Эх орны дуудлага - Төл хүлээн авах ажил


Бүтээлч айлын эзэд бид Хэнтий аймгийн Дархан сумын нутагт отроор очсон малчин айлд 2021.3.11-4.10 өдрүүдэд төл хүлээн авах ажилд туслаж, суралцлаа.
Ийм боломжийг бидэнд олгосон Сэлба Хүнс компанийн Сэрээтэр ахдаа гялайлаа.

Бид төл хүлээн авах ажилд анх удаа туслаж оролцож, суралцсанаар, 

- нялх төлийн дуу цангинасан малчны хотонд очиж, мал маллагаа, хүн хоорондын харилцаа, ажил амралт, сургалт мэдлэг авлаа
- Д.Нацагдорж Миний нутаг шүлгээс 8 бадгийг цээжилж, хөдөө нутагт мэдэрлээ.
- хаврын шинэ мах гэдэг  үнэтэй, чанартай гэж харагддаг ч цаанаа бол ядарсан, зовсон байдаг малын махыг худалдаж авч идэхгүй
- малчин айл хэр хэмжээнээсээ их мал маллаж мөнгө бодож амьдарвал гэр бүлд нь дарамт болохоос гадна, бэлчээрээ доройтуулдаг болохыг ойлголоо
- үнээ, ямаа, хонины сүү нь уургийн бүтцийн хувьд өөр байдаг учраас ямар цагаан идээнд илүү амт шимтэй байдгийг малчин айлын туршлагаар бататгалаа
- малынхаа амьсгалаас бусдыг бүрэн ашиглах ухаантай, ажилтай малчин айл болох, байгаль, бэлчээрээ доройтуулдаггүй аж амьдралын төлөө байх
- шөлөөр цадаж, төлөөр баяждаг гэдэг зүйр цэцэн үгийг санаж, малаа намар, өвөл нь бүрэн тарга тэвээрэг авахуулж, эх мал өөрөө л төл малаа бойжуулдаг, хоол ундаа шөл устай идэхдээ шинэ шөл, хуучин махны шөл гэдгийг ойлгож мэдлээ
- ямааны тоо толгой ихдэхийн аюул нь бэлчээрийн өвс ургахгүй болох гэдгийг харж ойлголоо
- малын бэлчээр дээр бид өөрсдөө мал юм шиг хүнээр үлдэх үү, хүн юм шиг хүн болж хөгжих үү гэдгийг эргэцүүлэн боддог юм байна?

Бэлчээр байхгүй бол малгүй, хоолгүй, ажилгүй болохыг бүрэн мэдэрсэн:
бэлчээрийг доройтуулахад голлох нөлөө үзүүлж байгаа 3 зүйл:
- мотоцикль, машинаар малаа хариулж өвс ургамал, газрын өнгөн хөрсийг гэмтээдэг байдал
- тамхины иш, шил, резин, төмөр гэх мэт хаягдлаа цэвэрлэж, хөрсийг ялзрал гэмтэлгүй болгох
- нүүдэл хийж малаа соргог бэлчээрт маллан, газраа сэргэх боломжийг олгох

Энэ нийтлэлдээ өдөр тутамд хийж гүйцэтгэсэн, сурч мэдсэнээ  Өдрийн тэмдэглэл болгож бичсэн.




Төл хүлээн авах ажилд оролцсон тайлан

Оролцсон хүмүүс: Ж.Бэгзсүрэн, Б.Мөнгөнсоёмбо
Хоног: 31 (2021.3.11 - 4.10)

Нөхцөл байдал

Баянхонгор аймгийн Баяновоо сумын харъяат малчин өрх нь нутагт нь бэлчээрийн доройтол болж, мал маллах боломжгүй болсоноос 2020 оны 7-р сард машинаар гэр, мал (хонь, ямаа, адуу)-аа тээвэрлэж, Төв аймгийн Борнуур суманд нүүж ирж, нутагласан боловч бэлчээр тохиромжгүй байсан учраас Говь сүмбэр, Хэнтий аймгийн зааг нутаг отрын бүс-малхын талд нүүж ирж, улмаар 2021 оны 2-р сард малхын талаас зүүн урагш, Хэнтий аймгийн Дархан сумын нутаг 2-р багийн нутагт, Дархан хайрханы энгэрийн өвөлжөөнд нутаглаж, төл малаа хүлээн авах ажилд хүн хүчний дэм тус шаардлагатай  гэснээр гэргий бид хоёр очиж дээрх хугацаанд төл хүлээн авах ажилд анх удаагаа оролцож, 200 орчим хурга, ишиг хүлээн авах ажилд тусаллаа.




Хийж гүйцэтгэсэн ажил

Төл хүлээн авах ажилд анх удаагаа туслаж, суралцаж ажиллаж байгаа тул, малчин айлаасаа заавар зөвлөмж авч, мөн өөрсдөө санаачлан дараах ажлыг хийж тусалсан:

1. 200 орчим хурга, ишиг хүлээн авсан.
Төллөх хонь (200)-ийг Соёмбоо хариуцаж, сувай хонь (600)-ийг би хариуцаж бэлчээрт хариулсан. Төлтэй хонийг гэрийн эзэд хариуцаж хөдөлмөрөө хуваарилсан.


2. Энэ айлын буусан өвөлжөөний орчим болон сувай хонины бэлчээр дэх хөндий, дэрс, жалганд тогтсон төмөр, шил, хуванцар сав, бусад хогийг түүж, Бонго машины тэвшээр дүүрсэн хогийг бэлчээрээс цэвэрлэсэн. Айл маань бууцнаас нүүхдээ сумын хогийн цэгт аваачиж хаяхад нь ачиж, буулгаж оролцсон.
Социализмын үеийн өвсний боодолд хэрэглэгдсэн зэвэрсэн төмөр утас, өнөө цагийн ундаа, пивоны хуванцар сав, архины шил, пивоны лааз их байсан.



3. Бэлчээр дээр ирж уулзаж танилцсан хүмүүстэй сайхан харилцаж, хуучилж, нутаг орны мэдээ, мэдээллээс сонсож, Хишигсайхан гэдэг малчин залуу надаас ямааны толгой шийр иддэг үү гэж асууж, 5 хонины толгой, 1 өвчүүг хуйхлаад чанаж идээрэй гээд авчирч өгсөн.
Нутгийн хүмүүстэй найрсаг харилцаж, нутаг усны нь тухай асууж ярилцахад таатай байсан.
Тойроод 45км болох дархан цаазат Дархан уулаа "луугийн толгой", гүвээнүүдийг "луугийн сүүл" гэж ярьдаг, хойшоо харвал, Дэлгэрхаан хайрхан Тооно уул, цаана нь Хэрлэн гол эндээс хойшоо 35кмд, урагшаа 45кмд Бор-өндөр сум байгаа гэдгийг нутгийн залуус Ганболдын Батэрдэнэ, Энэ хар уул нь байгалиа даадаг, өлзийтэй гэх Энхсайхан нартай бэлчээр дээр хуучилсан.

4. Төл хүлээж авах ажил буюу бог малыг сувай, төллөх, төллөсөн гэж 3 ялгаж малладаг, дөнгөж төрсөн ишиг, хургийг осгуулахгүй, шувуунд шүүрүүлэхгүй байх, эхтэй нь хамт байлгаж долоолгох, хөхүүлэхийг дэмжих, аль эхийн төл болохыг орой гэрийн эздэд хэлж заах, хонь хотлох үед хурганы уутанд хийж авчрах, эх нь голсон хурга, ишгийг тойглох, цээглэх, мөн угжих ажлыг хийж суралцсан.

5. Баянхонгор нутгийн малчины бог мал маллах арга барил, үг яриа, мал, малчин, бэлчээр ус, өвс, хуц ухна тавих, нялх төл үхэж үрэгдэх шалтгаан, эх мал эндэх осолдох байдал, 20 хоносон хургийг ээжээс нь тусад нь хариулж сэвслүүлэх зэргийг асууж, мэдээллийг хэлж зөвлөхөд нь бичиж тэмдэглэж авсанаа өдөр бүрийн тэмдэглэлдээ сийрүүлэн бичнэ.

6. Тусдаа отрын гэрт унтаж амарч байгаа ч, малчин айлтайгаа адил 
- өглөө 6 цагийн үед сэрж, эхний өдрүүдэд өглөөдөө давстай цай, идээ боов, хонуулсан хоолоо идэж байгаад, дундаас нь жижиг гэртээ өглөөдөө давсгүй цай чанаж уудаг, хуурай гамбираа хийж иддэг, өдөр мал дээр уух цайгаа бэлтгэж авдаг,
- өдөр хониноос ирэхэд Хонинд явсан хүн цай уудаг гээд “хонины хишиг” халуун цай, чанасан мах, боов боорцогоор дайлуулж, 3 хэсэг хонио ойртож нийлэхээс сэргийлэн харж, холдуулах, аргал түүж ирэх, хот хорооны ноос, төллөсөн хонины судас зэргийг цэвэрлэх, хонь, адууг гар худгаас ховоогоор ус татаж услах, ундны усанд машинаар явах бусад ажилд оролцоод, 
- оройн хоолоо том гэртээ хамтдаа идээд, дараа нь хонио хотлуулж, сувай хонио хаших ажлыг нар шингэх үетэй зэрэгцүүлэн хийж, 20-21 цагт унтаж амардаг байсан.

7. Өвөлжөөний саравч, бууцаас гэр, малаа 3км орчим зайд нам доор нөмөртэй, агь өвс ургах энгэр газар руу нүүлгэх бүх ажилд оролцож, эхлээд отрын гэр, пинд хадгалж байсан эд зүйлсээ зөөж, дараа нь том гэрээ зөөж аваачиж барих (сувай хонио гэрээс урагшхан байгаа жалганы урд, зөөж авчрах хашаагаа гэрийн зүүн хойно барих, хашааны ойролцоо төлтэй хонио хотлуулах зэргийг тооцдог), буцаж өвөлжөөнөөс хашаа, нялх хурга ишгээ ачиж, өвөлжөөнд хонио хашихад хэрэглэсэн шургааг модуудаа задлаж, саравчны ард хураагаад, усны савандаа ус хийж авчирах, отрын гэрээ барих, хонио хотлуулах ажилд бүрэн оролцож суралцсан.

8. 2010 оноос хойш энэ нутагт одоо тохиолдож байгаа тэнгэр, газар нийлсэн их шороон шуурга, мөн цасан шамаргатай нэг өдөрт малаа бэлчээх онцлог шийдэл, хашаагаа томсгох, өөрчлөхөд суралцсан.

9.  Ямаа хэрхэн газрын хөрсийг ухаж, ургамлын үндсийг ухаж идэж байгааг бичлэг болголоо








Анхаарч ярилцаж, анхаарч мэдсэн зүйлс

1. Социализмын үед, 1980-аад онд өвсийг төмөр утсаар боодог байжээ, тэр үеийн төмөр утас өнөөдөр зэвэрч, тасарч, ороосон байдлаараа энэ тэндгүй бэлчээрт, уулын энгэрт, жалганд малын хөлөөр тараагдаж хоцорсон нь яг л хэвээрээ байгааг, өнөөдрийг хүртэл нэгдсэн байдлаар түүж цэвэрлээгүй байгааг хараад гайхсан.

Өвөлжөөний эзэн айл, сумын захиргаа, иргэдийн бүлэг яагаад нэгдсэн цэвэрлэгээг хийж, цэвэрлэгээний үр дүнг шалгаж, дахин хог хаягдал бэлчээрт бий болохоос сэргийлсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулахгүй байна вэ?



