Эрүүл жинтэй - Эртэч Монгол аянд оролцож байгаа тэмдэглэл

спортын төв ордонд Өглөөний дасгалаа
эх сурвалж: newswire.mn


Илүүдэл жингүй - Эртэч Монгол аян гэдэг нэрийг үг энергитэй гэдгийг санаж, Эрүүл жинтэй - Эртэч Монгол гэж гарчиг өөртөө өгсөн.

Эрүүл жин
Биеийн өндөр, яс том жижиг зэрэгтэй биеийн жин нь зохицохоос гадна, биеийг бүтээж байгаа булчин, өөх, ус, ясны хэмжээ зөв харьцаанд байх шаардлагатай. Эдгээр нь зохистой харьцаанд байсанаар биеийн хөдөлгөөн, бусад үйл ажиллагаанд нэмэлт ачаалалгүй байх нь эрүүл бие, эрүүл жин гэж ойлгосон.

Дутуу жин
Хүний бие туранхай буюу булчин (ус, уураг)-ийн дутагдалтай байж болдог. Тураал, жингийн алдагдал, цус багадалттай хүүхдийг хүнс хоолны шим тэжээлийн дутагдалтай гээд агаар салхинд гарга, ясны шөлөнд оруул, жимс ногоо идүүл гэхчилэн зөвлөгөөг эмч, мэргэжилтэнүүд өгдөг. Хүний өндөр, ясны том жижгээс хамаарч зохистой жин гэж бий. Мөн биеийн жингийн 80 хувийг булчин бүрдүүлэх нь хэвийн гэж үздэг.

Илүүдэл жин
Энэ бол биед хуримтлагдсан өөх, бүдүүн гэдсэнд хуримтлагдсан өтгөн гэдгийг бид 2012 онд клубийн хичээлээс суралцаж ойлгож, биеийн жингээс илүү биеийн бүтэц (өөхний жин, булчингийн жин, ясны жин)-дээ анхаарч, хэмжилт, хяналттай, зөвлөх багшийн хичээл сургалт, зөвлөгөөг авч өнөөдрийг хүрсэн. 

Амбасэлмаа: таргалж болохгүй шүү
үргэлжлүүлэн унших

Эртэч Монгол
Монголчууд "Эрт босвол нэгийг үзнэ, орой унтвал нэгийг сонсоно", "Ялахын түрүүнд ялууштай нь нойр, залхуу, атаа гурав", "нойрыг унтаж биш, сэрж бардаг", "нойрноос морио, чөмөгнөөс хутгаа" гэх мэт сургаал үгээрээ сануулж, бодож тунгаахыг хойч үедээ хэлж захисан байдаг.

Гарчиг




Ингэх л байсан шүү дээ гэж талархаж хүлээж авсан

2022.2.15 9:06 цагт  Биеийн тамир, спортын улсын хорооны фасебуук хуудсанд дараах мэдээлэл нийтлэгдсэнийг цаг тухайд нь олж уншаад "ийм сайхан зүйл болох нь ээ" гэж эхнэртээ хэлээд, маргааш өглөө хамтдаа Спортын төв ордны А зааланд очихоор болж, кетээ Дарь эхээс авчирч бэлтгэлээ.

“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян маргааш эхэлнэ Биеийн тамир, спортын улсын хорооноос 2022 оныг иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах хүрээнд дөрвөн зорилт дэвшүүлэн ажиллаж байна:
- Эртэч, идэвхтэй нийгмийг бий болгох
- Эртэч идэвхтэй иргэн
- Хүртээмжтэй аюулгүй орчин
- Нэгдмэл зохицуулалтай тогтолцоог эрхэм болгожээ.

Энэ хүрээнд 2-р сарын 16-наас 6-р сарын 1 хүртэл орон даяар “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг эхлүүлж, 21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгож, иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээлллэхийг уриалж байна.
Аян маргааш Спортын төв ордны А зааланд эхлэх бөгөөд дасгалыг багш Л.Саруулбат, Э.Мөнх-Оргил нар удирдан явуулах юм.

Эх сурвалж: Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны фасебуук хуудас

Өглөө эрт босоход олон ач тустай

Өглөөний дасгалыг хамтдаа хийх нь бидний хувьд 2012 оноос хэвшүүлэхийг зорьж байгаа, 
- шөнийн хугацаанд амарсан булчин, бие махбодыг өдрийн ачаалалд бэлтгэх,
- эрт боссоноор хийж бүтээх олон ажил амжуулах,
- бие байгалиасаа өтгөнөө гаргах тохиромжтой цаг 5-7 цагт зөв явган сууж биеэ засах,
- өглөөний цайгаа 7:40 цагаас өмнө ууж хэвшиж ходоод гэдэс, нойр булчирхай, элэг цөсөндөө туслах гээд олон ач тус байдгийг олж уншсан, хамтдаа дасгал хөдөлгөөн хийхгүй урам зориг дутаж шантардаг зүйл байлаа.

Дасгал хөдөлгөөн 20%, зөв хооллолт 80% зарчмыг баримталбал үр дүн нь 100% гэж сонссон уу?

2022.2.16 Лхагва
Монгол улсын Ерөнхий сайдын санаачлагаар Илүүдэл жингүй-Эртэч Монгол аян албан ёсоор эхэллээ #1

2. Дасгалыг зөв техникээр хийж сурах нь таныг ямар нэг бэртэл, гэмтэл авахаас урьдчилан сэргийлнэ.

