Өглөөний алхалтын дасгал
Бид Баянзүрх дүүргийн 21-р хороонд 24 дэх жилдээ амьдарч байна.
Сүүлийн жилүүдэд манай хороонд барилга байшин нэмэгдэж, спорт, дасгалын төвүүд үйл ажиллагаа явуулж байгааг харж, очиж танилцах дуртай.
Бид фитнес төв, спорт заалтай хамтран ажиллах санал тавьж, өрөө зааланд нь олон нийтэд зориулсан Өглөөний Алхалтын Дасгал зохион байгуулдаг.
Одоо явагдаж байгаа Өглөөний дасгал
Өглөөний алхалтын Заалны дасгал - хураамжгүй.
2022.11.21 - 12.21 өдрүүдэд
Даваа, Лхагва, Баасан гарагт
өглөөний 7:00-8:00 цагт бидний зохион
байгуулж байгаа, хураамж төлбөргүй өглөөний дасгалд ирж Том асуулт,
Олстой танилцуулгаар бусад гишүүдтэйгээ танилцаж, хамтдаа дасгалаа эрч
хүчтэй хийнэ.
урьдчилан бүртгүүлж хүрэлцэн ирнэ.
Дараах холбоосоор орж ОНЛАЙН АНКЕТ бөглөж илгээгээрэй.
2. Өглөөний алхалтын Онлайн дасгал - 1 сар - 50000 төг (урамшуулалд 3 дах сарыг бэлэглэнэ)
- Даваа-Бямба гарагт дасгалаа онлайнаар харж хамт хийнэ.
- Даваа, Лхагва, Баасан гарагт заалны дасгалд ирэх боломжтой.
- 7 хоногт 2 удаа хүнс хоол, биеийн бүтэц, эд эрхтэн, эрүүл амьдрах сэдвээр асуултаар ярилцаж, гадаадын болон Монгол эрдэмтэдийн судалгаа, түгээж буй мэдээллийг ярилцана
- 7 хоногт 1 удаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүд биеийн бүтцээ Японы Танита багажаар хэмжүүлж, хянуулж үр дүнгээ ярилцах боломж
3. 10 хоногийн галбиржуулах марафонд оролцох
Лавлах утас 89661326, 99861326
Өглөөний алхалтын дасгал клубыг орон сууцны хотхон, хороо, амьдарч буй бүсдээ байгуулж, удирдаж ажиллуулах хүсэлтэй бол таныг дэмжиж, зөвлөж хамтарна.
Өглөөний алхалтын дасгал клубыг зохион байгуулагч Ж.Бэгзсүрэн, Б.Мөнгөнсоёмбо
Бидний тухай
Миний нэр Ж.Бэгзсүрэн, эхнэр Б.Мөнгөнсоёмбо. Бид 46, 45 настай.
Эхнэр бид хоёр 2012 оны 3-р сард зөв хооллолтын клуб (эрүүл амьдралын хэв маягийн клуб)-ийн үйл ажиллагаатай танилцсан цагаас чанартай, тэнцвэртэй хооллох, дасгал хөдөлгөөнийг үр дүнтэй хийх, клуб зохион байгуулж ажиллахыг Herbalife Nutrition компанийн Бие даасан гишүүн болсоноор суралцаж, ойлгосон.
Хүүхдүүдээ өсгөхдөө памперс хэрэглэхгүй, ялангуяа бага 2 охиноо нярай, бага наснаас нь эм тариа хэрэглэхгүй өсгөж, 16 нас хүргэсэндээ бахархаж амьдардаг.
Өрхийн мөнгөн орлого, зарцуулалтын тооцоо бичиж, өрхийн хүнс хоолны чанараа дээшлүүлж, хүрсэн түвшингээ хадгалахыг зорьдог.
Мөн Монгол орны онцлог газар нутагт Монгол хүний туулж мэдсэн, санаж сэрсэн амьдралын хэв маягаас олж нээх, өөрсдийн амьдралд хэрэглэж хэвшүүлэхийг зорьж, гадаадын аялагч иргэдээс гадаад улсын ахуй соёлоос суралцдаг #ХоостАйл, Монгол айл хүнс, хувцас хэрэглэлээ хэний ч гар харахгүй өөрсдөө бүтээж хэрэглэдэг байхыг дэмжиж #БүтээлчАйл нэршил үүсгэн ажил үйлсээ сошиал орчинд таниулж, ажиллаж амьдарч байна.
- 2014-2018 онд Улаанбаатар Марафон тэмцээний 5, 10 км замуудад тогтмол минутанд гүйж,
- 2018 онд Өртөөт марафон тэмцээнд гэр бүлийн ангилалд тэргүүлсэн амжилттай.
- Улаанбаатар хотынхоо эргэн тойрны 4 уул, ой руу алхахдаа автобусаар хотын захад хүрч, агаарт алхангаа аргал түүх, байгальд хаягдсан хогыг цэвэрлэх дуртай.
