ХотАйл

Бүтээгчдийн нэгдэл Creative Mongolia хуудасны нэг админ болж,

Бүтээлч урлан Creative Gallerу

менежерээр ажиллах боломж бидний амьдралд тохиож,
- хэрэглээ, соёл нь Монголоороо байх,
- байгальд ээлтэй амьдралын ахуй ба соёл,
- Бүтээгч хүн бүрийг зөв эрхэм зүйлээрээ дэмжих,
- хэрхэн дэмжиж болоход үргэлж суралцаж,
- өдөр бүрийн амьдралаа Бүтээлч хүнийг дэмжихэд зориулах ёстойгоо илүү мэдэрч, ажиллаж амьдардаг.




- Аливаа зүйлийг байгальд ээлтэй, олон хэрэглээтэй болгох, өөрсдийн хийж байгаа зүйлээ ойлгож мэдэхийн тулд баримт татах, бусдын амьдралд нэмэр болохыг илүүд үздэг.
- олон сургалт, үйл явдалд очиж оролцох, тэмдэглэл бичиж,  Хүмүүсийг анхаарлаа хандуулаасай гэж бичсэн тэмдэглэлээсээ блогтоо нийтэлж, үйл явдал зохион байгуулагчдыг дэмждэг.
- Бүтээлч урлан Creative Gallery-н загвараар орон нутгийн бүтээлч хүмүүсээ нэгтгэсэн, орон нутгаа таниулсан, орон нутгийн хөгжлөө дэмжсэн үйл ажиллагааг орон нутагтаа, хот сууриндаа явуулахад нь дэмжиж, арга зүйгээр хангах
- Ур ухаан шингэсэн, байгальд ээлтэй бүтээл бүхнийг танилцуулах, өөрсдөө ч хэрэглэх хэрэгтэйг ойлгосон
- Бүтээгч, урлаач хүн нь өөрийгөө байнга хөгжүүлж ур чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ хүнийг сонгож шавиа бэлтгэх, шавь нь нас өндөр болсон багшийн ачийг санаж тэжээдэг ухаан байсаныг санаж явдаг.


2018-12-22 өдөр 
"Бизнес нүүдэл" сургалтанд дүү Ж.Лувсандоржийнхоо урилгаар очиж сууж, шийдвэр гаргасанаар Бүтээлч Монголчуудын нэгдэл Creative Gallery-г 2019-1-9 өдрөөс 2019-10-1 өдөр хүртэл хариуцан ажилласан.





Бид дараах бүтээл, үйл ажиллагаанд
гар бие оролцож байна



Хүнс тэжээл - байгалийн үнэ цэнэ


Талх барихдаа ус, гурилаар талхны хөрөнгө бэлддэг болсон

Сүү цагаан идээ, хүнсээ цаг улиралд нь бэлтгэх, Монголын хөлөгт болон шагайн тоглоомоос сурч мэдэх зорилгоор гэр бүлээрээ агаар салхинд гарах "Бүтээлч өдрийн аялал"

Битүү шөл, ороомог буузыг хэрхэн бэлтгэхийг заадаг онлайн сургалтыг Traveling spoon вэбтэй хамтран хийдэг




Оёдол - сэтгэл шингэсэн бүтээл

АНУ-ын захиалгаар, Монгол бичиг, соёлыг хадгалах, танилцуулах зорилготой

Монголын хөлөгт тоглоомд суралцах хэрэгсэл Есөн даваа тоглоомын богцыг бүтээж, танилцуулж байна

4-5 настай хүүхдэд зориулсан Цэгээр наадъя цахим дугуйланд хэрэглэгдэх Даавуун хавтасны загвар, оёдлын ажил




Шагай - энерги, эрчимт, эвдэрдэггүй цул яс

Гадаад хүмүүст шагайг яаж танилцуулбал сонирхолтой байдаг

4 шагайгаар 20 тоглоом тоглож сурвал шагайн ач тусыг мэдэж эхэлнэ





Мод тарих - энэ насны буян



Амьдарч байгаа хороо хэсгийнхээ гудамжинд мод тарихыг уриалж, хашааныхаа урд болон хойд талын зам дагууд мод тарьсан.



Хийх хүсэл зорилго

Саванг модны үнс, өөхөн тосоор хийж сурахаар эрмэлзэж байна

Монгол гэрийн эсгийг ус нэвтэрдэггүй болгох хүсэлтэй байдаг




ХоостАйл - Монгол ахуй соёлоо гадаад хүмүүст танилцуулах


Манайд ирсэн гадаадын аялагч найзуудын сэтгэгдэл #MongoliaFriend бичлэгт үлдэж байгаа





Байгаль орчиндоо эзэн байхыг уриалдаг



Өдөр бүр хэмнэе шилдэг туршлагын уралдаанд 2 туршлагаа танилцуулан оролцсон




Аяллын хөтөлбөр, цахим сургалт


Сайн мууг ялгая 3 номд тулгуурлан Эрүүл амьдрах 60 дадал цахим сургалт

Гэр бүлийн бүтээлч аялал

Нэг өдрийн энэ аяллын хөтөлбөр нь 
Аялал, амралтын өдрөө сонирхолтой, амьдралын эерэг үр өгөөжтэй өнгөрүүлэх, хүүхэд гэр бүлийн харилцааг дэмжих, бидний ажил үйлстэй танилцах хүсэлтэй гэр бүлд зориулагдсан.


Дэлгэрэнгүй танилцуулга


Comments