7:07 гарыг алдалснаар хүний нурууны мэдрэл засагддаг байгаа
алхахдаа: мөрний үеэр гарыг хойш нь савж өгөөрэй

24:10 өнөөдөр нурууны дасгал
нурууны өвчин байхгүй болно, суулт байхгүй болно
гэдэсний булчин байхгүй болоод, нурууны 2 загасан булчин байхгүй болсноор нурууны суулт, ямбигар болдог

нурууны үндсэн таталт: хөлдөө мөрний хэмжээний зай, өгзөг оцойгоод, нуруу хотойгоод, хойшоогоо таазаа түлхэж өглөө, байдгаараа оцойно, өвдөг бага зэрэг нугарна
нурууны булчин чангарна, анхаарах зүйл, шууд суухгүй, таазаа хойш нь түлхэнэ, өвдгөө бага зэрэг нугалахдаа цээжээ доошоо унагана

одоо та хэн байх нь чухал, иймд дасгалыг чин сэтгэлээсээ, хичээж хийгээрэй

2022.2.17 Пүрэв
Бие халаалтын дасгал
10 минутын алхалт, хөнгөн гүйлт хийж, бие халаалтын дасгал руугаа орж байгаа

Энгийн алхаа - доороо алхана, гарын байрлал - тохойн үеэр нугалж 90 градус барина, мөр үеэр урагш, хойш сайн хөдөлгөнө
тохойгоо цээжний харалдаа, зэрэг өргөөд

28:10 хоёр дах хэсэг, арай хурдан, хөдөлгөөний далайц ихтэй

37:40
үндсэн дасгал
ямар ч сайн дасгал хөдөлгөөн хийгээд ч гэсэн хоолыг цэгцлэхгүй бол яагаад ч жин буухгүй,
өглөө эрт боссонд баяр хүргэе

бүгдээрээ жамп jump хийе.
өнөөдөр хөлний дасгал хийнэ

хөлний дасгал сайн хийснээр
өгзөг, нуруу, хөлийн 4 толгой, 2 толгой илүү гоё болно
хөлийг хол тавьж сууснаар өгзөгөнд илүү ордог

үндсэн суулт - үргэлж нуруу хотойно, өгзөг оцойно, цээж тэнэгэр
суухдаа өгзгөө, таазаа хойшоо явууллаа, эндээс доошоо суулаа

44:28
дараагийн дасгал хайчин суулт
зүүн хөлөө сайн урагшаа тавьчих
хөлөө хол тавьсанаар өгзгөнд, ойрхон тавьж сууснаар хөлний 4 толгойт булчинд ордог
нуруугаа хотойсон, өгзөг оцойсон байгаа биз, эрүү дээшээ
ямар ч дасгалыг ялахын тулд, хэцүү байсан ч чадахын тулд хийдэг, өдөр бүр хийгээд дассан дасгалаа хийгээд байх нь амжилт биш
алга ташихад мэдрэл сэргэдэг, нойр сэргэдэг
амьсгалаа дээрээ аваад дээрээ гаргана
та нарт зориулж дасгал гаргахгүй шүү
энэ төрлийн 170н хэдэн дасгал бий

50:05
сумо суулт - хөлийг мөрнөөс хол тавьж, арагшаа сууна
одоо та хэн байх нь чухал, иймд дасгалыг чин сэтгэлээсээ, хичээж хийгээрэй

Багшийн заавраар Өглөөний дасгалыг зориулалтын зааланд, олуулаа хамтдаа хийх сайхан байна

2022.2.18 Баасан
1. Дасгал хийхийн өмнө өглөөний цайгаа заавал ууж, зориулалтын бэлтгэлийн хувцастай ирнэ үү
2. Дасгалыг зөв техникээр хийж сурах нь таныг ямар нэг бэртэл, гэмтэл авахаас урьдчиан сэргийлнэ
3. Зүрх судасны өвчтэй болон артерийн даралт хэт их, бага бол та эмчээс зөвөлгөө авч дасгалаа хийнэ үү
4. Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн бол дасгал хийхгүй байх
5. Үйлчлүүлэхээс өмнө биеийн хэмийг хэмжиж, 37.5 хэм ба түүнээс дээш байвал тусгаарлаж, холбогдох газарт яаралтай мэдээлнэ
6. Гар халдваргүйжүүлэх зориулалтын уусмалаар гарыг халдваргүйжүүлэн, зориулалтын амны хаалтаа зүүнэ үү
7. Иргэд дасгал хийхдээ, багшийн зааврын дагуу хийж, бусдыг гэмтээхээс сэргийлж, хүн хооронд 1.5-2 м байхаар зай авах
8. Дасгал хийж байх үед толгой эргэх, дотор муухайрах шинж тэмдэг илэрсэн бол та дасгалаа зогсоож эмчид хандаарай
9. Заалны тоног төхөөрөмж болон эд хөрөнгөнд эвдрэл учруулахгүй байж, өөрийн эд зүйлсээ хямгадана уу

18:10 
өнөөдөр мөрний дасгал хийнэ

мөрний дасгалын урд, дунд, ар тал гэж 3 хуваадаг
Мөрний дунд талаас эхлэе
цээж тэнэгэр, өгзгөө жаахан оцойчих, нуруугаа хотойлго

алгаа атгаад, гараа доороос алдалж өргөнө, буулгана - мөрний хажуу тал мөн орж байгаа, хувцас нь сууна, өргөн харагдана
чангалаад өгнө шүү, 

27:15 энэ дасгалыг илүү сайн хийснээр мөрний өөх шатаж, булчингууд нь хэлбэрт орно
мөрний арын өөх шатна

гараа урдаа өргөх, буулгах дасгал нь мөрний урд талд,
гараа урдаа өргөөд, хажуу тийш алдлах нь мөрний ард орж өгдөг

29:25 хүний биеийн тамир, тэнхээ маань
дасгал хөдөлгөөн хийснээрээ, дахин дахин давтсанаараа, ачаалал авсанаараа хүний тэнхээ тамир нэмэгддэг байгаа

нийслэлийн дүүргүүдийн биеийн тамир спортын хороо
Чингэлтэй дүүргийн 39 сургуулийн ард байх спорт цогцолбортоо хийж байгаа... 89090525 утсаар холбогдоорой


Амар мэнд үү,
хамтдаа, дасгалжуулагч багшийн заавраар Өглөөний дасгалыг зориулалтын зааланд хийх сайхан байна, илүү мэрийж дасгалаа хийхэд дэмжлэг болж байна. гялайлаа.