2. Мотоцикль, машинаараа адуу, хониондоо давхиж очиж, эргүүлж, хариулдаг нь хүйтэн сэрүүнд машин дотор дулаахан, хурдан ажлаа амжуулдаг юм шиг яригдаж, байгаа ч үүний ард машины жин, дугуйны хэмжээгээр үрэгдэж элэгдсэн малын бэлчээрийг хэн яаж сэргээх юм бол, энэ машин унааг хөдөлгөж байгаа түлш шатахуун, тос масло, сэлбэг хэрэгслэлээс үүсэж байгаа нэмэлт хэрэглээний мөнгө зардал, бохирдол, хаягдлыг яах вэ гэж бодож, машин явах боломжгүй болгож дэрс, мод тарих, “Малын хөлийн бус Машины дугуйны татвар”-ыг сум орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталж, татварын мөнгөөр бэлчээрийг машин явахаас сэргийлсэн хаалт хашлагатай болгох, дов сондуул үүсгэх, мод тарих, машинтай явахыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ бий болгоход зарцуулах уу?

Малчин өрхийн ам бүл, хүн хүчний хэрээс хэтэрсэн мал ахуйтай байх нь тухайн айлд илүү их хүндрэл бэрхшээлийг авчирч байна.

3. Отрын бүс нутагт нийт малын толгой тоо зааж малтай малчин айлуудыг оруулж ирэхдээ малын төрөлд хязгаар тогтоож, ялангуяа бэлчээр газрын ургамлыг үндсээр нь ухаж эргүүлдэг ямааг хязгаарлахгүй бол тухайн отрын бүс нутаг улам их цөлжих аюултайг ямаа гэдэг амьтан хаврын энэ цагт ногооны үндэс хөөж байгааг мэдээд, урд хоёр хөлөөрөө ээлжлэн малтаж хөрсийг эргүүлж, үндэс гарган ирж идэж байгааг хараад айж, бичлэг бэлтгэхээр зураг авсан.








4. Монголын үндэсний радио сувгийг бэлчээр дээрээ цэнэг бага зарцуулдаг, тод дуугаралттай, авсаархан хүлээн авагч төхөөрөмжөөр сонсох боломжийг малчиддаа олгохыг зорьж, шийдэл танилцуулах, сумаас хэдхэн км холдоход л гар утасны сүлжээнүүд нь уул даваа, хотгор гүдгэр газрын байдлаас болж унаж, харилцаа холбоо доголдож, радиогийн зорилтот нэвтрүүлгүүдээс хоцорч, мэдлэг боловсролоо дээшлүүлэх байдал хойш тавигдаж байгааг анзаарлаа.

5. Малыг дассан нутаг оронд нь маллахад ээлтэй, ашиг шим өндөр, өвчин эмгэггүй байдгийг мэдэрлээ. Отроор, нүүж ирэхлээр эхний саруудад газар нутгийн бэлчээрийн онцлог, усны нөөц – худгийн ус шавхагдах, ундаргыг дахин хүлээх, салхины нөмөр, хүч ихтэй нөөлөг нь шөнө оройн цагаар байдгийг мэдээгүйн улмаас гэнэтийн, улирлын салхины нөөлөг (гэнэтийн, огцом, богино хугацаанд /хэдхэн хормын турш салхины хүч ихсэж, хурд нь 15 м/с-ээс их болох, мөн зүг нь өөрчлөгдөх үзэгдэл юм) үзэгдлийг мэдэрлээ.

6. Эрлийз хуцны төл нь өндөр зэгзгэр хөл, том биетэй төрөхдөө хээл тээж байгаа эх малаа ядрааж, цуцааж, улмаар амьгүй хурга гарах, эх  хурга хоёр хоёулаа эндэх, ядарсан эх ус бэлчээртээ гарах тэнхэлгүй үрэгдэх байдал ажиглагдсан. Хуцны тоо, эх малын тооны харьцаа алдагдвал төллөх төлөвлөсөн хугацаа алдагдаж сунжрах, зарим өдөр төл хүлээн авахгүй байх, төл мал зэрэг бойжих боломжгүй болж, сүүлд сунжирч төрж байгаа 1, 2 төлд тавих анхаарал сулардаг байдал байна. Мөн төл нь хөл дээрээ тэнцэх хугацаа ихсэж эх нь голох байдал нэмэгддэг бололтой.

7. Бог малыг таримал өвс, тэжээлээр тэжээхдээ цаг агаар, тэжээх пүнз, малын онцлогыг тооцохгүй бол, солом – голдоо хөндий учраас хүйтэн цан мөстэй өвсийг идсэн мал дотроосоо бээрэх даарч тэнхрэхгүй байх, дарш – ихдүүлж идсэнээр хордох, бэлчээрийн өвсөө голоод идэхгүй ядрах гэх мэт шинж ажиглагдаж байгааг малчин хүмүүс ярьж байна.

8. Эм хонь 4-5 удаа хургалаад хөгширч 5 сар тээсэн хээлээ дийлэхгүй болох, өеөдөх, үрэгдэхийг тооцдог мөн борлондоо хээл авч зусагтаа хургалбал төл нь төдийгүй зусаг хонь өөрөө давжаарч, өсөлт мууддаг тул, эм хонийг шинж байдлаар нь муулж, ирэх өвөл, хаврын цагт хохирол болохыг тооцож, идшинд гаргахаар тооцох, үндсэн хонио нас бүрээр нь тоо толгойг бүртгэж, хуц тавих хугацаагаа ирэх хаврын цаг байдалтай уях зэрэг малч ухаан нь алсыг шинжих байдалд харагдахыг ойлголоо.

Өөрөө хөл дээрээ босчихож чадахгүй болтлоо тамирдсан мал хэвтэхийг өеөдөх гэдэг юм байна, ийм малыг үс ноосноос нь татаж ноосыг нь суллах бус, цавинаас нь өргөж босгодог, мөн хөгшин эх мал эсвэл хээлээ дийлэхгүй болохоор босч чадахгүй байдаг гэнэ.

9. Хавар малыг хөөж, үргээж давхиулж булчин шөрмөсийг сунгадаг, тарга тэвээрэгтэй мал нь хүний оролцоогүйгээр төллөж, төл малаа хөхүүлж, дагуулдаг болохыг ойлгож, намар малыг үргээж цочооход тарга алдагдах төдийгүй  цаашид тарга авахгүй болдогийг олж мэдлээ.

10. Бэлчээрийн өвс ургамал, усны хужиртай эсэх, салхины байдлыг тооцоолж өвөлжөө, хаваржаа, намаржаа, зунжаа байж, малаа тохирох бэлчээрт нь хүргэж нүүдэг Бэлчээрийн МАА нь зөрчиж боломжгүй байгалийн зохилдлого юм байна.

11. Төллөсөн эх мал, хургийг тэнхээрээгүй байхад нь ачиж тээвэрлэж явах, хол бэлчээх зэрэг нь эх малыг ядрааж, хургаа тоохгүй болгож голох, улмаар өвс ус идэж сураагүй хургыг сүүгээр угжих, тойглох нэмэлт ажлыг малчинд бий болгож, намар нөөцөлж авсан шар будаанд шингээж авсан өтгөн сүүгүй, хурга болгоныг өглөө, орой болгон хөхүүлэх, тойглох хүн хүчгүй бол чанаргүй (хуурай сүү, кофены сүү) болж хурга эндэх шалтгаан болж байна. Мөн малын хот, бууцнаас ноос, төллөсөн эхийн судас зэргийг тогтмол цэвэрлээгүйгээс болж хурга, төлөг идэж гэдэс нь дүүрч үхэх, мөн хөхсөн уураг сүү нь ихдэж пянгаа даахгүй үхсэн хурга байж болохыг харж, гайхлаа.

12. Намрын хомоол нь өвөл, хаврын цагт үхэр, хонины тэжээл болж, бэлчээрийн шар хомоол дээр цугларч булаацалддаг хонь, ямааг харлаа. Иймд таван хошуу малын бие биенээ нөхөх дэмжих байдлыг хангахад малч ухаан харагдана.



13. Пивоны шаар иддэг тэжээлээр амьдардаг фермийн үнээний дотор тал нь хатчихдаг, амьдрах чадвар муутай байдаг. Сүү мах нь амт чанар муутай.


14. Хургыг үхсэн даруйд арьсыг нь хуулж авч, хурган дотортой гоёлын дээлний дотор болгох арьсаа авна, 3 сартай болсон хурганы арьсыг сэгсүүрэг гэдэг

15. Хонины өвс бол агь, хонь хол бэлчсэндээ бус, тогтож идсэндээ тэнхээрч таргалдаг, төлтэй хонь хол бэлчвэл ядрана, төл мал эхээ дагаж олон өдөр бэлчвэл шар махаа барж, үс нь босоод ирдэг, энэ нь ядарч байна гэсэн үг.

16. Үнээний сүүнээс ямааны сүүний тараг илүү амттай, шимтэй байтал ямааны сүүнээс хонины сүүний ээзгий илүү амт чанартай байдаг. Хонийг 6-р сарын дундаас 1 сар орчим л саадаг. Ямааг өвөл хүртэл сааж болдог. 

сонирхож унших нийтлэл:

17. Хоёр хонь мөргөлдөх, зуухны тагны дотор талын хөө шатах – ямаатах гэдэг, эдгээр нь тэнгэр муухайрахын шинж. Сар бүрийн 27, 28-ны тэнгэр нь дараа сарын цаг агаараа хэлдэг.

18. Сумын хогийн цэг дээрх үхсэн мал, хэдэн зуун шийр, төмрийн хаягдал, хуванцар, шил, шилний хагархайг дахивар болгох, боловсруулахад шийдэл гарсан бол ажил үйлс болгоё, түгээцгээе.






үр ач минь хөл нүцгэн гүйх хээр талдаа шил хаямааргүй байна

хүн, малын хөлд орооцолдох төмөр утас - дахиварыг авдаг цэг байна уу

тэжээл хийдэг дугуйг нь давхарлаж тавиад хогийн сав болгочихлоо



хүний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талын дахиварууд

өгөөжийн боовны хайрцаг хэрэгтэй байсан

мотоциклийн багажны хайрцагийг таньж байна уу?

хог хийх уут сав илүүдэхгүй

хэрэглэхгүй болсон тоног төхөөрөмжөө шинээр сольчихоод, хуучныг нь буцаагаад аваад явдаг болоход юу дутаад байна аа?

төмрийн хаягдал - бэлчээрийн өвс ургах орон зайг эзэлсээр

байгалийн нөхцөлийг давж чадаагүй үхсэн мал хатталаа бүтнээрээ хэдэн жил хэвтэх вэ

барилга орон сууц бидэнд ямар их хог новшийг өгч байна аа, Цэвэр байгаль, Юм худалдаж авах мөнгө бодохгүй байх сэтгэл амар, тохь тухаас гэрээ тохижуулсан тохь тух илүү юу?

хүүхдийн гарыг тослож, сэтгэлийг хөндөөгүй - хогийн цэг дээрх хонины шийр

сонирхож унших нийтлэл:


19. Энэ сумын нутаг нь түүхэн аялал жуулчлалын бүс нутаг гэдгээрээ малын бүтэц, тоог хязгаарлаж, 45км тойрог нутагт орших дархан цаазат Дархан уулаа тойрсон аялал жуулчлалын хөтөлбөр бүтээж, ан амьтан ажиглах, рашаан усыг хүртэх, соёл ахуйг танилцуулах боломжийг бүтээл болгоосой.

20. Яруу найрагч Р.Чойномын төрсөн нутаг, суманд очсоноо айлынхаа хүүтэй Д.Нацагдоржийн Миний нутаг шүлгийг хонины бэлчээрт цээжилж байгаагаа ярилцаж байхдаа мэдсэн. 

21. Бэлчээр нутаг ус, малын зүс, шүдийг мэдэхгүй бол малчин байх боломжгүй юм байна. Айлын 1000 мал дотроос өөрийнхөө 200 хонийг ялгаад авах мал зүслэх нүд хэрэгтэй. Мал малчин хоёрын сэтгэл нийлж мал өсдөг.

