Наадгай

Шагайгаа хэрэглэж, ажиглаж, ярьж танилцуулж, үнэ цэнийг нь ойлгож мэддэг хүмүүн таныгаа хүндэтгэн мэхийе. 
 
байгаа.


Монгол ардын хөлөгт тоглоомд суралцах хэрэгсэл 

ЕСӨН ДАВАА БОГЦ
 

   

1м ийн диаметртэй дугуй даавууны нэг талд Монгол ардын 9ш хөлөгт тоглоомын хөлгийг гэрийн доторх ахуйн зохион байгуулалтаар байрлуулж, нөгөө талд 108 шагайгаар тоглох алаг мэлхийн өргийг тод өнгийн утсаар, оёдлын машины гоёлын оёдлоор оёсон.
Дугуйн ирмэгийг хумих аргаар уут болгож, шагай болон бусад тоглоомоо хумих боломжтой.

9ш хөлөгт тоглоомыг тоглож сурах дарааллыг гаргаж, 1-р хөлөгт тоглоом дээр ганцаар тоглож учрыг тунгаасаны дараа 2-р хөлөгт тоглоомыг тоглоно.

9 хөлөг дээр тоглох тоглоомуудын заавар багтсаг гарын авлагатай.

12ш шагайтай багц 100000төг
108ш шагай, 1ш шоотой багц 150000төг


Шагайн талаар

  Шагай цуглуулдаг, судалдаг хүмүүсийн ярилцлага, интернэтээс ankle bone, knuckle bone-ийн тухай мэдээлэлээс харахад нь тоглоом тоглоход төдийгүй хүний амьдралын чухал хэрэглэгдэхүүнүүдийн нэг байжээ. Монголчууд төдийгүй эртний Грек, Романчууд хүртэл хэрэглэж байсаныг археологийн олдворууд харуулдаг.

Шагай цуглуулагч, судлаач нарын шүлэг, Монгол ардын үлгэр домог, зүйр үг бидэнд мэдэхгүйгээ мэдэхэд туслаж дэмжсээр байдаг.

- Шагайгаар 60 орчим тоглоом тоглож болохыг бичсэн ном байна. Үүнээс хүний авхаалж самбаа, гар, харааны хурд хүчийг сайжруулах тоглоомуудаас суралцаж болно. 

Шагайг гадаадын аялагчидад танилцуулах арга барил

  - Гадаад хүмүүст шагайг хэрхэн танилцуулах презентаци 
Австрали улсад 1950-аад оны үед хүүхдүүд сургуулийнхаа хашаанд шагайгаар тоглож байсан тэмдэглэл, фото зураг, Эртний итали хүний оршуулганд шагайг олноор нь хийсэн байсан зэрэг археологийн олдвор байдгийг интернэтээс хайж үзэж болно.
Ингэхлээр шагайг Дэлхийн хүмүүсийн мартагдаж, гээгдэж орхигдсон соёл, хэрэглээ гэдэг талаас нь ярьж, яагаад чухам шагай гэдэг энэ цул ясыг сонгож хэрэглэдэг байсан учрыг ярилцаж, Монголчуудын өв соёл, хэрэглээ, мөн 4 шагайг бэлэглэж, 4 шагайгаар 20 тоглоом тоглохыг зааж өгөхөд маш том бэлэг, дурсамж 

Шагайгаар тоглох тоглоом, Хөлөгт тоглоомыг сурах

Өөрөө шагай, хөлөгт тоглоомуудаа тоглож сурсан хэн боловч хүүхэддээ, бусдад зааж өгч чадна. Монгол тоглоомууд нь оюун ухаан ухаан хөгжүүлэх, гар биеийн дасгал төдийгүй тэвчээр хатуужил, зорилго хүсэлтэй болгож, эв найрамдал, хүний үгийг сонсох, өөрийгөө ажиглах чадвар гээд олон сайхан чадварт хөтөлдөг болохыг бага наснаасаа тоглож өссөн хүмүүс ярьдаг, зөвлөдөг. 

-  4ш шагайгаар тоглоом 20 тоглоомыг сошиал орчинд танилцуулж бичлэг хийсэн.



Шагайгаараа бага наснаасаа өтөл нас хүртлээ тоглож байхад, хуванцар, хиймэл будагтай, байгальд хаягдал болж бохирдуулах олон тоглоомыг худалдан авахгүй, хөдөлмөрийн хөлс болсон мөнгөө салхинд хийсгэхгүй байх боломж дүүрэн байгаа.


Монгол ардын хөлөгт тоглоомд суралцах хэрэгсэл
 

   


Монголын уламжлалт тоглоомуудтай танилцуулдаг
ЯрууС үйлчилгээ байсаныг та мэдэх үү?

Хөлөгт тоглоом тоглох, бүр шатар тоглохдоо хүртэл шагайгаа ашигладаг юм байна




Comments