Монголчуудын эртний номын сан, номын ҮНЭТ ТҮҮХ, ОЛОЛТын талаар хэн юуг ярив

Олон улсын Номын сангийн холбоо (ИФЛА, IFLA)-ны ээлжит
Их хурлын индэр дээрээс

Монголчуудын эртний номын сан, номын үнэт түүх, ололтыг хэн ярьж танилцуулж,
Дэлхийн улс орнуудын номын сангийн судлаач, мэргэжилтэнүүдэд чиг хараа болох бол?!

 

*  *  *

700 шахам жилийн настай монгол ном
2017-04-21

Ж.СЭРЖЭЭ
Хэл бичгийн ухааны доктор, профессор

Монгол Улсын үндэсний номын сан гурван сая гаруй номтой гэдэг. Тэднээс хамгийн эртний монгол ном хэдий үеийнх байдаг юм бол. Манай нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн “1659 оны дармал Алтангэрэл бол Монгол Улсын номын санд байгаа хэвлэгдсэн номын нэлээд хуучин дурсгал мөн биз ээ” хэмээн “Монголын уран зохиолын тойм I” номдоо /118-р талд/ бичсэн байдаг. Саяхан болтол манай номын санд түүнээс эрт үед хамаарах монгол ном судар байгаа эсэх нь тодорхойгүй байлаа.

Ер нь XIII зуун болон түүнээс өмнө монгол­чуудын бичиж барласан ном судар олдоогүй. Энэ талын мэдээ ч бараг байхгүй. Одоогоор олдсон монгол бичгийн хамгийн эртний дурсгал нь Чингисийн чулуу гэж нэрлэгддэг хөшөөний 20 гаруй үгтэй бичээс (1225 он) байдаг. Түүнээс гадна Гүюг хааны тамгын бичиг (1246 он), Мөнх хааны хөшөөний бичээс (1257 он) гэх мэтийн цөөн дурсгал XIII зуунаас уламжилж ирсэн юм.

Бид 2000 оны үед Улсын төв номын сангийн фондоос Их Монгол гүр­ний Юань улсын үед хол­богдох монгол Банзрагч буюу “Их мянган ертөн­цийг магад дарагч таван сахияан нэрт их хөлгөн судар оршив” хэмээх модон барын нэгэн ховор номыг олсон билээ. Энэ ном бол монгол хүн эх хэлээрээ орчуулан монгол үсгээр хэвлэсэн, бүрэн эхээрээ Монгол Улсад байгаа цорын ганц хосгүй үнэт соёлын өв юм. Мон­гол Улсаас олдсон, Мон­гол Улсын үндэсний номын санд хадгалагдаж бай­гаа­гаараа монгол хүн бүрийн бахархах соёлын эрхэм үнэт өв болж буй энэ их хөлгөн судар нь Монголын бичиг соёлын түүхэнд: нэгд, XIV зууны эхэн үеийн монгол ном, хэвлэлийн биет баримт, хоёрт, сонгодог монгол бичгийн өмнөх үеийн мон­гол хэл бичгийн бо­дит дурсгал, гуравт, XIV зууны монгол орчуулгын том төлөөлөгч, дөрөвт, төгсгөлийн тавин таван бадаг, хоёр зуу гаруй мөр шүлэг нь тухайн үеийнхээ монгол хэл, уран зохиолын үнэт дурсгал болох онцгой ач хол­бог­дол­той юм. Хосгүй үнэт ном гэхээр алт мөнгө, эр­дэнэсээр бүтээсэн ном гэж бүү бодоорой. Номын үнэ цэнийг юугаар бү­тээс­нээр нь биш, харин улс үндэстнийхээ бичиг соёлын түүхэнд эзлэх байр суурь, шинжлэх ухаа­ны ач холбогдол, агуулж буй мэдээллээр нь тодор­хойлдог гэдгийг юуны өмнө хэлье. Манайд буй алт эрдэнэсээр бүтээсэн ном ихэнхдээ буддын шашны түгээмэл тархсан төвд судрууд байдаг бөгөөд монгол үсгээр бичсэн ном маш цөөн байдаг юм. 

Эх сурвалж: https://www.polit.mn/a/21370

 

*  *  *

Ном, мэдээллийг хүн бүхэнд хүртээмжтэй байлгахын төлөө Дэлхий нийтээр ярилцаж, шийдэж байна.

