Хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогыг томчууд мэдэх үүрэгтэй


Дэлхийн зөн Төгсөлтийн аргачлал - 600 төсөл
Хүүхэд хамгааллын сургалт
Хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогыг томчууд мэдэх үүрэгтэй

2018.2.9 Баасан
Дэлхийн зөн ОУБ. Төгсөлтийн аргачлал-600 төслийн 1-р сургалт: Хүүхэд хамгааллын сургалт

Цэцэг зочид буудлын сургалтын өрөө. (өдрийн хоол, цайны завсарлага, самбар дээр ажилласан)
10:00-13:00

Гарчиг
 

1. Б.Оюунболор:  Хүүхэд гэж хэн вэ? Хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлог
Хүүхэд насанд эцэг эхийн зүгээс мэдэх зүйл
Эрдэнэт хүмүүн бүтэх
Хүүхдийн хөгжил, яаж суралцдаг гэхлээр
 

2. Хүүхдийн хэрэгцээ
Монголчууд нас, сэтгэхүйн хөгжлийг дэмжих
Олон улсад 0-1 нас  нялх
1-3 нялх нас - тоглоомтой нь ойр байлгаж, гар хурууг хөдөлгөх
0-3 насанд биеэ засах мэдрэмжээ аягүй сайн мэдэрч
4-5 нас – их хөдөлгөөн, дураараа, үгэнд орохгүй байх хандлага
6-12 нас - үгийн нөөц 14000 болдог
3 наснаас хүүхэд хүйсээ мэдэрдэг
13-18 нас – өсвөр нас. Бэлгийн бойжилт, сэтгэл зүйд их өөрчлөлт ордог
 

3. Хүүхдийн эрх
4 эрх: 1) эсэн мэнд амьдрах 2) хөгжих 3) хамгаалуулах 4) оролцох
 

4. Хүүхдийн хөгжил, төлөвшилд эцэг эхийн үүрэг, оролцоо
Эцэг эх хүүхэдтэйгээ харилцаж байгаа зан үйл 4 ангилдаг
Хүүхдээ хайрлах хэлбэрийг Сухомленский 3 ангилсан
Хүүхдэд харгис хэрцгий хандах үзэгдлүүд санаандгүй, санаатай тохиолддог нь
Хүүхдэд харгис хэрцгий хандах нь 6 хэлбэр (Харт 1987)
Сурлага сайтай хүүхдийн эцэг эх онцлог
Эцэг эхийн зүгээс анхаарах зүйлс
 

5. Алтан 1000 хоног. Навчаа эмч
 

6. Бусад нийтлэлийг уншаарай


Б.Оюунболор:  Хүүхэд гэж хэн вэ? Хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлог

ДЗМОУБ учраас хүүхдийн сургалтаар эхэлж байна. Хариуцлагатай, цагаа барьцгаая.
Надаас лавлах зүйлээ ажлын цагаар утсаар , аль болох бүлгийн ахлагчтайгаа холбоотой байгаарай.

Хүүхэд насанд эцэг эхийн зүгээс мэдэх зүйл

МУ-ын Хүүхдийн эрхийн тухай хууль, 0-18 нас гэж насаар нь тодорхойлж өгсөн байдаг.
ОУ-ын түвшинд Хүүхдийн эрхийн конвенцид суурь агуулгууд орсон байдаг.
МУ-ыг хууль эрх зүйн зохицуулалттай улс гэдэг.

Эрдэнэт хүмүүн бүтэх - Зүүний үзүүр дээр атга арвай асгахад тогтсон нь

Хүүхэд бол бие сэтгэцийн хувьд ид хөгжиж яваа, зан сэтгэцийн ихээхэн онцлогтой, сурах,  тоглох үйлээр дамжин бие хүн болон төлөвшиж байгаа

Хүний хөгжил, төлөвшлийн 70% нь гэр бүлд эцэг эхээс 0-5 насандаа авдаг

Өндөр хөгжилтэй орнууд төсвийнхөө 70%-ийг 0-5 настай хүүхэд, гэр бүлд зориулж байдаг.

Хүүхдийн хөгжил, яаж суралцдаг гэхлээр Хүүхэд юу харснаа сурдаг

Хайрлуулж өссөн бол маш их тэвчээртэй болдог
Хүндлүүлж өссөн бол шударга
-энд бичиж амжаагүй-

Монголчуудын уламжлал нь бичгийн соёлоос илүү аман зохиолоор дамжуулж хүүхдээ сургадаг, гэрийн хүмүүжил, гэрийн багш, гэрийн хөдөлмөрөөр хүн болгож, аав ээж болохыг маш сайн эзэмшдэг байж

Одоо суурин нөхцөлд өөрөөр

Монголчууд хүүхдийн нас, бие, сэтгэхүйг маш нарийн ангилсан байдаг. Эхийн хэвлийд бүрэлдэхээс өмнөх үеийг хүртэл 3 ангилдаг. 
13 нас хүрэхээр амьдралд суралцах нас  – амьдралын ухаан суух цаг боллоо гээд өөрт нь ач холбогдол өгөөд, цагаан сараар хамгийн эхэнд золгуулдаг байж

Хүүхэд насны онцлогыг томчууд харах: хүүхэд бие даан амьдрах чадваргүй, оюун санаа, зан төлөвийн онцлогууд бий.

Хүүхдийн хэрэгцээ

Аюулгүй дулаан орчинд хоол унд, хувцас – физиологийн хэрэгцээ
Аюулгүй байдлын хэрэгцээ, харъяалагдах, хайрлах хайрлагдах хэрэгцээ байдаг

Хэрвээ физиологийн хэрэгцээ хангагдаагүй хүүхдээс өөрийгөө идэвхижүүлэх хэрэгцээ – онц сурахыг шаардаад нэмэргүй

Иймд нас насанд хэрэгцээний онцлогыг харах

Монголчууд нас, сэтгэхүйн хөгжлийг дэмжих 0-3 насанд хаан мэт тахих гэдэг, гэтэл дуртай зүйлээр нь хангах бус, хүн хааныхаа өмнө муу зүйлийг харуулдаггүй, цэвэр ариун байлга гэсэн үг

Олон улсад 0-1 нас  нялх
өлгийтэй  насанд юм мэдэхгүй, ойлгохгүй гэдэг, гэтэл хүүхдийн өөртөө итгэх суурь тавигдаж байдаг.