Биеийн бүтцээ хэмжсэн үү?

2022.2.21 Даваа

Энэ өдрийн өглөө миний биеийн бүтэц:
жин: 64.1кг 
өөхний хувь: 22.6
усны хувь: 56.7
булчингийн жин: 47кг
биеийн галбир: 5
үндсэн бодисийн солилцоо: 1361ккал
биологийн нас: 41
ясны эрдсийн жин: 2.6кг
дотор өөх: 11+

бид хүмүүсийг биеийн бүтцээ хэмжихэд нь багажаа авч очиж хэмжиж өгч тусалдаг.

бие халаалт - аеробекийн үндсэн болон туслах алхаа
тохойг нугалж, гарыг урагш, хойш нь мөрөөр хөдөлгөнө

19:30
хамтдаа жамп дасгалаа хийцгээе, бэлэн үү

мөрөө урагшаа далайцтай эргүүл
бугуйгаа эргүүлж халаая
гараа холбоод урагш тонгойж, холбосон гараа дээш өргөж, арагш сайн гэдийнэ

22:51
эмэгтэйд өвдөг, гар дээрээ суниана
эрчүүд өвдөг чанга, өгзөг чанга суниана

суниалт бол дасгал, суниаснаар гарын арын 3 толгой булчин илүү хөгжинө, цээжний булчинд орно
штангтай дасгал гэсэн үг

гараа жаахан зайтай тавиарай, өгзөг, нуруу, шилбэ чанга, эрүү дээшээ
цээж рүү, гарын ар руу өвдөж байвал дасгал зөв болж гэсэн үг

29:20
гурван толгой дасгал
хагас суугаад, тонгойлоо, оцойлоо, хотойлоо, гарыг тохойгоор нь арагш, урагш чангална

эх сурвалж: Өглөөний шууд бичлэг Илүүдэл жингүй-Эртэч Монгол аян #4

Амар мэнд үү
хот суурингийн иргэд дасгал, аялалыг тогтмолжуулж, үр дүнг биедээ мэдрэхэд сайхан 

Дасгал хөдөлгөөн, спортын номыг Нийтийн номын сандаа очиж уншаарай.


Өглөө босоод дасгал хийснээр хүний дархлаа сайжирдаг Фитнесс Дасгалжуулагч Багш Л.Саруулбат

2022.2.22 Мягмар
Өчигдрийн гар дээрээ суниах дасгал миний цээж, хэнхдэгт хөндүүртэй болгожээ. Цээжний булчингаа ажиллуулдаггүй, хөшөөж, хорчийлгосон байсанаа мэдэж авлаа.

Эхний ээлжинд эрт сэрцгээе,
дасгал хийцгээе
илүүдэл жингээ хасая
эрүүл монгол болцгооё гэж уриалж байна.

Бие халаалт - энгийн аэробекийн дасгал
дороо алхаад - мөрний үеэр гарыг урагш, хойш хөдөлгөж

17:08
Өглөөний дасгал маань эхний хэсэг, үндсэн хэсэг, төгсгөл хэсэгтэй байгаа.
эхний хэсэг - бие халаалт ингээд боллоо

17:40
эрт боссонд баярлалаа. Бидэнтэй хамт өглөө дасгалаа хийж, өөрийнхөө биед хөрөнгө оруулалт хийж байгаа танд чин сэтгэлээсээ баярлалаа.

20:25
өнөөдөр нурууны дасгалтай
энэ дасгалыг ихэвчлэн 10 жил, цэцэрлэгт хийдэг байсан ч ойлгоогүй байдаг

гараа ташаан дээрээ, хөлдөө мөрний хэмжээ, бүтэн ул дээр хүндийн төв, бэлхүүсээ 360 хэмээр эргүүлнэ, яг л тээрмийн чулуу шиг
нурууны үе хоорондын холбоос зайнд туслаж, нурууг амраах үүрэгтэй

урагшаа сунаад, дээшээ татаад, хойшоо гэдийгээд өг

22:50
гар дээр тулж суниах - штангтай адилхан, шахаж байгаатай адилхан, цээжний булчин, 3 толгой булчин ажилладаг

нурууны дасгалыг сайн хийснээр суултгүй болно,
гэдэс, нурууны загасан булчин байхгүй болсоноос нурууны суулт үүсдэг

үндсэн таталт - нурууны гол 2 багана булчинг чангалдаг дасгал
хөлдөө мөрний хэмжээ, өгзөг оцойно, нуруу хотойно, цээж гэдийнэ, эрүү дээшээ
тонгойхдоо цээжээ урагшаа унагаа, өндийгөөд

26:58
өглөө дасгал хийснээр хүний дархлаа сэргэдэг юм байна, биеийн хэм нэмэгдсэнээр дархлаа нэмэгддэг юм байна шүү

хөдөлгөөний дутагдалд орсон нь мэдэгдэж байна, үе мөч чинь ярьж байна
зогссон ч гэсэн ямбий биш цэх зогсож сураарай

29:30 
дараагийн дасгал: хагас суулаа, шилбэнийхээ урдаас гуяа дагуулж гараа татна

30:53 
гэдсээ хасах бол өдөрт 1.5-2 цаг алхаж байгаарай, хоол бол хамгийн чухал, дасгал хөдөлгөөнөөс илүү хоолыг 1 номерт тавиарай, хэзээ ч битгий хор хутгаж идээрэй, хоолыг яг хоол утгаар нь идээрэй, овор багатай болно

33:23
хагас суугаад, урагшаа хагас тонгойж, гараа ташаандаа, нуруугаа бөгтийгөөд, тохойгоо хойшоо татаад нуруугаа хотойлгоно


Адуунд гүзээ гэдэг эрхтэн байдаггүй шиг Хүнд бас гүзээ гэдэг эрхтэн байдаггүй.

