Хэвлэл мэдээлэл - ярилцлага, нэвтрүүлэг

2013.1.25  PPTV телевизийн Хувь тавилан нэвтрүүлэг  Сэтгүүлч Ц.Бямбатүвшин
2013.1.25 PPTV телевиз Хувь тавилан нэвтрүүлэг Сэтгүүлч Ц.Бямбатүвшин

Бид өөрсдийн амьдралын дуу хоолойг хүмүүст, нийгэмдээ түгээж, хүмүүстэй харилцахыг эрхэмлэж, өөрсдийн амьдралын шийдвэр, сонголтоо олон талт байлгахыг хичээдэг.

Бодол хүслээ ажил хэрэг болгож, шалтгаан, явц, үр дүнг нь нийгмийн хүрээлэлдээ ярьж танилцуулах нь нийгэм хамт олноо бүрдүүлэхэд туслана гэж итгэдэг.

Хэвлэл мэдээллийн ярилцлага нийтлэл, оролцсон уулзалт сургалттай танилцан, бидэнтэй эчнээ танил болж, улмаар хамтын бодол санаа, ажил үйлс өрнүүлцгээе.

2022.1.14
Монголын Радио Өглөөний нэвтрүүлэг
Бүтээлч хоост айл Бий Соё буюу Монгол тоглоом наадгайг түгээн дэлгэрүүлэгч Ж Бэгзсүрэн оролцож, Монголын хөлөгт тоглоомуудын олон төрөл зүйл, түүнд суралцах боломж олгодог #ЕсөнДавааТоглоомынБогцыг танилцууллаа.


2021.11.16
Монголын номын санч-мэдээллийн ажилтаны Улсын 8-р зөвлөгөөн
Аймаг, сумын нийтийн номын сан нь нутаг орныхоо бүтээлч хүмүүсийг танилцуулан, хамтран ажиллах Бүтээлч танхимтай болохыг уриалж, зөвлөсөн


2021.10.9
Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз (Mongolian National Broadcaster)-ийн Монгол өв соёл хөтөлбөр нэвтрүүлгээр Монголын хөлөгт тоглоомд суралцахад туслах "Есөн даваа тоглоомын богц" танилцуулагдсан 


энэ нэвтрүүлгийг бүрэн эхээр үзэх

2020.6.14
ubn.mn "Бидний НЭГ" булан
Дэлхийн олон гийчдэд монгол уламжлалаа түгээгч "Хоост айл"


2020.05.23 
MNB Монголын мэдээ: 12 жилийн хугацаанд мянга гаруй жуулчин хүлээн авжээ



2020.05.06
TV8 Mongolia. Толь мэдээ.
Иргэн Ж.Бэгзсүрэн монгол хүүхдүүдэд зориулж шагайн наадгайг зааж байна

Энергийн цулдал болсон Шагайн тоглоомын тухай сурвалжилсан TB8-ийн танай хамт олонд баяр хүргэе, Шагайг таньж мэдэхээр үргэлжлүүлэн миний бичсэн нийтлэлийг унших боломжтой

2020.02.22
Монголын Мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын холбооны төлөөлөлтэй танилцаж, уулзаж ярилцах үеэр



2020.01.25
Host ail | Begzsuren Jamsranjav | TEDxChinggisCity

Begzsuren shared his experience of welcoming travelers around the world into Mongolian traditional yurt for promoting Mongolian culture. 
 Since 2008, he has welcomed over 1000 tourist from over 70 countries.  Ж.Бэгзсүрэн нь "Host ail" төслийг санаачлагч, Монгол өв соёлоо дэлхийд таниулагч, аялагч,  блогч юм. 