Яаж төлөвшдөг вэ гэвэл аав, ээжийгээ харж, дууг нь сонсохдоо аюулгүй байдлаа мэдэрч,  далд ухамсарт нь сууж байдаг. Өлгийтэй хүүхдийнхээ дэргэд чанга дуу гаргах, тайван бус байдал үүсгэх нь далд ухамсарт бичигддэг

1-3 нялх нас - тоглоомтой нь ойр байлгаж, гар хурууг хөдөлгөх,
таньж мэдэх хэрэгцээгээ дагаад  авирах, амандаа хийх гээд үйлдэлд нь эцэг эх хориглож, муу зан гаргахын оронд хэлж тайлбарлах хэрэгтэй. 2 настангууд чихээр сонсож, нүдээр харж, гараар барьсан зүйлээ дуурайх хандлага илэрдэг.
3 настангуудад магтаалын үг чухал

0-3 насанд биеэ засах мэдрэмжээ аягүй сайн мэдэрч, өөрийгөө хянаж сурдаг насандаа памперс зүүчихвэл, ирээдүйд өөрийгөө хянахгүй, удирдахгүй болно. Иймд сүүлийн үед судлаачид ШУ-ны үндэстэй хэлж байгаа.

Хүүхэд ухамсаргүйгээр хийж байгаа үйлдэл болгоноосоо сурч байдаг.

4-5 нас – их хөдөлгөөн, дураараа, үгэнд орохгүй байх хандлага.
Үгийн сан нэмэгдэж, олон үгийг дараалж хэлэхээрээ гацаж, шулганадаг, үүнээсээ болж ядардаг. Ярих хүсэл хязгааргүй, асуулт нь өдрөөс өдөрт ихэсдэг. Энэ насанд хичээлээр ядрааж болохгүй.
5 насанд худлаа ярьлаа гэж загнаж болохгүй. Хамт тоглох хэрэгцээ их байдаг. Тоглоомтойгоо ярьдаг.

6-12 нас - үгийн нөөц 14000 болдог,
яагаад гэсэн асуулт болгонд уйгагүй тайлбарлаж өгөх хэрэгтэй –цаашдаа өөрийгөө аваад явдаг, хичээлээ хийдэг болно. Энэ насанд нь эцэг эх сургаад, амраагаад зөв

3 наснаас хүүхэд хүйсээ мэдэрдэг, 6-12 насанд хүүхэд тайван байдаг цагт дагуулан сурга, 13 наснаас хөөрөл саатал эхэлдэг – биед нь өөрчлөлт ороод өөрсдөө хямардаг.
Энэ насанд нь айлын том хүүхдийг хэтэрхий зараад хэрэггүй.

Хүүхэдтэй энгийн боловч бүтэн өгүүлбэрээр ярьж бай, дутуу дулимаг ярьдаг болчих вий. Буруу хэлж байгаа үгийг тухай бүрд нь засч хэлэх
Өөрөөр нь өөрийг нь илэрхийлүүлэх

Гэр бүл, нийгэмд дасан зохицох, шинэ дүрэм журмыг хүлээн авдаг нас. Магтаж урамшуулах, уучлах, насанд хүрэгчид хэлсэн амандаа хүрдэг байх, сургалт, иргэншил хоёрыг хослуулах

Дутуу, дулимагийн мэдрэмж – муу дүн авсан үед загнах, шүүмжлээд байвал би л муу, арчаагүй, ухаан хүрэхгүй гээд өөрийгөө дүгнэчихдэг. Өөртөө хаалт тавьдаг хүн болчихно.

13-18 нас – өсвөр нас. Бэлгийн бойжилт, сэтгэл зүйд их өөрчлөлт ордог.
Би том хүн болчихлоо гэж үзээд аль болох эсэргүүцэх гээд байдаг,  тамхи татах,
Өмнөх насанд зөв төлөвшсөн бол энэ давалгааг зөв давдаг.



huuhedburt.mn вэб хуудасны дэлгэцээс

Нас, бие, сэтгэхүйн хэрэгцээг л мэд!

Буруу зүйлийг нь чин сэтгэлээсээ ойлгуулж өг. Маш их ярилцаж, дотно байхгүй бол хэр баргийн зүйлийг аав ээждээ хэлэхгүй. Хүүхэд тань ярьж байвал зөрүүлээд ярьж болохгүй. Сайн сонс.

Case: хүүхэд хулгайд сэрдэгдээд, ээждээ хэлтэл ээж нь чиний л буруу гээд, хүүхэд хэнд ч итгэхгүй болсон. Энэ тохиолдолд буруу ч байсан заавал охиныхоо үгийг сонсож, сэтгэлийг нь нээх ойр дотны харилцаатай л

Хүүхдийн нууцыг нь хадгалдаггүй – гэр бүл дундаа дэлгэж ярьдаг нь алдаа. Ээж тэр хоёрын дунд үлддэг байх – хүүхэд би дахиж тэгэхгүй гэсэн мессежийг өөртөө өгдөг.

Өөрийн орон зайг үүсгэдэг, эд зүйлд нь зөвшөөрөлгүй хүрэхгүй байх. Найз нөхдийг нь гэр орондоо оруулж, хөндлөнгөөс нь мэддэг байх

Гэр бүлээрээ агаарт гарах, хамт байх цаг хугацаа чухал.

Хүүхэдтэйгээ юуг цуг хийвэл тэдэнд илүү таалагдах вэ гэдгийг мэддэг байх, Хүүхдийнхээ зорилгыг сонс, түүнд нь туслах чухал

Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас гаргасан судалгааны видеог үзүүллээ
-ийм видео онлайнд байдаг эсэхийг лавлана аа-

Хүүхдийг хүмүүжүүлэх гэдэг нь тасралтгүй үйл ажиллагаа байх юм – хүнлэг чанарыг төлөвшүүлэх, ёс суртахууныг төлөвшүүлэх

Бүлгийн ахлагч сургагч багшаар бэлтгэгдэнэ!

Хүүхдийн эрх
хүүхэд хамгаалал, хууль эрх зүй

МУ-ын Үндсэн хуулиар заагдсан 4 эрхтэй. Хүүхдийн журамт үүрэг 6.  6 ачаа үүрүүлээд 4 боломж олгодог гэж ярьдаг.

Эрх – хүнд олгож буй боломж, үүнийг буруугаар ашиглаж болохгүй.