2022.2.23 Лхагва
Өнөөдөр мөрний урд, дунд, арын булчинд зориулсан дасгал хийсэн.
Гарыг алдалж буулгах, гарыг алдлаад мөрөөр эргүүлэх, гарыг урагшаа өргөх буулгах, гарыг дээшээ өргөх.
Адуунд гүзээ гэдэг эрхтэн байдаггүй шиг Хүнд бас гүзээ гэдэг эрхтэн байдаггүй.
Харин боловсроогүй хоолны үлдэгдэл 2 гартаа дэлгэн барьсан хадаг шиг хэлбэртэй бүдүүн гэдэс гэдэг эрхтэнд цугларч гэдсийг түмбийлгэсэнийг буяны тарга, гүзээ  гэж нэрлээд  байдаг шүү.
Биеийн жингээ 4-өөр үржээд, гарсан тоо нь таны өдөрт уух усны хэмжээ шүү. 60кг х 4 = 240, иймд 2.4л гэсэн үг.

Дасгал хийхээр ирэхдээ усаа ууж, цайгаа ууж ирээрэй

2022.2.24 Пүрэв
22:25 минутанд ... нийтийн биеийн тамирыг нийтээрээ хийдэг байгаа, гоцлох гээд хэрэггүй, чин сэтгэлээсээ хамт хийх нь байна

24:28 мин ... өнөөдөр хөлний өдөр, 
суултын техник: үндсэн суулт- байшингаар бол суурь, суухдаа өвдөгний нүднээс түнх, ташаа доошоо орно, бага зэрэг, нуруу байнга хотгор, нуруугаа чангалж түгжинэ, 
25:43 мин ... суухдаа ташаагаа хойшоо явууллаа, тэгээд суулаа, бослоо.
үндсэн суулт хөлний том булчин, нурууны булчин сайн ажиллана.
32:38 минутанд: хайчин суулт - хөлийг хол тавибал өгзгөнд орно, ойр тавихад хөлийн 4 толгойт булчин ба урд хэсэг руу орно, нуруу хотойно, өгзөг оцойно, цээж, эрүү дээшээ
37:56 мин ... сумо суулт - хөлөө хол тавина, ташаагаа хойшоо нь түлхэнэ, өгзөг чангална, 20 удаа

дасгал хийхээсээ өмнө заавал ус уух ёстой, заавал юм идэх ёстой, тэгж байж дасгалаа хийнэ

40:33 мин ... хүн илүүдэл жинтэй болоод ирэхээр стресийн гармон илүү ялгардаг юм байна, гомдомхой, юмыг хүндээр хүлээж авдаг болдог юм байна, аймаар хэрүүл ч болдог юм байна. энэ чинь өвчин юм байна
жин илүүдэлтэй болохоор сахарын өвчинөөс эхлээд, тулай, зүрх судас, даралт гээд олон өвчиний нөхцөл гэнэ шүү

хол 10, дунд 10, ойрхон 10 суултаа хийцгээе.

Фитнесс дасгалжуулагч багш Л.Саруулбат: Өглөө эрт дасгалаа хийхээсээ өмнө ажилдаа явахаасаа өмнө заавал өглөөний цайгаа ууж байх нь эрүүл мэндэд тустай.



Амралтын өдрөөр гэр бүлээрээ Өглөөний дасгалаа хийгээрэй

2022.2.25 Баасан


Дасгал хөдөлгөөн хийснээр биед 2-4 дахин их хүчилтөрөгч биеийн эд эрхтэнд очиж, биеийн тамир тэнхээг сайжруулдаг

2022.2.28 Даваа
Өчигдөр өглөө миний биеийн бүтэц:

жин: 64.3кг 
өөхний хувь: 22.3
усны хувь: 56.9
булчингийн жин: 47.4кг
биеийн галбир: 5
үндсэн бодисийн солилцоо: 1371ккал
биологийн нас: 40
ясны эрдсийн жин: 2.6кг
дотор өөх: 11+

Нурууны дасгал
Дээрээсээ доошоо татах хөдөлгөөн хийе
татахдаа ар нуруугаа илүү сайн чангалж өгнө
нурууны үндсэн таталтыг сайн хийснээр нурууны суултгүй болно, нурууны булчин илүү чангарснаар ийм үр дүнтэй
тохойгоо хойшоо болго

үндсэн таталт
маш зөв хийх хэрэгтэй, доошоо тонгойхдоо нуруу сайн хотойж өгнө, гар доошоо буулгана, өгзөг оцойно
хөл мөрний хэмжээнд

дараагийн дасгал
ташаагаа хойш нь түлхэнэ, нуруугаа жаахан тонгойно, хоёр гараа шилбэнээс дээш гуяа дагуулж татна
хойшоо татлаа, мөрөө хойшлуулахад нурууны булчин бүгд чангарч өгнө, өгзөг оцойно
хөлөө мөрний хэмжээтэй, эгцхэн тавьна

жин хасахад чихэрлэг төрлийн хоол битгий идээрэй, өдөр 1 цаг алхаарай,
би завгүй гэж битгий хэлээрэй,
энд дасгал хийчихээд гэртээ очоод жанхуурсан хоол битгий идээрэй, гоё цэвэрхэн хооллох нь байна шүү