 Begzuren Jamsranjav is a founder of "Host ail" project, a promoter of Mongolian culture to the world, tourist and blogger. This talk was given at a TEDx event using the TED conference format but independently organized by a local community. Learn more at https://www.ted.com/tedx


2019.11.29
Хэнтий аймаг, Галшар сум. Түүхэн аялал жуулчлалд Галшарчуудын оролцоо
#ХоостАйл-ын үр дүнгээсээ ярьж, бодол ухаан түгээлээ

Орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөөх байгууллага Эргэх холбоо ТББ, Хэнтий аймгийн Галшар сумын ЗДТГ зэрэг олон байгууллагууд хамтран зохион байгуулсан, "Түүхэн аялал жуулчлалд Галшарчуудын оролцоо" зөвлөлгөөнд 2019.11.29 өдөр Хэнтий аймгийн Галшар суманд очиж, нутгийн иргэд, 9-р ангийн сурагчдад #ХоостАйл-ын үр дүнгээсээ ярьж, бодол ухаан түгээлээ.


2019.9.10
Танайд хоноё нэвтрүүлэг




2019.7.3
MNB Монголын Мэдээ
Ж.Бэгзсүрэнгийнх 10 гаруй жилийн хугацаанд 800 гаруй жуулчин хүлээн авчээ

Гадны 800 гаруй жуулчдыг гэртээ хүлээн авсан Ж.Бэгзсүрэнгийн гэр бүлийн тухай сурвалжилсан юм. Тэднийх жуулчдад улс орон, түүх, өв соёлоо сурталчлахаас гадна өөрсдийнхөө хэлний мэдлэгийг ч бүрэн сайжруулжээ.
#МонголынМэдээ #ЦагийнХүрд


6 сарын 26
Сэтгүүлч Сүрэн Лхагва
GEREG MN сайтын UB HUMAN буланд #ХоостАйл сэдвээр ярилцлаа
Ж.Бэгзсүрэн: Нэг Австрали гэр бүл аягаа долоодог болно гээд Монголоос мөнгөн аяганууд худалдаж аваад явсан

5 сарын 10
    Эко ТВ-ээр органик, эко тодотголтой бүтээгдэхүүнийг урлан бүтээсэн 50 гаруй уран бүтээлчдийн 400 гаруй бүтээгдэхүүн дэлгэгдсэн Бүтээлч Монголчуудын нэгдэл Creative Gallery-ийн үйл ажиллагааг танилцууллаа.

4 сарын 21
  Хоолны сургалт - Гадаад хүмүүсд Монгол онцлогтой Гал тогоог барих нь сэдвээр аялал жуулчлалын компанийн 6 менежер, хөтөч, тогооч нарт туршлага, мэдлэгээ хуваалцсан

4 сарын 19
  Монгол улсын Соёлын урлагийн их сургуулийн Соёлын сургууль дээр Бүтээлч Монголчуудын нэгдэл Creative Gallery-аа жишээ болгон оруулж, "Агуулга бүтээгч Мэдээллийн ажилтан" сэдвээр Монгол улсын сум, суурин бүхэнд ажилладаг Нийтийн номын сан, бусад Номын сангууд биднээс туршлага судлан, харилцан ойлголцож Түрээсгүй танхимтай болж Номын сангийн нийгмийн үнэлэмж, Хамтын ажиллагаа, Иргэдийн оролцоог шинэ түвшинд гаргахыг уриалж, мэдээлэл хүргэлээ.

4 сарын 6
  Гадаадын аялагчдад шагайг хэрхэн танилцуулж, аялалдаа 4 шагайг ашиглах талаар туршлага мэдлэгээ хуваалцлаа.

2 сарын 24
   Бүтээлч Монголчуудын нэгдэл Creative Gallery - зургаан мэдрэхүйн урланг Royal HDTV-ийн My UB нэвтрүүлгээр танилцуулахад Аялагч+Шагай уулзалтыг тогтмол явуулах гэж байгаагаа танилцуулсан.

