2018.4.30 МАПАТОН /Mapathon/-тай танилцлаа


зургийг Ger Community Mapping Center фасебуук хуудаснаас авав
Энэ үгтэй, энэ үйл ажиллагаатай танил болсондоо баяртай байна.
Миний мэргэжил компьютерийн программ зохиогч гэдгээс үл хамааран, компьютер, интернэтийн хөгжил өөрчлөлт, зохистой, үр дүнтэй хэрэглээтэй хөл нийлүүлэн алхахыг хичээж, мөн бусдад зааж зөвлөхөд мэдлэг, туршлагатай байхыг зорьдог.

Энэхүү арга хэмжээний доорхи зарлалыг "Гэр Иргэдийн Оролцоотой Амьдрах Орчны Зураглалын төв"-ийн фасебуук хуудаснаас хараад оролцохоор бүртгүүлсэн.
GCMC-ийн фасебуук хуудаснаас нь хуулж авлаа.

"Та бүхнийг 4 дүгээр сарын 30нд 16:00-19:00 цагийн хооронд Гэр Иргэдийн Оролцоотой Амьдрах Орчны Зураглалын төвийн зохион байгуулж буй МАПАТОН-д оролцохыг урьж байна.

Мапатоны гол зорилго нь сайн дурынхны оролцоотойгоор газар зүйн мэдээллийн сан үүсгэх юм. Мэдээллийн сангаар дамжуулан та тухайн орон нутгийн

газар зүйн ойлголттой болох, хотжилт төлөвлөлтийг харах, хянах боломжтойгоос гадна гамшиг, онцгой байдлын үед хариу үзүүлэх аврах үйл ажиллагааг хөнгөвчлөхөд ашигладаг байна.
Энэхүү мапатоноор Архангай аймгийн Эрдэнэ-булган сумын газар зүйн мэдээлэл болох айл болон албан байгууллагуудын хашааг OpenStreetMap-д оруулна.

Үйл ажиллагаа:
1. 16:00-16:10: Бүртгэл
2. 16:10-16:20: Танилцуулга, OSM-д хэрхэн мэдээлэл оруулах сургалт
3. 16:20-16:35: OSM дээр мэдээлэл оруулах дадлага. Анхлан сурагчдад шаардлагатай мэдээллээр тусална.
4. 16:35-17:35: Газрын зураглал хийх
5. 17:35-17:50: Цайны завсарлага
6. 17:50-18:50: Газрын зураглал хийх
7. 18:50-19:00: Хаалт

Хамгийн их мэдээлэл оруулсан хүнд урамшуулалтай.
Анхаарах зүйлс: Зөвхөн эхний 20 хүн оролцох боломжтой. Оролцогчид өөрсдийн компьютер хулганаа авч ирэх.
Доорх линкээр бүртгүүлнэ үү "



Ийнхүү очиж оролцон, сурч мэдсэн, тэмдэглэж авсанаа хожим унших, бусдад зааж зөвлөхөд ашиглах зорилгоор бичлээ:

- Ийм арга хэмжээ Архангай аймаг 2 удаа явагдсан. Өөрсдөө сураад хийж байгаа.

- Тус ТББ (GCMC - Ger Community Mapping Center) нь орчны зураглал хийдэг. Газар зүй, график өгөгдлийг ашиглан амьдарч буй орчноо яаж сайжруулах, тухайн орчинд амьдардаг хүмүүст юу хэрэгтэй, мөн тулгамдаж байгааг зураглалаас харах боломжтой. Иймд нэгэн төрлийн мэдээллийн сан үүсгэж туслах юм.
- Бид Улаанбаатар хотын дахивар хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог загвар байдлаар бий болгож, цаашид түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор дахивар хог ангилан ялгах, хог тээврийн үйлчилгээний хуваарь бүхий мэдээллийг агуулсан олон нийтэд чиглэсэн цахим хуудас болох ZEROWASTE.MN сайтыг санаачлан хөгжүүлж байна.

- Мапатон нь иргэдийн оролцоотой орчны зураглал хийдэг үйл ажиллагаа юм.

- СБД-ийн 16-р хорооны хүн ам, цэцэрлэг, сургуулийн байршлын зураглал хийснээр хүн амын нягтаршил аль хэсгүүдэд байгааг, мөн тэднээс сургууль хэр хол байгааг, 2-5 насны 800 гаруй хүүхдийн 40% нь цэцэрлэгт явахгүй байгааг график дүрслэлээр харж чадсан.
Мөн энэ хорооны тээврийн үйлчилгээний зураглал хийсэн. Автобусны буудлын хоорондын зайг, хүн амын нягтшилтай холбон зургаар ялгааг харах боломж.

- Open source учраас ямар ч хүн зураглал оруулж болно



1. Хэрвээ openstreetmap.org-д бүртгүүлж байгаагүй бол бүртгүүлнэ.

2. tasks.hotosm.org-д дээрх бүртгэлийн нэр, нууц үгээрээ нэвтэрнэ.

3. Hot Tasking Manager вэбийн Start Mapping даруул дээр дарж орно.

4. Contribute хэсэгт байгаа search талбарт 3783 гэж хайгаад Erdenebulgan sum төслийг дуудаж ирүүлээд, түүний нэр дээр дарна.