маргааш найз нөхөд, хамаатан саднаа дагуулж ирээрэй, ирэхгүй бол буянаараа болог

үндсэн дасгалыг яаж хийх, ямар техникээр хийвэл зөв орох вэ гэдгийг зааж байгаа
сэтгэл гаргаад сайн гүйцэт сураарай

амьсгалын дасгал - хөлдөө мөрний хэмжээнээс бага зэргийн их зай аваад, тонгойлоо, амьсгал авлаа, дээшээ өндийлөө, амьсгал гаргалаа

бага ангийн хүүхэд, ширээнд хөдөлгөөнгүй суудаг хүмүүс амьсгал гаргаж байгаа гараа дээрээ өргөөд, арагшаа гэдийдэг дасгалыг хийж байх хэрэгтэй

хүзүүг 2 тал руу сунгалтын дасгалыг ажлын дундуур хийхэд хуян хөөрөх нь бага

дасгал хийснээр энгийн үеэс 2-4 дахин их хүчилтөрөгч биедээ авч, тэр нь бие организмаар дамжиж, эд эрхтэнд хүрч, бие маань эрүүлжин чийрэгжиж, ачаалал даах чадвар нэмэгддэг байна

орой дасгалаа давтаж хийж болно шүү.


Эхний чалленж: тэнцвэрийн судалгаанд хэрэглэдэг. 50см квадрат дотор зогсоод, нүдээ боогоод, гараа урдаа өргөөд, өвдгөө 90 градусаар өргөж алхана

2022.3.1 Мягмар
2-р сар Эрүүл нийгмийг бүтээцгээе уриан доор байсан.
3-р сар: Эрт босч Эрүүл байцгаая
Эрт босч, дасгал хөдөлгөөн хийж байж эрүүл байх юм

Үндсэн дасгалдаа зориулж хөнгөн бие халаалтын дасгал - үндсэн болон тусгай алхаанууд

дороо хөнгөн алхаад, тохойн үеэр нугалаад, мөрөө урагш нь хойш нь

18:25
Энэ аяндаа зориулж олон идэвхижүүлэлт хийж байгаа.
Тэмцээн уралдаан, челленжийг зарлана.
Эхний челленж:
тэнцвэрийн судалгаа авдаг. 50см квадрат дотор зогсоод, нүдээ боогоод, гараа урдаа өргөөд, өвдгөө 90 градусаар өргөж алхана. 
энэ дотроо хэн олон алхсанд нь багшийн хувийн зүгээс шагнал өгөхөөр бэлдсэн. 21 аймаг, дүүргүүд спорт хороондоо өгөөд, бид шалгаруулна.

21:00
өнөөдөр хөлний дасгал
байшингаар бол хундам, хамгийн их илчлэг шатаадаг, маш гоё булгардаг, кайф өгдөг дасгал

үндсэн суултийг хийх техник:
хөлийг мөрний хэмжээнээс бага зэрэг зайтай аваад, өлмийгөө үл ялиг гадагшаа эргүүлнэ,
эхэнд нь таазыг хойшоо явуулж, нуруугаа хотойж,
доошоо суухдаа цээжээ бага зэрэг унагааж, нуруугаа сайн хотойж өгнө
өвдөгний нүднээс түнх доошоо орж суултанд тооцно, 
мөр өвдөгний нүд хоёр эгц нэг шугамд ирж байж суултанд тооцно.
манайханы алддаг 1 алдаа бол түрүүлж хөл нь доошоо явдаг

25:10
хөлийг хол тавьсанаар өгзөг руу ордог, хөлийг ойр тавьсанаар хөлний урд тал болон 4 толгойтын булчинд ордог

31:56
дараагийн суулт хайчин суулт
хөлийг хол тавьсанаар өгзөг руу илүү ордог, хөлийг ойр тавьсанаар 4 толгойтын булчинд ордог
хүндийн төв урагшаа, босохдоо цээж босно, жийж босохдоо өгзгөө чангалж өгнө

34:12
өвдөж байвал давах, чадахгүй бол чадахын тулд хийхийг Дасгал гэнэ

38:20
сумо суулт
хөлөө хол тавьж суудаг
доошоо явахдаа өвдгөө өлмий руугаа гадагшаа явуулна
цэвэр өгзөг руу орно

41:42
челленжийн дүрэм нэмж тайлбарлая
нүдээ анихаас илүү нүдээ боогоорой
хурдан алхаарай
зөв алхаж, олон тоо алхсан нь ялагч болно
гэртээ орой очоод хийгээд бичлэгээ явуулаарай


#15 Ингэж их бэлтгэл хийчихээд муу хоол идвэл илүү таргална, илүү муухай өөх өснө

2022.3.8 Мягмар

2:11
алхалтыг аль болох өлмий дээрээ алхаарай
амьсгалаа гаргахдаа нуруугаа сунгаад гэдийгээд өгөөрэй
гараа сайн савж өгөөрэй

7:40
аеробек дасгал - үргэлжлэн 15 минут тасралтгүй хийгддэг, дунд хурд, энгийн жижиг дахин давтагддаг хөдөлгөөнөөс бүрддэг - илүү их хүчилтөрөгчийг биедээ авах зорилготой
хөгжмийн аянд дасгал хийх нь оюун бодолд сайнаар нөлөөлдөг, стрессээс чөлөөлдөг

16:30
амьсгал аваад, гаргана. нуруугаа тэнийлгэнэ. нуруу эгцрээд ирж байгаа.

