Өдөрт ямар хэмжээтэй Экологийн ул мөртэй амьдарч байгаагаа тооцож үзэх холбоос
Экологийн ул мөр гэж юу вэ
Экологийн ул мөр багатай манай өрхийн сонголт хэрэглээ
- Ам бүл 3 учраас 4 ханатай гэр барьж, дулаалга сайн хийж, халаалтын зардлаа багасгасан.
- Гэр дотроо бараг хэрэглэдэггүй эд зүйлс хадгалах, цуглуулахыг больсон
- Нийтийн тээвэр автобус, мөн зуслангийн замд хүний машинд дайгдаж ирэх, буцдаг
- Хүнс хоолоо өөрсдөө бэлтгэж идэхэд хүүхдүүдээ бага байхад зорьж тэмүүлснээр, 2019 оноос гадаад хүмүүсийг гэрийн хоолоороо дайлж үйлчилж байна.
- Өдөр тутамдаа Дээл бүтэн хувцас, арьсан бүсээ өмсөхийг зорьж байна
- Монгол малын арьс нэхийн гутал авч өмсөж байгаа. Дулаан сайхан боловч ул нь даац авдаггүйг мэдлээ.
- Гадаад улсад аялахдаа онгоц биш, аль болох газраар төмөр зам, замын машинд сууж аялдаг. Аяллаа шагайтай үүргэвч гэж нэрлэдэг.
- Тээврийн зардал бага, баглаа боодол багатай хүнс, барааг сонгон худалдаж авч хэрэглэхийг зорилт болгосон.
- Мэдэхгүйгээ олж мэдэхийн төлөө, Үндэсний онол ном, Хамтын хариуцлагаар хэмтэй дэмтэй амьдрах нийхэмийн төлөө суралцаж, зорьж байна.
Орчил Гэгээ хүрээлэн
Эх Язгуур Бясалгал
“Та дэлхий дээр хэр удаан амьдарч байгаа, хичнээн их мөнгө цуглуулсан, хэр их амжилтанд хүрсэн нь сүнсний үхэл төрөлд огтхон ч хамаагүй зүйл. Харин таны амьдралын хамгийн үнэт зүйл нь дэлхий дээр хэр их хайр долгисуулж, дэлхийгээ хэрхэн хамгаалж, эдгээж, ариусгаж, эмчилж буй нь юм. Тэр эерэг чичиргээний хэмжээс таны амьдралын гол зорилго."
Судрын клуб
Comments