2 сарын 18
  Мэдээ цэг мн сайтын сэтгүүлч Б.Гэрэлмаа гэрт ирж ярилцлага авсан
  Сурвалжлага: 11 жилийн хугацаанд 50 улсын 800 аялагчийг гэртээ ирүүлсэн Ж.Бэгзсүрэнгийнд зочиллоо

1 сарын 11, 12
  Эрүүл мэндийн боловсрол олгогч багшийн анхан шатны сургалтанд идэвхитэй оролцлоо


2018 он

10 сарын 30
   StarTV-ийн Talk With Me нэвтрүүлэгт оролцож, Шагайн сургалтын өрөө, ХоостАйл гэдэг нэршлийг бий болгох хүслээ танилцууллаа.


10 сарын 22
MGLRADIO TELEVISION FM-88.3
Үдийн зочин - Ж.Бэгзсүрэн /"Шагайтай үүргэвч" аялалын багийн гишүүн/

Сэдэв: Шагайтай үүргэвч
Зочин: Ж.Бэгзсүрэн /"Шагайтай үүргэвч" аялалын багийн гишүүн/
Хөтлөгч: А.Хаш


9 сарын 22
"Үзэсгэлэнт Улаанбаатарын цом" нэг бүс нэг зам Монгол-Хятадын өртөөт марафонд анх удаагаа 35-54 насны гэр бүлийн хосын ангилалд амжилттай оролцсон.


9 сарын 17
Монголын номын санч-мэдээллийн ажилтануудын Mongolian Library Update 2018 хэлэлцүүлэгт Шагайтай үүргэвч 2018 аяллынхаа хүрээнд Зүүн Европын 4 улсын 8 номын сантай танилцаж, Гэрээр ? олгох үйлчилгээний талаар цуглуулсан болон бусад мэдээллийг хуваалцсан.

9 сарын 15-16
Herbalife Nutrition компанийн Supervisor's Summit 2018 арга хэмжээнд гэргий бид хоёр оролцож, Испанийн эрдэмтэн, спортын шим тэжээл судлаач, эмч Гарсиа болон бусад мэргэжилтэнүүдийн сургалтаар мэдлэгээ дээшлүүлсэн. Мөн хүмүүст хэрхэн туслаж, үйлчилж өөрийн амьдралын чанарыг дээшлүүлэх боломж байгааг олж харсан.

8 сарын 24
Монголын радиогийн Англи хэлний редакцийн нэвтрүүлэгт Аяллынхаа талаар ярилцсан

6-8 сар
- Улаанбаатар хотоос Беларусын Минск хот руу өв соёл, амьдралын хэв маягийн Шагайтай үүргэвч 2018 аяллыг гэргий бид хийсэн.

5-р сар
- Улаанбаатар Марафон 2018 Олон улсын арга хэмжээнд оролцсон тэмдэглэл

4-р сар
- Амжилтын түлхүүр сургалтаас олон шинэлэг мэдээллийг авч, ажил үйлчилгээндээ хэрэглэж эхэлсэн.

3,4-р сар
- Бизнес эрхлэгч Эмэгтэйчүүдийн төв төслийн сургалт, үйлчилгээнд Б.Мөнгөнсоёмбо хамрагдаж байна

2-р сар
Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Бизнес Инкубаторт төвд Жава програмчлалаар дадлагажиж байна.

1-р сар
- МҮОНР-гийн "Voice of Mongolia" радио нэвтрүүлэгт ярилцлага өгсөн

2017 он

8-р сар
- Монгол улсынхаа Булган, Хөвсгөл, Архангай аймгаар анх удаа аялж, байгаль эхийн бүтээл, бурхан ухаанаар байгальд нь шингээж урласан бүтээлүүдийг үзээд ирэхдээ бидний амьдралыг тэтгэж байдаг байгаль эхээ бохирдуулахгүй байх талаар төрсөн бодол


6-р сар
- Номын ертөнц нэвтрүүлэг: Гадаад орнуудын номын сангуудын хөгжлийн чиг хандлага уулзалт нэвтрүүлэгт ОХУ-ын 8 номын сантай танилцсан, болон бусад мэдээллийг хуваалцсан.

5-р сар
- TEDxUlaanbaatar 2017 арга хэмжээнд Монгол айл дах зочны дэвтэр сэдэвт илтгэлээ тавьж оролцсон.

