Бидний блогт юу байгаа вэ?



2018 он Казакстан улсад #ШагайтайҮүргэвч аяллаар

 Сүхбаатар аймагт төрж өссөн Бэгзсүрэн би, Улаанбаатар хотод төрж өссөн Мөнгөнсоёмботой өөрсдийн шийдвэр, хайраар 22 насандаа өрх гэрийг үүсгэж, амьдарч байна гэсээр нэг мэдэхэд хүүхдүүд эхнээсээ 22, 16 нас хүрч, амьдралаа эргэн харах, хүсэл мөрөөдөл юу байсанаа санах гэж оролдож, дараагийн 40 жилийн амьдралаа үр хүүхэд, ач, зээтэйгээ бүтээх болж байгаагаа анзаарлаа.

Бид юуг хүсч, мөрөөдөж, зорьж тэмүүлж амьдарсан, амьдралын үйл явдлаа тэмдэглэн бичдэг. 

БийСоё цэс

Бидний хоч нэр: БийСоё (BeeSoy - ажилсаг зөгий, амт шимтэй шар буурцаг)
2016, 2018 онуудад #шагайтайүүргэвч аяллаар гадаад улсуудад явж байхдаа өөрсдийнхөө нэрийг орос, казакстан, украйн, беларус хүмүүст товчилж хэлж явсаар, эцэстээ bee and soy гэдэг нэрийг бодож олж, яриандаа хэрэглэж эхэлсэн.

Энэ цэс руу орж, бидний сурч эзэмшиж байгаа мэргэжил, ажил үйлс, амьдралын шийдвэр ба бусад зүйлсийг уншаарай


Зөвлөх цэс

Эрүүл амьдралын хэв маяг, тэнцвэржүүлсэн хооллоход суралцаж, үр дүнг нь хүртэх нь өөрөө төдийгүй хайртай хүмүүстэйгээ эрүүл энх байж, урт наслахын үндэс болно. Эрүүл амьдралын хэв маяг, чанартай хооллолтыг эрэлхийлж, хүсч байгаа хүнд зориулсан.


Хүнсч цэс

Эрүүл байх, эрүүл мэндээ хадгалахын тулд бид сурч, хүмүүнжиж, өөрчлөлт хийж байдаг. Ингэхдээ эрдэмтэн мэргэдийн ямар нэвтрүүлгүүдийг үздэг, ямар мэдээллийн эх сурвалжуудыг хэрэглэдэгээ энд танилцуулсан. Бид хоол хүнсийг өөрсдөө бэлтгэх, зохистой хэрэглэхэд суралцаж, заадаг.


ХоостАйл цэс

Би Монгол хүн гэж Дэлхийн хүмүүст дуудагдаж, нэрлэгдэж амьдрах сайхан.
2008 оноос эхлэн гэртээ гадаадын аялагчдыг ирүүлсэнээр бидний амьдрал ахуйд ямар өөрчлөлт гарч, Монгол ахуй соёлоо илүү танин мэдэж байгаа, мөн гадаад, дотоодын аялагч  нартайгаа Монгол ахуй, соёлоо харуулж, тайлбарлан амьдарч байна. Мөн хүмүүстэй нөхөрлөж хэрхэн аялдаг болсоноо энд танилцуулдаг. 


Төсөвч цэс

Орлого, зарлагаа бүртгэж тооцоход дараагийн сонголт, худалдан авалтууд илүү сэтгэл дүүрэн болдог.
 

Шагайч цэс

Шагайг бид өөрсдийн амьдралдаа яаж хэрэглэдэг талаарх туршлага мэдлэгээ танилцуулна.

