нүүдэлчид монголчууд шиг ийм гайхалтай түүхийг үлдээж чадаагүй юм” хэмээн алдарт монголч эрдэмтэн В.А.Владимирцов дүгнэжээ.

Бусад сурвалж бичиг:

1. Персийн түшмэл Ата Малык Жувэйни Хархорум болон Өгэдэй хааны дэргэд байхдаа эхлүүлсэн “ЕРТӨНЦИЙГ БАЙЛДАН ДАГУУЛАГЧИЙН ТҮҮХ” хэмээх ном бөгөөд Эл хаант улсын Хүлэгү хааны дэргэд бичиж дуусгасан.

2. Эл хаадын улсын төрийн сайд Рашид Ад Дины бичсэн “Жами Аттаварих” хэмээх бүтээл нь “СУДАРЫН ЧУУЛГАН” нэрээр алдаршсан. Газан хааны зарлигаар туурвисан.

3. Ромын Папын элч Жиованни Дель Плано Карпини, Францын хааны элч Гиом Де Рубрук (Дорно этгээдэд зорчсон тэмдэглэл), Италийн алдарт жуулчин Марко Пологийн (Италийн дотоодын самуунаас болж шоронд суухдаа хамт хоригдсон Рустачино гэгчид өөрийн түүхээ ярьж өгснийг нь Рустачино тэмдэглэж  хожим хэвлүүлсэн) ДУРДАТГАЛУУД орно.

4. XYII зуунд Ордосын хунтайж Саган сэцэний зохиосон “ЭРДЭНИЙН ТОВЧ”. Саган сэцэн  бол Чингис хааны Алтан ургийн хүн бөгөөд Хутагтай сэцэн хунтайжийн хүү юм.

5. XYII зууны үед нэр нь үл мэдэгдэх зохиогчийн “ШАР ТУУЖ”, Лувсанданзангийн “АЛТАН ТОВЧ”,  Шамба захирагчийн “АСРАГЧ НЭРТИЙН ТҮҮХ” зэрэг бүтээлүүд гарсан.

Монголын түүхийн хамгийн үнэн бодит зохиолууд бол “Монголын нууц товчоо”, “Юань улсын шасдир”, “Сударын чуулган” гурав юм хэмээн түүхчид үздэг.

Энэ гурвыг уншчихсан хүн түүхийн тал дээр өөрийгөө мэдлэг бий гэж омогшиж болно гэсэн шүү.

Хэрвээ Кафаров ламтан Монголын Нууц Товчоог олоогүй бол тэр чигтээ Чан Кай Ши Тайваны арал руу дүрвэхдээ авч яваад, тас нуух, эсвэл зохих хүмүүст нь төлбөртэй үзүүлдэг, манай түүхийг зориудаар нуух, ил гаргахгүй байх, түүхийг маань өөрчилж гуйвуулах гэх мэтээс гадна он цагийн эрхэнд ор тас алга болсон бол яана ?!

Дээрх нийтлэлийн эх сурвалж: БОДОНГУУД ДӨШ


Монголын нууц товчоог үзэх, сонсох


Хэл зүй

Үг нь хэл бичиг, харилцаа илэрхийлэлийн хэрэглэгдэхүүн төдий зүйл биш эрчим энергитэй болохыг судалсан Японы судлаач Эмото Масаругийн ҮГ БОЛ АМЬТАЙ судалгааг сонссон байх.

Монгол хүн
Амны билгээс Ашдын билэг гэж сургасан байдаг.

Авиа зүй - мөн чанар
Үг зүй -  амин чанар
Утга зүй - шинж чанар түвшинд таньж мэдсэнээр Монголын нууц товчооны алдар нь 

Мандуулан бадруулагчийн босоо ой төгөлдөр их түүх

гэж Буган Сүлд ГҮТББ иас надад танилцуулсан. 



Comments