17:10
өнөөдөр хөлний дасгал

Үндсэн суулт - squat
30 удаа хийе, удаан амраад яахав ээ, дахиад 30-аар явъя
өвдгөө битгий урагшаа явуулаарай, эрүү дээшээ

22:59
хөлөө хол тавиад 10 сууна, дунд тавиад 10, хөлөө нийлүүлээд 10 сууна

24:50
хариад юу идэж байна уу, цуйван идэж байна уу, лавшаа идэж байна уу, бараг юм идэхгүй байна уу
ингэж их бэлтгэл хийчихээд муу хоол идвэл илүү таргална, илүү муухай өөх өснө

27:25
хайчин суулт
хөлөө хол тавьбал өгзөгөнд, ойрхон тавьбал хөлний урд хэсэгт орно

32:35
хөлс бурзайдаг байсан бол одоо урсах гээд байна
дасгалыг бүрэн хийж байж бүрэн ачаалал авдаг
амьсгал аваад биеэ тайвшруулъя

Эх сурвалж: Илүүдэл жингүй-Эртэч Монгол аян #15 дасгалаа дагаад хийх

- Та зөв хооллолтын хувийн зөвлөхтэй болсон уу?
Хүнс судлал, хүнсний шим тэжээл судлал, хүний бие судлал, дасгал хөдөлгөөнийг илүү үр дүнтэй хийхийг судалдаг эрдэмтэн, судлаачдаас тогтмол суралцах боломж, бие сэтгэлдээ үр дүнтэй байхыг хүссэн хүмүүст зөвлөж туслах ажлыг Herbalife Nutrition компани олгоод 40 гаруй жил болжээ.
Гэр бүл, ах дүүсийн дунд хэн нэгэн нь Зөв хооллолтын хувийн зөвлөх болж ажил үйлчилгээг үзүүлэх хэрэгтэй гэж бид үзээд, 2012 оноос эхлэн ажиллаж байна.

#19
Засаг даргаасаа эхлээд энэ хайчин суултын дасгалыг зөв хийж чаддаг эсэхийг харцгаая, хамтдаа чадна аа

2022.3.14 Даваа

аль болох өлмий дээрээ алхаарай,
тулалтын үндсэн хөлөө бага зэрэг нугалж өгөөрэй, гарыг тохойн үеэр нугалж мөрний түвшинд өргөөрэй
дасгал хийж стресээ гаргаж байгаа, чөлөөтэй хийгээрэй

4:00 үндсэн суулт - нуруугаа хотойж, өгзгөө оцойж, ташаагаа арагш, цээжээр баг зэрэг урагш тонгойж сууна
7:10 нурууны булчин, хөлийн урд 2, 4 толгойт булчин ажиллаж өгнө, хамгийн их калори зарцуулдаг дасгал, 20 удаа сууна
8:50 жаахан амарчих, зүрхний хийгээ дарж байгаад, дасгалаа 2 дах 20 удаагаа оръё
9:55 дасгал хийж байхад толгой эргэх, багш нь гуйваж байгаа харагдаж байвал түр зогсоод амарна шүү
10:25 дараагийн дасгал хайчин суулт
арын хөлөөрөө жийж босно, нуруу хотгор
гараа урдаа барьчих, өгзгөнд булчин орно, 10 тоогоор хийе
12:20 сэргэлэн сэлэнгэчүүдийн царай яаж байна, гайгүй байгаа, гоё байна уу, 15 удаа явъя, манайхан чадна
13:00 та нар 2 өдөр багшийгаа мартахгүй, намхан, сахалтай, 158см, зэвүүн багш
14:47 бид нар ийм их хөдөлгөөний дутагдалтай, өөрсдийгөө мэдэрч байна
18:35 засаг даргаасаа эхлээд зөв сууж чаддаг юмуу харцгаая
21:10 Өглөө эрт сэрж, дасгал хөдөлгөөнийг хэвшүүлэх гээд байгаа

Эх сурвалж: Илүүдэл жингүй-Эртэч Монгол аян #19 1-р хэсэг, 2-р хэсэг дасгалаа дагаад хийх


#24
Дасгалыг чадсан бол баяр хүргэе,  чадаагүй бол өөрийгөө ямар байр сууринд байгааг ойлгох хэрэгтэй байна

2022.3.21 Даваа

02:40
Саруулбат багшийн дасгалын зөвлөгөө
дасгал хийхээсээ өмнө нүүрс ус, уураглаг хоол идсэн байх ёстой.
Өлөн дасгал хийвэл ходоодны хар шүлт их ялгардаг. Өлөн дасгал хийснээр өөх шатаж хайлдаггүй. 
Дасгал хийхдээ заавал хичээж, чармайж хийх, өөрөөсөө хүчийг гаргаж хийх хэрэгтэй, чадахгүй зүйлээ чадахын тулд шүдээ зууж хийх нь таны биед үлдэцтэй байдаг.
Булчин бол хүний биед тогтож үлддэггүй, өөх бол хуримтлагдаж үлддэг
Булчинг өдөр болгон цэцэг шиг ургуулж, арчилж, зөв хооллож, амрааж байж таны биед тогтож үлддэг.
Булчин сайтай байснаар таны үс, нүд шүд, бие бүх зүйл чинь хамгийн залуу, хамгийн төгс харагддаг юм шүү

04:10
өнөөдрөөс дасгалууд солигдож байгаа. сайн хараад, дагаад хийгээрэй.