22. Айл ухаан төсөл дотрох Хамтын хариуцлагатай малчин төсөлд 
- малчин нь бэлчээр нутаг, малын зүс, шүдээ мэдэж сонгох эрхээ эдэлж, мал маллагааны өдөр тутмыг ажлыг удирдана, 
- Бүтээлч айл Бэгзсүрэн нь малчин айлынхаа өдөр тутмын ажилд биечлэн оролцож, зөвлөх менежментийн багийн нарийн бичиг байж, хэвлэл мэдээлэл, цахим агуулга бэлтгэх, зааж сургах ажлыг хариуцан ажиллана
- Зөвлөх менежментийн баг (ТББ) нь цаг улирлын ажлыг урьдчилан төлөвлөж, хамтын хариуцлагат малаа нийлүүлсэн айлуудын гишүүдээ оролцуулах ажлыг хариуцаж, цаашилбал айл бүр малаа зүслэж мэддэг болох, гэр бүлээрээ эсвэл хүүхэд багачууд нь хонины ээлж, өдөр тутмын ажилд биечлэн оролцож суралцах боломжийг хангах
- Хамтын хариуцлагаар бий болж байгаа систем, үйл ажиллагаа, үндсэн болон эргэлтийн хөрөнгө, өмчийг эзэмшигч хэн байх, мөрдөх журам, баримт бичгийг Үндэсний онолын шалгуураар үргэлж сайжруулах



Мал маллахаар явахад анхаарах, бэлтгэх зүйлс

- очих айлын ам бүл, нутаглаж байгаа газар усны байршил, түүх, онцлогийг олж мэдэх
- отрын жижиг гэр авч очиж, өөрсдөө тусдаа унтаж амрах, эд зүйлсээ байлгах
- салхи, шорооноос хамгаалах битүү нүдний шил
- хаврын улиралд бакал - хүйтэн гутлыг өмсдөггүй юм байна, зузаан ултай дулаан, хөнгөн гутал
- бүтэн хувцас буюу дээлээ өмсөж, дотуур нь битүү хоолойтой цамц
- үс толгой, бие, хөлөө угаах төмөр түмпэн савыг авч очих
- ээлжийн дотуур хувцас
- ус хадгалах 20л-ийн төмөр, эсвэл зузаан хуванцар сав
- зузаан, нимгэн бээлийнүүд
- аяга, халбагаа авч очиж, айлд орохдоо аяганы уутнаасаа гаргаж хэрэглээд, аягаа долоогоод буцаагаад хийдэг байх
- арвайн гурилаа авч очиж өглөөний цайгаа чанаржуулах
- нараар цэнэглэгддэг гар чийдэн
- бэлчээр дээр Монголын радио сонсох Радио хүлээн авагч 
- хөнгөн үүргэвч цүнх, тэмдэглэл бичих дэвтэр үзэг, усны сав
- Өөрөө болон айлтайгаа хамтдаа үзэх, сонсох дуу, бичлэгээ флаш дээр хуулж авч очих
- ямар утасны сүлжээтэйг мэдэх, утсаа яаж цэнэглэхээ мэддэг байх

- биеийн бүтэц хэмждэг багажаа авч очоод, өдөр тутамд хонь явганаар хариулахдаа 10000 алхамаас илүү алхаж, бэлчээр дээр дасгал хийж, зохистой хооллож, малч хүмүүсийн ухаан, мэдлэгээс өдөр бүр суралцаж байгаагийн үр дүнгээ хэмжиж болох юм байна лээ?
- 12 вольтоор цэнэглэгдэж ажилладаг нотебуук, камер байдаг эсэхийг олж мэдэх



3 сарын 11. Пүрэв. 1-р өдөр
Улаанбаатар хотоос дараах хүнс, хоолны сав суулга, гудас, хөнжил болон отрын жижиг гэрээ ачин Налайх дүүрэгт ирж, малын тэжээл ачсан машиндаа шилжүүлэн ачиж, хотоос 300 орчим км яваад, Хэнтийн Дархан суманд хаваржиж байгаа малчин айлдаа 3 сарын 12-ны шөнийн 1 цагт очсон. Замдаа хайрганд машин сууж гаргаад, цааш элсийг тойрохдоо замаа алдан, айлаас зам асууж, давхисаар энэ шөнөдөө малчин айлдаа хүрсэн.

20000 төг – Өгөөж 25кг 2-р гурил
12000 төг – Гүрж дугуй булант идээ
6500 төг – ургамлын тос 1л
3500 төг – шар будаа 1кг
6000 төг - байцаа, лууван
2300 төг – вандуй 1кг
1 шил гишүүний варень, 
1кг гаатай чихэр – ээж бидэнд өгсөн
2 талх – манайх өөрсдөө хийсэн
Нийт 50000 төг (Сэрээтэр ах хүнс аваарай гэж өгсөн)

Малчин айлын хүү газар мэдэхгүй биднийг сумын баруун талд машинаараа тосч авч, замчлан гэртээ авчирч, ээж нь шинэ шөлтэй хоол хийж идүүлж, гудас хөнжил өгч, унтаж амарсан.

Жолооч залууг Зоригоо гэдэг ба замдаа газар орон, сум суурингийн нэрийг хэлж танилцуулж, тамхи татахдаа цонхоо нээж (тамхины ишээ хаяхгүйгээр саванд цуглуулдаг), цалингийн системд “инженерийн цалин < үйлдвэрийн ажилтаны цалин” байвал хүн бүр дээд боловсрол гэхгүйгээр цалин өндөр ажил хийхийг зорьж, Монгол хүн бүр эх нутагтаа ажилна, Үндэсний үйлдвэрлэлийн гурил, гутал бусад бүтээгдэхүүний үнэ импортын ижил бүтээгдэхүүнээс хямд байлгах зохицуулалтыг төр хийхгүй болохоор монгол бүтээгдэхүүн үнэ өндөр болохоор тэр бүр авч хэрэглэж хэвшихгүй байна гэж ярьж явлаа.

3 сарын 12. Баасан. 2-р өдөр
1 хурга төл хүлээн авсан.
Айлынхаа хүмүүстэй нэр ус, нутаг усаа ярилцан танилцаж, 
шөнө хийсэн шөлтэй хоолоо халааж идээд, ачиж ирсэн отрын гэр, солоом, тэжээлийн даршаа буулгаад, аль хэдийн бэлчсэн байсан сувай хонин дээр айлын хүү намайг мотоциклиор хүргэж өгч, хаагуур бэлчээхийг зааж өгөөд миний ажил эхэлсэн. 
15 цагийн үед хонио бэлчээрт үлдээгээд гэртээ алхаж ирэхэд малчин айл маань халуун цай, идээний боовоор дайлж, орой нь будаатай хуурга хийсэн.
- хонио хөөх (дөж), хонио эргүүлэх (чой)-д ямар дуу авиа гаргахыг асууж мэдсэн
- нарны панелиар аккумулятор нь цэнэг авч, түүнээс нь гар утас цэнэглэх боломжгүй, харин USB кабелиар машины цэнэглэгч, DDISH-ийн төхөөрөмж руу холбож цэнэглэх боломжтойг мэдлээ.

Өдөр хонин дээр явахдаа бэлчээрт ундааны хуванцар сав, архины шил, төмөр утас зэрэг хаягдал гуу жалгаар байгааг түүж цуглуулж эхэлсэн.
Айлын хүү ахаа “Хээрийн хог түүдэггүй” – уул хангайд байгаа эд зүйлс, юманд хамаагүй битгий хүрээрэй, “Байгаль өөрөө цэвэрлэчихдэг” – хүн цэвэрлээд цэвэрхэн болохгүй гэсэн санааг гаргаж надад хаалтан доторх үгийг хэлсэн боловч, миний үзэл бодол бол байгальд байгаагүй зүйлсийг хүмүүс бид авчирч үлдээгээд, тэр нь байгалийн органик нэгдэл биш учраас байгальдаа шингэхгүй он удаан жил хөрсийг бөглөж, ургамал ургах боломжийг хааж, бэлчээрийн доройтлыг бий болгож байгаа үндсэн шалтгаануудын нэг мөн гэдгийг ХААИС-ийн судлаач багшийн ярилцлагаас уншиж, ухаарч байсаны хувьд энэ дүү хүүдээ олон үг ярилгүй, бэлчээрээ цэвэрлэе дээ гээд л яриагаа дуусгасан.

Энэ өдөр гэрийн эзэн нь хотруу буцаж байгаа ачааны машинд өөрийнхөө засуулах машинаа ачиж, хот руу явж, айлын эзэгтэй, хүү нь бид 2 ингээд, 4-үүлээ болжээ.

Айлынхаа хүүтэй хамтран жижиг отрын гэрээ барьж, унтаж амарсан.

3 сарын 13. Бямба. 3-р өдөр
Сувай хонио хариулж гарахаас өмнөхөн айлынхаа хүүгээс бид гар утсаа яаж эдний аккумулятораас цэнэглэж болохыг асууж ярилцаж,  бидний гар утасны батарей нь салдаг болохоор шонтой цэнэглэгчийг сум руу мотоциклиороо явахдаа аваад ирээрэй гээд 5000 төг өгсөн.
Орой асуухад самсунгийн USB холбогч кабель авчирч, аавыг нь хотоос ирэхээр машины цэнэглэгчинд утсаа залгаж цэнэглэх боломжтойг мэдлээ. 2 сар орчмын өмнө худалдаж авсан DDISH төхөөрөмж нь асаахлаар жаахан байж байгаад л booting хийж унтардаг болчихоод, хэрэглэж чадахгүй болсон, мөн энэ төхөөрөмжийн арын USB холболт дээр утсаа залгаж үзсэн боловч цэнэглэхгүй байв.

Өглөө жижиг гэртээ цай буцалгаж, вареньтай талхаа идсэн.
Хонио хариулж 15 цагийн үед ирээд, айлын ээж нь дуудаж, хонины хишиг гэж чанасан мах, чанасан толгой мөлжиж, шөл уусан.
Оройн хоолонд айлаасаа хоол хийх мах (цоройны мах) асууж аваад, жижиг гэртээ байцаатай шөл хийж идэж, гишүүнийн вареньтай талхаа идлээ.

Энэ айлын малд Баянхонгорын улаан ямаа, цагаан ямаа байна.
Одоо хургалж байна гэхлээр хэдэн сард хуцаа тавьсан вэ гэж асуухад, өнгөрсөн оны 10-р сарын 10-аар хуцаа, 20-ноор ухнаа тавьсан гэнэ. Тэгэхлээр хонь, ямаа нь хээлээ 5 сар тээдэг юм байна. 
Хонийг 6-р сарын дундаас 1 сар саадаг. Хонины сүүний ээзгий их сайхан.

Хонь хариулж байхад бэлчээр дээр нутгийн залуу мотоцикльтойгоо давхиж ирж, амар мэндээ эрж, ажил үйлс, нутаг орноо ярьж танилцууллаа. Сумынхаа 90 жилийн ойгоор шагнуулсан мотоциклио 10 жил унаж байгаа Ганболдын Батэрдэнэ гэх энэ залуу Дархан хайрханаа луугийн толгой, бидний хонио хариулж байгаа энэ гүвээ нь луугийн сүүл гэж нутгийнхан нэрлэдэг болох, энэ сумаас хойшоо Дэлгэрхаан хайрхан харагдаж байгааг, урагшаа Борөндөр сум байгааг танилцуулсан.

Манай айлын хүү цагаан сарын дараахан авсан шинэ мотоциклиороо 7-8 азарга адуу, нийт 270 адуугаа адуулах, бүх л ажлаа амжуулдаг, бараг 5000 гаруй км давхичихсан, болж өгвөл 1-2 жил уначих юмсан гэж ярьж байна.