2-р сар
Гэр бүлийн радио 104.5-ийн Бат бөх гэр бүлийн төлөө уриан доорх Дулаахан гэр - радио хөрөг нэвтрүүлэг
Дулаахан гэр №16
Сэтгүүлч Б.Баясгалан, Хөтлөгч Ө.Наранбаатар, Найруулагч Б.Бумэрдэнэ


2-р сар
ikon.mn вэб
Ж.Бэгзсүрэн: Би Дэлхийн хүмүүстэй танилцаж байгаа нь гайхалтай хэрэг ярилцлага
Сэтгүүлч А.Үлэмж


1-р сар
Сэтгүүлч Ц.Соёлмаа
Гэрэлтэй мэдээ: Хүн хүндээ итгэх итгэл Дэлхийн өнцөг булан бүрт байна

2016 он

4-р сар
Сүхбаатар аймгийн SB телевиз - Нутгийн хүн нэвтрүүлэг
Нэвтрүүлгийн хөтлөгч Т.Одончимэг, техникч З.Хэрлэн

нутгийн хүн нэвтрүүлгийн бичлэгийг үзэх


2015 он

Монголын Үндэсний Телевизийн Монголын нэг өдөр нэвтрүүлэг
https://www.youtube.com/watch?v=NpfYfaxJXn0


2014 он

11-р сар
Star  HD TV - Talk with me нэвтрүүлэг
Нэвтрүүлэгч Allyson



6-р сар.
"Амжиргаатай өрх" сэтгүүл №003, 10-13-р талд.
Ж.Бэгзсүрэн: Өрхийн төсөв хөтөлдөг байх нь ирээдүйн амьдралаа урьдчилан төсөөлөх боломж

Ярилцлагыг сэтгүүлч Д.Золжаргал
















1-р сар
- Үндэсний шуудан сонин, 2014-1-15 №009, 7,14-р талд
Сэтгүүлч Purevsuren Dagvadorj
Орлого бол өнөөдрийн АЗ ЖАРГАЛААРАА худалдаж авсан мөнгө юм билээ




2013 он

4-р сар
UB Post сонины сэтгүүлч Allyson Seaborn надтай холбоо барьж, улмаар бид Дэлхийн хүмүүс танилцаж, нөхөрлөх, биесээ ойлгож хүндэтгэх боломжийг олгож байгаа CouchSurfing-ийн тухай ярилцсан.


Begzsuren: Couchsurfing – a chance to make friends


1-р сар
PPTV телевизийн Хувь тавилан нэвтрүүлэг, 2013.1.25
Сэтгүүлч Ц.Бямбатүвшин




2012 он

9-р сар
Бие даасан сэтгүүлч Pearly Jacob-ын хүсэлтээр
байшинд биш Гэрт амьдрахад ямар байдаг талаар ярилцлага өгч байлаа.

Ger Necessities



4-р сар
Оросын RT телевизийн баримтат киноны багийнхан Монголд ирж хийсэн бичлэг
Couchsurfing: Traveling on Friendship (RT documentary) /starting at 8:15 minutes/



2011 он

12-р сар
- Ж.Бэгзсүрэн: Австралид миний гэргийн жороор талх барьдаг айл бий
Ярилцсан Ganbileg Bilegt
24tsag.mn вэб, 2011.12.22

Ж.БЭГЗСҮРЭН: АВСТРАЛИД МИНИЙ ГЭРГИЙН ЖОРООР ТАЛХ БАРЬДАГ АЙЛ БИЙ


-д бичсэн тодруулга.
Ж.Бэгзсүрэн: Австралид миний гэргийн жороор талх барьдаг айл бий
Холбоотой байя! уриатай 24tsag.mn вэбийн сэтгүүлч залуу Б.Ганбилэг @make2green анхлан жиргээгээр харилцаж, улмаар санаачлага гарган, Хотын нийтийн номын сан дээрх ажлын өрөөнд минь ирж, миний гэр бүлийн амьдралыг сонирхолтой болгодог Couchsurfing-ийн тухай ярилцаж, миний мэндэлсэн өдрийн бэлэг болгон Вэбдээ нийтэлжээ.
Миний гэр бүлийн амьдралын онцлогт сэтгэл зүрхээрээ дурлаж, сонирхож ярилцлага авч, ярилцлагаа нийтэлсэн эрхэм дүүд талархалаа илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөртөө дахин амжилтууд гаргахын тулд, Унших, сурч мэдэхэд цаг гаргахыг хүсье.
Баярлалаа,