Чойжамц хамба – хүүхдэд яриа хийхэд, хүүхдүүд дунд ороод
Миний хүүхдүүдээ, эрх гээд байдаг
Бурханы шашинд нүгэл, буян гэдэг   - эрх чөлөөний эерэг, сөрөг
Эрхээ зөв эдлэх – буян
Эрхээ буруу эдлэх – нүгэл

Журамт үүргийг нь ярихдаа эрхийг нь хүртэл ярьж

НҮБ-ын өсвөр үеийн төсөл эхлэхэд нь оюутан байхдаа л оролцоод
Өсвөр насны хүүхдэд бэлгэвч яриад л сонирхол
Арван хэдэн жилийн дараа харахад өсвөр үеийн дунд бэлгийн замын өвчлөл буураагүй, өссөн байна

Хүүхдийг зодох буруу, томчууд цохиод авах, алгадах
Цохилтын хүчний хэмжээ аймаар хүчтэй байдаг гэж судалгаа, өөрсөддөө үзээрэй, сэтгэл зүйд үлддэг
Социализмын үед нийгэм өөр байсан – дуулгавартай – томоотой
Одоо бол зодуурын хүмүүжил айдас төлөвшүүлж, хүүхэд буруу зүйл хийхээс их айдаг, өөрийгөө илэрхийлэх чадвар муу болчихдог

Одоо нийгэмд хүмүүстэй ярьдаг, нээлттэй хүн амжилтанд хүрнэ, ялгах салгах хэрэгтэй байна

4 эрх: 1) эсэн мэнд амьдрах 2) хөгжих 3) хамгаалуулах 4) оролцох
Хүүхэд эрхээ өөрөө эдлэж чаддаггүйг ойлгоорой.  Эргэн тойрны насанд хүрсэн хүмүүс л эрхийг нь эдлүүлэх үүрэг хүлээсэн байдаг.  Албан байгууллага гэхэд л хүүхэдтэй хүнд ингэнэ гэж заасан байдаг.  Хүүхэд би ийм  эрхтэй гээд эдлэх боломжгүй.

Эрүүл өсөж бойжих эрхтэй – хүүхэд төрмөгцөө нэр авах, харъяат байх эрхтэй
Эцэг эх болно гэдэг үүрэг хариуцлага, үүнийг хүлээж чадахгүй бол

Хүний эрх: заяамал, төрөлх эрх. Хариуцлагагүй байдлаар хүүхдэд хандаж болохгүй.
Өвдвөл эмнэлгийн тусламж, асрамж, хамгаал

Хөгжих эрх – боловсрол, үнэ төлбөргүй эзэмших
Төрөлх хэл, бичиг үсэг, ёс заншлыг өвлөх эрхтэй
Хүсэл сонирхолын дагуу уралдаан тэмцээнд орох

Хамгаалуулах эрх: МУ-ын бодлого үүн рүү чиглэж байгаа, Одоо дандаа л хамгаалуулах эрх яригдаад байгаа, энэ нь нийгмийн орчин хүүхдэд ээлгүй байгааг харуулж байна

Хүүхдээ хөгжүүлэх тухай ярьмаар байтал хамгаалах яриад байгаа нь анхаарах
Аав ээж л хүүхдээ хамгаалахгүй бол өөр хэн хамгаалах билээ

Оролцох эрх:  хүүхэд, хамгаалагдсан орчинд байж хөгжих, оролцох эрхээ эдэлдэг
Аав ээж нь мөнгө, төгрөгийг зөв яриад, гэр бүлийн түвшинд ярилцаж хамтарч шийдэх чухал

10 минут завсарлага 11:40-11:50

Хүүхдийн хөгжил, төлөвшилд эцэг эхийн үүрэг, оролцоо
Бэлтгэсэн: Б.Оюунболор

Эцэг эхийн ямар, ямар хэлбэрийн хайрууд байдаг, сул, давуу талыг яръя

2 чухал хүчин зүйл: -эцэг эхийн хүмүүжлийн арга барил,  -гэр бүлийн соёл, амжиргааны түвшин

Эцэг эх хүүхэдтэйгээ харилцаж байгаа зан үйл 4 ангилдаг:

Нэр хүндээр нөлөөлөх хэв маяг – шаардаж, харилцаж чаддаг гэр бүл
Хүүхэд аав, ээжийг хүндэтгэж, харилцан итгэлцэл бий болдог
Ийм хүүхэд нийгмийн амьдралд дасан зохицож, өөрийгөө үнэлэн

Захиран тушаах хэв маяг – гэр бүлийн шийдвэр гаргахдаа хүүхдийг оролцуулдаггүй
Аймхай, хаалттай, дүнсгэр хүүхэд, цочмог, уриалгахан биш

Либераль хэв маяг – хүүхэддээ маш зөөлөн ханддаг тул хүүхэд хэтэрхий сул хүүхэд болдог, дураараа зан авиртай, бие зөв авч яваагаа ч мэддэггүй хүүхэд болдог, өөрөө л болж байвал гэсэн хандлагатай хүүхэд болдог

Үл ойшоох хэв маяг – бусдад уруу татагдах амархан, нийгэмд харш зантай хүн болж төлөвших

Аав, ээж хүүхдийнхээ өмнө үлгэрлэж чаддаг, зохих шаардлага тавьж чаддаг байх чухал, хүүхэдтэйгээ харилцахыг дэмждэг

Хүүхдээ хайрлах хэлбэрийг Сухомленский 3 ангилсан

Уярлын хайр – байгалийн зөнгөөр хайрлаж байгаа, хүүхдээ тахин шүтсэн, буруу зүйлийг нь хүртэл өхөөрддөг. Хүүхэд зөвхөн хайр халамж авдаг

Дарангуйлан захирах хайр – хүүхдээ өсгөж байгаадаа ялархсан, бүхнийг л та нарын төлөө хийж байгаа

Барьцаалах хайр – хайр энэрлээ хөрөнгө мөнгөөр хэмждэг, сэтгэлийн нандин холбоог огт мэддэггүй, эд хөрөнгөөр бүхнийг орлуулах хандлагатай

Хүүхдийн хайрын мэдрэмж ээж дээр төвлөрч байдаг. Ээж хүн хүүхдийн дураараа байдлыг зөв хязгаарлаж чаддаг байх, өөртөө итгэх итгэл – өөрийн үнэлэмж – баримжааллыг зөв эзэмшүүлэх

Хүүхдийн сониуч зан, сонирхолыг хааж боохгүй байх

Эхийн хайр: хүүхэд төрлөө, эр нөхрөө хайрлан хүндэтгэх харамгүй хайр нь хүүхдэд бусдыг хайрлах үлгэр дуурайлал болдог

Эцгийн хайр: аав хүн 2 анхаарах зүйл – сэтгэл санааны хувьд хүүхдээсээ хол хөндий байж болохгүй, захиран дарангуйлах үүднээс болохгүй

Хүүхдэд харгис хэрцгий хандах үзэгдлүүд санаандгүй, санаатай тохиолддог нь 
1) сэтгэц мэдрэлийн үүднээс (өөрөө бага насандаа )
2) социологийн үүднээс (нийгэм стресстэй байх)
3) нөхцөл байдлын үүднээс (бага насны 1-3 насныхан өртөх магадлалтай, аав ээж биеэ барьж чадаагүйгээс)
4) сэтгэл зүйн үүднээс болдог

Хүн болгон гаргаж байгаа зан үйлдэлдээ хянамгай байх

Сэтгэлийн шарх эдгэдэггүй – насанд хүрээд амьдралдаа гаргаж байгаа шийдвэрт нь нөлөөлж байдаг

Хүүхдэд харгис хэрцгий хандах нь 6 хэлбэр (Харт 1987)
Айлгах, Ганцаардуулах, Дарангуйлах, Үл хайхрах, ...

