Өглөө бүр хаан шиг зоог баригтун

Эрхэм та энэ өдрийг яаж эхлүүлж байна вэ?

Өглөөний цай, өглөөний дасгал нь энэ өдрөө хэрхэн амжилттай өнгөрүүлэхэд төдийгүй эрүүл аж төрөхийн үндэс мөн шүү гэдгийг судалсан "жор үзсэн лам", амьдралаараа мэдэрсэн "зовлон үзсэн чавганц" их байгаа.

Өглөөний цай нь өдрийн хамгийн чухал хоол болохыг судлаач, эрдэмтэд сануулж, зөвлөдөг.

Өглөөний хоолыг өөртөө
Өдрийн хоолыг найздаа
Оройн хоолыг дайсандаа

гэх мэт хүн амьдралдаа ойлгож хэрэгжүүлэх сэдвийг таниулсан,
- хоол хүнстэй холбоотой сургаал үг, эрдэмтэн мэргэд олж таньсанаа зөвлөж хэлсэн үгийг нэг доор цуглуулж,
- сургаал үгийн утгыг бодож тунгааж, учрыг мэдэх дуртай
- хүнс судлал, шим тэжээлийн, эмчилгээний хоолны мэргэжилтэн, судлаачид зөвлөж, танилцуулж байдаг


Өдрийн ажлын амжилт, уран бүтээл өглөөг хэрхэн угтахаас шалтгаалдаг.
Тухайн өдрийн эрч хүч тархины ажиллагаа өглөө юу идэж ууснаас ихээхэн хамааралтай. Шинжлэх ухааны нотолгоогоор өвчин туслаа гэдэг нь био хэмнэл алдагдсан гэсэн үг.
Хэмнэл алдагдах нь амьдралын дэглэм, зөв хооллолттой холбоотой гэнэ.
Хүн 100 тэрбум эсээс бүтдэг гэж эрдэмтэд тооцоолжээ. Шөнө унтаж байх явцад эсийн нөхөн сэргээлт явагддаг байна. Шөнөжин ажилласан эсүүд урьд өдөр нь хүний идсэн хоолноос өөр хэрэгтэй шим тэжээлээ авч хэрэглэчихсэн байдаг. Эс амьд, бас ухаантай. Өөрт хэрэгтэй гэсэн тэжээлээ л хэрэгцээтэй тоо хэмжээгээр авч хэрэглэдэг. Хэзээ ч маргааш хэрэглэнэ гэж нөөцөлдөггүй. Тэд биднээс ажлынхаа хөлс болгож 114 төрлийн шим тэжээл, хоол нэхэж байдаг. Тэд биднийг амьсгал хураатал ажиллах бөгөөд өглөө бүр биднээс хоол тэжээлээ нэхсээр л байх болно.
Хэрвээ тэр нэхэж байгаа үед нь л хэрэгтэй бодисыг нь өгч чадахгүй бол эс өвчилдөг, эсийн буруу өсөлт буюу мутаци явагддаг. Мутаци явагдснаар хавдрын болон үрэвслийн эсүүд олноор үржиж буй болдог. Ингээд хүн өвддөг.

Өглөө эсдээ хэрэгцээтэй хоол тэжээлээ өгч чадвал бие организм сэргэлэн цовоо, эрч хүчтэй болж эхэлдэг.
 Судалгаа 1. ДЭМБ-ын судалгаагаар “Өглөөны унд хүний өдөр тутмын эрч хүчний 25% өгдөг” гэдгийг баталсан байна.
 2. Эрдэмтэдийн судалснаар таргалалттай хүмүүсийн 75% нь өглөөний ундаа уудаггүй зуршилтай байдаг. Турах хүсэлтэй эмэгтэйчүүдийн гол алдаа бол өглөөний цайг цэснээс хасчихдаг явдал юм. Ингэснээр турахад нөлөөлнө гэвэл эндүүрэл. Учир нь өглөө амандаа юу ч хүргээгүй хүн үдийн цайны үед хэтрүүлэн идчихдэг.
 3. Хэдийгээр хүн бүхэн өглөөний цайгаа эрүүл байхад сайнаар нөлөөлдөг гэдгийг мэддэг ч бидний бидний биеийн хэлбэрт хүртэл нөлөөлдгийг тэр бүр мэддэггүй шүү дээ. Америкийн Миннесота мужийн нийтийн эрүүл ахуйн сургуулийн судлаачид өсвөр насныхан өглөөний цайгаа тогмол ууж занших нь тэдний бие бялдарын хөгжилд сайнаар нөлөөлөн жинг нь хэвийн хэмжээнд барьж байхад тусалдгийг тогтоосон ажээ.
 4. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд өглөөд сайн хооллодог оюутнуудын сурлага илүү сайн байдаг байна. Өглөө босоод сайн хоол идэх нь бие махбодь ба оюуны хөдөлмөр хийхэд эрч хүч өгдөг.
эх сурвалж: mongolcom.mn