- 2016, 2018 онд ОХУ, Беларус зэрэг улс, Монгол орныхоо зорьсон нутаг орон, хүн ардтай #ШагайтайҮүргэвч аялал хийж очиж, танилцсан.
- 2022 оны 3-6-р сард Илүүдэл жингүй Эртэч Монгол аянд хамрагдаж, Спортын төв ордонд өглөөний 7-8 цагт өглөөний дасгал хийж, суралцсан
Эхнэр хүний хайрыг даах эрс
Би 2010 оны 12-р сард нэгдсэн 1-р эмнэлэгт хэвтэж, цагаан махны мэс засалд орохын өмнө өрөөнийхөө ах нартай зургаа авахуулсан байдал.
Энэ үед 34 настайдаа 60, 70 настай хүмүүстэй зэрэгцэн хэвтэж байгаадаа, мөн эмч нарын хэлж байсан "биеэ хайхардаггүй" гэх мэт үгс нэгийг бодуулж, оройтож хоол иддэг, өтгөнөө хатаадаг байдлаа засаж эхэлсэн.
2012 онд зөв хооллолтын хувийн зөвлөхтэй танилцаж, би 73.8кг жинтэй болсоны 13кг нь илүүдэл өөх байгааг биеийн бүтэц хэмждэг багажаар хэмжүүлж мэдсэнээс хойш, хооллолтын чанар, хөдөлгөөний тогтмол байдал, сэтгэл санааны өөдрөг байдалдаа анхаарч эрүүл хэв маяг хэвшиж, өнөөдөр хэвийн 63 кг жингээ хадгалж байна.
Энэ бүх сайн сайханд эхнэрийнхээ үг зөвлөмж, зөв хооллолтын хувийн зөвлөх багш нарын хичээл сургалтыг хүлээн авсанаар хүрсэн.
Өнөөдөр бид өөрсдөө Зөв хооллолтын хувийн зөвлөхийн ажил үйлчилгээг утас, цахим орчин болон гэрт нь очиж хүргэдэг.
Нагао Казухиро. Алхалтын гайхамшиг: өвчний 90% нь алхсанаар эдгэрнэ ном.
"Алхах нь хамгийн шилдэг эм юм" Хиппократэс
400 жилийн өмнө хүмүүс одоогийн хүмүүсээс 6 дахин их алхдаг байсан учраас аз жаргалтай байлаа. Орчин цагт хүмүүс өөрсдөө л хичээхгүй бол алхах шаардлага төдийлөн алга. Гэхдээ бид аз жаргалтай байхын тулд алхах хэрэгтэй.
Алхах тухай ном бичихээр шийдсэн шалтгаан бол алхах нь биед сайн гэдгийг хүн бүр мэддэг хэрнээ огт хайхардаггүй, хэрэгжүүлдэггүй учраас юм. Үүний шалтгаан нь алхах хэр чухал болохыг тодорхой мэддэггүйтэй холбоотой.
Зүгээр л сайн гэдгийг нь сонссоноос алхаад өвчин эдгэрдэг гэдгийг мэддэггүй гэсэн үг.
Туулай цаг гэж өглөөний 5-7 цаг.
Энэ цагт сэрдэг, ажлаа эхлүүлэхийг амжилттай хүмүүс хэвшүүлсэн байдаг.
Өглөөний дасгал нь тэр өдрийн заавал хийх ёстой ажлуудын нэг.
"Алхалтын гайхамшиг: өвчний 90% нь алхсанаар эдгэрнэ" номыг зохиогч Нагао Казухиро нь
"Алхах нь хамгийн шилдэг эм" гэж хэлж сануулсан Хиппократэсийн үгийг эмчийн ажил үйлчилгээндээ туршиж, олон эерэг үр дүнг харсан учраас номоо бичжээ.
Өвдөхгүйгээр 100 наслах жор - өдөрт 1 цаг алхах
Зөв алхахад суралцацгаая
Биеийн зөв байрлал нь зөв алхахын үндэс
Алхахдаа аарцаг ташааг бага зэрэг арагш хазайлгаарай
Зөвхөн хөлөөрөө биш бүх жингээ жигд хуваарилж алхацгаая
Биеэ хэт чангалахгүй, мөрөө дэлгэн алхацгаая
Тархи биеэ хамт ажиллуулбал бүтээлч санаанууд ундран гарна
Хөлдөө яг таарсан гутал сонгоорой
Хоёр гар хөнгөн бол алхах хоёр дахин зугаатай болно
Тусгайлан цаг гаргаж алхахаас илүүтэй өдөр тутмын амьдралдаа алхалтыг хэвшүүлье
Алхсанаар сурлага эрс сайжирч, ажлын үр дүн нэмэгдэнэ
Алхангаа бодлоо цэгцэлбэл баян болох замд нэг алхам ойртоно
Comments