Өөрийнхөө хүүхэд насны алдаа амжилтаас Аав ээж болсон бид суралцдаг уу

 
Хүүхэд бол хүүхэд л юм билээ. Бид өөрсөд шигээ, том хүн шиг санаж юу ч хамаагүй үг хэлж, харилцаж байдаг нь том алдаа болдог болохыг ойлгоцгооё.

1988 он
Т.Галсан зохиолчийн “Жирмийн сүлжээ” хэмээх дөрвөн мөртийн цоморлигоос

Үр ач өсч торнихын нууц

Идээ ундаа элбэгтэй айлд хүү төө өсдөг
Инээд баясал цалгиастай айлд хүү тохой өсдөг
Итгэл хайр тэгшрээстэй айлд хүү дэлэм өсдөг
Эрдэм ажил хослоостой айлд хүү алд өсдөг

- Бид хичээлээ сайн хийгээд яваа, сургууль анги хамт олон нь магтаж, чих баярлуулаад байгаа тохиолдолд хүүхдээ анзаарахаа умартсан байсан.
- Сургуулийн багш нар нь эцэг эх бидний хүсэлтийг ойлгоод хүүхэдтэй маань мөнгө төгрөг ярихгүй, тийм ч мөнгө, ийм ч мөнгөө авчраарай гэж шаардахгүй байгаа л гэж боддог байсан. Гэтэл багш анги дотроо янз бүрийн мөнгө ярьсаар л, сурагч хүн аав ээжээсээ авах хэцүүг мэдэх тул янз бүрийн арга, аав ээжээсээ хол давсан арга хэрэглэдэг хүүхдүүд байгаа байх.

Гэтэл хүүхэд бол хүүхэд л болохоороо, тэдний тархины эд эс нь хөгжсөөр л байгаа, гаргасан шийдвэрээ дүгнэж цэгнэж мэддэггүй онцлогтойг хожимдож мэдсэн нь энэхүү нийтлэлийг бичиж үндэс боллоо. 

 Эхлээд бид хэд хэдэн удаа үзээд, бодож тунгаах ёстой нэг илтгэлийг сонсоцгооё:

- Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар (EQ) | Дэлгэрмэнд Цэрэндамба | TEDxYouth@Ulaanbaatar

... Тархи хойноосоо эхэлж хөгжиж, урагшилж дух руу хөгждөг. Тархины урд хэсэгт нилээн нандин зүйлс байдаг, тэгээд бид насанд хүрсэн хүн болдог талаар ... хамгийн сүүлд урд хэсэг хөгждөг 

- шийдвэр гаргах ур чадвар, энэ нь өөртөө хэрэгтэй юмаа сонгох гэх мэт ... урд хэсэг 23 нас хүртэл хөгжиж байдаг, ... 23 нас хүртлээ бид айхгүй байж сурах хэрэгтэй ... 3 дасгал зааж өгье ... ялангуяа ээж ааваасаа дэмжлэг аваарай

- Таны амьдралын хамгийн чухал 1000 хоног | Navchaa Tovuu | TEDxUlaanbaatar

0-3 насанд нь нярай, нялх хүүхэддээ ямар зан ааш, орчин нөхцөлийг мэдрүүлэх нь тухайн хүүхдийн амьдралын чиг шугам болж болохыг шинжлэх ухаан тогтоожээ.
 

Хүүхэд мэдэрсэн бүхнээ дуурайж хөгждөг

Хүүхэд нас минь ямар байсныг хэлж хүүрнэж байх хүмүүс бол аав ээж, тэд бид хүүхэд насыг маш сайн мэднэ. Аав ээжээсээ өөрийнхөө хүүхэд насыг асуугаарай.

Би Өрхийн шастир гэдэг  өрх гэрийн аз жаргалын индексийг тооцоолж харуулдаг програмыг зохиож, олон өрх гэрийн хэрэглээ болгох хүслээр сурч, тэмүүлж байна.

- 18 нас буюу нийгмийн аливаа харилцаанд хууль эрх зүйн хувьд эрх үүргээ бүрэн хариуцаж эхэлж байгааг нь хүүхэддээ таниулж мэдүүлсэн байх
- Хүүхэд насны үг, үйлдэл нь эцэг эх, асран хамгаалагчийн бүрэн дэмжлэг, зөвлөгөөнд байж, аль болох хүүхдийнхээ хэлж ярьж байгааг үгүйсгэж, буруушаахгүйгээр бүтэн сонсож дуусгаад, заримдаа хариу үг хэлэх ч шаардлагагүй, хүүхдийн хэрэгцээ нь яриад дуусах л байсан байж болох юм, харин дараа нь хоолны ширээн дээр, хамт тоглох гэх мэт онцгой сайхан үедээ сургааль ярьж өөрөөр нь ухамсарлуулахын төлөө зорих хэрэгтэй байна.
- Хүүхдийнхээ эрүүл бие, хүнлэг чанар, авъяас чадварын аль алиныг нь бага балчир наснаас нь анхаарч, Ангаахын ШУ-нд яригдаж байгаа Алтан 1000 хоног, Монгол уламжлал судар номонд бичигдэн үлдсэн Сайн охин, хүү, Сайн аав, ээжийн шинжүүдийг мэдэж, бодолцож, гэртээ өлгөж хадсан байя.
- Хүүхдийн сонирхоод, хүсээд, бусдыг дуурайгаад байгаа аливаа үг, үйлдлийг эцэг эх нь буруушаах, засах бус ЕБС, сургалтын байгууллага, олон нийтийн арга хэмжээнүүдэд хүүхдээ оролцуулж, өөрөөр нь олны дунд ойлгуулах арга хэмжээ зохион байгуулцгаая.