Эрүүл байх, зөв хооллолтын үндэс нь өглөөний цайг “тогтмол” уухаас эхэлнэ. Хүн болгон өглөөд ундаа ууж байж ажил, сургуульдаа явах ёстой. Өглөөний цайгаа тогтмол ууснаар
 
- Бодисын солилцоог эрчимжүүлнэ.
- Цусан дах саахарын хэмжээг тогтмол хэмжээнд байлгана.
- Өлсөх мэдрэмжийг багасгаснаар өдрийн туршид их идэх эрсдлээс хамгаална.
 
Өглөөний цай ууснаар “ходоод” дүүрэн байх мэдрэмж удаан хугацааны туршид байснаар хоногийн хоолноос авах илчлэгийн хэмжээ багасаж, “жин” нэмэгдэхгүй, сайн хянаж чадна. Мөн ажлын бүтээмж өндөр байж, анхаарал төвлөрөлт, шинэ юм хүлээж авах чадвар илүү өндөр байдаг.

Өглөөний цай нь даралт ихдэх, харвалтаас 27%, чихрийн шижингээс 20% сэргийлнэ.

Өглөөний цайгаа уусан хүн таргалалтанд бага өртдөг гэсэн судалгааны дүн гарчээ. Өглөөний цайг гурван сарын хугацаанд тогтмол ууснаар энэ хугацаанд идэж байсан нийт хоолны хэмжээ 8 кг орчим хасагдсаны дотор оройн хоолны хэмжээ 3,300 гр-аар хасагдсан. Эндээс биеийн жинг хянах, бууруулахад өглөөний цай их ач холбогдолтой.

Өглөөний хоол нь ядаргаа, нозоорсон байдлаас сэргээж эрч хүч өгнө. Мөн гоо сайханд нөлөөтэй. Гоолиг бие, тунгалаг царайтай байхын нэг үндэс нь өглөөний цайгаа уух явдал юм. .

Өглөөний цай ууснаар ходоод, хоол боловсруулах эрхтнээ хамгаалж чаддаг.

эх сурвалж: olloo.mn

Өглөөний дасгал хийхэд өглөөний цай ямар байх вэ

- Дасгалаа эхлүүлэхийн өмнө түлхүү уураг болон нүүрс ус агуулсан бүтээгдэхүүнүүд хэрэглэхийг хичээгээрэй. Харин өөх тостой хоолыг дасгалаа хийсний дор хаяж хоёр цагийн дараа хэрэглэх хэрэгтэй.

- Яагаад вэ гэж үү? Бидний биеийн булчингууд өөрт шаардлагатай энергийг олж авахын тулд глюкозыг хэрэглэдэг. Харин глюкозыг нүүрс ус агуулсан бүтээгдэхүүнүүдээс авах боломжтой байдаг.

buro247.mn вэбд дараах нийтлэл бичигджээ. Үргэлжлүүлэн уншаарай.



ЦЭНДОО : Манайхаан ! Өглөөний цай их чухал юм байна шүү
http://tsendoo.miniih.com/index.php/home/post/9


Өглөөний цай хамгийн чухал
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1216738

Өглөө бүр хаан шиг зоог баригтун
http://www.tsagtur.mn/index.php?option=com_content&view=article&id=473:2009-11-04-09-35-14

Миний хувьд, өглөөний цайгаа байнга уудаг ч, өдөр бүр л ижил масло талх элсэн чихэр, цай уудаг байснаа өөрчилж, чанар, бие махбодыг сэрээх, тэжээхэд гол зорилгод нь илүүтэй анхаарч 2012-4-1 өдрөөс гэр бүлийнхээ өглөөний цайг чанаржуулсан.

 

Ходоодоо хоосон байлгах нь залуу байхад маш чухал.  

Япон эмчийн бичсэн хэд хэдэн номуудад  ”хүн ходоод хоосон байснаар залуужиж чаддаг” гэж ээ. Энэ тухай та нартайгаа хуваалцая.

