Манайх Улаанбаатар хотын БЗД-ийн айл.
2020 оны хавар 9-р ангиа төгссөн охиноо 10-12-р ангид үргэлжлүүлэн суралцахаас өөр сонголт байна, аяллын хөтөч мэргэжлээр Хөвсгөл аймгийн МСҮТ-д 2.5 жил суралцаад мэргэжлийн үнэмлэх, бүрэн дунд боловсролоо эзэмшвэл илүү хэрэгтэй гэж хэд хэдэн удаа зөвлөж, ярилцсанаар шийдвэр гаргасан.
Ингээд аав ээж хоёр нь охиноо тус МСҮТ-д утсаар ярьж бүртгүүлж,
хичээлийн шинэ жилийн нээлтэнд очиж оролцож,
дотуур байранд оруулж өгөөд,
буцаж ирсэн тэмдэглэл бид бичсэн.
хичээлийн шинэ жилийн нээлтэнд очиж оролцож,
дотуур байранд оруулж өгөөд,
буцаж ирсэн тэмдэглэл бид бичсэн.
Хөвсгөл МСҮТ (2022 оноос Хөвсгөл политехник коллеж) -д анх очоод төрсөн сэтгэгдэл, тэмдэглэл бид бичиж байсан.
2020 оны намраас хойших энэ хугацаанд өрнөсөн үйл явдал,
2020 оны намраас хойших энэ хугацаанд өрнөсөн үйл явдал,
анх удаа 15 насны охин хүүхдээ гэр орноос нь хол сургуульд сургах үед тохиосон бодол сэтгэгдлээсээ энд бичье.
Засаж сайжруулах зүйлсээ эхэлж бичээд, төгсгөлд гэрэлтэж гийгүүлж байгааг мөн дуулгая.
Юуг засаж сайжруулахын тулд ямар шийдэл байна вэ?
1)
Аяллын хөтөч 2.5 ангид 9 элсэгчтэй байсан, одоо 6 сурагч амжилттай төгссөн нь маш чамлалттай байлаа.
БИДНИЙ САНАЛ:
Мэргэжлийн боловсролыг танилцуулах, элсүүлэх ажлыг тухайн жилд тус мэргэжлээр суралцаж байгаа хүүхдүүдийн сэтгэгдлийг түгээх, ЕБС-ийн 9-р ангид сурч байгаа хүүхдүүдэд энэ мэргэжлээ танилцуулахад хийдэг төлөвлөгөөт ажлыг үр дүнтэй явуулах, Аялал жуулчлалын бодлого боловсруулах аймаг, сумын төрийн байгууллагууд, Аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг компаниуд нийлж зохион байгуулахад чиглүүлэгч, зохион байгуулагчийн үүргийг Хөвсгөл МСҮТ-ийн багш нар хариуцаж болохоор байна.
Мэргэжлийн боловсролыг танилцуулах, элсүүлэх ажлыг тухайн жилд тус мэргэжлээр суралцаж байгаа хүүхдүүдийн сэтгэгдлийг түгээх, ЕБС-ийн 9-р ангид сурч байгаа хүүхдүүдэд энэ мэргэжлээ танилцуулахад хийдэг төлөвлөгөөт ажлыг үр дүнтэй явуулах, Аялал жуулчлалын бодлого боловсруулах аймаг, сумын төрийн байгууллагууд, Аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг компаниуд нийлж зохион байгуулахад чиглүүлэгч, зохион байгуулагчийн үүргийг Хөвсгөл МСҮТ-ийн багш нар хариуцаж болохоор байна.
1)
Сургууль эхэлсний дараахан дотуур байрны хоолны 90000 төг, сургалтын тэтгэлгийн 200000 төгрөгийг банкны дансаар олгодог гээд
Сургууль эхэлсний дараахан дотуур байрны хоолны 90000 төг, сургалтын тэтгэлгийн 200000 төгрөгийг банкны дансаар олгодог гээд
нэгдсэн журмаар хаан банкны данс нээж, банкны карт олгосон байдаг. Хаан банкны карт нь сурагч бэлэн мөнгө авахад 200 төгрөг хураамж авдаг нь арай арай.
БИДНИЙ САНАЛ: Хас банкны данс, карттай болгосон бол тэр олон хүүхэд багш, сургууль, эцэг эх, хоорондоо мөнгө шилжүүлэхдээ, атм-ээс бэлэн мөнгө гаргаж авахад хураамж, төлбөргүй буюу бага ч гэсэн дэмтэй байх байлаа.