Хэт их, байнгын стресс нь уураг тархины хурдацтай хөгжилд нь, бүтцэд нь гэмтэл учруулдаг. Мэдрэлийн эсийн холбоос үүсэхийг удаашруулдаг, саад учруулдаг бодисыг ялгаруулдаг

Архи – мэдрэлийн эсийн холбоосыг таслаад байдаг

Хүүхдийг үл хайхрах нь уураг тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг
3 настай хүүхдийн тархи том жижиг зураг

Эрдэмтэд сармагчны зулзаганд туршилт хийж – төмөр рам, угжтай сармагчин, - дулаахан материалаар хийсэн, угжгүй сармагчин
Монш идэх хэрэгцээнээс илүү хайрлуулах нь харагддаг – (нэг хөхөөд л дулаахан руу очдог, дахиж хөхөөд л дулаахан руу очдог)

Сурлага сайтай хүүхдийн эцэг эх онцлог

Хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг үргэлж дэмждэг байв.
Америк эрдэмтэн 50 хүүхэд сонгож аваад, зөвхөн багш нарт нь л хэлж – та нар хөгжүүлж чадахгүй байна, эд нар онцгой чадвартай хүүхдүүд гээд хэлсэн. 1 жилийн дараа багш нарын тэдгээр хүүхэдтэй харьцаж байсан харьцаанаас эрс сайжирсан хүүхдүүд болсон байв
Хүүхдээ шүүмжлээд байвал амжилтанд хүрэхгүй

Эцэг эхийн хоорондын дулаан харилцаа
Хүүхэд найдвартай орчинд байна гэдгээ мэдэрч, эргээд сурах ёстойгоо мэдэрч

Эцэг эхийн зүгээс хүүхэддээ элгэмсэг ханддаг байв
Хүүхэдтэйгээ элгэмсэг ойр бай, аливаа учир зүйг нь хэлж өгч бай, бие даасан байдлыг нь дэмжиж бай

Хүүхдэд шаардлага тавихдаа хүүхэд маань хэдэн настай, юу чадахыг бодож үзээрэй.  Том хүн бол хүүхэд байж үзсэн, харин хүүхэд том хүн болж үзээгүйг санаарай.

Эцэг эхийн зүгээс анхаарах зүйлс
Ярилцах, сонсох, хамт байх цаг гарга – энэ нь хамтдаа ямар нэг зүйлийг бүтээлчээр хийх гэж ойлгоорой
Цаг хугацааг зөв өнгөрүүлэх чухал байна, яагаад гэвэл 70 наслахдаа 22 жил нь унтаж, 20 жил нь техник, технологитой харьцаж, 1/10 хугацааг эмчлүүлэхэд, 3 жил дэлгүүрт, 4.5 жил зам дээр өнгөрүүлдэг тул гэр бүлдээ цаг

Үглэж бус үлгэрлэж сурга – байнга, заримдаа муудалцдаг, заримдаа зодолддог 17.9%

Хүүхдийнхээ дэргэд сөрөг зан үйл бүү гарга

Хүүхдийн хэрэгцээг зөв ойлгох нь чухал
Т.Галсан шүлэг – Идээ ундаа элбэг айлд хүү төө өсдөг ... Эрдэм ажил хослоостой айлд хүү алд өсдөг

Интернэтээс хайгаад, Т.Галсан зохиолчийн Жирмийн сүлжээ Дөрвөн мөртийн цомирлогоос Үр ач өсч торнихын нууц 4 мөртийг бүрэн эхээр нь уншлаа

Зодож шийтгэхээс зайлсхийх чухал

Өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх олон зүйлс байдаг. Дараа дараагийн сургалтаар дэлгэрүүлнэ.

Шүлгэнд байдаг: Ухаалаг, жавхаалаг, эрүүл хүүхэд бол гэр бүл дэх хайр, хайрын хариу шагнал 
Хайранд өссөн хүүхэд хүнийг хайрлаж чаддаг хүн болдог

А4 хэмжээтэй, ламинатордсан материал өгсөн – Хүүхдийн хөгжлийн онцлог (эцэг эхчүүдэд зориулав)

12:30 цаг хүртэл сураад, өдрийн хоол идээд тарсан.

=
Дээрх арга хэмжээтэй холбоогүй ч, жирэмсэн цагаас-2 насны хүүхдээ өсгөж байгаа эцэг, эхчүүдийн зайлшгүй мэдвэл зохих зүйлийг хуваалцъя:

Таны амьдралын хамгийн чухал 1000 хоног | Navchaa Tovuu | TEDxUlaanbaatar 2017

     Навчаа эмч олон хүүхдийн эрүүл энхийн төлөө цаг наргүй ажилладаг бөгөөд 1000 хүн цугласан TEDxUlaanbaatar-н тайзнаас бидний амьдралын хамгийн чухал 1000 хоног хэзээ байдгийг тайлбарлалаа. Эцэг эх бүрийн, өөртөө анхаарагч иргэн бүрийн заавал мэдэх эрүүл мэндийн ойлголтыг эндээс олж аваарай.


Танайх хэдэн настай хүүхэдтэй вэ? Тэд ямар хоол хүнсийг нэхэж идэж байна вэ? харин Ямар хоол хүнсийг идэх дургүй байна вэ?

Цахим сургалтыг бид зохион байгуулдаг. Суралцах хүсэл байна уу?





2020.2.28-д нэмсэн

хүүхэддээ ном уншиж өгдөг, хүүхэдтэйгээ хамт тоглодог аав ээж бол жинхэнэ аав ээж байдаг юм байна лээ

дараах нийтлэлүүд бичигдсэнийг үргэлжлүүлэн уншиж танилцаарай

- Шагайгаар нааддаг 80 гаруй тоглоом байдаг гэсэн, өөр тоглоомыг гэртээ худалдаж авч "хог" болгох хэрэг байна уу?

- Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл ТББ-ийн 5 жилийн ойд оролцсон тэмдэглэл

- 6-р ангид сурдаг хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан сургалт, уулзалтаас тэмдэглэл

- 2019.2.23 "Жаргалтай гэр бүл хөтөлбөр"-ийн 3-р сургалт "Хүүхдийн хөгжлийг дэмжихэд Эцэг эхийн үүрэг оролцоо"


- ДЗОУБ Аз жаргалтай өрх хөтөлбөр: Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэл зүйн онцлог, анхаарах зүйлс; Гэр бүлийн хүчирхийлэл



Нэмэлт 2021-5-30

Үр ач өсч торнихын нууц
Идээ ундаа элбэгтэй айлд хүү төө өсдөг
Инээд баясал цалгиастай айлд хүү тохой өсдөг
Итгэл хайр тэгшрээстэй айлд хүү дэлэм өсдөг
Эрдэм-ажил хослоостой айлд хүү алд өсдөг

"Жирмийн сүлжээ" хэмээх дөрвөн мөрийн цоморлигоос
1988 оны Болор цом-6 яруу найргийн наадмын тэргүүн шүлэг
Ардын уран зохиолч Тангадын Галсан

Хүүхдийн 
- махан биеийг цэвэр агаар, цэнгэг ус, ХҮНИЙ ЭС (ХҮН+ЭС, ХҮНС)-ийг тэтгэх шим тэжээлт хоол хүнсийг өдөр бүр бэлтгэж өгөх 
- тархи биеийг урам үг, сургаал үлгэрээр тэтгэж,
- сүнс биеийг ажил хөдөлмөр, авъяас чадвараар нь танин хөгжүүлэх
үүрэг аав ээж бидэнд оноогддог болохыг өнөө цагт ойлгож, 15-21 насанд хүрсэн хүүхдүүдийнхээ өнөөгийн байдлаас ажиглаж байна.

Иймд бид дараах цахим сургалтыг эхлүүлсэн.

 

Л.Түдэв: Хүүхдийн авъяасыг 3-6 насанд нь олж нээ, үгүй бол жирийн л хүн болчихдог