Хүн бол өөрөө ном гэсэн үзэл санаа дэлгэрсэн. Хүнтэй харилцах нь ном уншихтай адилхан болж байна.

* * *

 Ном гэж юу вэ? гэдгээ, Ном гэдэг тулгуур ойлголтоо тодорхойлох, тодорхой болгох, мэдэж байх ёстой.

"Аранжи юрки" гэдэг бол ном гэдэг зүйлийн олон хэлбэр, илэрхийлэл, үзэгдлүүдийн нэг л хэлбэр нь, нэг л илэрхийлэл нь, нэг л үзэгдэл нь. 


НОМ?


Ном гэдэг бол:

-   "үйл, амьдрал, цаг хугацаа" гурваар шалгагдаж батлагдсан

-   "үнэн, академик, ариун" гэсэн гурван шалгуурыг хангасан

-   оюуны идээ ундаа, ур чадвар, багаж хэрэгсэл

-   улмаар увдис, нандин зэмсэг, хүслийг хангах чандмань эрдэнэ... болох мэдлэгүүдийн ерөнхий нэр юм. Энэ мэдлэгүүд аранжи юрки, агам югти, галигт... ямар ч хэлбэртэй байж болно. 

"Үнэн, академик, ариун" гэсэн гурван шалгууруудыг бүрэн хангаагүй мэдээлэл бол хараахан ном биш. Цагаан дээр хараар бичсэн болгон ном биш. 


Ном мэдлэг гэдэг бол хэлбэр, үзэгдэл биш, агуулга. Ном мэдлэгийн хэлбэр нь, илэрхийлэл нь, үзэгдэл нь, ном мэдлэгээ хадгалдаг, уламжилж дамжуулдаг арга нь цаг үе, тухайн хүмүүсийн соёл заншил, сэтгэлгээ, амьдралын хэв маягаас хамаараад өөр өөр байна. Гагцхүү, ном гэдэг зүйл аль ч цаг үед, ямар ч хэлбэртэй байсан, ямар ч хэлбэртэй болсон "үнэн, академик, ариун" гэдэг үндсэн агуулга, чанараа л үргэлж хадгалж байх ёстой. 


Номгүй гүн ухаан, номгүй ёс заншил, номгүй соёл иргэншил, номгүй улс үндэстэн, номгүй ард түмэн, номгүй төр гэж байхгүй. Ном гэдэг суурьгүйгээр дээрх зүйлүүд босох, бүтэх, хөгжих, оршин тогтнох боломжгүй.  Тэнгэр үзлийн гүн ухаан, Бөө мөргөл, Эртний нүүдэлчид номгүй гэж их багагүй, хүний манайгүй бурцгаахаа болих хэрэгтэй. Ярихаасаа, муулж гутаахаасаа өмнө бодох, судлах хэрэгтэй. 


ТЭНГЭР ЯЗГУУРТ, ТЭНГЭР ШҮТЛЭГТ НҮҮДЭЛЧИД, НҮҮДЭЛЧДИЙН ТЭНГЭР ҮЗЛИЙН ГҮН УХААН, БӨӨ МӨРГӨЛ АРАНЖИ ЮРКИ, АГАМ ЮГТИ НОМ СУДАРТАЙ.


АРАНЖИ ЮРКИ НОМ 


Монголчуудын уламжлалт хээ, тамга, хадны бичээсүүд бүгд:

-  тэнгэр үзлийн гүн ухааны "аранжи юрки" ном судрууд

-  тэнгэр үзлийн гүн ухааны онол сургаалуудын маш уран гоё дүрс тэмдэгтэн хэлбэртэй оньсууд юм. 


Тэнгэр үзлийн гүн ухааны аранжи юрки ном, бичгүүдийг Дорлиг дархан тэнгэрийн хувилгаан, элч, зараалууд, Дорлиг дархан тэнгэртэй холбогддог язгууртнууд бүтээсэн, тэнгэрийн өгөгдлөөр буулгаж авсан. Тэд өөрсдийн бүтээсэн, буулгаж авсан аранжи юрки номоо бодит амьдралын хэрэглээ, өв соёл болгосон гэж ЯТГАЛ сударт тэмдэглэсэн байдаг. 

Энэ бол:

-   АДҮА-гаа амьдралын дуу болгож байгаа

-  Номоо амьдрал, Амьдралаа ном болгож байгаа бодит үйлдэл юм. 