5. Map гэж сонгож дараад, улмаар Select a Random Task гэж сонгоход тус сумын газар нутгийг дөрвөлжлөн хуваасан хэсгээс автоматаар аль нэгийг нь сонгож шар хүрээтэй болгож харуулна.

Хэрвээ энэ сонгогдсон хэсгээс өөр дөрвөлжин хэсгийг сонгохыг хүсвэл цагаан өнгөтэй дөрвөлжингүүдээс сонгож шар дөрвөлжин хүрээтэй болгоно.

6. Start mapping даруул дээр дарна.

7. iD Editor  гэж сонгоод (автоматаар сонгогдсон байж болно) Start editor даруулыг дарна.

Хэрвээ дэлгэц дээр iD Editor-ыг танилцуулсан мэдээллийн цонх нээгдвэл гадна талд нь дараад хаагаарай.

Ийнхүү зураглал оруулах газрын зургийн хэсгээ сонгож идэвхижүүлчихлээ.

Хэрвээ сонгосон хэсэгт зураглал бүрэн хийгдсэн байвал tasks.hotosm.org руу ороод, өөр дөрвөлжин хэсгийг сонгоно.



8. Өнөөдөр энэ сумын айлуудын хашааг зурна. Үүний тулд Line багажийг сонгоно.

Газрын зураг дээр харагдаж байгаа хашааны шугам хулганаар 1 дарж, зураасны эхлэлийг хатгаад, зураас төгсөх байрлалд хулганаа 1 дарж явсаар хашааны бүтэн зураглал боллоо гэхээрээ Enter дарах эсвэл дуусгах цэг дээр хулганаар 2 удаа товшиход анивчсан бүдүүн зураасаар хашааны зураглал харагдана.
Select feature type талбарт fence гэж бичиж хайлт хийлгэж, жагсаалтаас fence сонгож, Edit feature үгний ард харагдаж байгаа Чагтыг дарж сонголтоо батална.

Дахин Line багажаа сонгож, дараагийн хашааны зураглалыг зурж, батална.
Хэдэн өөрчлөлт хийсэн нь Save даруулын ард тоогоор харагдана.

Бид аюулгүй, зөв мэдээлэл хийх боломж энэ удаад хашааны зураглал байна. Орон нутгийн иргэд орчноо, нутгаа сайн мэдэх тул тэд зураглалд илүү нарийн мэдээллийг оруулж чадна.
Line багажаар шороон замыг зурж болно.
Буруу оруулсан мэдээллийг засч болно.


Хашаанаас өөр, гэр, байшинг зуръя гэвэл, Area багажийг хэрэглэнэ. Энэ багажаараа гэрийн зураг дээр гурвалжилж зураад, хулганын баруун талын цэснээс circular сонгож дугуйруулаад, Search талбарт building гэж бичиж хайж, Building-ийг сонгоод, мөн доорхи Building талбарт yes гэдэг үг байгааг ger болгож өөрчилнө.

9. Оруулсан өөрчлөлтүүдээ системд оруулж хадгалахын тулд Save дараад, зүүн талд гарч ирэх Upload даруулыг дарна.

10. You just edited OpenStreetMap! мэдээлэл гарч харагдах ба энэ үгний ард талын Х даруулд дарж, мэдээллийн цонхыг хаана.

Зураглал хийх сайн дурын ажлаа үргэлжлүүлж болно. Эсвэл цонхоо хаачихаж болно.

11. Сонгож авсан газрын зураглал болчихлоо гэвэл 10-р үйлдлээр цонхоо хаагаад, HOT Tasking Manager цонхонд харагдаж байгаа Mark as completely mapped даруулд дарна. Зураглал дутуу бол ингэж дарж болохгүй.



- 2010 оноос эхлэн жил бүр Open Data Day (Нээлттэй Өгөгдлийн Өдөр) арга хэмжээг Дэлхий даяар зохион байгуулж ирсэн ба, энэ 2018-3-3 өдөр ийм үйл ажиллагаа явагдсан.

- Зураглалыг сайн оруулаад байвал Validator, Task үүсгэдэг болж болдог.

- 2016 онд Монголд ирж, зааж байсан.

- OSM Earth гээд байгаль орчны өөрчлөлтийг тэмдэглэдэг болсон.

- Байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалыг тэмдэглэсэн earth хүртэл байна.

- Task гэдэг нь газрын зургаа олон нүднүүдэд хуваасан байгаагийн 1  нүд нь юм. Split task хийж жижиглэн хувааж болдог.

Жич:
- Улаанбаатар хотын дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээний маш их зураглал орсон manaikhoroo.mn  вэб хуудастай танилцаж, ашиглаж сурах, мөн болдог бол зураглалыг засварлаж сурахыг хүсье.
- Энэ хотын эзэд | Batdorj Gongor | TEDxUlaanbaatar


Зураглалын талаарх илүү их зөвлөгөө мэдээллийг



Нэмэлт

Компьютер, интернэт, ухаалаг гар утсыг бид юунд хэрэглэж болох вэ, яаж хэрэглэж байна вэ?








Comments