Отрын гэрийнхээ хаяаг орчных нь бууц, оготны нүхний бор шороогоор хаяавчийг нь дарж өгч манаж салхийг бага ч гэсэн хаав. Хуурай гамбир хайрах гэсэн боловч манай сав, айлын нимгэн тогоо тохиромжгүй, нимгэдээд байна, мөн энэ жижиг зуух нь аргалаар 1 гал түлээд үнс нь дүүрдэг, энэ зуухаар жижиг гэрээ халаах, ус цай чаная, мөн гэрийн ханаа босгож бариагүйн улмаас гэр дотроо нуруугаа бөхийлгөж яваад байхлаар нуруу хөшиж байна.

3 сарын 14. Ням. 4-р өдөр
шөнөдөө ихээр салхилдаг өвөлжөө байна. Үүнийг ууланд хаагдаж цугласан салхи уулаа давж цохихыг нөөлөг ихтэй гэж ярьдаг юм байна.
Өнөөдөр салхи ихтэй тул урд уулын хөндийд сувай хонио хориод идүүлэхийг малчин эзэгтэй надад зөвлөв.

Өглөөний цай: жижиг гэртээ - ургамлын ундаа, талх, гишүүний  варень
Оройн хоол: айлынхаа гэрт - гурилтай шөл

Борнуур нь тариалангийн бүс нутаг болж, шороо босдог газар.
Бакал гутал - улавч дэвсвэл шил нь холгоод байдаг - жийргэвчээ сайн хийгээд өмсөнө - хавар хүйтэнд энэ гутлыг өмсдөггүй

Өнөөдөр 14 цагийн үед тэнгэр харанхуйлж, салхи шороо хөдөлж, холын бараа харагдахгүй болж, хонио урд уулынхаа урд энгэрт хорьж идүүлж байсан. 
Сувай хонь тэнхээтэй болохоор салхи шуурганд уруудвал гүйцэгдэхгүй яваад байдаг гээд эхлээд хашиж, төллөх хонио хашааны гадаа урд нөмөрт нь өвс задалж өгч байлгаж байсанаа энэ шуурга намдахгүй гээд, хашаад оновол сэтгэл амар гээд төллөсөн хонь, сувай хонины хашааг дундуур нь тасалж, нэмж морины хашааг задалж, шургааг нэмж том хашаа барьж, төллөх хонио оруулав.

Салхины улмаас жижиг гэрийн хаяаны манаас нарийн шороо бууц нь гэр дотроо орж, эргэлдэж, бүх зүйл тоос шороо болж, өрхний зүүн оосор тасарсан тул жижиг гэрээ даруулга уяагаар бэхэлж, хөнжил гудас, гурил, ногоогоо том гэрт авч  орж унтсан.

төлөө голсон хонь - ядруу эх гэсэн үг, иймд хургийг тэжээл - өтгөн бор цай чанаад, шар будааг нунтаглаж, хуурай сүүтэй хольж чанаад, бүлээнээр өглөө, өдөр, оройд угждаг


3 сарын 15. Даваа. 5-р өдөр
Миний хөл бакаль гутландаа үрэгдэж, ороолт нь цус болсон тул хөлдөө лайна-тос түрхэж, айлын хүний өгсөн зөөлөн, дулаан гутлыг өмслөө. 
Шөнө 4 хурга төржээ, салхитай хүйтэнд төллөх хонь нягтдуу хашаандаа байсан болохоор хурга эндээгүй байна.
Өчигдрийнх шиг шороо, бууц хийсэн салхинд хонио хотлуулах, хаших зэрэгт битүү нүдний шил зүүж нүдээ хамгаалах маш чухал юм байна.

Ямааны сүү бол үнээний сүүнээс илүү амт чанарлаг, яг л давстай хоол, давсгүй хоол шиг.
Хонины сүү бол ямааны сүүнээс илүү гоё.

сүүний уургийн бүтэцтэй холбоотойгоор ийм байдгийг сурах бичгээс уншиж байсан:

10-р сарын 10-даар хуцаа тавьсан, одоо хонь хургалж байна, наашаа цаашаа 5 хоног байдаг.
Хавар бакаль өмсдөггүй, дотортой яалуу гутал нь арай дулаахан байдаг.

Өөр хурга хөхүүлдэг эх хонь байдаг
Анх хургалж байгаа Зусаг хонь - хургаа хөхүүлэхгүй байвал жижиг хашаанд оруулж, тусад нь хургатай нь байлгаж, тойглодог - эх нь эвшээгээд, хургаа долоогоод эхлэхээр хургаа авчихлаа гэсэн үг

жилбэ муутай - хүч тэвээрэг муутай эх хонь сүү муутай байж, төл хургаа хөхүүлдэггүй, хөхүүлсэн ч цатгаж чаддаггүй тул хургийг угждаг

үдээс хойш тэнгэр цэлмэлээ.

хөдөө газар зузаан ултай гутал тохиромжтой - уул хаданд алхахад улнаас нухахгүй, эмэгтэй хүнд хөнгөн, цасны гутал байхад болно

Сэрээтэр ах 2 хуц авчирч тавьсан, энэ төл эрлийз хуцных болохоор муу байж магад, тэнцэж босох нь удаан, амьдрах чадвар муу

архи уух хэцүү, ажил алдана

Оройн хоол: айлдаа цуйван идсэн

архи уусан хүн энэ айлд ирээд, бөөлжих, огих гээд хажууд нь ор засаж унтахгүйгээр отрын гэртээ ор дэрээ оруулж унтлаа.


3 сарын 16. Мягмар. 6-р өдөр
өнөө өглөө бүүдгэр салхитай байна.

Айлдаа боорцогтой цай ууж, хонин дээр уух аарцтай ус, идээний боовноос бэлтгэж авав.

Төллөх хонийг ууланд явуулж ядрааж болдоггүй - ядарсан эхээс үхсэн хурга гардаг, хээлтэй хонины гэдэс рүү нь мөргөхөд хурга гэдсэндээ үхдэг явдал бий.

орог зүс - улаан хүрэндүү, 2 эвэр арагшаа ямааг эзэн нь малын бэлчээр дээр ирж хонин дотуур явж таниад, орой хотонд ирж барьж аваад явсан.

хүний нутагт сэржим өргөдөггүй, харин мөрөндөө хүргэдэг.

хонь, ямааны хорголоо түлдэггүй, түлээд сайн яваа айлыг хараагүй.

бурхан тахил аль талдаа байна, тэр тал руугаа зуухны амыг харуулдаг, энэ айлын бурхан тахил баруун хойд талдаа учраас зуухны амаа баруун тийш харуулжээ.

орлогогүй бол тамхи бүү тат, овлигогүй бол архи бүү уу
ухамсарын доройтолд орсон хүн л архи тамхи хэрэглэнэ

морины дэлийг намар засвал адуу өвөл, хавар холдоод байдаггүй, эзэнгүй адуу - дэл нь засаагүй

боодлын солом өвс - дотроо хөндий болохоор цан мөстэй, идсэн мал дотроосоо бээрэх аюул байна, хээлтэй гүү идвэл хээлээ хаяна, үхэр бол өлссөн болохоор өвлийн цагт идчихдэг, хонь бол барагтайд идэхгүй



3 сарын 17. Лхагва. 7-р өдөр
8:15 цагт хонин услаж дуусаад бэлчээрт гарав.
өглөө боорцог, цай уув. Сувай хониноосоо төллөх ямааг ялгаж, төллөх хонины хашаанд оруулав.

уулын өргөстэй модонд байдаг хачиг хонин ороод, ноосыг унагааж суллаад байх шиг, битгий уул руу бэлчээ

7-р сард шланз машинаар мал, гэрээ Борнуурт нүүлгэж ирсэн.
Борнуурт адуу тогтохгүй, хонь Шивэртийн голын ширгэнд тогтохгүй байсан, тэнд бог малын нарийн өвс байхгүй, 61-ийн гарам дээр хонинд бэлчээр алга, тэгээд 1 сар болоод нүүсэн.
Одоо тэнд үлдсэн манайханы айлын мах амтгүй, өөх ихтэй байна гэнэ.

Буйлс - модлог ургамал

Муу санасан айлдаа хумсаа, сайн санасан айлдаа сахлаа

Ямаа туйлдаж, муутахаараа сүүлээ доошоо болгодог

Хуц амарсан юм байгаа биз - өчигдөр төллөсөнгүй, өнөөдөр 1 хонь хургалсан
Өнөөдөр орой анхны ямаа ишиглэж, ишгийг гэртээ оруулахгүй бол хүйтэнд бээрчихдэг гэнэ.

Чанасан мах идэж, шөлөнд нь цагаан будаа чанаж идсэн.

мотоцикль, машинаар малаа хариулахад бэлчээр доройтож, өвс ургахгүй зам бий болж байгааг малчид юу гэж боддог бол?





3 сарын 18. Пүрэв. 8-р өдөр
Шөнө 6 хурга гарчээ.
Өглөө: цайндаа махаа хөшиглөж, цагаан будаанаас хийж, идээний боовноос идсэн

өнөө өглөө Сэрээтэр ахын хонины хурга - том биетэй - угжуулж байсан, эх нь хургаа тоохгүй болохоор үхчихсэн байна

10 сарын 20нд 200 төллөх хонинд 2 хуц тавьж, 10 сарын 29нд 2 ухна тавьсан гэнэ, ухна тавихаас өмнө ганц нэг ямаа хээл авсан нь одоо төллөж байна, хонь ямаа адилхан 5 сар хээлээ тээдэг

Хонь төллөж дуусаад ямаа төллөнө, ишиг бол хариугүй, ишгийг уутанд хийж салхийг хааж эхд нь долоолгодог. хонь ч гэсэн хургаа долоох ёстой байдаг.

дараагийн ажил нь ямаагаа самнана, 6-р сараас буюу хурга тэнхрээд ирэхээр хонио 1 сар саана. 7-р сард хонио ноосолно. 8-р сард хадлан авна. Зун, намар малчин хүн сайхан бэлчээрт байвал сайхан байдаг.

Ямаа ишгээ цатгаад дэлэнд нь сүү үлдээд байвал ямааны сүүний уураг иддэг.

- хөл хавдаж өвдөх - шар ус хурсан байна - эсгийг хужиртай усанд чанаад бигнэж боох арга

- хонь ямаа хоёр мөргөлдвөл тэнгэр муудахын шинж

алсын бараа бүүдийгээд тэнгэр муудах нь хонио ойртуулъя, ямаа, адуу, хүн гурав гэр бүлсэг - үр төлөө дагуулах дуртай

зусаг ямаа ишиглэх гэж уддаг, эх нь долоох гээд байвал намрын шар хомоолыг үйрүүлээд туурай, нурууг нь үрээд өг - хатах нь хурдан, бээрэх нь бага

- хонь ядрахаараа хэвтэж өгөөд байдаг

малын зүс тамгаа мэддэг хүн
төл, эх малаа танихгүй хүн

хэдэн жил хэвтсэн архины шил вэ

цас хайлахад хог ил гарч ирж байна

газрын хөрс илжирч байгааг энэ хар резиныг сөхөж үзээд мэдлээ

өдөртөө хонины бэлчээрийн хогийг түүж, цуглуулж байгаа


3 сарын 19. Баасан. 9-р өдөр
хоёр хонь мөргөлдөх - тэнгэр муухайрна - зуухны тагны дотор тал шатах - ямаатах гэдэг - тэнгэр муудах шинж

хонь ямааны чихэнд ээмэг зүүх - хөлдөх, өтдөг - сайхан байгаа юм байгаагаараа байх сайхан

хургаа имнэж байна - зөв талд онь, шоргоолж - ялаа батгана гарахаас өмнө имнэдэг - ишиг, тугал имнэх - бага насанд нь имнэдэг

хонь, ямаатай айлд хүн хүч хэрэгтэй, ид ажлын үе - төл 3-р сар, ноос 7-р сар, ямаа самнах 4-р сар