Эцэг эх бид "банкны данс нээлгэх хураамж, картны мөнгө" шилжүүлж өгнө үү гээд охин маань харилцахад бид багшийн нь данс руу шаардагдах мөнгийг шилжүүлж эхэлж байсан. Хамгийн сүүлд "мэргэжлийн үнэмлэх"-ийн мөнгийг бид шилжүүлсэн.
Сургалтын тэтгэлэг 200000 төгрөгийг хүүхдүүдэд картаар нь сар бүр 2020-2021, 2021-2022 хичээлийн жилд олгодог байсан журам өөрчлөгдсөн нь маш зөв. Тэтгэлэгийн мөнгөө сурагч өөрөө зарцуулах байдал зохисгүй ёс зүйд хүргэж, бие биедээ мөнгө зээлэх, бусдын мөнгийг залилах, бүр 10000, 20000 төгрөгөөр дээрэмдэж авах, тамхи, пивоны хэрэглээнд уруу татагдах гэх мэт олон муу талтай байсан.
2021-2022, 2022-2023 оны хичээлийн жилд сар бүрийн тэтгэлэгийг олгохгүйгээр, төгсөхөд нь сурлагын чанарыг харгалзан олгож байгаа нь зөв зүйтэй. Цаашид тэтгэлэгийг зөвхөн амжилттай суралцаж төгссөн суралцагчид сурлагийн амжилт, дотуур байранд байсан хүмүүжлийн үнэлгээ, хичээлээс гадуурх ажилд оролцсон байдлыг сургуулийн нийгмийн ажилтаны үнэлгээ, анги удирдсан багшийн үнэлгээгээр хувь тооцож шийддэг байдлыг журамлаасай.
1)
Сургуулийн дотуур байр нь гал тогоо ажилуулдаггүй нь нэг өрөөнд амьдарч 5, 6 хүүхэд дундаа халуун тогоо, гурилын мод, элдүүр, сав суулга бэлтгэж, мөн сар бүрийн хоолны мөнгөөс гадна эцэг эхээсээ мөнгө нэмж авч Мөрөн сумын зах, дэлгүүрээс гурил, махаа худалдаж авах, дотуур байрны дундын хөлдөөгчинд хадгалах, хоолоо бэлтгэж идэх, төлөвлөх нь насанд хүрсэн хүн шиг биш учраас бэлэн хиам, талх, бэлэн хоол цайны газар гэх мэт үйлчилгээнээс идэх, өглөөний цай уухгүй хичээлдээ явах гэх мэтээр бие эрхтэнээ хохироох үндэс болж байна.
Мөн сургуулийн ойролцоох дэлгүүрт хүүхдүүд зээл тавьж хүнс худалдаж авдаг байдал бий болсон нь харагдлаа.
Мөн сургуулийн ойролцоох дэлгүүрт хүүхдүүд зээл тавьж хүнс худалдаж авдаг байдал бий болсон нь харагдлаа.
БИДНИЙ САНАЛ: Аливаа сургуулийн дотуур байр дотроо заавал гал тогоотой байх, гал тогооны үйлчилгээ нь ашгийн бус байхыг мөрдүүлэх
Харин сургуулийн гал тогоонд сурагчид өөрсдийн аяга, халбагатайгаа орж ирж хоол, цайгаа авах үйлчлүүлэхийг дэмжиж, уламжлалт соёлыг дэлгэрүүлбэл хаана хаанаа ариун цэврээ сахисан, илүү ажил үүсгэхгүй, төсөв хөрөнгө хэмнэсэн явдал болно.
Мөн дотуур байранд амьдарч байгаа сурагчид хоол бэлтгэл, гал тогооны ариун цэвэр сахих үйл ажиллагаанд хэрхэн оролцохыг Дотуур байрны багш, Ахлах тогооч нар хамтарсан байдлаар журам гаргаж, захиргаа, санхүү, аж ахуйн албанд танилцуулж, сурагчдад таниулж, хамтрахад бүтээлч ажил, санаачлага, үр дүн гарна.
1)
Харин сургуулийн гал тогоонд сурагчид өөрсдийн аяга, халбагатайгаа орж ирж хоол, цайгаа авах үйлчлүүлэхийг дэмжиж, уламжлалт соёлыг дэлгэрүүлбэл хаана хаанаа ариун цэврээ сахисан, илүү ажил үүсгэхгүй, төсөв хөрөнгө хэмнэсэн явдал болно.