- шагай нь ямар утга учир, ач тустай зүйл болох, 
- 4 шагайгаар ямар 20 тоглоом тоглох, 
- шагайг гадаад хүмүүст яаж тайлбарлавал сонирхолтой байдаг,
- Монгол ардын хөлөгт тоглоомуудаас 1 хүний тоглодог, 2 хүний тоглодог, 3 хүний тоглодог, олуулаа тоглодог ямар тоглоомууд байдгаас сурч,  гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжилд яаж хэрэглэж болох, 


БүтээлчАйл цэс

Монголчууд бид өөрсдийн нөөц боломжоо таньж мэдэх,
түүнийгээ ашиглан урлан бүтээх
хүнс тэжээл, ахуйгаа таньж бүтээхэд оролцох,


Ажил үйлсээс сонгох цэс



хоостайл бийсоё блог

1994 оноос компьютерын мэргэжлээр

МУИС-ийн МКС-ийг програм хангамжийн инженер мэргэжлээр төгссөн болохоор компьютер, интернэтийг хэрэглэсэн ямар боломжууд байгааг олж мэдэж, үр дүнтэй хэрэглэх, мөн бусдад танилцуулахыг зорьдог.


1998-2012 Номын санд ажилласан

Улаанбаатар хотын нийтийн төв номын санд 14 жил ажиллахдаа ямар санал санаачлага гаргаж, үр дүнтэй ажиллаж байсанаа болон Дэлхийн улсуудад нийтийн номын сан (public library) гэдэг байгууллага ямар шалтгаанаар бий болсон 200 жилийн түүхээс олж мэдсэнээ танилцуулах нийтлэлүүдийг бичсэн.


1999 оноос эцэг эх

Гэргий бид хоёр 4 хүүхэд төрүүлж өсгөхдөө бие эрүүл өсгөхийг нь анхаардаг байж, харин сэтгэл, сүнсэн биеийн өсөлт, хүмүүнжих дээр нь гаргасан жижиг гэлтгүй алдаа хүүхэд 20 нас хүрэхийн үед тодорч ирдэгийг анзаарсан.
Одоо бид залуу аав ээжүүдтэй уулзаж, харилцаж, нөхөрлөх дуртай.
 

2000 оноос Өрхийн төсвөө хөтөлдөг

мөнгөө хуваарилж, төлөвлөж зарцуулах, орлогын олон эх үүсвэртэй байхад анхаарч байна
Мөнгөө бүртгэдэг туршлагуудаасаа нийтлэл бичсэн.


2005 оноос Хэрсүү худалдаа

хэрэгтэй гээд худалдаж аваад байх уу, яах вэ
Худалдаж авсан эд зүйлс гэрт зай эзлэж, хэрэглэгдэхгүй хадгалагдах нь байгалийн нөөцийг барагдуулж, мөн хог хаягдал болж сайхан байгалийг бохирдуулдагт анхаарлаа хандуулдаг болсон.


2007 оноос үйл явдлын тэмдэглэл

Нийгмийн бүлгүүдийн уулзалт, ярилцлагад очиж өнөөгийн байдлаас суралцаж, хөтөлсөн тэмдэглэлээ блогтоо нийтэлж түгээх нь уг үйл явдалд оролцсон хүмүүст эргэн санах, оролцоогүй хүмүүс дараагийн уулзалтыг илүү сайнаар зохион байгуулахад сургамж гэж бодсон.


2007-2016 Сүүн сүргийн буян

үнээ маллаж, ашиг шимийг хүртсэн туршлага бидний амьдралд өнөөдөр ч ач тусаа өгч байгаа.
Сүүн хүнсээ өөрсдөө бэлтгэх мэдлэг, хэвшилтэй болсон төдийгүй залууст ач тусыг мэдрүүлэх, өөрсдөө хийж чадна гэсэн урам зориг өгөхөд тэмүүлдэг.


2008 оноос Дэлхийн хүмүүстэй нөхөрлөж байна

Монгол хүн болж төрсөн, Гадаад хүмүүсийн хүсдэг амьдралаар нь бид амьдардагаараа бахархалыг мэдэрч байдаг.
Гэртээ гадаад, дотоодын аялагч найзуудаа ирүүлснээр өдөр бүр өөр өөр гайхалтай сонин сайханыг сонсож, ярилцсан амьдралтай болдог.