хонь ямаа мөргөлдөхөд бид бол яаж байгаа юм бол доо, тоглож байна уу, зодолдож байна уу гэдгийг ялгахгүй, харин болиулж хөөхийг л бодно
малчин хүн үүнийг ажиглаад тэнгэр муудах нь гэдгээ мэднэ
үүн шиг айлын 2 хүүхэд муудаж зодолдох, юмаа булаацалдвал хүүхдийг буруутгахаас илүү эцэг эх бид ийм байдал юуг илэрхийлж зөгнөж байгааг бодож дараагийн сонголт шийдвэр гаргах

хонь, ямааны хашааны хөр - хатсаныг хөрзөн

хажиг адуу, ааштай хүн шиг - хаздаг, тангардаг

төмөр утасны хог - социализмын үед, 1980-аад онд өвсийг төмөр утсаар боодог байсан, сүүлд мяндас болсон

цагаан ямаа - Залаа жинстийн цагаан
улаан - Бөмбөгөр сумын улаан ямаа
хар үхэр - цэвэр Монгол үхэр - амьдрах чадвар сайтай мал

хурга - 15 мин болоод тэнцдэг байхад энэ хуцны төл 30 мин болоход тэнцэхгүй
эрлийз мал - нимгэн арьстай, турах амархан, мах нь ч нимгэн
нутгийн адуу мал - богино, бүдүүн бахим хөл, шилбэ - турах нь бага

хайчны ор арилсан, наадмын үеийн арьс - элдэхэд амар, үс их, хөрс зузаан

адуу услаад, хонины хашааг жаахан өөрчлөөд, төллөх хонио хашчихлаа

мал цангаг байвал өвөл хар байх нь
мал цувраад байвал өвөл хэцүү байх нь

Монгол улсад 3 Баян-овоо сум байна: Баянхонгор, Хэнтий, Өмнөговь

5 настайдаа морь унаж сурсан, 14-15 нас хүртлээ нэгдлийн хонь хариулаад - 350-иар хонь суурилдаг, өртөө тэмээ, адуу

хичнээн ч юм байгаад амьдарч чадахгүй хүн байна, 2000 онд зуданд малаа алдаад араас нь явахдаа осолдож

өнөөдөр 3 хургалсан

орой шөлтэй хоол



3 сарын 20. Бямба. 10-р өдөр
цас шөнө орж богийн туурайн чинээ, хонхор, дэрсэнд хатуурч хунгарлаж салхилж оржээ
өнөөдөр тэнгэр цэлмэг, шөнө 3 хургалсан

ажлаа бүтээх гэж архи задалж уудаг явдал
хавар орсон цас - 3-р сард - шар тос гэдэг - ногоо ургахад чийг болдог

өглөө өчигдөр оройн шөлтэй хоолоо халааж, мөн бор боорцгоосоо идсэн, өдөр хонин дээр 2.5л цай, идээний боовоо авч явж идсэн

малын хөлийн биш, машины дугуйн татвар авъя
дэрсийг тарималжуулж дов сондуул үүсгэж, цас тогтоож, нарийн өвс ургуулъя
өрхийн бүртгэлээр малын дундаж тоог тогтоож, үүнээс дээш тооны малд татвар оноож болох?

Ямаа
эр: ишиг - борлон - шүдлэн - хязаалан - соёолон - нас гүйцнэ
эм: ишиг - борлон - зусаг - сагал - соёолон - нас гүйцнэ
борлон, зусагтаа ишиглэвэл эх өөрөө болон үр төл нь давжаа болно
сагалдаа төллөж эхэлбэл сайн, малын яснаас болж 7-8 төллөж болдог, ер нь 5-6 ишиглэнэ

хонь
хурга - төлөг - шүдлэн - хязаалан - соёолон - нас гүйцнэ
тарга тэвээрэг сайтай бол зусагдаа хургална, эм хонь 4-5 хургалаад л хөгширнө, хөгширөхөөрөө араа шүд нь сийгээд зайтай болж, нүд нь ногоордог, дэндүү хөгширөхөөрөө мах нь хатуу, яс нь мөлжүүрээ өгөхгүй
хээл авбал хээлээ дийлэхгүй, өеөдөх, эндэх

15 цагийн үед сувиа хонио услаад, уулын ам руу бэлчээхэд, ус уусан мал өвс идэх гээд зүтгээд, эзэн нь хариулахгүй болохоор уул хадны оройгоор шинэ өвс хайгаад яваад байдаг юм байна

Орой: будаатай хуурга

Айлын хүү, найзтайгаа адуу хайж, Их уул, Галшар нутгаар 2 хоног мотоцикльтойгоо яваад ирж, адуутай айлд үрээ морьд засаж өгч, засаа чанаж идсэн гэнэ




3 сарын 21. Ням. 11-р өдөр
өглөө: оройн будаатай хуурган дээрээ цай хийгээд идэх
өнөөдөр өглөө салхи, жавартай байгаа болохоор хонь хэвтээд байгаа, иймд босгож бэлчээхийг яарсангүй, сувай, төллөх хонио 9:30 цагт бэлчээрт гаргав

хэд хоносон хургийг Малын хайчаараа имнэж байна

жижиг гэртээ өглөө, оройд гал түлж, хөнжил гудасны жавар хүйтэнг арилгаж, шөнөдөө гэрт байгаа ус хөлдөж байна, айлаас өгсөн хөнжилийг давхарлаж унтаж байгаа

мал юм шиг хүнээр үлдэх үү
хүн юм шиг хүн болж хөгжих үү
ямар ч хүн мал шиг хүнээр эхэлдэг, аав ээж, ахмад хүмүүсээр асруулж, тэтгүүлж, зэмлүүлж, сургуулж амьдрахдаа Хүн шиг хүн болох ёстойгоо ойлгож сэхээрч, үүнийг эрхэмлэн амьдрахад амьдарсан юм шиг амьдарна

малчин хүн байгалиа л дагана
агаар, ус, түлш үнэгүй, хувцас голохгүй

ишиг авахуулах - цээг гэдэг үгийг аялгуулна, дэлэнд нь гараа хүргэж, хааг нь маажина
хурга авахуулах - тойглохдоо дурай гэдэг үгийг аялгуулна
хонь тарга тэвээрэгтэй бол төл малыг авахуулах гэх явдалгүй
ишиг - анхандаа тэнцвэрээ олохгүй, арын хөл дээрээ босдоггүй

эх нь авахгүй, эхээ хөхөж чадахгүй, эх нь сүүгүй хургыг 20 хоног угжиж тэжээхэд мал болно

ямаа самнах ажилд хүн хэрэгтэй - хонио хариулах хүн хэрэгтэй - 1 ямаа 15-20 мин, удаан самнадаг хүн 60 мин болно

хонь хяргах, ноослоход хүн хэрэгтэй, эр хонийг барьж авна, хөлийг хүлнэ

хургаа шаргана - хурганы ноос
8, 9-р сард хяргасан ноосыг ахар ноос гэдэг, хурганы ноос, ахар ноосыг  эсгий хийхэд хэргэлдэг - хатуу эсгий болдог

Орой: мантуун бууз - содоор хөөлгөж, эмээгийн жороор хийсэн


3 сарын 22. Даваа. 12-р өдөр
өглөө босоход тэнгэр бүрхэг, тогтуун байна
9 цагт нартай, тогтуун болсон. Шөнө их салхилсан.  Салхи нь гэнэт гэнэт гэрийг цохидог.

Өглөө: өчигдөр орой хайрсан хуурай гамбир, боорцогтой цай уув

biomectin тариа - зүүтэй ивомек гэдэг - монголын тариа нь үйлчилгээ муутай гэнэ

мал хүн шиг боддог бол хүнээр юу гэж маллуулах билээ дээ, хүнээ маллачихна шүү дээ
мал өвөлжөөний нутагтаа очсон байдаг
хонь хуйлрахдаа гол руугаа цугларч зогсдог

мяндасыг гөрж шилбүүрт хийсэн байна, гарын алгаар 2 ш мяндасыг алгадаад ижил эрчлээтэй болгож гөрсөн

хонины ноосыг савантай хүйтэн усанд угааж зунгагыг арилгаад, сэмлэж, түүдэглээд, мяндсаар гол хийж томж оосор бүч, уяа хийдэг

малыг мал болгох, хүнийг хүн болгох ухаан - амьдрал

намрын адууны хомоолыг үхэр бол өвөл цасан доороос олоод, хавар шууд иддэг, одоо хонь, ямаа намрын шар хомоолыг үмхэж идэж байна, намрын адууны хомоол хавар болоход үйрдэг, зөөлөн хомоол болж байна



3 сарын 23. Мягмар. 13-р өдөр
малаа тээвэрлэхэд арай эрт байна, эх үрээ таних бага тул голоод, ногоо цагаа идүүлж тэнхэрсний дараа ачиж явуулъя
- ирсэндээ ирээд, хуурай сүү, ивомек тариа хэрэгтэй байна, өөрсдөө хэмжээг мэдэж байгаа биз (бид хоёрыг авах, малаа ачих гэж ирье гэж ярьсан, малаа авахаа больсон ч ирье гэснээр ирэхдээ)

паразитаас сэргийлдэг ивомек тариаг ядруу төлөг, борлон хонь, ямааны хүзүүнд 1мл-ээр тарьж байна
Монголд энэ тариаг үйлдвэрлэдэг юм байна - шилийг нь буцааж авдаг эсэх?

үдээс хойш хониноос ирэхдээ айлын зунжаандаа үлдээсэн хагарсан шил түүж, төмрийн хогоос түүж ирлээ. Айлынхаа хүүд "Миний дүүгийн хүүхэд хөл нүцгэн гүйх газрын шилийг нь түүж цэвэрлэлээ" гэж зөгнөлөө.



хонь халуун чанарын мал болохоор хашаанд байлгахаар халуудаад ядраад байдаг гэнэ, иймд өчигдөр хургатай хонио гадаа хонуулж, сувай хонио бас төллөх хонио хашсан

хургаа голсон хонио тусад нь жижиг хашаанд хийсэн байгаа

дөнгөж хургалсан хонь, хургаа авч байгаа хониныг машинд ачиж тээвэрлэхээр хурга нь дарагдаж эндэх, ядарсан эх хургаа голох, хөхүүлэхээ болих муу талтай гэнэ.
Ядруу мал л хүнээс арчилгаа шаарддаг, хургаа голдог, жилбэ муу тул хургийг нь угждаг
Иймээс байгаль сайн, тохиромжтой байх нь малд чухал

10л гардаг эрлийз үнээ пивоны шаар иддэг бол дотроо хатчихдаг, эрлийз үнээ - зуны 3 сард бэлчээрт байна, бусад цагт байшинд байна - амьдрах чадвар муу
Өвөл цас орохоор бэлчээрлэх газаргүй, өвөлжөө бол 20-30 сая төгрөг, өвөл ой руу мал бэлчихгүй
Ургац тариалсан талбайд мал 1 сар л байна, тэгээд идэх юмгүй болно
Гадаа хоноод, бэлчээд явахгүй - эрлийз үнээ
Хотоос хойш ферм - Зуны 3 сард сүүний орлоготой, 11-13 цагт нарлуулаад л буцаагаад оруулчихна

Казакын цагаан толгойт улаан үнээ л бэлчээр даадаг

Үхэр, адууг ихэрлэхийг онц гэдэггүй
Сарлаг - уулын үхэр, ихэр тугал гардаг

Үхсэн малыг хэнийх гэх вэ, - 5 айлын мал зүстэй байх ёстой




Орой: цуйван идлээ


3 сарын 24. Лхагва. 14-р өдөр
Өглөө: боорцог, идээний боовтой цай уулаа

Хишигсайхан өчигдөр орой авчирч өгсөн 4 хонь, 1ямааны толгой, 1 өвчүүг хуйхлахаар айлынхаа паяальникийг ажиллуулж, 2,5 толгой хуйхлаад бензин нь дууслаа. Хуйхалсан 2 толгойны хярвасыг угааж, эрүүг зааж угааж, чанахад бэлтгээд айлдаа оруулж өгөв.
Би өнөөдөр толгой хуйхлах, хашаа хороо орчмын цэвэрлэгээнд үлдсэн.
Хургыг ялгаж авч үлдсэн төлөлсөн хонийг аав нь мориор харж, сувай хонийг хүү нь адуугаа услангаа харна
Соёмбоо төллөх хонь ямааг овооны тэнд хариулж байна