4-р сар

Өнөөдөр сонин, 2011.4.25 Даваа №097, F2 нүүр
Хүний хөгжлийн төлөө уриатай "ГАРЫН ТАВАН ХУРУУ"



"Өнөөдөр" сонин “Хүмүүс, аж амьдрал” булан
Сэтгүүлч Ж.Солонго
ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ УРИАТАЙ “ГАРЫН ТАВАН ХУРУУ”

“Гарын таван хуруу” гээд ярихаар Монголын ард түмний үзэх дуртай уран сайхны кино, тэр кинонд гардаг эгч дүү тав болон Шагдарын амьдрал, хувь заяа сэтгэлд тань төсөөлөгдөх байх. Эсвэл “Гарын таван хуруу” багийн дугуйтай аялагчдын ч дурсаж болох юм.  Гэхдээ бид та бүхнийг энэ үгээр дамжуулан дахин нэг танилтай болгохоор шийдлээ. Энэ бол Д.Жамсранжавын гэр бүл.
Өдгөө тэрбээр энэ хорвоод үгүй ч үр хүүхэддээ үзүүлсэн үлгэр дууриалын тусаар таван хүүхэд нь нийгэмд үлгэрлэхүйц сайн иргэд болон торнижээ. Ууган хүүг Ж.Бэгзсүрэн гэдэг.Улаанбаатар хотын нийтийн номын сангийн мэдээлэл, технологийн хэлтсийн дарга. Харин удаахь хүү Ж.Ганжуурдалай нь “Декор” зочид буудлын сантехникч бол дунд охин Ж.Хорлоо “Индиго” хүүхдийн хөгжлийн төвийн захирал. Түүний дараах хүүг Ж.Лувсандорж гэнэ. Сэтгүүлч, найруулагч мэргэжилтэй тэрбээр өдгөө “Яруу сэтгэгч” онлайн сониныг эрхлэн гаргаж, "Яруу сэтгэгч" хүний хөгжлийн клубын тэргүүн, “Нью медиа маркетинг аженси” компанид хэлтсийн даргаар ажилладаг. Бага хүү Ж.Дамдиндорж нь “Эко волс” интерьер, дизайны компанид бригадын ахлагч ажилтай.
“Гарын таван хуруу”-гийн ээжийг М.Чимэдрагчаа гэдэг. Оёдолчин, тогооч мэргэжилтэй энэ эмэгтэй өдгөө хүүхдүүдийнхээ ажилд тус дэм болж явна.
Нийтлэлийг бүрэн эхээр нь унших

2010 он
9-р сар
- Аялал жуулчлалын тогтвортой хөгжил сэтгүүл
49-50-р талд. 2010 оны 9 сар. 014 дугаар
Нэг Дэлхий - Каучсөрфинг 

нэг дэлхий - каучсөрфинг

6-р сар
- Зууны мэдээ сонин
2010 оны 6 сарын 23 №150
15-р талд Ж.Бэгзсүрэн: "Хүүхдүүд маань манайд хонох гэж ирсэн гадаад хүнийг хамаатан шигээ хүлээн авдаг болсон" ярилцлага

Англи залуу George Clipp, Eva Arnold нарын хийсэн баримтат кино
A Mongolian Couch [CSD]

2009 онд
- Яруу сэтгэгч сонинд нийтлэл, Франц улсын аялагч нартай ярилцсан тэмдэглэл
Couchsurfer болж Дэлхийтэй нөхөрлөж аялах боломжтой


Comments