Хаврын улирлын онцлог, ажил үйлс

Гэргий бид хоёр Монголоо илүү ихээр, бүрэн дүүрэн таньж мэдэх, Монгол ахуй соёлоороо амьдрахын төлөө улам тэмүүлнэ.

2020 онд фасебуук нэрээ Bee Soy Mongols болгож өөрчилж байхдаа, Монгол хүн байхын тулд Монголоо судалж суралцсан зүйлээ амьдралдаа хэрэглэдэг хүмүүстэй ойр байж, уншиж ухаарч,
үйлдэн таньж,
үр дүн хүртэхийг хүсч байсан.

Хаврын улиралд

- Салхийг ашиглаж ямааны мах, үхэр, хонины гүзээ сархинаг хатаадаг
- Шинэ орсон цасыг хайлж урсахаас өмнө хамж, мод ургамлаа хучиж илүү чийг өгдөг
- Улиасны мөчир цуглуулж, тарьдаг.

- Хөл шагай доороосоо, хажуу хавирганаасаа даарч нуруу өргөдөг бөөр эрхтнээ гэмтээхээс сэргийлж, мөн хаврын тэнгэр хувьсамтгай учраас дулаан хувцасладаг

Хөлийн шагайнаас хүйтэн мэдрүүлэх, дааруулснаар Хоолойн мэдрэлийн гол цэгүүд шагайнд байдаг учраас хоолой өвдөж улмаар бөөр өвдөх учир доороосоо бүү даараарай !


Бидний 10 хаврын ажил үйлс



Зургийн тухай. "10 жилийн сургуулийн ангийн анд та минь гэргийнхээ хамт зорилго тавьж, үйлийн төлөө морио унажээ" санааг уран зургаар буулгаж бидэндээ урам хайрласан бага насны анд Arigun Calligraphy (Э. Ариунболд, түүний хань Г. Гэрэлчулуун) тандаа гялайлаа.

2024 оны хавар
Traveling Spoon үйлчилгээгээр захиалгаа өгсөн гадаадын аялагчид, ГүнТийн Отог дээрээ гэр бүл, бүлэг хамт олон, гадаадын аялагчидыг хүлээн авч өдрийн аяллын хөтөлбөрөөр үйлчилнэ.

2023 оны хавар
бид Creative Camp дээрээ түмэн олноо хүлээн авч, дотоод, гадаад орчны харилцааны тоглоом хэрэгслэлээр сургалт хөтөлж, 10 ханатай их өргөөндөө чуулуулна.

2022 оны хавар
 #шагайтайүүргэвч аяллаар төрсөн нутаг, Ж. Нямдорж ах, дүүдээ очиж, ямаа төллөх ажилд гар бие оролцож, 10 хурга, 10 ишиг хишиг хүртсэн.

2021 оны хавар
Хэнтийн Дархан суманд отроор очсон малчин айлд гэргий бид хоёр 1 сар хонь төллөх ажилд гар бие туслаж ажиллаж, хишиг хүртсэн.

2020 оны хавар
Цаг хугацаа, он тооллын талаар уншиж, бодол тэрлэж,
Монгол ахуй соёлдоо эзэн нь байж, Дэлхийн хүмүүст үүдээ дэлгэж зочилдог #ХоостАйл нь аялал жуулчлалд нутгийн иргэдийн оролцоо гэдэгтэй хэрхэн холбогдох нийтлэлүүдээ эмхтгэж суусан

2019 оны хавар
Бүтээлч Монголчуудын нэгдэл Creative Gallery - зургаан мэдрэхүйн урлангийн үйл ажиллагаанд эхнээс нь оролцож, Үндэсний онцлох брэндүүдийг бүтээгч урлаачидтай хамтран ажиллаж эхэлсэн.