Хашааг савраар шүүрдэж, элдэв уяа мяндас, ноос, төллөсөн хонины судас 

хавар хонь, ямааг тууж давхиулбал сайн - шөрмөс чангарна
намар хонийг тууж болохгүй - тарга авахаа больдог, цочоод зуны авсан таргаа алдаад, өөх нь хайлаад, ахрын ноос үс нь борлоод хувирдаг

гэрийн баруун талын төмөр утас, шилний хогийг түүж овооллоо




хонь, хурга муудвал тэнхэрэхэд бэрх, ямаанаас дор амьтан
Ямааг дулаан байлгаж, 5 хоног хивэглэхэд нүд нь бүлтийгээд тэнхрээд ирнэ,
Хонь 10 хоног хивэглэхэд хэвээр л байна

4 ямаа ишгэндээ ирээгүй, хээр хоносон - 7ш хорголыг хөмөрсөн аяганы доор хийж бурханы өмнө тавиад, үйлийн хайчны амыг боогоод баруун хатавчны хананд хавчуулдаг дом

хатааж хадгалсан хурганы арьсийг намар элдэх - мараа цайдам бүхий халуун чанартай дүрлэгэнд хийгээд, угаагаад, татаад, нухаад, зөөлөн болно

адууг намар байвангаар усалдаг -цав цагаан гурил шиг зүйл байдаг, хүйтэн чанартай
зун хонийг байвантай усаар услахад даарч чичирдэг

Оройн хоол: хуйхалсан толгой, гурилаар хучиж чанасан

Сэрээтэр ахын 2 дахь хонь үхлээ - чадалгүй, хэвтсээр байгаад үхэж байна


3 сарын 25. Пүрэв. 15-р өдөр
хонь, ямаа - мал өлөрхвөл- өглөө эрт бэлчвэл - тэнгэр муудна гэдгийг урьдчилж хэлж байна

сувай хонио хашаанаас гаргахдаа тоолж (279 хонь, 380 ямаа) бэлчээж, Соёмбоо төллөх хонио хашаанаас нь гаргаж бэлчээж, гадаа хоносон хургатай хонио хашиж, хургыг нь хашаанд нь ялгаж үлдээж, төллөсөн хониндоо хашааны гадаа 2 боодол ногоон тэжээл, хэсэг солом өвс тавьж өгч идүүлээд, услаад, бэлчээрт гаргана.

ээжийн өлөн махбодь бэхждэг
аавын өлөнг уухад яс бэхждэг

хотод салхи шуурч байна гээд би сувай хонь руу ирлээ, уул нь өнөөдөр хогоо ачна гэж байсан юм.

Би шилбүүр хийв - мяндас 3-аар сүлжиж, бургасны үзүүр тайрч богиносгоод, бариул хэсэгт мяндас уяж бэхлэв

эцэг мал болох шинж - толгой том - нүд том, хамар том, нармай гүдгэр

хөгшин хониноос төл авъя гэх нь шунал - малыг зовоогоод - хээлээ дийлэхгүй - хэвтээд босч чадахгүй - бэлчээрт гарч чадахгүй тул тэжээнэ - төллөөд тэнхэрч чадахгүй байх тохиолдол - төл нь үхсэн гарах тохиолдол

хөгшин хонь - үүдэн шүд нь буйл руугаа хүрч элэгдсэн, үүдэн шүдний голын 2 шүд нь зайтай болж, жижгэрсэн, ийм хонь бэлчээрээс өвсөө ч идэж чадахгүй болдог
Хавар шүд нь сайн байгаа хонь намар муу шүдтэй болсон байдаг, иймд малыг намар муулдаг - тийм ч муу, ийм ч муу байна, өвөл, хавар онд орохгүй, төлийн гарз болно, амины гарз болно гээд тогоогоо тосолъё гэдэг

хөгшин хонины насгүй гэдэг үг байдаг?

хургыг сэвслүүлэх - ээжээс нь тусад нь хариулах, хурга 7 хоноод өвсөнд орно, 20 хоноод бэлчээрт гарах

өеөднө - тамиргүй мал - босч чадахгүй болох - хүн татаж дэмнэж босгоно - цавинаас нь татаж босгоно
хээлээ дийлэхгүй - босч чадахгүй байна
хөгшин байна - ядраад босч чадахгүй байх

Орой: будаатай хуурга

Хорооны тэнд хэвтээд үхчихсэн, хэд хоносон хонийг жалга руу чирэхэд, Үхсэн малыг чирж болдоггүй, араасаа мал чирүүлдэг муу ёр болохыг мэдэж, өргөж жалга руу хаялаа.

хониноос ирээд үс, толгой, хөл, биеэ угаалаа


3 сарын 26. Баасан. 16-р өдөр
Өглөө босонгуутаа худгаас 30л ус авчирч, өдөр хонин дээр уух ус цайгаа бэлтгэв

Өглөө: оройн будаатай хуурга + халуун цай

Төллөсөн хонио 2 боодол ногоон тэжээл өгч идүүлээд, услаад авчирч, хургатай нь нийлүүлж, ойрхон бэлчээв

сар бүрийн 27,28 нь дараа сарын өнгөө тодорхойлдог. Морь, хонь өдөр тэнгэр ямар байгаа нь мөн дараа сарын шинж болдог

Бонго машин дээрээ усны бүх савуудаа тавьж, 540л ус худгаас мотороор татуулж авч, ховоодож хийхлээр ус гадуур нь их асгаж, шалан үүсэхлээр мал ус уухдаа шивтэр үнэртээд усаа сайн уудаггүй гэнэ, ус авчрахад нь туслаад, сувай хониныхоо араас явлаа. Хонь урд өвөлжөөний баруун урд уул руу өгсөж байна.

хотонд хүн, нохой шээж баахыг цээрлэнэ, нохойн баасыг түүж хаяна- мал идвэл эргүүтнэ, өвчин тусаж магадгүй

- өнөөдөр 1 хонь хургалсан, хуц амарсан байна гэж ярьж байна
өдөр, шөнө нийлээд 10 хонь хургалахад болох хэмжээ, түүнээс олон болохоор энэх эх, энэ төл нь гэж цээжлэхэд хэцүү

- хониноос ирээд орны даавуу, дотуур хувцсаа угаалаа






3 сарын 27. Бямба. 17-р өдөр
үүр цайхаас эхлээд шуурга-салхитай байна. холын бараа харагдахгүй, иймд өнөөдөр хонио ойрхон тогтоож хариулна

ногооноор гарсан хургуудыг хэнз хурга гэнэ
шөнө 5 хонь хургалжээ

тарга тэвээрэг авсан хонио намар цагт зөөлөн хариулна, цочоож үргээж болохгүй
намар бол зөөлөн хариулга л чухал, энэ тогтсон таргаараа өвөл, хаврыг давна, намар бол хариулга чухал.

ямаа үндэс ухаж иддэг муу ёрын амьтан - үүнээс болж бэлчээр сүйдэж байна
малхын тал, отрын бүс болон нүүж ирж байгаа малд Ямааны тоог хязгаарлах, 1 айлд байх малын тоог хязгаарлах

16 цагт цасан шамарга эхэллээ. Хурга эхээ хөхөх чадалгүй, хөгшин хонь сүүгүй байгаагаас төл нь хатаж харангадаж, хүйтэнд хөлдөж үхэж байна

Буйлсны гол ногоорч зөөлөрч - мод голлох гэдэг, ямаа буйлсны ишийг янзын иддэг

чийг үнэртэж байна бороо удахгүй зогсох нь ээ  гэж ярьдаг

цасан шуургатай тул сувай хонио том хашаанд, цөөн үлдсэн төллөх хонио хургаа голсон хонины хашаа руу оруулж, төллөх хонины хашаанд төлтэй хонио хашсан.

гадаа шуургатай хүйтэн, салхитай тул, хөнжил гудсаа том гэрт оруулж ирж унтлаа.

Оройн хоол: шөлтэй хоол


3 сарын 28. Ням. 18-р өдөр
Өглөө: оройн шөлтэй хоол, боорцог, цай
Бэлчээр дээр идээний боов, бэлтгэсэн 2л цайгаа уугаад байгаа

хурга угжих сүү чухал юм байна - эх нь ядруу болохоор хургаа ч тоохгүй, дэлэндээ ч сүүгүй, иймд хургыг угжих, эхийг тойглох ажил өглөө, оройд хийж байна

өнөөдөр салхитай өдөр тул хонь, ямаа салхины уруу гүйх гээд байна, иймд сөргүүлж урд өвөлжөөний урд, араар хорьж идүүллээ


дурай гэдэг үгийг хэлж хонь тойглож үзсэн
цээг гэдэг үгийг хэлж ямаанд ишиг авахуулж үзлээ - ямааны дэлэнг гараар өргөх байдалтай гар хүрэхэд ямаа бараг хөдөлдөггүй

хурга нь хөхөх тэнхэлгүй, эх нь сүүгүй болохоор хурга нь харангадаж үхэж байна, өчигдөр шөнө шуурганаар 9 хурга үхсэн.

- хургийг үхсэн даруйд хуулна, арьсыг хуулахгүй бол үс нь сулардаг

Хэнтий аймгийн Баян-овоод орон сууцтай, жонш тэсэлдэг ганц газар, Хэнтийн бүх сумдад жоншны уурхай байгаа

отрын бүс нутаг Малхын талд 40000 мал оторлуулах тоо гарсан, малын төрөл хамаатай юу? тохижуулсан өвөлжөө хаваржаа хэд вэ?

эх хонь сүүгүй болоод ядраад зүдрээд - хөрөвжөөд ирэхлээр хургаа голдог тал бий

Сэрээтэр ах: энэ 2 эрлийз хуцыг дахиж тавихгүй, Монгол хуцаа тавина, 4 сарын 10-аар очиж авна, 60 хонинд 1 хуц тавьдаг номтой.
Шарбанди: хуц 2 сая төгрөг

7-р сарын сүүлээр хургийг салгаж, хонио таргалуулж, 11-р сард махална. 7,8-р сард эм хонь туранхай, мөн сүүтэй байна

Өнөөдөр 1 хонь хургалсан. Одоо хургалах 30-аад хонь байна гэсэн.

Орой: мантуун бууз

хонины бэлчээр дэх байгалийн бус хог хаягдлыг түүж цэвэрлэж, бэлчээрийн доройтлыг багасгах, Дархан уулаа байгалийн өнгө төрхөөр нь авч үлдэхэд хувь нэмэр оруулах ажил өдөр бүр өрнөсөөр







3 сарын 29. Даваа. 19-р өдөр
сувай хонио бэлчээж, замдаа худаг руу очихлоор нь хүүтэй хамт очиж хураалгаж, би усалж, хариуллаа.

Өглөө: хуурай гамбираа, оройн мантуун буузтай идлээ

Сувай хонио бэлчээгээд, хашаагүй хонуулсан хургатай хонь, ишигтэй ямаагаа хашиж, хургаа голсон, хурга нь үхсэн хонь, ямааг ялган авч, хонь авахуулах хашаа руу өргөж оруулсан.

үдээс хойш хониноос ирээд, гэрийн урд жалганы хог - архины шил, хагархай шил, төмөр, ясны хогийг айлын эхнэр, Соёмбоо бид 3 түүлээ






3 сарын 30. Мягмар. 20-р өдөр
Шөнө 3 хонь хургалжээ
Өглөө: хуурай гамбир, боовтой цайгаа уугаад, хүү бид хоёр нь 6 цэгт цуглуулсан хогууд, үхсэн хонь, ямааг ачиж, Дархан сумын хогийн цэгт аваачиж хаяв, мөн саравчны дээврийг бага зэрэг засаж янзлав.