Хүүхэд эхээс төрөөд гурван нас хүртлэх хугацаанд "гэгээнтэн” байдаг. Зургаан нас хүрэх хугацаанд "суутан” байдаг. Арван нэгэн нас хүрмэгц "жирийн хүн болчихдог” гэсэн мэргэдийн гаргалга байдаг. Учир нь аливаа хүүхэд эхээс төрөхдөө хүн төрлөхтөнд заяадаг бүхий л авьяас чадвар, ухааны үндсэн өгөгдөхүүнтэй гарч ирдэг. Эхийнхээ хэвлийд арван cap тээгдэхдээ төрсөн хойноо туулах ёстой бүх амьдралынх нь хөтөлбөрийн ул эх бүрэлддэг байна. Эхээсээ удамшлын сайн юмыг бас саар юмыг ч тэрхүү арван сард "өмчлөн” авдагаар барахгүй жирэмсэн хугацаандаа эх нь тамхи, архи, зохимжгүй хоол, эм тан хэрэглэсэн байваас тэрнийг нь мөн л ураг нь хүлээн авч хожим гажиг болж мэдэх "дагавартайгаар” төрдөг байна.
Дээр цагт хутагт, хувилгаад, гэгээнтэнгийн хойт дүрийг тодруулах зан үйлийг гурван насанд нь юм уу зургаан наснаас нь хэтрүүлэхгүй хугацаанд шинжин тодруулдаг байсан нь ерийн явдал биш байжээ. Учир нь хүүхэд хоёр насандаа урьдах амьдралаа санаж эхлээд долоон насандаа мартчихдаг. Гэхдээ хүүхэд болгоныг ч тийнхүү шинжин тодруулдаггүй байснаас маш олон хутагт, хувилгаадын өгөгдөхүүн илрэх 3-6 насанд нь эцэг эх, ахмад хүмүүс анзааралгүй байсаар арван нэгэн нас хүргэчихдэг байсан тул хувилгаан, гэгээнтний нь өгөгдөхүүн орхигдож, "ерийн хүний” хэв шинжинд орчихдог нь түгээмэл хандлага байсаар ирэв.
Гэтэл үүнийг шинжлэх ухааны үүднээс ойлгосон барууныхан, ялангуяа Америк улсад саяхнаас "арван нэг хагасын” шалгалтыг хүүхдүүд дунд явуулдаг болжээ. Арван нэгэн нас хагастайд нь хүүхдийн авьяасыг шалгадаг болсон байна. Тэгээд юунд авьяастай, ямар чадвартай, ямар сонирхолтойг нь тогтоож ирээдүйн мэргэжлийг нь сонгуулдаг болжээ. (Энэ тухай би нэг бус удаа бичсэн, хамгийн сүүлд "Арван нэгийн эргүүлэг” гэсэн нийтлэл "Дал” сонинд гарсан тул үл нуршму)
Арван нэгэн нас бол аливаа хүний насны анхны мөчлөгийн хугацаа юм. Нарны идэвхжилийн хугацаа ч бас 11 жилийн мөчлөгтэй байдаг. Хүний бие арван нэгэн жил дутамд өөрчлөлт үздэгийн учир тэр. Энэ нь хүний амьдралын онцгой үзэгдэл.
Гэхдээ "хувилгаан”, "суутан” болох өгөгдөхүүнийг 3-6 насанд илрүүлж болох атал үүнийг анхаарч, тоодог эцэг эх бараг байдаггүй нь хүн төрлөхтний "сэтгэлгээний нийтлэг цоорхой” юм.
"Нялх юм, балчир юм” гэж "хөөрхийлсөөр” байгаад хутагт, хувилгаад, суутан болох үр хүүхдээ "танилгүй” явуулсаар зүгээр л "ердийн хүн” болгочихдог нь их алдас мөн.
Түүгээр барахгүй хүүхэд төрүүлсэн эхийн "ангир шар уургийг” нь хөхүүлдэггүй болсон. Ялангуяа өнгөрсөн зууны тавиад оноос хойш төв, суурин газрын эмнэлэгт төрсөн хүүхэд нялхасыг шууд ангир уургаар нь амлуулж болохгүй гэдэг орос эмч нарын мухар сүжгийг манай эмч нар уулгамч юм шиг баримталдаг болсноос хойш төрөлхийн дархлаажилт султай хүүхэд олширсон юм. Нялхас эхээс төрмөгц ангир уургаараа амлавал дархлаажилт болон бусад гарвал зүйн (генетик) байгалиас буй болгодог жам ёс, хөтөлбөр эвдэрч хожим муу нөлөө нь илэрдэг аюулаас сэрэмжлэгддэг байна.
Сүүн тэжээлтэн ямар ч амьтан эхээс төрмөгц эхийнхээ халуун ангир уургийг хөхөж дархлаажаад бие хамгаалах эсэргүүцэлтэй болдог нь заяамал хууль юм. Үүнийг зөрчвөөс өөрсдөө хохирдог ажээ. Эхээс сая төрсөн нялхас гэдэг бол бие махбодын хувьд
а. Минутад авах амьсгаа нь 2000 шоо сантиметр эзлэхүүнтэй байдаг. Гэтэл том хүн 6000-10 мянган сантиметр эзлэхүүнтэйгээр амьсгална.
б. Нялхсын толгой нь биеийнхээ уртын дөрөвний нэгтэй тэнцдэг том хүнийх бол наймны нэгтэй тэнцдэг. Хөл нь биеийнхээ гуравны нэгийн хэмжээтэй байдаг бол том хүнийх хоёрны нэгтэй тэнцүү байдаг.
в. Уураг тархи нь 400 грамм тул том хүнийхээс гурав гаруй дахин бага байдаг.
Эхээс сая төрсөн нялхас гэдэг бол мэдрэл, сэрэмжийн хувьд
а. Нүдээ нээх, аних, мээм хөхөх, залгилах, уйлж хашгирах, найтаах үйлдэл төрөлхийн заяамал байдаг.
б. Хоногийн ихэнх хугацаанд нойрсох "хөтөлбөртэйн” дээр юм базах, дургүйцэн түлхэх, хамгаалах үйлдэл хийж, баримжаа, зүг чигийг мэдэрдэг.
в. Хэрэгцээгээ (хоол унд)илэрхийлэх, биеийн өвдөх, ядрахыг "өгүүлэх” мэдээлэх арга нь уйлж, чарлах, сарвалзах хэлбэртэй.
г. Хоёр сартай орчмоосоо эхлээд дуу авиаг шулганах хэлбэрээр эхлэн улмаар "ав”, "өг”, "за”, "уу”, "ид” гэх богинохон үгээр хэлд орох бэлтгэлээ хийдэг.
Нэг настай болж эхлэх үедээ нялхсын үйлдэл зорилготой болж эхэлдэг
а. Гол "хөдөлмөр” нь тоглоом болдог. Тоглоомоор "хорвоотой танилцаж” эхэлдэг. Тоглоом нь нас нэмэх тусам идэвхтэй болж анхаарал, хөдөлгөөн, дүрслэн бодох, төсөөлөх сэтгэлгээ нь хөгжиж эхлэнэ. Шаламгай, зальжин чанар олж авахад нь тус болно.
б. Гол "хичээл” нь дуурайлт болдог бөгөөд том хүмүүсийн үг хэл, үйл хөдлөл, зан авир, хувцас хунарыг хүртэл дуурайж, адилхан хийхийг эрмэлзэнэ. Томчуул энэ үед нь хүүхдэд "муу үлгэр” үзүүлэх шиг хортой юм байхгүй.
в. Хүн болж хөл дээрээ босохын бэлтгэл нь "мөлхөх”. Хүүхэд заавал мөлхөх шатыг дамжиж хөлд орох учиртай. Хөлд орох дасгал болсон мөлхөх нь "дөрвөн хөллөх” үйл явц учир гар нь мөн хөдлөж сурдаг ажээ. Харин сүүлийн үеийн залуу эцэг эх хүүхдийнхээ мөлхөх хөдөлгөөнийг их хязгаарладаг болсон нь буруу.