2018 оны хавар
16, 18 нас хүрсэн хүүхдүүддээ зориулсан ямар нэг зан үйл байдаг байсан бол гэж тунгааж, бодол тэрлэж,
Дахин хэрэглэе, дахин ашиглая үйл явдлаас Монгол гэр дотор, ахуйн цомхон байдалд урамшиж байсан

2017 оны хавар
6-р ангийн сурагчдын эцэг эхд зориулсан Миний аав - Миний баатар сэдэвт уулзалт сургалтанд оролцож, нэгийг бодож, хоёрыг тунгааж байсан.

2016 оны хавар
Барилга байшингийн хог хаягдлаас зайлсхийх сонголт, боломж сэдвээр эргэцүүлж, байгалийн материалаас бүрдсэн Гэр сууцаараа бахархаж байлаа

2015 оны хавар
Цагаан сарын өдрүүдээс юуг суралцаж мэдсэнээ бодож, тэмдэглэж
манай гэрт ирсэн Айлчин найзууд Монголын тухай, манай гэр бүлийн тухай юу гэж бичиж тэмдэглэсэн зэргийг эргэн уншиж, хуулбарлаж эхэлж, өөрийн бодол санаа, үг үйлдлийг бусдын бичсэнээс олж мэдэхэд чиглэсэн.

2014 оны хавар
Өрхийн төсөв, автобус унаа, унадаг дугуйнд зарцуулсан мөнгөө 2001-2013 оны тооцоолол хийж, нийтлэл бичиж байжээ


creative camp family creative day trip


“ГЭР БҮЛЭЭРЭЭ” ТАНИН МЭДЭХҮЙН ХӨГЖӨӨНТ АЯЛАЛ  

#АгаартТоглоё #ХүүхдүүддээЦагГаргая

Гэр бүлээрээ, хүүхдүүдтэйгээ хамт агаар салхинд гарч, хөгжөөнт тоглоом тоглож, хүүхдүүдтэйгээ ойлголцол, хүндлэлээ илүү нэмэгдүүлэх, гэр бүлийн дурсамж бүтээх, идэвхитэй амралт, өдрийн аялалд уръя.

Өнөөгийн хурдтай нийгэмд гэр бүлээрээ хамтдаа байх цаг хугацаа, орон зай хомс болсоор байна. Гэр бүлээрээ хамт хийх зүйл, үйлчилгээ ч дутагдалтай байна. Тиймээс манай хотхон танд хүүхдүүддээ, гэр бүлдээ цаг гаргаж, хамтдаа тоглож наадах, хүүхдийнхээ зан ааш, хүсэл сонирхолыг ажиглаж танин мэдэх, хамтдаа суралцан хөгжих орон зайг бүрдүүлж, Гэр бүлийн танин мэдэхүйн хөгжөөнт өдрийн аялалаа эхлүүллээ.

Крейтив кэмп нь гадаад орчны багийн тоглоом, экстрийм тоноглолтой адал явдалт хөтөлбөрийн орчин юм.

ХЭЗЭЭ: Ням гараг бүхэнд (мөн аль ч өдрийг сонгон, бидэнтэй ярилцан, урьдчилан захиалж болно)

ТӨЛБӨР: Гэр бүлээрээ 50K (Хүүхдүүдийн хамт)
ДАНС: Хас банк 5000610049 Бэгзсүрэн (Өдрөө сонгож, урьдчилгаа 30000 төг төлснөөр захиалга баталгаажина)


“Аялал биднийг нэгтгэж, сорилт биднийг нээдэг”

ЛАВЛАХ УТАС / БҮРТГҮҮЛЭХ: 89811326, 99861326

БАЙРШИЛ: 7 буудлаас хойшоо зуслангийн замаар Жигжидийн уулзвар хүртэл яваад, чигээрээ Гүнт гэсэн замаар 3.5км яваад хүрнэ.

Замын зүүн гар талд том чулуун хашаа дөнгөж өнгөрөөд автобусны буудал дээр тосч, машинаа хаана байрлуулах, яаж алхаж очих зэрэгт туслана.


Comments