04:52
урагшаа өсгий, ардаа өлмий
хажуудаа

11:21
greek fine буюу солбилттой алхалтууд
box step буюу 4 булан руугаа солбиж алхдаг
дахиад нэг шинэ алхалт урагш нь тавьлаа, хажуу тийш нь тавьлаа, хойш нь тавьлаа, нэг шугаманд 

12:25
зумба аеробек
үндсэн basic хөдөлгөөн
өлмий дээрээ, өвдгөө, гараа хоёр тийш

13:55
дахиад эхнээс нь

14:38 
бүжгийн алхаанууд мамбо

16:12
хөлөө хойш нь

18:00
дуурайгаад л бай, хамаагүй, хурдан сурна

19:35
одоо нэг блок дасгал дотроо 5-6 хөдөлгөөн орсон
явандаа амархан болно
зумба алхалт - тааз хоёр тийш хөдөлж

24:40
өнөөдрийн дасгал - хөлний дасгал
хөлдөө мөрний хэмжээтэй
нуруу байнга хотгор
цээж дээшээ, гар урдаа
суухад түнх ямагт өвдөгнөөс доошоо 
мөр, өвдөг, хөлийн өлмий нэг шугамд

31:02
хонь маланд бол гүзээ байгаа, хүнд бол бүдүүн гэдэс гэж л бий, урагшаа цүдийгээд ирэхлээрээ бүдүүн гэдсэнд нь өтгөн нь хуримтлагдсан гэсэн үг
ус сайн уудаггүй, эслэг иддэггүй болохоор өтгөн нь гардаггүй болохоор
заавал гэдэснээсээ салж илүүдэл жингээсээ салаарай

32:20
хайчин суулт
арын хөлөөрөө жийж босно, босохдоо 2 хөлөө чангалж босохлоор өгзгөнд орно

34:14
бид энэ орчинг ашиглаж чадаад, байгаа байгаа газар дээрээ дасгалыг ачаалал өгч хийж чадахгүй бол хамгийн үнэтэй фитнест ороод, хамгийн үнэтэй багш аваад, хамгийн үнэтэй брэнд хувцсыг өмссөн ч гэсэн бидний биед өөрчлөлт орохгүй
байгаа газартаа, гэрийнхээ том өрөөнд ч гэсэн чи үнэхээр дасгалаа хийж чаддаг бол, гараад гүйлтийн талбай дээр тойроод тэвчээртэй 30-1 цаг гүйж чаддаг бол, өөрийнхөө идэх хоолыг тэвчээртэйгээр ижил цагт хооллодог бол чи ялагч гэсэн үг

36:30
өөрийнхөө ялагч нь байх хэрэгтэй, өглөө эрт босдог байх
хүний өмнөөс амьдраад байгаа юм шиг гоншигноод байхгүй
яажийж зогсохоо болих хэрэгтэй,
бид эртэч, эрүүл монголыг бүрдүүлэх хэрэгтэй байна, тэрний тулд хайчин суултаа 3 удаа оръё

39:33
хөлөө хол тавиад 15 удаа, дунд, ойрхон тавиад тус бүр 15 удаа

42:13
дасгалыг чадсан бол баяр хүргэе
чадаагүй бол өөрийгөө ямар байр сууринд байгааг ойлгох хэрэгтэй байна
хоолоо зөв идээрэй, ажилд нь амжилт хүсье

Эх сурвалж: Илүүдэл жингүй-Эртэч Монгол аян #24 дасгалаа дагаад хийх

#27
Зохистой хооллолт 80%, Дасгал хөдөлгөөн 20%

2022.3.24 Пүрэв

0:46 дасгал хөдөлгөөн шинэчлэгдэж явагдаж байгаа

алхалтын техник бол
өлмий дээрээ алхаарай,
гарыг мөрөөр хөдөлгөж, 45 градус барьж, урагш нь савж өгөх

хажуу алхалт
өвдөгний үеэр бага зэрэг сууж өгөөрэй

хагас суугаад өндийхдөө гараа өргөж, нурууг бага зэрэг татах

өвдгөө татлаа, хөлөө арагш тавиад урагш өргөж татна

суулт

бага зэрэг үсрэлт - хөлөө салгаад нийлүүлээд

дахиад алхалт

8:29 дасгалын давталтыг ихэсгэсэн байгаа
дасгалыг хурдан солихоор хийж сурч амжихгүй байгаа

алхалт - цогиод өг

урагшаа, хойшоо алхалт

хажуу тийшээ нэг хөлөө, гараа алдалж

хөлөө хойшоо тавиад гараа түлхээд өгөөрэй

дахиад алхалт
идэвхитэй алхана шүү, гараа сайн саваарай

хажуу тийшээ, өвдөгний үеэр жаахан нугалаад өгөөрэй

хажуу тийшээ гараа түлхлээ


хөлөө хойшоо савлаа, нэг хөлөө, өвдөгний үеэр зөвхөн хойшоогоо
нөгөө хөлөө
гүйлээ, хөлөө хойш нь саваарай, хөнгөхөн гүйгээрэй
хөлөө саваад гүйгээрэй

хажуу тийшээгээ,  бэлхүүсний дасгал явлаа, гартайгаа, хоёр тал руугаа сайн саваарай, гар ташаа хоёроо зөрүүлээрэй, хөлөө жаахан салгаарай

17:50
энгийн дасгалаар ачааллаа нэмэхийг зорьж байгаа

18:33
халаалт гоё байсан уу,
өнөөдрийн дасгал Нуруу
эрт босох ямар байна

19:00 
гараа дээрээсээ татна
гараа өргөсөн байрлалаас доошоо татахдаа нурууныхаа ар руу тохойгоо авч ирлээ, чангална

нурууны дасгал хийхдээ амьсгалыг авч, чангалж өгдөг
ганцхан нурууны дасгал эсрэг амьсгаатай байдаг шүү

20:20
25 удаа татъя
хойноо чангал
тохойгоо хойшоо, хавч

гараа дээшээ авлаа, гараа доошоо  татахдаа амьсгаагаа сорно

23:28 нурууны дасгал хийснээр нурууны суултыг байхгүй болгох, нурууны үндсэн 2 булчин чанга байснаар ясыг байранд нь байлгадаг,
гэдэсний булчин сулрах, нурууны булчин сулрах, хэтэрхий удаан суух, хэтэрхий таргалах зэргээс нурууны суулттай болдог