Мөн дотуур байранд амьдарч байгаа сурагчид хоол бэлтгэл, гал тогооны ариун цэвэр сахих үйл ажиллагаанд хэрхэн оролцохыг Дотуур байрны багш, Ахлах тогооч нар хамтарсан байдлаар журам гаргаж, захиргаа, санхүү, аж ахуйн албанд танилцуулж, сурагчдад таниулж, хамтрахад бүтээлч ажил, санаачлага, үр дүн гарна.
1)
2020 оны 10 сарын үед анхны 200000 төгрөгийн тэтгэлэг нь олгогдохын үед дотуур байрны өрөөгөө тохижуулах уралдаан, шаардлага тавьж нөгөө өрөөний 4-5 хүүхэд эцэг эхтэйгээ ч ярьсан юмгүй хулдаас, цонхны хөшиг, толь, үүдний гишгүүр, хаалганы цоож, өөр юу юу ч билээ авсан байдаг.
Дотуур байранд өрөөнийхөө хаалганы цоожийг сурагчид өөрсдөө худалдаж авдаг, бараг л намар болгон худалдаж авдаг нь маш сонин, яагаад сургуулийн аж ахуйн дарга үүнийг ийм байлгаад байгааг ойлгохгүй байна.
БИДНИЙ САНАЛ: дотуур байрны дээрх эргэлтийн хөрөнгө, аж ахуйн жижиг хэрэглэлийг тооцоо бүртгэлтэй болгож, сургуулийн санхүү бүртгэлд тусгаж, эцэг эхийн хандив туслалцаа гэж албан ёсны болгох хэрэгтэй. Хүүхэд бол сургалт хөдөлмөртөө анхаарал хандуулах ёстой болохоос дотуур байрны хөрөнгө оруулагч, аж ахуйн туслах ажилтан, цаашилбал мөнгө захиран зарцуулагч биш.
1)
Дотуур байрны багш нар ээлжээр ажиллаж, хүүхдүүдэд анхаарал тавьж, дотуур байрны дүрэм журмыг мөрдүүлж ажиллаж байгаа хэдий ч, хүүхдүүдийн бие биенээ дээрэлхэх, тамхи нууцаар татах, дотуур байрнаас гадуур хонох зэрэг байдлыг тэрүүхэндээ шийддэг байдал нь хүүхдүүдэд эцэг эх, сургуулийн багш нараас юм нууж болдог гэх бодлыг бий болгодог гэж ойлгосон.
БИДНИЙ САНАЛ: Дотуур байранд сууж байгаа сурагчдын эцэг эхийн оролцоог хангаж, цахим орчинд мэдээллээр ижил хангаж, мөнгө төгрөг, хүүхдийн хүмүүжил төлөвшилтэй, дотуур байранд шаардлагатай иргэдийн хандив дэмжлэгийг эцэг эхийн зөвлөл, оролцоотойгоор шийддэг байх систем бүтцийг бий болгохыг журам гаргаж мөрдүүлэх цаг болсон.
Дотуур байранд мөрдөх журамд
элдэв тамхи татах, пиво согтууруулах ундаа хэрэглэхийг бүрэн хориглож, зөрчил гаргасан хүүхдэд Дотуур байрны багш биш, Ангийн болон Сургуулийн захиргаанаас 1 удаа сануулж, анхааруулгад гарын үсэг зуруулж, 2 дах удаагийн зөрчилд дотуур байр төдийгүй сургуулиас хөөдөг бодлого дутагдаж байна.
Сурагчдын бие болоод сэтгэцийн эрүүл мэнд, хүмүүжил төлөвшилд нөлөөллийн сургалт, үйл ажиллагааг сургуулийн захиргаа, олон нийтийн байгууллагуудтай хамтран тогтмол хуваарийн дагуу зохион байгуулдаг Дотуур байрны багшийн мэргэжил арга зүйг алдаршуулж, улс орон даяар таниулах цаг болсон.
1)
Сургалтын явцад шаарддагдах бичиг баримт, сургалтын хэрэглэгдхүүнд шаардагдах мөнгө хураамжийг хүүхдээр дамжуулж эцэг эхдээ хэлээрэй гэж харилцах, хураамжаа өгөөрэй гэж шаардах нь сургалтын байгууллага, хүүхдийн багштайгаа харилцах хандлагад эерэг биш байдаг гэж боддог.
БИДНИЙ САНАЛ: Сургалтын явцад суралцагчаас төлөх мөнгөн хураамжийг эцэг эхд нь шууд мэдээлдэг систем, утас, интернэт чат, цахим сургуулийн системийг бий болгоосой.