☆Залуу насаа буцаахад чухал хэрэгтэй нь “Өсөлтийн гармон” гэж та сонсож байсан уу? 12-18 насанд хүний биед их хэмжээгээр ялгарч байдаг ясны өсөлт, булчин, биеийн бойжилтонд маш чухал гармон юм. Насанд хүрсэн хойно ч гэсэн ялгарч илүүдэл өөхийг шатаах, бодисын солилцоог сайжруулах, өвдсөн эд эрхтэнг эдгэхэд нь тусалж байх ёстой байдаг аж. Харамсалтай  нь энэ гармон нь нас ахих тусам багасдаг аж. Ингэснээр таргалах, үрчлээс суух хөгшрөх зэрэг үйл явц явагддаг гэж хэлж болно.
Үнэндээ бол нас ахих тусам энэ гармон байхгүй болно гэсэн үг биш. Харин өсөлтийн энэ гармоноо ялгаруулах чадваргүй болдог аж. Нас ахисан ч энэ хүч чадлаа сэргээж чадвал бид байнгын залуугаараа байж чадна.
☆Ходоод хоосон үед өсөлтийн гармон ялгардаг. Байгалийн энэ чадвар сэргэснээр хүний эд эрхтэн сэргэж илүүдэл өөх тосыг хайлуулж, бодисын солилцоо сайжирч өвдсөн эд эрхтэн эдгэрдэг байна. Өөрөөр хэлбэл бие организм сэргэхэд оролцдог чухал гармон. Энэ гармоны тусламжтай бидний арьс өнгөлөг толигор болно, эд эрхтний өвчлөл зогсоно, цус цэвэршиж урсгал нь сайжирна, үс  өнгөлөг гялгар болно, илүүдэл өөх тос хайлж гоолиг сайхан болно. Үнэхээр та байнгын залуугаараа байхыг хүсэж байвал энэ өсөлтийн гармоноо ихээр ялгаруулж байгалиас заяасан өөрөө өөрийгөө эмчлэх чадвараа идэвхтэй болгох нь хамгаас чухал. Өсөлтийн гармоноо их хэмжээгээр ялгаруулахын тулд яах ёстой вэ?
- Ходоод хоосон байх
- Спорт хөдөлгөөн хийх
- Маш сайн нойртой байх
 

Ялангуяа ходоодоо хоосон байлгах нь залуу байхад маш чухал.  
Ходоод хоосон үед гэдсэн дотор хорчигнож дуугардаг. Энэ нь биеийн дотор гармон ялгарч улмаар өөрийгөө эмчлэх байгалийн чадвар сэргэх үйл явц явагдаж буй нь тэр. Ийнхүү та ходоодоо хоосон байлгаснаараа залуужиж чаддаг. Ингээд бодохоор та ходоодоо хоосон байлгахыг тэвчиж чадна гэж бодохгүй байна уу?
☆Өглөөний хоол идэхгүйгээр ходоодоо хоосон байлгах. Хамгийн энгийн хялбарханаар өглөөний хоол идэхгүй хагас өдрийн мацаг барих. Өглөө зөвхөн кофейн ороогүй цай эсвэл ус ууна. Өлсгөлөн байхыг тэвчиж чадахгүй хүн бол ногоон цай юмуу зөгийн бал, бор саахар, цагаан гаатай ус ууж болно. Зөгийн бал, бор саахаранд амин дэм,  минералууд орсон байдаг учраас юм идэхгүй ч тэжээлээ авч чаддаг. (Цагаан саахаранд витамин, минералиуд агуулагддаггүй.)
Цагаан гаа нь биеийг дулаацуулдаг. Хүн юм идэхгүй байхад бие нь хөрдөг. (хэрэглэхгүй байж болно) Өглөө юм идэхгүй байхаар өдөр гэхэд гэдэс өлсөж хоосордог. Энэ үед хүний биед өсөлтийн гармон ялгарч амжин өөрийгөө эмчлэх байгалийн чадвар бий болон эд эрхтэн сэргэлт авч залуужина. Өвдсөн эрхтэн эдгэж амарч ядаргаа арилна. Илүүдэл өөх хайлан турна. Арьсны эд эс сэргэж арьс өнгөлөг сайхан болно. Залуужин гуалиг сайхан болж, өвчнөөс урьдчилан сэргийлж эрүүл байх хамгийн амархан арга бол өлсгөлөн байх явдал. Мөнгө зарлагадахгүй.   
Хагас өдрийн мацаг барихад анхаарах зүйл бол өдөр идэхдээ хэтрүүлэн идэхгүй байх. Ходоод хоосон учир их идмээр санагдах боловч ходоодны 80% хүртэл хэтрүүлэхгүй байхыг баримтлах хэрэгтэй. Мэдээж орой ч гэсэн адилхан. Хэтрүүлж идэж болохгүй. Ямар ч үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнээс илүү та зөвхөн ходоодоо хоосон байлгаснаараа  залуужиж чадна. Дотор эрхтэн, арьс, үс, яс, биеийн бүх хэсэг.  Та ч бас энэ япон эмч шиг мөнгө үрэхгүйгээр зөвхөн өлсгөлөн байснаараа залуу насаа буцааж олж авах аргыг туршаад үзэхгүй юу? Амжилт хүсье.

Эх сурвалж:Зөв амьдрах ухаан фасебуук хуудаснаас

 

Comments