25:20
үндсэн таталт
өгзгөө оцойно, нуруугаа хотойно, цээж гэдгэр
өвдөг бага зэрэг нугалж цээж доошоо унагаж өгнө.
хөлөө мөрнөөс бага зэрэг дотогшоо тавиарай

дээшээ өндийхдөө, өвдгөө тэгшилж, цээж тэнэгэр

31:51
дараагийн дасгал
эмэгтэй хүний гармон, мөн хоол идэлтээс болоод, левчикны араас өөх унждаг, гарын ард авгай өөхтэй болчихдог

үүнийг алга болгодог дасгал

доош тонгойлоо, шилбэний урдаас алгаараа илээд, гуя дагуулж татаад,
хоёр тохойгоо чадлаараа татаж, амьсгалаа сорно

хойноо чангал, гуяыг ил

нуруугаа сайн хотойгоод өг, өгзгөө оцой

20 удаа хийе
өвдгөө бага зэрэг нугалчих

34:40
бүх багш нар 4:30, 5 цагт сэрээд, өдрийн идэх хоолоо бэлтгээд авч гардаг

35:20
буяны тарга гэж байдаг уу,
бузрын тарга гэж байгаа

36:40
жингээ хасахыг хүсч байгаа хүмүүс гараа өргөдөө?
жин хасахын тулд 100-ны 80 хувь нь хоол, зөвхөн хоол
та нар үнэхээр жингээ хасахыг хүсч байгаа бол, гэр бүлдээ хайртай бол, гэр бүлээ эрүүл байлгахыг хүсдэг бол, үр хүүхдээ үнэн сэтгэлээсээ хайртай гэж үнсдэг бол хөргөгчөө янзлаарай, хөргөгчинд байгаа хогнуудаа гаргаж хаяарай, буруу битгий хоол идээрэй, хоолыг зөв идэх хэрэгтэй

38:26
гурав дах дасгалыг Одноо багш харуулна

гараа ташаандаа аваад, тонгойно
дээшээ татахдаа гарын тохойг арагш түлхэж чангалж, амьсгал авна

15 удаа хийе
тохойгоо урагшлууллаа, бөгтийж байгаад
өндийхдөө тохойгоо хойшоо татлаа

40:35
нэг үг байдаг юм байна
20, 18 настай охидуудыг хараад битгий гайхаа
харин 40 насандаа 18, 20-тай юм шиг яваа бүсгүйг хараад шүтээ, яагаад гэвэл тэд насан туршдаа арчаатай явж байна

ус уусан уу, усыг хайрлаж уугаарай, шүтэж уугаарай
усыг хайрламааргүй байвал 3 хоног ус уухгүй байж үзээрэй

43:55
амьсгалын дасгал хийдэг үү
урагшаа тонгойгоод амьсгаа авлаа, хойшоо сайн гэдий, 3 удаа хийчих

45:07
багш нартаа баярлалаа, 
өндөр ачаалал авсан байгаа,
тайвшруулах, сунгах дасгалдаа оръё

Гараа дээш өргөөд, хөлөө салгаад, гараа холбоод, дээшээ өндийгөөд, амьсгал авлаа, гаргалаа

Эх сурвалж: Илүүдэл жингүй-Эртэч Монгол аян #27 дасгалаа дагаад хийх

Бид дасгал, хөдөлгөөн, зөв хооллолтыг эрхэмлэдэг болсон

Бага наснаас өтгөн хатдаг (хоолоо бүрэн зажлахгүй иддэг байсантай холбоотойг саяхан Монгол Домч бичлэгээс ойлгосон), шарлах өвчинөөс элэг муу гээд доргиж болохгүй гээд биеийн тамирын хичээлд ордоггүй байсан зэрэг нь 2010 онд цагаан махны хагалгаа хийлгэхэд хүргэсэн.

Өвчний уг суурь нь өөрийн хэв маяг, юуг ч таньж мэдээгүй, бодож тунгаахгүй урсгалаараа амьдарч байгаагийн үр дүн гэдгийг ойлгож, 2012 оноос биеийн бүтэц, зөв хооллолтонд өглөөний клубын хичээлээр суралцаж, амьдралдаа хэрэгжүүлсэн нь эрч хүчийг хэвээр байлгахад ихээхэн тусладаг.

Улаанбаатар хотын 4 зүгт байгаа уул хайрхан руугаа нийтийн тээврийн автобусаар дөхөж очоод, алхаж, цэвэр агаар, байгалийн сайханд талархдаг болсон.

2015 оноос жил бүрийн Улаанбаатар марафон - нийтийн биеийн тамирын үйл явдалд 5, 10км замд гүйж, амжилтаа ахиулсаар байгаа.

2018 онд Үзэсгэлэнт Улаанбаатарын цом өртөөт марафон тэмцээнд гэргий бид хоёр гэр бүлийн ангилалд тэргүүлсэн нь бидний хамтын хичээл зүтгэлийн үр дүнг харуулсан.

Биеийн бүтцээ мэдэхэд нь туслах үйлчилгээ

Хэрвээ та биеийн бүтцээ мэдэхийг хүсвэл манай 99861326 утас, фасебуук мессенжерээр харилцаж, бидний үйлчилгээг авч болно. Манай клуб дээр ирж, биеийн бүтэц, бүсэлхийний тойрог зэргээ хэмжүүлж мэдэж аваарай. Энэ нь таны эрүүл амьдралын хэв маягаар амьдрах эхний амжилттай алхам болж чаддаг.


Comments