Төсөвч

Эрхэм та өөрийн хэрэглээгээ бүртгэж, хянаж үздэг үү?

ийм судалгаа байдаг юм байна?


Бие даан амьдрал ахуйгаа бүтээж эхэлсэн үү?

гэр бүл болох хүсэл төрсөн энэ цагаас та бидэнд "хувийн орлого, зарлагаа хөтлөж дүгнэх" үүрэг хариуцлага бий болсон байдгийг бид анзаардаггүй нь алдаа болж хожим дүгнэн ярилцах зүйлгүй байгаа нь илэрдэг шүү.

Бусдын амжилт, алдаанаас суралцаж байгаль дэлхийдээ ээлтэй, үр хүүхэд, ач зээгийнхээ хүн болж төлөвшихийг дэмжиж чадах эд зүйлс, үйлчилгээг худалдаж авч сурахад тань өрхийн төсвөө бүртгэж, хянаж, хэлэлцдэг хэвшил тань туслаж чадна.

Орлого, зарцуулалтаа бүртгэх, төлөвлөх нь өрхийн гишүүдийн нээлттэй харилцааг дэмжиж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, санхүүгийн сахилга бат, ухаалаг худалдан авалт, цаашилбал бүтээлч амьдралын хэв маягийг дэмждэг.

Та бид хувь хүний хөгжилдөө анхаардаг бол худалдан авалтын шийдвэр гаргахад

- 4Р (product, price, place, promotion/бүтээгдэхүүн, үнэ, хаана байна, сурталчилгаа)-ээс илүү

- SAVE (solution, access, value, education/асуудал шийдсэн, хаанаас ч авч болох, үнэ цэнэ, мэдэх боломжийг хангасан)-д

анхаарлаа хандуулдаг болсон гэнэ!

Ямар ч бараа бүтээгдэхүүн нь байгалийн нөөцийг ашиглаж бүтээгддэг, байгальд ул мөрөө (ecological footprint) үлдээдэг тул, аль болох хямгатай хэрэглээ, орон нутагтаа өөрсдөө бүтээхийг зорьж байдгаа танилцуулж Бүтээлч цэсийг үүсгэсэн байгаа.


Дараах нийтлэлүүдээр
1. Өрхийн төсвөө бүртгэж дүгнэсэн байдал,
2. Дундын хадгаламжийн бүлгийг удирдан зохион байгуулах, бүлгийн идэвхитэй гишүүн байх бусдыгаа дэмжих боломжтой
3. Өрхийн төсвөө компьютер дээр бүртгэхэд зааж сургах, туслах боломжтойг танилцуулахыг хичээлээ.

Хэрвээ та өрхийн төсвөө бүртгэж, төлөвлөх хэвшлийг өнөөдрөөс эхлүүлье гэвэл  Онлайн уулзалт, ярилцлага, сургалтын талаар ФБ хуудсаар харилцаарай.

Сонирхолтой нэг мэдээлэл гэвэл, 
тэртээ 1980-аад оны үед ЕБС-ийн 7-р ангийн Хөдөлмөр сургалт сурах бичгийн 114, 115-р талд хичээлийн материал байжээ. Иймд шинэ зүйлд суралцахад хэзээ ч эртэдэхгүй, бас оройтохгүй.
Мал аж ахуй эрхэлж буй хэн ч, анхдагч эдийн засгийг атгаж байгаа болохоор хүнс, хувцас, ахуйгаа өөрийн гараар бүтээж, мөнгө гэх эдийн засгийн туслах ойлголтыг үл тоон амьдарч, аз жаргалтай байдгийг эмээ, өвөөгийнхөө амьдралаас бага насандаа би харсан.

2015.1.1
2014.1.23
Улаанбаатар хотын нийтийн төв номын санд Мэдээллийн технологийн клубын уулзалт-сургалтаар Өсөх өрх програмыг танилцуулсан.

2012.1.2

2011.1.4
Ж.Бэгзсүрэнгийн 6 ам бүлтэй гэр бүлийн мөнгөн орлого, зарлага 2010 онд ямар байв
     Энэ нийтлэл Creative Mongolia вэбд Мөнгийг тоолж тооцоолж хэрэглэж суръя нэртэй нийтлэгдсэн

2010 он
6 ам бүлтэй айлын 2010 оны өрхийн төсвийн тооцооллоос

Миний гэр бүлийн өрхийн санхүү (2007, 2008, 2009 онд)

2008, 2009 он
6 ам бүлтэй айлын 2008, 2009 оны өрхийн төсвийн тооцооллоос


Гэр бүлийн бүтээлч аялал


creative camp family creative day trip


“ГЭР БҮЛЭЭРЭЭ” ТАНИН МЭДЭХҮЙН ХӨГЖӨӨНТ АЯЛАЛ  
#АгаартТоглоё #ХүүхдүүддээЦагГаргая

Гэр бүлээрээ, хүүхдүүдтэйгээ хамт агаар салхинд гарч, хөгжөөнт тоглоом тоглож, хүүхдүүдтэйгээ ойлголцох, гэр бүлийн дурсамж бүтээх, идэвхитэй амралт, өдрийн аялалд уръя.
Өнөөгийн хурдтай нийгэмд гэр бүлээрээ хамтдаа байх цаг хугацаа, орон зай хомс болсоор байна. Гэр бүлээрээ хамт хийх зүйл, үйлчилгээ ч дутагдалтай байна. Тиймээс манай хотхон танд хүүхдүүддээ, гэр бүлдээ цаг гаргаж, хамтдаа тоглож наадах, хүүхдийнхээ зан ааш, хүсэл сонирхолыг ажиглаж танин мэдэх, хамтдаа суралцан хөгжих орон зайг бүрдүүлж, Гэр бүлийн танин мэдэхүйн хөгжөөнт өдрийн аялалаа эхлүүлж байна.
Крейтив кэмп нь гадаад орчны багийн тоглоом, экстрийм тоноглолтой адал явдалт хөтөлбөрийн орчин юм.


ХЭЗЭЭ: НЯМ ГАРИГ БҮР

ТӨЛБӨР: Гэр бүлээрээ 50K (Хүүхдүүдийн хамт)
ДАНС: Хас банк 5000610049 Бэгзсүрэн (Төлбөрөө төлснөөр захиалга баталгаажина)

БҮРТГЭЛИЙН ТОО ХЯЗГААРТАЙ ТУЛ АМЖИЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ!
(5- 6 гэр бүл бүртгэнэ)
“Аялал биднийг нэгтгэж, сорилт биднийг нээдэг”

ЛАВЛАХ УТАС / БҮРТГҮҮЛЭХ: 89811326, 99861326



Хөгжөөнт тоглоом, тоноглол


Байршил

7 буудлаас хойшоо зуслангийн замаар Жигжидийн уулзвар хүртэл яваад, чигээрээ Гүнт гэсэн замаар 3.5км яваад хүрнэ.

Замын зүүн гар талд том чулуун хашаа дөнгөж өнгөрөөд автобусны буудал дээр тосч, машинаа хаана байрлуулах, яаж алхаж очих зэрэгт туслана.







Comments