Хорвоогийн хаана ч юм, хэзээ ч юм... 

нэгэн арван таван настай охин гудамжинд зэрэгцэн суугаа хэдэн өвгөний дэргэдүүр өнгөрч гэнэ. Охин тэдний амар мэндийг нь мэдэхүйд өвгөчүүл буурьтай нь аргагүй толгой дохин хариу мэндлэв гэнэ. Тэдний нэг болох Жабаги хэмээх буурал охинтой мэндлэхдээ түүнд хүндэтгэл үзүүлэн босож зогссонд бусад нь ихэд эгдүүцэн “Та чинь олны хүндлэл хүлээсэн өвгөн буурал атлаа энэ муу сөөсгөр охины өмнө босож зогсдог нь юу вэ...” гэцгээв.
Тэгтэл Жабаги хөгшин хариуд нь “Би зүгээр ч нэг жаахан охинтой мэндэлсэн юм биш. Түүнээс би... үр хүүхэд нь ямар хүн болж төлөвшин, нийгэмд ямар байр суурь эзлэх нь хамаарах ирээдүйн эх хүн, гал голомтоо сахих эмэгтэй хүнийг харж байна. Энэ охин орон гэрээ яаж авч явж, үр хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлэх нь бидний түүнд хандах хандлагаас хамаарах юм...” гэв.   
Кавказад “Эр хүн эвдрэхэд айл гэр эвдэрдэг, эм хүн эвдрэхэд ард түмэн эвдэрдэг” хэмээх хэлц үг байдагтай санал нийлэхгүй байхын арга үгүй... учир нь хүүхдийн хүмүүжилд ээж хүн голлох үүргийг гүйцэтгэдэг. Ирээдүйн ерөнхийлөгчид, эрдэмтэн мэргэд, зохиолчид гээд бүх хүнийг энэ ертөнцөд эмэгтэй хүн л анх хөтөлж оруулдаг. Аливаа хүүхдийн бага балчир насандаа анх мэдрэх ёстой эрхэм зүйл бол – эхийн хайр. Чухам энэ л хайраар дамжуулан тэр бээр бусдыг энэрэн хайрлаж, хорвоо ертөнцтэй танилцдаг...
Нетээс орч: Uka Ulziibat
2022-11-05


2018-4-28

2021-6-1

Харин өсч байгаа хүүхдийн 
- махан биеийг цэвэр агаар, цэнгэг ус, ХҮНИЙ ЭС (ХҮН+ЭС, ХҮНС)-ийг тэтгэх шим тэжээлт хоол хүнсийг өдөр бүр бэлтгэж өгөх 
- тархи биеийг урам үг, сургаал үлгэрээр тэтгэж,
- сүнс биеийг ажил хөдөлмөр, авъяас чадвараар нь танин хөгжүүлэх
үүрэг аав ээж бидэнд оноогддог болохыг өнөө цагт ойлгож, 15-21 насанд хүрсэн хүүхдүүдийнхээ өнөөгийн байдлаас ажиглаж байна.




Хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогыг томчууд мэдэх үүрэгтэй

Хүүхэд бол бие сэтгэцийн хувьд ид хөгжиж яваа, зан сэтгэцийн ихээхэн онцлогтой, сурах,  тоглох үйлээр дамжин бие хүн болон төлөвшиж байгаа
Хүний хөгжил, төлөвшлийн 70% нь гэр бүлд эцэг эхээс 0-5 насандаа авдаг


Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэл зүйн онцлог, анхаарах зүйлс; Гэр бүлийн хүчирхийлэл

Хүчирхийлэл нь хүүхдийн хөгжилд сөрөг зүйл гэдгийг Сэтгэл зүй судлаач эрдэмтэн Фрейд тогтоосон, зовлон шаналал, шоовдорлол амссан хүүхэд одоо цаг дээрх амьдралын мөн чанар тэр л хүчин зүйл, ирээдүйд амьдрах баталгаа байхгүй болдог.
Хүчирхийлэлд өссөн бол 2 янзын хүн болдог: хүчирхийлэгч, нөгөө нь хүчирхийлэлд өртөгч



Гэр бүлийн бүтээлч аялал

Нэг өдрийн энэ аяллын хөтөлбөр нь 
Аялал, амралтын өдрөө сонирхолтой, амьдралын эерэг үр өгөөжтэй өнгөрүүлэх, хүүхэд гэр бүлийн харилцааг дэмжих, бидний ажил үйлстэй танилцах хүсэлтэй гэр бүлд зориулагдсан.


Дэлгэрэнгүй танилцуулга


Comments