Нялхасын хараа, сонсгол үнэр (хамар) мэдрэмж амтлах, тархиа хөгжихөд гол нөлөөлөгч нь орчин ахуй, байгал
а. Сонсгол нь эцэг эхийн яриа хөөрөө, бүүвэйн дуу, гаднаас сонсдох элдэв чимээний нөлөөгөөр сэрнэ.
б. Нүдээ нээснээс хойш харагдах юмсын өнгө, хэлбэр дүрс, тоглоомынх нь байдал байгалийн үзэгдэл харааг нь сайжруулна.
в. Эхийн сүүний үнэрээс эхлээд идүүлдэг уулгадаг юмны нь үнэр, ахуй орчин, цэцэг навч бас элдэв химийн зүйлийн (спирт, бензин, архи) үнэр хүүхдийн нялх үнэрлэх эрхтэнд хүчтэй нөлөөлнө.
г. Хүүхдийг эхийн сүүнээс гадна элдэв амттан, туслах хүнс хоолоор хооллоход тэр нь мөн л амтлах эрхтэнг нь хөгжүүлэхэд нөлөөлдөг байна.
Нялхсын сэтгэхүй нь дүрс хэлбэр, өнгө зүс, дуу авиа, хүрэлцээ (мэдрэмж) зэрэг тодорхой зүйлээр эхлэн хөгждөг. Баяр, гомдол, гуниг, уур нь хаацайлалгүй ил тод бөгөөд гүн биш огцом хурдан өнгөрдөг шинжтэй юм. Тэр үед байгалиас өгөгдсөн болон өвөг дээдсээс уламжлагдсан сайн болоод саар зүйлийнх нь гол шинж тэмдгүүд хүүхдэд үл ялих хэлбэрээр ажиглагддаг бөгөөд гэгээнтэний ч, суут хүний ч байдал цухалздагаар барахгүй авьяас, сонирхол нь ч, сэтгэхүйн онцлог нь ч зөв сонжвол цухас цухас мэдрэгддэг. Харин тэрнийг шинжиж мэдрэх чадвар эцэг эх, ахмад хүмүүст нь дутагдахаас гадна тэр талыг нь анзаарахаасаа хоол тэжээл, хувцас хунар, эрүүл мэндэд нь голлон анхаарсаар байтал нэг л мэдсэн хүүхдийнх нь гэгээнтэн, суутан болох өгөгдөхүүн хөгжих нас нь өнгөрч "ердийн хүн” болох насандаа шилжчихдэг байна.
Ялангуяа сүүлийн үед хүүхдээ нялхсын газар (ясли) цэцэрлэгт өгч "нэгдэлжүүлчихдэг” болсноос хойш хүүхдүүд өвөрмөц чанараа алдаж цөм л нэгэн ижлэвтэр шинж төрхтэй, үг яриа нь ч ижилхэн болчихсон билээ.
Гэтэл монголчууд нялхсаа өрнөдийн суурьшсан улс орнуудынхаас огт өөр орчинд огт өөр аргаар өсгөдөг байлаа. Тэр нь юу вэ гэвэл:
Нэгд: хүүхдээ хонины нэхий өлгийд манцуйлж (синтетик биш) хоймороо юмуу зүүн орон дээрээ тавьж, дэргэд нь ээж нь бүүвэйн дуу дуулан нойрсуулахдаа аманд нь хонины уураг сүүл хийж хөхүүлнэ.
(Хонины уураг сүүл бол ханаагүй хүчил, кальци ихтэй, маш тэжээллэг чанартай хүнс юм) Тэгвэл сүүлийн үеийн эх эцэг хүүхдэдээ хойт хөршөөс авдаг хоосон хаймран соска угж аманд нь үмхүүлж (анх удаа эх нь үрээ мэхлэж буй үзэгдэл) унтуулахыг оролддог болсон.
Хоёрт: Нэхий өлгийдөө өлгийдүүлсэн хүүхэд өөдөө харж хэвтээ тул тооноор хөх тэнгэр харагдаж, гадаа хонь малын болон усны шувуудын дуун гарах нь сонсогдож, бас цэвэр агаар хамраар нь сэнгэнэн байгалтай хэлхээ (контакт) үл тасардаг байлаа. Тэгвэл хүн амын наяад хувь нь шавар, тоосгон байшинд суух болсон өнөө үед өлгийтэй хүүхдэд хөх тэнгэр биш цагаан шохойтой адар харагдах бөгөөд цонх нь онгорхой бол элдэв том, жижиг тэрэгний цочмоор чагнаал, хүрхрэн хүржигнэх дуунаас өөр юм үл сонсогдоно.
Гуравт: Монголчууд хүүхдээ хөлд ормогц нь гэрээс арьсан бойтогтой ойр зуур явуулж байгаад дараа нь хөл нүцгэн алхах урт хугацааны (зуны дулаан цагт) аянд гаргана. Хонь хариулахад ч хөл нүцгэн, аргал түүх, ус зөөхөд ч хөл нүцгэн явуулна.
Тийнхүү эх байгалийнхаа хөрс уснаас хөлөөрөө "шим”, "эрчим хүч” авч арван хэдэн нас хүртлээ байгаль эхтэйгээ шууд хэлхээтэй (контакт) явж өсдөгөөс чийрэг бөгөөд эрүүл хүн болно. "Хүн хөлнөөсөө эхлэн хөрсөөр нас бардаг” гэж эртний аман хуулийн үүдэлтэй бизээ.
Харин энэ тухайд бол эртний Римд 25 нас хүртэл гутал өмсдөггүй байсан гэдэг. Тэгвэл одооны манай хүүхдүүд хөл нүцгэн явах нь байтугай хуруу зузаан ултай гутал өмсөж, болж л өгвөл машин тэрэг унаж, төмөр бетон дөрвөн хананы цаана аж төрдөг болсноос сул биетэй, дархлаа султай, богино настай хүмүүс олширсоор байгаа ч юм шиг!
Нялх үрээ 0-6 хүртлэх насанд нь "өрөөсгөл” байдлаар зөвхөн хоол унд, эрүүл мэнд, хувцас хунар төдийгөөр нь анхаарсан бол хүүхдээ "гээсэнтэй” адил юм гэдгийг эх эцэг ухаарах ёстой билээ. Хүүхдийн хоёрдугаар дохионы тогтолцоо нь төгөлдөржиж амжаагүй байгаа нөхцөлд, амьдралын туршлага суугаагүйн улмаас бодит ахуйг шууд харснаараа тусган авч, ахмад хүмүүсийн үйлдэл бүрийг, үг яриа бүрийг дуурайж мэдээлэлждэг болой.
Гэхдээ дуурайх үйл явц хэд хэдэн үе шаттай байдаг. Хамгийн эхнийх нь шууд хуулан дуурайх, дараа нь сонгон дуурайх, эцэст нь ухамсарлан дуурайх аргаар хүн болох замдаа ордог ажээ. Үг сэггүй шууд хуулбарлан дуурайх үйлдэл нь гол төлөв хоёр насан дээрээ идэвхжиж танин мэдэх хэрэглүүр нь болдог.