Сумын хогийн цэг дээр ангилах ялгах уу, төрөлжүүлэн авдаг цэгүүдтэй болох уу?














Хонины 2 толгойг халуун төмрөөр хуйхалж, угааж, жижиг гэртээ чаналаа

Орой: шөлтэй хоол идээд, төлтэй хонио эргүүлж ирэхэд 1 хурга дэрсэнд унтаж үлдсэнийг ээж нь бүртгэж мэдээд, авчирсан. Өнөөдөр 3 ямаа 4 ишиг, 1 хонь хургалжээ


3 сарын 31. Лхагва. 21-р өдөр
Шөнө: ямаа ишиглэж, 1 хурга үхсэн байна - энэ хурга олон өдөр угжуулсан, өчигдөр орой угжихгүй хоносон болохоор үхсэн бололтой гэж байна
Өөр 1 хурга (төлтэй хонин дотор) шилээ татаж байна - мөн л эх нь цатгахгүй болохоор ингэж байгаа гэж байна - аваад ир дээ, ямаанд хөхүүлье гэсэн

ямаа эврээсээ бариулах дургүй шүү гэж эмээ нь хэлдэг байж

Өнөөдөр хонь хургалаагүй, 4 ишиг
Би сувай хонио хариулсан

Хониноос ирээд яс мөлжиж, цай ууж
Орой: цуйван

4ш мяндасыг сүлжихийг заалгаж, шилбүүрийн хуйв хийлээ



4 сарын 1. Пүрэв. 22-р өдөр
Өнөөдөр тэнгэр сайхан, дулаан байна
Яс мөлжиж, өглөөний цай уугаад би төллөх хонио хариуллаа
Соёмбоо хуйхалсан толгойгоо чанах, хот хороо цэвэрлэх, бусад ажил хийнэ

Хонь хол явсандаа бус тогтож идсэндээ байдаг
Хонины өвс бол агь юм
Хээлтэй хонь хол бэлчвэл амархан ядарна, эцнэ

- утасны антенн тавих 60 сая төг - сум нь өөрөө шийдэж, аль ууландаа тавих эрхийг олгодог, Дархан уулны G-mobile антенн нарны панел, батарейгаар ажилладаг - өвөл эрт харанхуй болж, шөнө нь хүйтэн болохоор батарей дуусч, шөнөдөө сүлжээгүй байдаг, энэ хавьдаа сүлжээ сайн байна, хойшоо малхын тал руу гараад сүлжээгүй болно

ямаа, тэмээ хоёр шилэрнэ - ишиглэх, ботголох үед гүйхийг хэлнэ
хонь - тэсвэр тэвчээртэй

хонины ээзгий - үхрийн сүүний ээзгийнээс илүү амттай
хавар - өрөм хайлуулж, шар тостой нь халуунаар идэх цөсөнд сайн

цоохор сархинаг - шар цагаанд 4-5 хонуулаад, цэвэрлээд,  тосоо хийгээд хүнд өгөх гоё, шар тосыг гүзээнд хийх сайхан - ундааны саванд хийх дэмий

Монгол архийг 2 усаар нэрж, хадгалж байгаад хавар шар тос хөвүүлж уугаад унтахад хамаг биеийн хөлс гарч амардаг

хөл нүцгэн хонинд явсаар хөлийн ул нь хатуурч, цайг ууж ээзгий ааруулаа иддэг

намар аажуу болоод ирэхээр ямааны сүү будаг шиг болдог

9-р сард 20л-ийн 3 тогоо нэрмийн аарцаар идээний ааруулаа хийж хатааж авдаг цаг - хот руу 130000 төг-р өгдөг

3-р сарын 20-д гаргаад ямаа жигд төллөвөл дээр, төл зэрэг өсөхөд хариулга нэг байна

Хониноос ирээд: Хайлсан өрөм идлээ, ийм сайхан идээ идсэн болохоор орой хоол идэх шаардлагагүй гэдгээ хэлсэн.

хонь, ямааны хотоо цэвэрлэж байхгүй бол хурга, ишиг үс ноос идээд, гэдэс нь дүүрч үхдэг аюултай

цагаан ямаа тэсвэр тэвчээр муу, нарны гэрлийн туяаг ойлгодог болохоор, харин бор, хар ямаа дархлаа сайн

төллөх хонь ямааг төллөсөн хонь ямаатай нийлүүлэхгүй байж, төллөх хонь ямааг хашаанд, төллөсөнийг хашааны гадаа хонуулдагболохоор,нийлчихлээрээ төллөсөн хонь төлтэйгээ хашааны гадаа хонодог болохоор төллөх ямаа гүйгээд явчихдаг



4 сарын 2. Баасан. 23-р өдөр
сувай хонио хашиж хоносон. Төлтэй хонь, төллөх хонь хамт задгай, хашааны гадна хонов
Соёмбоо хонины толгойгоо жижиг гэртээ чанажээ. Толгой өгсөн айл манай бэлчээрт малаа орууллаа гэх зэргээр үг хэлж, энэ айлтай үг сөрөн бололтой, Улаан махны бузар болно гээд жижиг гэртээ толгой, өвчүү, нэмж хүзүү өгсөн байна, чанаад, өөрсдөө ид гэжээ.

Өглөө: жижиг гэртээ толгойны эрүү, гамбираа идэж цай уусан

Босоод шууд, сувай хонио хашаанаас гаргаж, төлтэй хонио хашаанд оруулж, хөхөхгүй байгаа хурга, ишгээ хөхүүлж, Эхийг ялгаж хашаанаас гаргаад, би холхон шиг хариуллаа.

Соёмбоо хурга, ишиг хариулна гэнэ.
Ялгаж үлдээсэн хургаа зүүн хонхор руу 4,5-уулаа хашиж оруулаад, Соёмбоог хорьж идүүлээрэй гэж үлдээсэн ч хургууд нэг нь үсэрч цовхорч, бусад нь дагаж хороо руугаа гүйгээд, Соёмбоог чи чадахгүй юм байна гэсэн гэнэ.

гэдэс нь цэрийгээд үхсэн борлон ямааг "шороо идчихсэн юм болов уу" гэж Батэрдэнэ хэлж байна, өвснөөс бусад зүйл идэхийг "шороо" гэж хэлдэг байж магад

анх ишиглэж байгаа ямааг хээр ишигтэй нь үлдээж, эх нь ишгээ долоох, авахыг нь дэмждэг

орой бүр сэтгэлээ дэлгэн ярилцах чухал байна - маргааш нь алдаагүй зөв байхад тустай

машин доторх утас цэнэглэгчийг хэрэглээгүй үедээ салгахгүй болохоор эвдчихээ биз

төллөсөн болон төллөх хонь ямааг услаад худгийн дэрсэнд үлдээсэн, 2 ишиг, 1 хургийг дэрсэнд эхийн нь дэргэд үлдээсэн, 

хүүтэй нь хамтдаа Бонго машинаар нь худгийн төмөр онгоц, худгийн хонхор ус тогтоод байгаа газарт асгах хайрганд явж, хийсэн.

Орой: хоол идэхгүйгээр шийдэж, жижиг гэртээ хоносон.


4 сарын 3. Бямба. 24-р өдөр
Өглөө: жижиг гэртээ цай чанаж, хонины 3 толгойгоо шулж, төллөсөн болон төллөх хонийг хашаанаас хурганаас нь ялгаж гаргасан, (187 хонь) би энэ хонио хариулсан.

Өнөөдөр Соёмбоо, гэрийн эзэгтэй нар хурга, ишгээ арын уулын өвөрт хорьж, идүүлжээ. 2-3 өдөр ингэж хашиж тууж, хорьж идүүлж байгаад бэлчээрт гараад сурдаг гэнэ.

энэ нутгийн айлууд зунжаа, намаржааны газарт хонины хашаа боож байсан төмөр утсаа хаячихдаг юм байна, хагарсан шил шаазан эдлэл, гутлын ул

өдөр 14 цагт төллөсөн хонио худагт авчирч услахад, хургийг авчирч нийлүүлж, худгаас хойшоо дэрс рүү идүүллээ.

Орой: Будаатай шөл идлээ. 

Морь унаж, төлтэй хонио тойрч, уул руу тусдаа бэлчсэн ямаанд явсан





4 сарын 4. Ням. 25-р өдөр
том ишигтэй ямааг нялх ишигтэй болон төллөх ямаанаас салгаж, төллөсөн хоньтой хамт хариулахаар болжээ.
Тэгэхгүй болохоор том ишиг нь нялх ишгийн ээжийг хөхөөд байдаг юм байна.

Төллөсөн, төллөх хонио хургатай нь айлын аав хариулж, сувай хонийг би услав.




Энэ айлынхаа 10-аад ямаа, хонины толгой, 3 өвчүүг паяльникаар хуйхалж, Соёмбоо, гэрийн эзэгтэй нар хярвасыг цэвэрлэж, үсийг нь хайчилж өгөв.

Уулнаас 45 ямааг буулгаж, услаад ирэв.

Орой эртхэн: Будаатай цай идэв - кофены сүүгээр сүлсэн цай нь тусдаа данхандаа, хавирга будаандаа чанана, будааг сүүлний өөх, шар тостой хуурч, бага усаар чанадаг

дааганы дэлийг үлдээлгүй авч байна, сүүлнээс 2-3 хуруу тэгшилж авсан, гүүний дэлийг засч "гүүний бариул"-ийг дэлний дунд хэсэгт үлдээж байна

Морь унаж, баруун уулнаас 8 ямаа, 1 ишиг авчирлаа, мөн төллөсөн хонь хурааж ирж, сувай хонь хурааж ирж хашив

Орой: чанасан толгой мөлжиж, хучсан гурилаас идэв





4 сарын 5. Даваа. 26-р өдөр
өглөө гэртээ шулсан мах, өчигдөр орой толгой чанасан шөлний тосондоо хайрсан гамбираа идэж, төлтэй хонио хариулав.

төллөсөн хонь - тэнхээ муутай тул хол бэлчээхгүй, аль ойр агь ургаж байгаа хөндийд тайван алхуулж очиж, тогтоож идүүлнэ

бэлчээрээ харж хаваржаа, зуслан (аль болох соргог өвс, сэрүүн), намаржаа, өвөлжөөг сонгож нүүдэг

хурга эхийгээ дагаад хэд хоног бэлчихээр шар махаа бардаг, үс нь босоод ирдэг. Иймд хургийг маргааш ялгаж авч үлдэж, ойрхон хариулна

хонь тогтов уу, хонь тогтож байна уу гэж мэндэлдэг

мал маллах нь байгаль сайхан байхад сайхан ажил

21 цагийн үед Дархан сумын засаг даргын орлогч, газрын алба, 2-р багийн дарга нь ирж, ковидоор дахин 1 хүн нэмж өвчилбөл сум бүрэн О зогсолт хийнэ, отрын айлуудыг 7 хоногт сумын нутгаас гарах шаардах бичгээ өгсөн.
Энэ нутаг Чингэсийн зэр зэвсэг хийдэг байсан газар, Боорчийн өлгий нутаг гэсэн.

орой: сарлагийн шар тостой будаатай хуурга идэж, ишиг, хургаа хөхүүлэхэд нь туслаж, др-дурр гэж хургийг нь бариад хонин дотор энэ үгийг хэлэхэд, хургаа хайсан хонь майлдаг юм байна


4 сарын 6. Мягмар. 27-р өдөр
Өглөө: жижиг гэртээ өчигдөр орой хонины сүүлэнд гамбир хайрсанаа идэж, цайгаа уугаад, төлтэй хонийг хашиж, хургыг нь ялгаж үлдээгээд, эх хонийг би хариулсан.

