Өрхийн мөнгөн орлого, зарцуулалтаа 2000 оноос бичиж байна
Яагаад бичиж эхэлснээ сайн санахгүй байгаа ч 1984-1994 онд 10 жилийн сургуульд суралцаж байхдаа үзэж байсан Хөдөлмөр сургалт 7-р ангийн сурах бичгээсээ харахад тухайн үед миний тархинд энэ сэдэв их таалагдсан байж магад?
Өдөр бүр орлого, зарлагаа бичих ч янзтай шүү. Гэр бүлийн уур амьсгалыг олон янзаар өөрчилж, өөрийнхөө дотоод хүнийг таних, ойлгох, амьдралын зорилго төлөвлөлттэй болоход их тустай гэж би боддог.
MS Excel програм дээр тооцоогоо бичих гэж үзэж, интернэтээс өрхийн төсөв хөтөлдөг програм хайж, эцэст нь өрхийн төсвийн програм зохиоё гэж зориглож улмаар
Яагаад бичиж эхэлснээ сайн санахгүй байгаа ч 1984-1994 онд 10 жилийн сургуульд суралцаж байхдаа үзэж байсан Хөдөлмөр сургалт 7-р ангийн сурах бичгээсээ харахад тухайн үед миний тархинд энэ сэдэв их таалагдсан байж магад?
Би эхнэртэйгээ 1998 онд танилцан, гэр бүл болсноосоо хойш буюу 2000 оноос хойш өрхийн орлого зарлагаа тэмдэглэлийн дэвтэр, автобусны билет, элдэв цаасанд бичиж явдаг, тооцоолох гэж оролдож эхэлсэн.
MS Excel програм дээр тооцоогоо бичих гэж үзэж, интернэтээс өрхийн төсөв хөтөлдөг програм хайж, эцэст нь өрхийн төсвийн програм зохиоё гэж зориглож улмаар
ӨСӨХ ӨРХ гэдэг програмыг 2003 онд бий болгосон
Гэр бүлийнхээ хэрэгцээ шаардлагад тааруулан, өөрийн бодлоор Өсөх өрх програмаа зохиосон. өрхийн орлого зарлагыг бэлэн мөнгө, хадгаламж, карт гэсэн 3 хэлбэрээр байршуулж, бүртгэл дээрээ тооцоолол тайлан гаргадаг болгосон ч техникийн хөгжлөө даган илүү сайжруулах, мөн иргэдэд ашиглахад хялбар болгон өөрчлөх хэрэгтэй байгаа.Манайх өрхийн төсвөө хөтөлдөг байдлыг танилцуулж,
Зууны шуудан сонины сэтгүүлч Д.Пүрэвсүрэн дараах ярилцлага, нийтлэлийг бичсэн.
Зууны шуудан сонины сэтгүүлч Д.Пүрэвсүрэн дараах ярилцлага, нийтлэлийг бичсэн.
Энэ нийтлэлд, миний өрхийн төсвөө бичдэг, тооцоолдог өнцгийг гярхай, оюуны нүдээр харж, миний хэзээ ч эвлүүлж хэлж чадахгүй үгсээр толгойлсон нийтлэлийг бичсэн.
Энэ програмаа хүмүүст танилцуулах, өрхийн төсөв хөтлөхөд нь дэмжихийг байнга хүсэж явдаг ба, Нацагдоржийн номын сан дээрээ олон нийт, ном уншихаар ирж байгаа хүмүүст зориулан танилцуулга, уулзалтууд хийж, мөн ТВ радио хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч байсан дараах жишээг дурдаж болно:
Мөн өрхийн төсвөө зориулалтын програм ашиглан бүртгэснээр, олон сар жилийн тооцоолол, нийт дүн мэдээг програмынхаа тайлангийн олон боломжуудыг ашиглан 1-2хон минутанд гаргаж, харьцуулан харж, амьдралаа эргэн харж дүгнэлт хийх нь ихэнхдээ амжилтын баяр хөөр байдаг. Иймд гэр бүлүүдийг уриалж, хүн бүр өөрийн орлого, зарлагаа хянадаг мэдлэг, дадалтай байгаасай гэж жишээ болгон, хэрэглээний тоон мэдээ нь сонирхолтой байх болов уу гээд дараах блог нийтлэлүүддээ бичдэг:
Бусад нийтлэлийг туслах цэсүүдээр орж олж үзээд, санал сэтгэгдлээ солилцохыг судлаач, сонирхогч, хүсэлтэй нэгэн эрхэм таниас хүсч байна. Та ямар үйлдэл одоо хийнэ, түүнийхээ үр жимсийг хэдхэн минут, цаг, өдөр, жилийн дараа хүртэж чадна!
Өрхийн төсвийн програм маань Windows XP-ээс хойших үйлдлийн системд ажиллахгүй байгаа учраас 2017 онд Жава програмчлалын сурч, програмаа Өрхийн шастирын програм болгон өргөтгөхөөр хичээж байна.
Зөвлөгөө сургалт хэрэгтэй байна уу?
Компьютер, интернэтийг ашиглах үед тохиолдож байгаа асууж мэдэхийг хүссэн зүйлд тань туслах зорилгоор зөвлөн туслах үйлчилгээг үзүүлдэг.
Comments