Энэ үед эцэг, эх, ах, дүү, ахмадууд нь муу үлгэр үзүүлж хэрхэвч болохгүй. Тэр ч байтугай хэлсэн хараалын үгийг нь ч хүүхэд тусган авдаг. Гэтэл манайхан "учир мэдэхгүй хүүхэд” гэж дорд үзэж дэргэд нь "балайрцгаах нь” түгээмэл үзэгдэл юм. Хоёроос гурван насан дээрээ нялхас хамгийн идэвхтэй дуурайлтын, тэгэхдээ өөрийн эрхгүй дуурайлтын үедээ байдаг. Тав зургаан насандаа бол ойрын ахмад хүмүүс, ахуй байдлаас дууриал авахаас гадна үе тэнгийнхнээ дууриах нь идэвхждэг. Тэр насан дээр нь цэцэрлэг гэдэг хамтлагт ихэвчлэн өгдөг учраас янз бүрийн зан авир, зүс царай, хувцас хунар, үг хэллэгтэй хүүхдүүдийн өөр хоорондоо харилцан дууриах цаг эхэлдэг. Дуу дуулдагаа дуурайх, зураг зурдагаа дагалдах, бүжиглэдэгээ юм уу хөдөлгөөнт тоглоомын авьяастай нэгнээ дуурайх гэхчилэн сайн юманд тэмүүлэхээс гадна бас муу зуршилтай болсон нэгнээсээ ч халдвар авах нь бий.
Цэцэрлэгээр орж хүмүүжихийн нийтлэг нэг сайн тал нь хамтач сэтгэлгээ, зан заншилтай болоход сайн нөлөөтэй юм. Сургуульд орж нэгэн ангийнхан болох үед энэ талын хүмүүжил нь улам бэхжих учир холбогдолтой болой. Харин орчин үеийн залуу эх эцгүүд цэцэрлэг, сургуульд найдаад үр хүүхдээ тэдэнд даатгасан мэтээр хандаж, хүүхэдтэйгээ ажигллах талаар олигтой анхаарахаа больсон дутагдал нийтлэг байгаа юм. Энэ нь хүүхдээ "хүнийшрүүлэх” осолтой хандлага юм. Бас зарим эцэг эх, ялангуяа ганц, хоёр хүүхэдтэй нь хэтэрхий эрхлүүлэн, асрамж, халамжийг өрөөсгөлөөр хэргэлснээр хүүхдийнхээ хөгжих үйл явцыг удаашруулах, бие даасан байдлыг нь сулруулах сөрөг нөөлөтэйг төдийлөн анзаардаггүй ажээ.
Хүүхэдтэйгээ төдийлөн ярьдаггүйгээс "үг хөгжил” муутай, ойр зуурын юм хийлгэж, аяга тавгий нь хүртэл угаалгаж, цэцэг услах мэт ажилд сургаагүйгээс "цагаан гартан”, хөгжим дуу сонирхуулаагүйгээс "дүлий”, цана, тэшүүрээр явж, усанд сэлж үлгэрлээгүйгээс "сул биетэн”, зураг урлаг сонирхууладггүйгээс гарын дүйгүй зөвхөн "биеийг нь төрүүлсэнээс” өөр гавьяагүй эцэг, эх олширвол гунигтай, бас дахин гунигтайяа! Хүүхдээ аль болох багаас нь цаг алдалгүй тодруулж авьяас билэг, бие бялдер, ёс суртахуун, оюун ухааны нь гайхамшигийг мэдрүүлэх анхдагч өдөөгчид нь эх эцэг гэдгийг үртэй болгон санацгаая. Эс тэгвээс арван гуравых нь агтараа ургамагц хүүхэд "хуяглачихаад” үг авахаа алгуурлаж эхэлдэг ажээ.
Зургаа хүртлэх насан дээрээ яваа хүүхэдтэй ярих юм уу эсвэл түүний яриаг анхааралтай сонсоод үзвээс үгийн баялгаар том хүнийг гүйцэхгүй ч гэсэн үнэлгээний сэтгэлгээгээр заримдаа том хүнийг гайхан бишрүүлэхээр дүнэлт гаргадаг нь цөөнгүй. Тэр насны хүүхдийн үгийн сангийн 9 хувь нь тэмдэг нэр, 60 хувь нэг үг, 20 хувь нь үйл үг байдаг байна. Гэтэл насанд хүрэгчдийн үгийн сангийн 22 хувь нь тэмдэг нэр 60 хувь нь нэр үг, 11 хувь нь үйл үг байдаг ажээ. Тэмдэг нэг бол юмны өнгө зүс, хэлбэр галбирыг заадаг болохоор нялх хүүхдэд тэр талын ойлголт үгийн санд нь есхөн хувь (ойролцоогоор) байдаг ажээ. Тэгвэл нэр үгийн баялагаар том хүнтэй тэнцээд ирдэг байна. Үүнийг гэрчлэж чадах хүүхдийн яриануудаас заримыг аваад үзье.
– Одхүүгийн хамраас чацга гоожоод байна! гэж нэг хүүхэд багшдаа хэлжээ. Тэгэхнээ нь тэр нь нус гоожиж буйг хэлсэн байжээ. Нус гэдгийг мэдэхгүй харин чацга гэдгийг сайн мэддэг хүүхдийн үг юм.
– Ээжээ чиний хөл яасан бүдүүн гэдэстэй юм бэ? гэж нэг жаал ээжийнхээ хөлийн булчинг заангуут хэлжээ. Тэр хүүхэд "булчин” гэдэг үгийг мэдэхгүй харин "бүдүүн гэдэс” гэдгийг мэддэг тул түүгээрээ тодорхойлсон хэрэг.
– Ээжээ, энэ гудамж халуураад өвчилжээ! гэж нэг хүүхэд ээждээ хэлжээ.
– Яаж байна? гэсэн чинь
– Тэр халууны шил зүүчихэж гэхэд нь харвал гудамжны нэг байшингийн өнцөгт том термометр бэхэлсэн байжээ. Халууны нь үзэхээр ээж нь тэр хүүгийн суганд халууны шил хавчуулдгийг мэдэх тул түүгээрээ төсөөлөн сэтгэсэн хэрэг.
– Цонхны тавцан дээрээс буу, унаад бөгтөр болчихно шүү гэж ээж нь хүүгээ загнахад
– Тэгвэл тэмээ хоёр удаа өндөр дээрээс ойччихсон байжээ гэж хүү нь хэлжээ. Хоёр бөхийг нь өндөрөөс унаад бөгтийсөн гэж боджээ.
Хотын нэг хүүхэд хөдөө говьд очоод халуун наранд шарагдахдаа:
– Ээжээ нарыг унтраагаад өгөөч! гэжээ.
Хотын хүүхэд тул чийдэн унтраадаг шиг л нарыг унтрааж болно гэж боджээ. Бас хотын нэгэн хүүхэд ээждээ:
– Ус, сүү, улаан ус, кока уугаад л байхад цай л гараад байх юм гэж хэлжээ. Тэр нь ийм олон төрлийн өөр өөр өнгөтэй юм уусан ч шар шээс гарч байгааг хэлсэн ажээ.
– Маамуунууд ажилладаг газар ажилд ормоор байна. (цэцэрлэгийг хэлжээ)
Хүүхэд ингэж ярихад томчууд, эцэг, эх нь инээлдээд л өнгөрдөг. Тэгснээрээ хүүхдийг ичээж, мохоодог. Гэтэл балчир хүүхэд үг нь дутсан ч гэсэн хийсэн дүгнэлт нь зарим том хүний санаанд ормооргүй нарийн сэтгэсэнийг гэрчилдэг.
Өөрөөр хэлбэл суут хүн болох шинж тэмдгийн илрэл. Гэтэл доог тохуу болгоод өнгөрөөдөг тэнэглэлээс болоод хичнээн олон суутангаа бид тав, зургаан насанд нь мохоож байна вэ? Үүндээ эцэг, эх, томчууд ноцтой дүгнэлт хийх шаардлагыг шинэ зуун тавьж байна.
Монгол улсын хөдөлмөрийн баатар,
Ардын Уран Зохиолч, сэтгүүлч, доктор Л.Түдэв



Гэр бүлийн бүтээлч аялал

Нэг өдрийн энэ аяллын хөтөлбөр нь 
Аялал, амралтын өдрөө сонирхолтой, амьдралын эерэг үр өгөөжтэй өнгөрүүлэх, хүүхэд гэр бүлийн харилцааг дэмжих, бидний ажил үйлстэй танилцах хүсэлтэй гэр бүлд зориулагдсан.


Дэлгэрэнгүй танилцуулга



Comments