1)
Гэрэлтэж гялалзсан зүйлс, талархал
Дотуур байрны 3 ээлжийн багш нар, Анги удирдсан багш гэсэн 4 хүнтэй алс зайнаас утас, мессенжерээр харилцаж, охиныхоо сурлага, хүмүүжлийн талаар асууж ярилцахад нээлттэй байсанд маш их талархаж байна.
Хэрвээ эцэг эх бид зөвхөн хүүхэдтэйгээ л ярилцаж, харилцаж байгаагаа хүүхэддээ анхаарал тавьсан, болсон гэж бодох юм бол, багш нартай харилцдаггүй байсан бол мөн ч их зүйлийг мэдэхгүй өнгөрөх, хүүхдийнхээ амжилт бүтээл, алдаа оноог ойлгохгүй өнгөрөх байсан.
Сурагчдын 3 дах жилийн эхээр 45 хоног дадлага хийлгэж, ажил мэргэжлийнхээ амтыг авдаг энэ цаг үед Сургууль, Багш, Сурагч, Дадлагын компани, Эцэг эх гэсэн олон холбоосыг бий болгож чадсанаар хүүхдийг дам тамхидалтгүй, эрүүл цэвэр орчинд ажиллуулж, бэлэн мөнгөний тооцоо бүртгэл хариуцуулах ёсгүй, Дадлагын компани ажлын хувцас хэрэгслэлээр түр хангадаг нь урамтай байсан.
ЕБС-ийн 10, 11, 12-р ангид суралцахаас илүү мэргэжил эзэмшээд ажил хөдөлмөр эрхлэх ур дүй эзэмшээд төгсөх Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ), мэргэжлийн политехник коллежийн сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг цаг үеийн хэрэгцээ шаардлагыг мэдэрсэн залуу мэргэжилтэнээр удирдуулах, багшлуулж байгааг охиныхоо Ангийн багшийн идэвхитэй харилцаа, хандлагаас мэдэрсэн.
МСҮТ-д суралцагчдад сар бүр сурлагын байдлаас хамаарч 0-200000 хүртэл төгрөг тэтгэлэг олгодог байдлыг өөрчилж, сургалтын эцэст нэгдсэн дүнгээр нь урамшуулал олгох болсон нь талархууштай. Бидний бодлоор ингэснээр суралцагч мэргэжлээ зөв сонгох, сургалтын үйл ажиллагаа тасалдахгүй байх, улмаар ажлын байранд гарахад дэмжлэг мөнгө санхүүтэй болохоор байна.
Сургалтын явцад бий болсон мөнгөн хураамж, төлбөр
Хүүхдүүд 'хүүхдийн' 100000 төгрөг, мөн сургуулиас өгч байгаа хоолны 90000, эхний саруудад өгч байсан 200000 төгрөгийн тэтгэлэгийг өөрсдөө мэдэж зарцуулах эрхийг олгосон байдаг нь эргэн харууштайг дээр бичсэн.
Мөнгөө тооцоолж, хуваарилж зарцуулахад хүүхдүүдийн хариуцлага сул, шийдвэр гаргалт нь эмх цэгцгүй учраас мөнгөө сараас нь өмнө бүрэн зарцуулж, дараагийн тэтгэлэг, хоолны мөнгө олгогдохоос өмнө эцэг эхээсээ мөнгө асууж, дэмжлэг авдаг.
Охинд маань дараах зан чанар тод болжээ
Хувцсаа их сольж өмсдөг болсон байна. Дотуур байрны хүүхдүүд нь угаасан хувцасыг нь хулгайлсан, өрөөнд шүүгээнд үлдээсэн хувцасыг нь өөр хүүхэд аваад өмссөн байдаг гэх мэтийг бидэнд ярьдаг байсан. Өнөөдөр сургуулиа төгсөж ирээд гэртээ байгааг нь харахад дүүгийнхээ хувцаснаас үзэж байгаад, тэр өдөр өөртөө таалагдсан, зохицсон хувцасыг хэлэхгүй аваад өмсөөд байгаа нь сонин юм аа.
Хүний хувцас өмсөхөд тэр хүний сайхан муухай үнэр, сайн, муу энерги нөлөөлж биеийг муутгадаг гэдгийг охиндоо хэлье дээ.
Олон хүнтэй найзалж, таньдаг болсон нь харагдаж байна.
Хэн нэгэн найз нь утасдаад тэгээд өгөөрэй, ингээд өгнө үү гэхэд нь тусалж дэмжиж байгаа нь харагдлаа.
Comments