2012 оноос Эрүүл амьдралын хэв маягт

100 наслахдаа эрүүл энх, аз жаргалтай байхын төлөө бид юуг сурч, өөрсдийн хэвшилдээ анхаарч байдаг. Гадаадын эрдэмтэдээс суралцахын зэрэгцээ Монгол ахуй соёл, судар номоос суралцахыг зэрэгцүүлэн тавьж, Төв Азийн өндөрлөг нутгийн онцлогт тохирсон эрүүл амьдралын хэв маягт суралцаж, түгээхийг зорьсон.


2013 оноос сайн дурын ажилд

Эмнэлгийн алиалагч сайн дурын ажилд суралцаж, багт ажиллаж байсан. Гадаад, дотоодод аялахдаа нийтийн номын сантай нь танилцаж, мэдээ, мэдээллийг бэлтгэн нийтэлдэг болсон.


2016 оноос Шагайтай үүргэвч аялагч

Монгол өв соёлоо хэрэглэн Дэлхийгээр үнэгүй аялах хүслээ биелүүлж эхэлсэн, үүний тулд 4 шагайгаар яаж тоглож болох, хөлөгт тоглоом сурах, Морин хуураа сурах зэрэгт анхаарч, мөн бусдад зааж өгч эхэлсэн. ОХУ-ын Новосибирск руу 2016 онд, Беларусын Минск руу 2018 онд аялж ирсэн.


2018 оноос Дэлгэрэх өргөө ДХБүлэгт

Дундын хадгаламжийн бүлэг яаж ажилладаг, ямар байж болохыг 2 жил бүлгийн гишүүнээр байж оролцохдоо мэдлээ.


2019 оноос Бүтээлч урлан Creative Gallery

бүтээх, санаачлах, зорьж тэмүүлдэг хүмүүстэй танилцаж, Монгол түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшиж байна, өөрсдөө даавуун уут оёдог болж, мөн Есөн даваа тоглоомын богцыг бүтээсэн.

2021 оноос Бүтээлч айл

зусланд гараад сүү, цагаан идээ, ургамлан хүнсээ бэлтгэх, суралцахыг дэмжих зорилгоор агуулга бэлтгэж түгээж байна.


гэр бүлийн бүтээлч аялал

Гэр бүлийн бүтээлч аялал

Шилмүүст ойн эрүүл агаарт гарангаа, гэр бүлээрээ, хүүхдүүдтэйгээ хамт шинэ туршилт хийх, Монголын хөлөгт тоглоом, 4 шагайгаар 20 тоглоом тоглох боломж, цаг улиралдаа тохирсон хүнсийг бэлтгэн хүртэх гэх мэт суралцах, өөрсдийн урлал бүтээлээ танилцуулах боломж





Блог хаягаа өөрчилж байсан

2006.8.3
Ээжийнхээ эхээс унасан нутаг Сүхбаатар аймгийн Наран суманд гэр бүлээрээ аялж, амарч ирээд анхны аяллын тэмдэглэлээ бичихээр jbegzsuren.blogspot.com хаяг нээсэн.

2018.3.3
Айлын өрхийн тэргүүн, өрх гэрийг гийгүүлэгч нартай харилцах, 
амьдралынхаа туршлага, мэдлэгийг хуваалцах, 
сайн гэж тооцсон бүхнээрээ үлгэрлэн дагуулах, 
Монгол "нүү-дэл-чин" ахуй, соёлыг "суу-рин" соёл иргэншилтэй хослуулсан Монголын өрх бүр HOST AIL (хоост айл) юм гэсэн ойлголтыг Дэлхийд түгээх зорилго өвөртлөн host-ail тодотголтой болгож байсан.
Блогийн хаягаа host-ail-begzsuren болгож өөрчиллөө.

2020.2.11
Бид шинэ хоч нэр beesoy-оороо нэрлэхээр шийдэж, host-ail-beesoy болгож блогоо нэрлэсэн.

2021.3.6
Бидний шинэ зорилт Бүтээлч байхыг илэрхийлэхээр блог хаягаа buteelch-ail-beesoy болгосон.


2021.10.17
buteelch-ail-beesoy хаягаа beesoy.blogspot.com болгож товчилсон.


Comments