Айлын хүү сувай хонио усласаны дараа, би эх хонио усаллаа.

адуу хариулж яваа хүнтэй таарахад Сүрэг бүрэн үү гэж мэндэлдэг

Бэлчээрийн даацыг тодорхойлохдоо
- тухайн нутаг байгаа хөшөө дурсгалын газар
- дархан цаазат, тусгай хамгаалалттай хориотой бүс нутаг
- жалга, ус, гол, худаг, мараа, чулуун асга, амьтны үүр
- зам, малын жим цуваа, өвс ургадаггүй үнс хогийн цэг
- гэрийн буйр, орчмын газар, хашаа хорооны газар
- хамгийн чухал нь Улирал бүхэндээ зохицсон бэлчээрийг ялгах

Орой: шөлтэй хоол идээд, сувай хонио хашлаа
Унтахаас өмнө жижиг гэртээ гамбир хайрч, чанах 2 толгой авсаны 1-ийг чанав


4 сарын 7. Лхагва. 28-р өдөр
Өвөлжөөнөөсөө тал руугаа нүүлээ
жижиг гэрээ, мөн пин доторх зүйлсээ эхэлж машиндаа ачиж, буух газраа хүргэж буулгаж ирээд, том гэрээ буулгаж ачиж, очиж бариад, өвөлжөөнөөс хонины хашаа, нүүрс, модыг ачиж ирж буулгаад, хонины хашаагаа барьж, дахин очиж хурга ишгээ ачиж, хашааны шургаагуудыг саравчны ард өрж, замдаа худгаас усаа авч ирсэн. Хурга ишгээ том хашаандаа оруулсанаар нүүж ирэх ажил өндөрлөлөө.

гэр барих газраа сонгохдоо, сувай хонио гэрийн урд эрэгний урд талдаа хотлуулъя, хонины хашаагаа гэрийн зүүн хойноо, салхи багатай нөмөртэй газар барьж, төлтэй хонио хашааныхаа хойд талд нь хэвтүүлнэ гэж тооцжээ.

Жижиг гэрээ барьлаа.
Өдөр: будаатай цай (агшаасан будаа шиг, мах, сүүл тос) 

хаваржаа - нөмөр газар, мөн мал усанд ойр байх чухал
чадал муутай эх малыг салхи сөрүүлж худаг ус руу хэд явуулбал туйлдаж ядраад, босохгүй болдог

хавар - хужиртай усаар өдөр бүр усалбал сайн. салхи нь малыг хавар сэнсрүүлдэг.

намар - малыг 3 хоноод 1 услаад - ус нь хужиргүй байвал сайн.

3-4 сар болж үс нь урт ургасан хургыг сэгсүүрэг гэдэг.

гэрийн дотуур, хананы гадуур хөшиг шиг харагдаж байгаа нь дээл, хувцасыг туурга болгоод, дотор өнгөнд нь нэг өнгийн даавуу бариад оёсон байна

-хананы үдээр тасрахад мяндсаар үдэж болдог - төмөр утас нь гар хөл урах, туурга урах гээд байдаг гэдгийг гэрийн эзэгтэй зааж өгсөн


4 сарын 8. Пүрэв. 29-р өдөр
Өглөө: чанасан толгойгоо мөлжиж, гамбираа идлээ

хавар, зуны малыг таруу хэвтүүлж байвал тарга тэвээрэг сайн авдаг, хонийг хаших тусам ядардаг

Сувай ямаа 5-ийг барьж, ноолуурыг самнаж үзнэ гэнэ.

Төлтэй хонийг идүүлж байгаа, өдөр хашаад, хургийг ялгаж авч үлдээд, эхийг нь бэлчээрлүүлж очоод услаад, дахин бэлчээж хорьж идүүлсэн.

өчигдөр төлтэй хонинд нийлүүлсэн нялх ишиг, хургийг ялгаж авч, том хашаанд залгаж 2-3 хашаагаар барьсан жижиг хашаандаа хийж, цээглэх ямааг барьж үлдээсэн.

намар хонио үргээж таргыг зогсоохгүйн тулд замаас хол бэлчээдэг.

тэмээний тос - бие дотор царцдаг

шинэ махны шөлийг л уудаг, хадгалсан махсан шөл - бохиширсан шөл, шөл уувал өтөлдөг гэдэг

нутгийн айл Энхсайхан: энэ хар уул байгалиа даадаг, өлзийтэй, уул маань өөрөө модтой, сумаас урагш цөлжиж байгаа байх

хайдаг ямаа - ишиг нь үхчихсэн, сааж сургасан ямаа, хайдгаа гээд дуудахаар ирдэг, дэлэн нь чинэхээр ирдэг, өглөө, орой саалгадаг ямаа болно

Орой: чанасан хонины 2 толгойг айлын эзэгтэй оруулж ирж өгсөн


4 сарын 9. Баасан. 30-р өдөр
өглөө төлтэй хонио хашиж, хургыг нь ялгаж авч үлдээгээд, төллөсөн хонио Соёмбоо бид 2 хариулж явсаар, услаад, наашаа бэлчээж, 13 цагт ирсэн

Сэрээтэр ахын ирүүлэх машин нь ирэхээргүй болох нь, ирсэн ч 14 хоног эндээ байна гэх мэт яриа

Манай нэг ах машинтай очно, та 2-ыгоо л авъя, хонио үлдээе гэж өчигдөр над руу ярьсан болохоор нь бид үдээс хойш отрын гэрээ буулгаж, уут саванд нь хийгээд, унаагаа ирэхээр ачаад, шөнөдөө буцаад хот руу явахад бэлэн байя гээд явахад бэлтгэж, орой нь машин дотор нь унтаж, Хотоос ирэх машинаа хүлээсэн.

Өдөр: цагаан будаатай хоол идээд, биднийг авах машин хотоос гарч байгаа эсэхийг лавласан.


4 сарын 10. Бямба. 31-р өдөр
өвстэй газрын малын үүдэн шүд нь гайгүй, харин араа шүд нь явчихсан байдаг

Өглөө том гэрт орж цай уух зуур ярилцахад, хотоос ирэх унааг нь буцаагаад бариад явах хүнтэйгээ ирж байгаа, шөнө хэд хэд ярьсан, одоо утас нь холбогдохгүй байна гэхлээр нь бид хоёр нэгэнт гэр бараагаа хумисан, цаашид энд хийх ажил байхгүй тул, машинаа тосоод алхаж байя гээд үүргэвчээ үүрээд гарч, 2 довны цаана зам харж хүлээсэн.

9 цагийн үед машин ирж, бид гэрт буцаж алхаж очоод, яаж ирсэн, хэзээ буцахыг ярилцаж, 13 цаг хүртэл хог түүж, эртээд нүүж ирэх үед жалганд үхсэн байсан улаан, цэнхэр будагтай хонийг үзэж, гадуур алхаж, машинд гэр, бараагаа ачиж, өдрийн хоол Борцтой шөлтэй хоол идээд, хот руу хөдөлсөн.

Айлын эзэгтэй хоолныхоо дараа ууттай бонбон чихэр задалж, хотоос ирсэн өөрийн хүү, одоо буцаад жолоо бариад явах жолоочийн хүүд түгээж байгаа мөртлөө 30 хоног төл мал хүлээн авах ажилд нь тусалсан, хамтдаа амьдрахыг зорьж хичээсэн хотоос ирсэн 2 туслах малчиндаа атга чихэр, атга хатаасан мах-борц зэргээсээ хүний гарын алга тэнийлгэхгүй, баярлалаа, баяртай, сайн яваарай гэхээс цаашгүй байгаа нь анхаарууштай зүйл байсан.
(аливаа чихэр нь шим тэжээлгүй, илүүдэл тос, энгийн нүүрсус тул хоол боловсруулалтыг удаашруулж, биед илүүдэл өөх болж суудаг тул бид чихэр идэх хүсэл багатай хэдий ч)

Дархан уулынхаа зүүн талаар хойш, баруун хойшоо давхисаар, элсэн хонхорыг дайрч гарч, хайргатай хонхорыг өнгөрч, 100-аад км зам яваад засмал зам руугаа орж, Болор хоолны газраас хөдлөөд түлш дууссан.

Замын зүүн хойно харагдаж байгаа отрын айл дээр очиж, машинаас 10 гаран л түлш авчирч, машинаа асаах гэтэл помп нь хий сорсон тул асдаггүй нь дизель машины онцлог гэнэ, помпны гаралтанд урт шланк холбож нэг нь помпоо хийлж, нөгөө нь шланкаа сорж, түлшийг татуулж, помпонд оруулж ирсэн.
Ингээд асаагаад 2км орчим давхиж явтал хөх утаа хаяад, машины моторын эргэлт 1-1.5-ын хооронд болж, хүчгүй болж, муу чанаргүй түлш машиныг эвдэх аюултай байдгийг бүрнээр үзлээ.
Удаан явж байгаагаар нь Баян сумын колонк хүрч, түлшний октан дээшлүүлэгч банкандаа хийж, түлш нэмж хийсэн ч хэвийн болохгүй удаан явсаар, арай өөр колонкоос түлш хийгээд жаахан явтал моторын эргэлт сайжирч, хурдалж явсаар налайхын урд салхит орчимд дахин удааширч, хот руу удаанаараа явсаар орж ирсэн. замд помп цэвэрлэгч олж хийх гээд олсонгүй.

21 цагийн үед машинаасаа Колонк дээр бууж, Дарь эхдээ алхаж ирлээ.


4 сарын 11. Ням. 32-р өдөр
өглөө 9:30 цагт машин руугаа очиж, өөрсдийн хөнжил гудас, хоолны хэрэгсэл зэрэг ачаа бараагаа дарь эхдээ авчирч, цагаар явж байгаа автобусанд сууж, Гүнтийн зусландаа ирлээ.

Ингээд бидний анхны Төл хүлээн авах ажилд туслаж, суралцсан тэмдэглэл өндөрлөлөө. Найз нөхөд, танилуудтайгаа энэ түүхээ хуваалцаж ярилцаж байхад, 
төл хүлээн авах ажил нь АЗТАЙ МОНГОЛ хүний хийж үзсэн байх 1 сарын хугацаат ажил болохыг дахин хэлэхийг хүслээ.

2021.4.15
Дээрх тэмдэглэлээ бичиж дүүргэлээ

2021.4.16
Сэрээтэр ахаас ажилд тусалсаны урамшуулалд 500.000 төг эхний ээлжинд шилжүүлж өгсөн. Үлдэгдлийг дараа өгнө гэсэн.

2021.7.10
Хэнтийн Дархан сумын Хар уулын зүүн энгэрийн жалга, бэлчээр дэх хог хаягдлыг түүж, бэлчээрийн доройтлоос сэргийлсэн видео бичлэгээ бэлтгэсэн

2021.9.10
Green Gold - Ногоон Алт төслийн багаас зарласан "Тал нутгийн экосистем, түүний тэнцвэрт байдал" фото зураг, видео шторкийн уралдаанд "Хонио хариулдаа бэлчээрийн хогийг цэвэрлэе уриалга" зураг, Ямаа бичлэгээрээ оролцож, фото зураг маань 3-р байранд шалгарсан.

2021.9.17
Сэрээтэр ахаас мал төллөх ажилд тусалсаны урамшуулалд дараагийн 500.000 төг-ийг өгсөн.



өөр нэг нийтлэлийг сонирхвол,
on October 03, 2020

Эрхэм та төл хүлээн авах ажлын урам зориг, баяр бахдалаа бидэнд jbegzsuren@gmail.com хаягаар илгээж харилцаарай.

Comments

Anonymous said…
Эх орны дуудлагаар илгээлтийн эзэд болж Нүүдлийн соёл иргэншлийн суурь болсон малч ухааныг өвлөн суралцаж яваа танд маш их гялайн талархлаа.