Орчин үед ч гэсэн:

-  оддын хүүхдүүд

-  сахиусан тэнгэр, гэрлэн оршихуйтай холбогддог саран болон мэлмийн хүрд нээлттэй хүмүүс гэрлийн кодуудыг бичиж, зурж аваад бясалгал, засал, эмчилгээнд өргөнөөр ашиглаж байна.


Од угтнууд/Тэнгэр язгууртнууд гэдэг бол орчин үеийн нэр томьёогоор оддын хүүхдүүд / star children / звездные дети юм.


Аранжи юрки буюу уран гоё дүрс тэмдэгтэн оньс хэлбэртэй ном, бичиг ганцхан тэнгэр үзлийн гүн ухаанд байдаг зүйл биш. 

Өнөөдөр шашин болчихсон уламжлалт гүн ухаануудад, шашны номлол болчихсон ариун судруудад бүгдэд нь байгаа. 


Христийнхэн өөрсдийн аранжи юрки номоо гэрлийн хэл, гэрлийн код (light language, light code) гэж нэрлэдэг. 


Буддистууд аранжи юрки номоо дагинасын бичиг (dakini script) гэж нэрлэдэг. 


Рейкийн тэмдэгтүүд  ч мөн аранжи юрки номын/гэрлийн кодуудын нэг хэлбэр.


Аранжи юрки ном, Гэрлийн кодууд бол бидэнд өндөр хөгжилтэй гэрлэн оршихуйнуудаас өгсөн / хүн төрөлхтний дунд төрсөн оддын хүүхдүүд өөрсдийнхөө язгууруудаас татаж авсан "үнэн, академик, ариун" мэдлэгүүдийн оньсууд юм. Оньс, кодуудыг нь тайлж ашиглаж чадвал жинхэнэ оюуны идээ ундаа, нандин зэмсэг, хүслийг хангагч чандмань эрдэнэсүүд юм. 


•  Оюуны идээ ундаа

•  Нандин зэмсэг

•  Хүслийг хангагч чандмань эрдэнэ гэсэн үгс бол ном мэдлэгүүдийн югти нэрүүд юм. 


Өнөөдөр бидний хэрэглэж байгаа ном, бичгүүд ч гэсэн дээрх аранжи юрки ном, бичгүүдийн өөр нэг хэлбэрүүд / орчин үеийн хувилбарууд юм. 

Бидний одоо хэрэглэж байгаа бичиг үсэг ч гэсэн дүрс/тэмдэгт/зурлагуудаас бүтэж байгаа. 

Бидний өнөөдөр хэрэглэж байгаа ном, бичгүүд эртний ариун ном, бичээсүүд шиг дүрс/тэмдэгт/зураас бүхэн нь гүн утга, өргөн агуулгыг илэрхийлсэн оньсууд, нандин зэмсгүүд, хүслийг хангагч чандмань эрдэнэсүүд байж хараахан чадахгүй байна.


Монголчууд номоо амьдрал, амьдралаа ном болгодог зарчмаараа аранжи юрки ном бичгээ цаасан дээр зурж бичиж хадгалж үлдээх, өвлүүлэхийн оронд бодит амьдралын хэрэглээ (тамга, тотем, гоёл чимэглэл, эд хэрэгсэл) болгож хадгалж үлдээсэн, үр хойчдоо өвлүүлж уламжлуулсан. 

Энэ үйлдэл нь ном гэж цаасан дээр бэхээр бичсэн юм байх ёстой гэж сэтгэдэг, итгэсэн хүмүүст тэнгэр үзлийн гүн ухааны ариун ном, бичээс, оньсуудыг олж харахад, ойлгоход төвөгтэй болсон байж магадгүй.


Шил сайт Агис минь

Шивэргэл сайт Агас минь 

Үнэн мөнхийн ёсы минь 

Үсэг үгүй судры минь 

Үрдээ заадаг номы минь 

Үнс болгож чадахгүй 

Үгүйрүүлж хэзээ ч барахгүй 

Үгүйсгэж хэн ч дийлэхгүй


/Монгол Цагаан Домын өчил, тангарагийн шүлгүүдээс/


Нийтлэл бичсэн Илээхэн Ээхэн


эх сурвалж:

•   Монгол Цагаан Домын галигт ном "ЯТГАЛ" судар

•   Монгол Цагаан Домын 

цалигт ном "ҮРЭКЕЛН" судар

Comments